Archive for the
‘Эдүкэйтэд тойм’ Category

Амьсгалын замын халдварт өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хүүхдүүддээ ойлгуулах тухай” Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны Магистр, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ном”-ын орчуулагч, ХӨСҮТ болон Солонгосын Сүрьеэгийн Нийгэмлэг хамтарсан “Нийгмийн Эрүүл Мэнд”-ийн төслийн менежер М.МӨНХЗУЛтай ярилцахаар урьсан билээ.

Ярилцлагаас онцлох мэдээллүүдийг зочны зөвшөөрөлтэйгээр хүргэж байгааг дараах слайдуудаас харна уу.

Хүмүүсийн төдийлөн мэддэггүй олон төрлийн халдварт өвчин байдаг ба эдгээр халдварт өвчнүүд нь хүмүүсийн нас баралтын шалтгаан болж байна. Хавар агаарын температур нэмэгдэж өвөл хөлдсөн байсан нус, цэр, нян бактери ил гарч амьсгалын замын халдварт өвчин тэр дундаа сүрьеэгийн өвчлөл ихэсдэг.

Манай улс хүүхдийн сүрьеэгийн өвчлөл (10%) өндөр орны тоонд орж байна.

Тиймээс амьсгалын замын халдварт өвчний талаар мэдлэгтэй байх нь эрүүл мэндийн хувьд хохирол амсах эрсдэлийг бууруулж, гэр бүл ойр дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.



Ярилцлагыг бүтнээр нь үзэх: https://www.facebook.com/educated.mn/videos/1916615191828523

2018 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын 67,4% (ҮСХ) нь суурин газар болох 859,7 мян.га талбайд буюу нийт нутаг дэвсгэрийн 0,5% (https://www.gazar.gov.mn/p/525-108)-д амьдарч байна. Энэ нь манай улсын 3 хүн тутмын 2 нь суурин газарт амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрөөж буйг харуулж байна. Гэтэл бид жилийн 4 улиралд нутаг сэлгэн нүүдэллэн амьдарч ирсэн өвгөдийн генийг өвлөн төрсөн хүмүүс. Тиймдээ ч унаа тэрэг, дэд бүтцийн хүртээмжтэй байдал өсөхөд дотоодын аялагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг бид бүгд харж байна. Ялангуяа 2014 оноос наадмын амралтыг 5 өдөр болгон өөрчилсөн нь бидэнд ажлаа алдахгүйгээр зуны дэлгэр сайхан цагт гэр бүл, найз нөхөдтэйгээ аялах боломжийг бүрдүүлсэн. Гэвч богино хугацааны масс аялалд орон нутаг бэлэн бус байгааг бүгд л тодорхой түвшинд мэдэрч, санаа зовж байгаа ч хэрхэн энэхүү нийгэм, нийтийн асуудлыг шийдэлцэхээ мэдэхгүй байна.

Миний бодлоор сайхан аялал гэдэг аялагч талаас: байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц, соёлын болон түүхийн үзмэр, таатай цаг агаараас гадна бусад нөхцөлүүд болох хоол хүнс, орчны аюулгүй байдал, тав тух, үйлчилгээ гэх мэт нэлээд хүчин зүйлсээс шалтгаална. Харин зохион байгуулагч талаас сэтгэл хангалуун үйлчлүүлэгч, тогтвортой орлого, байгалийн, соёлын болон биет нөөцүүдийн эвдрэлгүй, элэгдэлгүй байдлыг хэлж болно гэж бодож байна.

Би 2005 оноос хойш Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Говь, Хэнтий, Увсын чиглэлд 16 удаа тус бүр 7-21 хоногийн аялал, дээр нь хоттой ойрхон Тэрэлж, Хустай, Багануур болон Төв аймаг чиглэлд 1-2 өдрийн богино аяллыг нэлээд хэдэн удаа гаднын жуулчид, ажлын хамт олон, найз нөхөд болон гэр бүлийнхний хамт хийж байсан ба энэхүү 15 жилийн хугацаанд дотоодын аялал жуучлалын салбарт багагүй туршлага хуримтлуулан сайнтай муутай хөгжлийнх нь гэрч болж буйн хувьд дор хаяж дараах 3 асуудлыг шийдчих юмсан гэж маш ихээр хүсдэг.

Нэгдсэн мэдээллийн системгүй: Хир хэмжээний аялагч тухайн бүс нутгаар аялаад байгааг мэдэхгүй байгаа нь цаашид орон нутагт хөрөнгө оруулалт хийх, аялал жуулчлал хөгжүүлэх шийдвэр гаргахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тиймээс нэгдсэн системд онлайнаар тухайн бүс нутгаар жуулчлах гэж байгаагаа бүртгүүлээд, таарсан хэмжээний төлбөрөө төлөөд машиндаа нэвтрэх зөвшөөрөл авдаг болох. Мэдээж эртхэн бүртгүүлбэл бараг төлбөргүй шахуу байх ба хугацаа тулаад ирвэл арай үнэ нь нэмэгддэг байдлаар. Орчин үед хээрийн зэрлэг амьтдадаа ч чип зүүгээд хаагуур аялсныг нь бүртгэж мэдээд байгаа хирнээ хаагуур хир олон хүн аялаад байгаагаа мэдэхгүй, бүртгэхгүй сууж буй өнөөгийн байдал бол соёлын ухралт хийж буйгаас ялгаагүй л санагддаг. Орон нутгаар аялах эрхээ бүртгүүлэхэд төлсөн хураамж буюу хуримтлуулсан орлого, аялагчдын тоо, маршрут, орлогын зарцуулалт гэх мэт мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байдаг болчихвол бүх талдаа эдийн засаг болон нийгэмд асар үр өгөөжтэй зүйл болох нь тодорхой. Мэдээллийн системжүүлэх ажил ч тийм ч өртөг зардал их, нүсэр болохгүй л санагддаг.

Хэрвээ нэгдсэн мэдээллийн сан үүсгээд ирвэл аялал жуучлалын салбарт үүсэж байгаа дараагийн 2 асуудал аяндаа шийдэгдэнэ гэдэгт ч итгэлтэй байна. Бага зэрэг зохион байгуулалт, нэгдсэн уялдаа холбоотой бодлого л дутагдаж байгаа байх.

Дэд бүтцийн буурай хөгжил: Дэд бүтцийн хөгжил сайжрах нь аялагчдын тоотой эерэг хамааралтай нь мэдээж. Зам харгуй, байр сууц, бохир цэвэр ус, жорлон банн, хогийн сав гээд очоод ая тухтай байх бүхий л зүйлс энэ бүлэгт орох байх.

  • Зам: Улсын хэмжээнд Мянганы зам төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд зам барих бүтээн байгуулалтын ажил ихээхэн хийгдэж байгаа нь тээвэр төдийгүй аялал жуулчлал хөгжих цаашлаад хөрсний эвдрэл гэмтэл багасахад ихээхэн эерэг нөлөө үзүүлж байна. Хойноос урагшаа, баруунаас зүүн чиглэлд бүх аймгийн төвийг УБ хоттой 100% хатуу хучилттай замаар холбосон хэдий ч элэгдэл гэмтэл, сайжруулалт хийх зэргээс үүдэн зарим зам түр хаагдсан байдалтай байна. УБ – Хархорин – Цэцэрлэгийн замыг үргэлжлүүлэн 2019 оны сүүлээр ашиглалтад оруулсан Увс аймаг хүртэл хийгдсэн хатуу хучилттай замыг ашиглан, би энэ жил 1,100 гаруй км сайхан засмал замаар аялаад ирсэн. Ямартай ч баруун аймгуудыг зорьж буй хэн бүхний хувьд зам муугаас үүдэн хэд хэд хонон, өнжин байж зорьсон газраа очдог байсан нь харьцангуй шийдэгдсэн санагдсан. Гэхдээ олноороо зэрэг 7 сарын 10 болон 11-ний өдөр хотоос гарснаас үүддэг замын түгжрэлийн асуудал нэг хэсэгтээ шийдэгдэхгүй л болов уу. Тиймээс хотоос гараад 200-300 км замд хэвийн түгжрэлтэй буюу цагт 20-40 км/цаг хурдтай явна гэдгээ тооцож аяллаа төлөвлөж байна биз ээ.
  • Жорлон: Зам зуур аятайхан боловсон бие засах газар олдохгүй зорьсон газраа очсон ч энэ асуудал шийдэгдэхгүй. Зам тээврийн хөгжлийн яамнаас улсын чанартай авто замын дагуу 150-200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа болохоор зам зуурын асуудал нь удахгүй шийдэгдэх байх. Харин очсон газарт тав тухтай жорлонг хэрхэн шийдэх бэ гэдэг асуудал хэвээрээ л байна. Одоогоор төвлөрсөн амралттай газруудад л арай гайгүй болохоос хүний хөлөөс жаахан л зайдуу газар бүхэн ил жорлон болж цаасан цэцэг алагласан эвгүй үнэртэй байгалиараа бус бохирдлоороо аялагчдыг угтаж байна. Жорлонг шийдсэн цөөхөн хэдэн газар нь ихэнхдээ нүх ухаж модон жорлон хийгээд шууд байгальд ялгадсыг шингээх, цэвэрлэх процессыг даатгасан шинжтэй байгаа нь үнэхээр гол харламаар. Энгийн жишээ авахад Хөвсгөл нуурын эргийг дагаад завсаргүй шахуу үргэлжилсэн жуулчны бааз, гэр буудал, аялагчдын отгийн хашаа байдгийг очсон хүн болгон л мэдэж байгаа байх. Гэтэл цэвэр цэнгэг нуурын хөвөөн дахь тэр олон жорлонгоос үүсэж буй ялгадас хөрсөндөө шингээд л байх уу? Аялагчид очсон газар бүрээ жаахан хүний нүднээс далд ороод минжүүлсэн хэвээрээ л байх уу? Мэдээж болохгүй, жорлонгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Миний санаж байгаагаар ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ төсөл сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгаа. Тэдний санал болгодогтой ижил БИО жорлонг нэгдсэн амралтын газрын зөвшөөрлийг өгөх болон сунгахдаа заавал байх ёстой гэсэн шаардлага тавьж шалгадаг баймаар. Бас энгийн аялагчдын мэдлэг мэдээллийг нэмэх ажлуудыг шат дараатай хиймээр санагддаг. Маш амархан хамгийн эхний ээлжид хэрэгжүүлэх боломжтой зүйл бол аялагчид хэрэглэсэн цаасаа шууд хээр хаядгаа болих болов уу.

  • Хог хаягдал: За тэгээд хог, хогийн савны асуудал бас л хэцүү. Залуус бие биенээ уриалан хоггүй аялъя, хогтой байвал түүгээд явъя, байгальд хогийн машин очихгүй гэх мэтээр сурталчлах болсон нь сайшаалтай ч багагүй хүмүүс авч очсон зүйлсээ аваад явчих сэтгэлгүй, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэл бодолтой хэвээрээ л байна. Аяллын бүсүүдэд хогны менежмент байхгүйгээс дийлэнхдээ хогийг шатааж устгадаг. Гэтэл аюултай хог хаягдлууд болох шатамхай, тэсрэмтгий, урвалд ордог хог хаягдлыг аялагчид ямар ч мэдлэггүйгээр шууд тэрхүү шатаах хогийн цэгүүдэд хаядаг. Жишээ нь: Хүмүүс дууссан газны саваа шууд хогийн цэг дээр хаядаг. Түүнийг нь шатаахад их тортог утаанаас гадна дэлбэрэлт болж буй мэт их дуу чимээ гарч орчны тав тухыг алдагдуулж, үсэрсэн сав бусад амьд биетүүдийг гэмтээх хүртэл аюултай харагдсан. Үүнээс гадна аюултай хог баттерэй, байгальд маш удаан шингэдэг хог шил гэх мэт шатаах цэгт үлдээгээд явж боломгүй хогууд ч ихээхэн хаягдаж байгаа нь ажиглагдсан. Бид үүнийг зогсоохын тулд хогийг ангилж ялгадаг боловсролыг иргэдэд олгох, хогийг дахин ашиглах жижиг үйлдвэрлэлүүдийг орон нутагт хөгжүүлэх шаардлага зайлшгүй гарч ирсэн болов уу.

  • Майхнаар отоглох цэгүүд: Дийлэнх олонхын хувьд бүхий л аяллын туршид жуулчны баазад хоноод явах үнэтэй тусахаас гадна байгальтайгаа илүү ойр байхын тулд аль болох майхнаар аялахыг илүүд үздэг. Майхнаар аялахад отоглох газрын аюулгүй байдал, цэвэр цэмцгэр, үзэмжтэй, тав тухтай байдал маш чухал. 2010 он хүртэл майхны аялал үнэхээр сайхан байдаг байсан ч одоо аялагчдын тоо ихэссэн бүх зүйлийг байгалийн зохицуулалтаар явуулах нь боломжгүй болжээ. Миний хувьд хэдэн жилийн өмнө Туул голын эрэг дээр майхандаа унтаж байсан гэр бүлийг согтуу хүн машинтайгаа дайрч хөнөөсөн тухай харамсалтай мэдээг сонсноос хойш хээр майханд хонохоос битүүхэн айдаг болсон. Ийм аюултай байдал өнөөдрийнх шиг хүн бүр дураараа зам гарган дуртай зүгтээ явдаг, хүн бүр дуртай газраа майхнаа босгоод хоноглодог үед дахиад гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс аялагчдын хоноглох боломжтой машин ордоггүй отгийн бүсийг аяллын бүс болгонд бий болгох хэрэгтэй санагддаг. Бие засах, хог хаях, машин байрлуулах, майхнаа барих бүх газрууд тодорхой байвал хэн ч дуртайяа буудаллан цэвэр орчинд амрахыг хүсэх болов уу.

Аяллын бүтээгдэхүүн: Дотоодын аялал жуулчлал нь хэт улирлын шинж чанартай дийлэнхдээ гаднаас ахиухан мөнгө төлөөд ирдэг цөөн хэдэн аялагчдад зориулагдсан байснаас төдийлөн хөгжөөгүй хэвээр байсаар байна. Сүүлийн жилүүдэд боломжтой иргэдийг гадаадын орнуудаар аялуулах бүтээгдэхүүнүүд чамгүй хөгжсөн. Дотооддоо аялах урсгалыг зохион байгуулж мөнгө болгох санаачилгууд бага багаар гарч ирэн түрүүлж алхдаг цөөн бизнесийнхэн энэ салбар дээр ажиллаад эхэлжээ. Адал явдалт, морин, зураг авахуулах, найз нөхдийн, байгууллага хамт олны гээд нэлээд өвөрмөц аяллууд зах зээлд санал болгож эхэлсэн нь сайшаалтай ч аялагчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй хэвээр байгаа мэт санагддаг. Жишээлбэл: Аялагч ихтэй газруудын худалдааны сонголт маш муу. Жишээлбэл: хүмүүс нуур дээр ирж байгаа бол нууранд орох хүмүүсийн хэрэгцээтэй усны хувцас, нарны малгай, хийлдэг усны тоглоомууд гэх мэт зугаацахад нэмэр болох зүйлсийг зарвал аль алиндаа ашигтай. Бас нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн нутгийн бренд бүтээгдэхүүнүүдийг зарж орон нутагтаа тодорхой орлого бий болгож үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй санагдсан. Томоохон суурин тосгонд очсон ч энэ нутгаар аялснаа дурсгал болгоод авчих зүйл бараг байхгүй харагддаг.

Мөн боломжийн үнэтэй жолооч, тогооч, хөтчөөр хангах, зөөх ачих ажилтнаар хангах үйлчилгээ ч дутагдалтай л байна. Намайг 15 жилийн өмнө хөтөч хийдэг байхад үүргэвчтэй аялагчдад зориулсан жолооч, хөтөч, тогоочоор хангадаг үйлчилгээ гарчихсан байсан ч дотоодын аялагчдад үйлчилгээ үзүүлдэг ийм газрууд байхгүй тул ихэнх маань танилаараа дамжуулан бараг гуйж аялалд туслах хүн олно үгүй бол өөрсдөө жолоочоо, тогоочоо хийж явсаар аяллын дараа бөөн ядаргаанд орсон хүмүүс болсон байдаг.

Би ч та ч эх орондоо хайртай, дотнын хүмүүстэйгээ сайхан аялах хүсэлтэй. Гэтэл зарим зүйлс болохгүй байна. Болохгүйг шүүмжлэх Монгол хүмүүний нүд хурц ч болдог болгох шийдэл ярьдаг нь цөөхөн тул энэхүү нийтлэлдээ асуудалболон шийдлийг аль алийг нь тусгахыг хичээлээ. Ганц надад л гэхэд маш их санал байхад аялагч болон салбарын мэргэжилтэн та бүхэнд бүүр л их санал, зөвлөмж байдаг болов уу. Хэрвээ танд аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх, түүнд нь оролцоотой байх хүсэл байдаг бол манай 7-р сарын Educated Community /Эдүкэйтэд Хотол/ -н уулзалтад оролцохыг урьж байна. Уулзалтад салбарын мэргэжилтэн, экспертүүдийг оролцуулан “Дотоодын аялал жуучлал: боломж ба сорилтууд” сэдвийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг хийх тул та бүхэн уулзалтад ирж аялал жуучлалын салбарын өргөн хэмжээний мэдлэгийг авахаас гадна өөрийн туршлага, саналыг хуваалцан, нийгмийн идэвхтэй иргэн байх боломжоо ашиглаарай. Бид уулзалтаас гарсан саналыг БОАЖЯ, олон улсын байгууллагын аялал жуучлал хариуцсан нэгжүүд болон холбогдох газруудад дамжуулан ажил хэрэг болох тал дээр нь үргэлжлүүлэн ажиллах болно.

Цаашид одоогийнх шигээ бөөнөөрөө зохион байгуулалтгүй аялаж чадлаараа бусниулаад байвал хэдэн жилийн дараа зуны улиралд гаднаас ирдэг жуулчид нь ч байхгүй болж тухайн орон нутгийн экологийн тэнцвэрт байдал ч алдагдах хэмжээнд хүрэх нь нүднээ илт байна. Байгаа багахан юмаа додомдоод өнгө зүсийг засаад явдаг улс өчнөөн байхад түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтоц бүхий чамлахааргүй баялаг эх оронтой бид яаж юмаа үгүй хийж болдгийн жишээ болохоор арчаагүй амьдарч болохгүй. Уншигч танд аялал жуучлалын салбарт хэрэгжүүлээсэй гэсэн санал байвал educated.mn@gmail.com хаягаар илгээх боломжтой.

Дэлхийн өнцөг буланд байгаа олон байгууллагууд дор бүрнээ НҮБ-аас баталсан Тогтвортой Хөгжлийн 2030 оны төлөвлөгөөнд тусгасан зорилгуудын хэрэгжилт хэр байгааг хэмжиж байна. Үүнээс нэг л зүйл тодорхой байгаа нь улам бүр өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээтэй харьцуулахад бид хэтэрхий удаан урагшилж байгаа учир тус зорилгуудад хүрэхгүй байх аюул тулгараад байна.

НҮБ-аас баталсан Тогтвортой Хөгжлийн 17 цогц Зорилгууд (SDG)-д хүрэхийн тулд өнөөдөр тус зорилгуудад хүрэхэд чиглэн зарцуулагдаж буй санхүүжилттэй харьцуулахад жил бүр ойролцоогоор 2.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт нэмж шаардагдах нь анхнаасаа л тодорхой байсан. Мөн төрийн салбар, нийгмийн салбартай үр дүнтэй хамтран ажиллахын сацуу хувийн салбарын асар их нөөц бололцоог үр ашигтай ашиглахад онцгойлон анхаарах шаардлагатай. Үүнтэй холбогдуулан, Boston Consulting Group болон SDG-г дэмжигч байгууллагууд хамтран төр, хувийн болон нийгмийн салбарууд SDG-д хүрэхэд түлхэц үзүүлэх шинэ загварчлалуудыг боловсруулж байна. Тухайлбал, бид компаниудыг өөрсдийн нөөц бололцоог дайчлан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг нэмэгдүүлж, шинэ төрлийн капиталуудыг хөдөлгөөнд оруулахыг уриалж байгаа.

Дээрх мэт арга хэмжээнүүд чухал хэдий ч хангалттай биш юм.
Одоо хийгдэж байгаа болон цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах арга замуудыг эрэлхийлэхээс гадна одоогоор тодорхойлоод буй хөрөнгө оруулалтын хэмжээг хэрхэн бууруулах, мөн тус зорилгуудад хүрэхэд шаардлагатай хэмээн тодорхойлсон хугацааг хэрхэн бууруулахад зэрэг анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Бид энэ хоёр чиглэлээр хоёулангаар нь үр дүн гаргах боломжтой, гэхдээ зөвхөн инновацийг хөшүүрэг болгож чадвал. Дэлхийн хаа нэгтээ бий болгоод, хэрэглээд, үр дүнд хүрсэн технологи, төрөл бүрийн арга замууд хангалттай бий. Эдгээрийг илүү олон газар, олон талаар ашиглаж чадвал SDG -д хүрэхэд шаардлагатай байгаа нэмэлт хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж чадна. Иймд SDG-д хүрэхийн тулд инновац хийж, түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр нухацтай хандах цаг болжээ.

ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭГ БАГАСГАХ АРГА ЗАМУУД

Тогтвортой хөгжлийг дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт хэдэн арван удаа цуглан SDG-д хүрэхэд шаардлагатай тоглоомын төлөвлөгөөг боловсруулж байна. Харамсалтай нь эдгээр бүх сайн сайхны төлөөх хүчин чармайлт 2030 оны зорилгуудад хүрэхэд шаардлагатай байгаа SDG-ийн хөрөнгө оруулалтын зөрүүг нөхөхөд хангалттай үр дүнг, хангалттай хурдаар авчирч чадаагүй л байна. Мөн, энэхүү талбарыг толгойлж байх ёстой олон талт болон хоёр талт хөгжлийн санхүүжилтийн байгууллагууд, үндэсний хөгжлийн агентлагууд зөв зүйтэй алсын хараа, үзэл баримтлалтай хэдий ч хангалттай хурдан хөдлөхгүй байна. Тэд хэд хэдэн тал дээр сорилттой тулгарч байгаа нь өөрсдийн ажлын болон зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх, шаардлагатай байгаа мэдлэг, ур чадваруудыг бий болгох, хөрөнгө оруулагчдын оруулахад бэлэн байгаа капиталыг түргэн хугацаанд эргэлтэнд оруулахуйц шаардлага хангасан томоохон хөгжлийн төслүүдийг боловсруулах зэрэг байна.
Бидний шинжилснээр өнөөдөр SDG-д хүрэхэд шаардлагатай анхаарал, нөөц бололцоонууд дараах гурван чухал бөгөөд тулгамдсан стратегиудад төвлөрч байна.

1. Салбар хоорондын шинэ хамтын ажиллагаануудыг бий болгох. НҮБ одоогоор 4000 гаран хамтын ажиллагаануудыг Сайн Дурын Ажил, Олон Талт Хамтын Ажиллагааны Глобал Бүртгэлдээ бүртгэснээс тэдгээрийн зарим нь бизнесийн байгууллагууд өөрчлөлтийг авчирч болох тусгай сэдэвчилсэн зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал Тогтвортой Хөгжил ба Эрүүл мэндийн төлөөх Хүнс тэжээлийн шинэчлэлт хэмээх хамтын ажиллагаа нь 2030 он гэхэд эрүүл, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийг дэлхий даяар хэвшүүлэх зорилгод хүрэхэд чиглэсэн хэрэглэгч төвтэй, системийн аргачлалыг ашигладаг. Мөн Санхүүгийн Хүртээмжтэй байдлыг бий болгох Гүйцэтгэх захирлуудын хамтын ажиллагаа нь өөр өөр салбарын дэлхийн хэмжээний арван корпорацийг нэгтгэсэн ба хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлдэг.

2. Байгууллагуудын стратегийг дахин загварчлах нь. Маш олон тэргүүлэгч байгууллагууд байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдэд илүү анхаарал хандуулах болсон. Тэд өөрсдийн өрсөлдөх чадвар, шинэ бизнесүүдээ тодорхойлохдоо өөрсдийн үйл ажиллагааны байгаль орчны тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл болон нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа эсэхийг нарийн бодолцож үзэхээс авахуулаад заримдаа бүр SDG-д хүрэхэд чиглэсэн туйлын тодорхой байдлаар харах өнцгөө илүү томруулах болсон. Иймэрхүү хүчин чармайлтуудаас харахад компаниуд өөрсдийн байгууллагын стратеги, гүйцэтгэлд нийгмийн асуудлуудыг шингээх тал дээр дахин бодолцсоноор, эцсийн дүндээ хөрөнгө оруулагчдаасаа ч сайшаал хүртэх боломжтойг харуулж байна.

3. Капиталыг нийгмийн үр нөлөөнд чиглүүлэн хөдөлгөх нь. Нийгмийн хариуцлагын шинжтэй хөрөнгө оруулалтууд, байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдийг сайжруулахад чиглэсэн сангууд, SDG-тэй холбоотой шинэ төрлийн бонд (тэдгээрийн ихэнх нь нийлүүлэлтээсээ давсан эрэлттэй байна) зэрэг нь SDG -д хүрэхэд шаардлагатай капиталыг хөдөлгөх боломжтой гэдгийг нотолж байна. Энэ нь хөгжлийн болон нийгмийн зорилго бүхий байгууллагуудад хувийн капиталыг ашиглах шинэ боломжуудыг өгч байна.

ИННОВАЦ: ТОМ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ

SDG-д хүрэхэд ахиц гаргахад дээрх гурван стратеги бүгд чухалын адил SDG -ийн хөрөнгө оруулалтын чиглэлийг тэр чигээр нь өөрчлөхийн оронд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтаа л гүйцээхэд хамаг анхаарал нь төвлөрөөд явах нь хялбар. Энэ нь тийм ч хачирхалтай зүйл биш юм. Ер нь бол SDG-ийн тухай бодол, хэлэлцээр хөгжлийн салбарынханаас л анхлан гарсан шүү дээ. Гэтэл SDG-ийн талаарх яриа хэлэлцээрүүд нь төсөв батлуулах, батлагдсан хөтөлбөрүүдийн дагуу л ажиллах зэргээр хөгжлийн салбарынханд тулгардаг гацаанд орчихоод байна.
Энэ нь төлөвлөгчид болон шийдвэр гаргагчдыг хөгжлийн үр дүн авчрахын тулд өмнө хийгддэг байсан л арга хэмжээнүүдээ өмнө хийгддэг л байсан тооцоололдоо үндэслэн хуучин загвараараа, хуучин хөтөлбөрөөрөө ажиллахыг шаардаж байна. Ингэж ажиллавал гэнэтийн, шилжилт өөрчлөлтийн инновац хийгдэхгүй.
Бизнест бол инновац нь боломжит шийдлүүдийн төсөв мөнгө, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг мэдэгдэхүйц өөрчилж чаддаг. Шинэ технологиуд, шинэ аргачлалууд нь өсөлтөнд хүрэх зардлыг үндсээр нь өөрчлөх боломжийг өгдөг. Иймээс инновац бол SDG-д хүрэхэд туйлын чухал юм. Инновац нь нийгэмд нөлөөлөл компанийн стратегиуд болон салбар хоорондын хамтын ажиллагаануудаас гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлэхэд дэм болж, эерэг нөлөө үзүүлж чадна. Үүний зэрэгцээ капиталыг илүү хөдөлгөснөөр дээрх хоёр түвшинд аль алинд нь илүү үр нөлөөг авчирна.
Мэдээж үр дүнтэй инновац өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хийгдэж байгаа. Ихэнх хөгжлийн байгууллагууд инновацын баг байгуулан өөрсдийн инновацын чадамжаа дээшлүүлж, төсөл хөтөлбөрүүдээ төлөвлөж, хэрэгжүүлэх инновацид санхүүжилт хийж байна. Бусад төрөл бүрийн л инновацид чиглэсэн Инновацийн Лабораториуд, MIT SOLVE, UNLEASH зэрэг хүчин чармайлтууд гаран, хэрэгжиж байна. Түүнчлэн улс орнуудын инновацийн чадамжийг системтэйгээр өсгөх шинжлэх ухаан, технологи, инновацийн зураглал хийх ажлууд ч явагдаж байна. Харамсалтай нь эдгээр хүчин чармайлтын ихэнх нь томоохон хэмжээний инновацийг авчирч чадаагүй л байна. Хувийн салбарын зүгээс SDG-д хүрэх хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгоход хийж чадах хамгийн хүчтэй бөгөөд онцлог чанар нь хурдтай инновац хийх, инновац хийхэд шаардлагатай капиталыг татах, мөн инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх юм. Ийм инновацлаг комбинац төрийн болон нийгмийн салбаруудад төдийлэн байдаггүй, харин хувийн салбарын цусанд шингэсэн байдаг.
Жил бүр, BCG-ээс дэлхийн хамгийн инновацлаг компаниудыг тайлагнадаг. Манай судалгаа нь амжилттай инновац ямархуу байдаг, түүнд хүрэхийн тулд ямархуу өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байгааг олж илрүүлдэг. Амжилттай инновацын цөмд шинэ бодол, хандлагуудыг гаргаж, хөхиүлэн дэмждэг байгууллагын соёлыг төлөвшүүлэхийн тулд уйгагүй зүтгэх, мөн инновацыг тэр даруй хүлээж авч, бүх талаар хэрэгжүүлэх байгууллагын чадавхи байдаг.
Инновацын талаарх тоймгүй олон жишээнд хэрвээ хувийн салбарын тус дэмээр хэмжээ болон хэрэгжих хурдаа нэмэгдүүлж чадвал инновац хэрхэн өргөжин тэлж болдог талаар онцолдог.

Өлсгөлөн. НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (WFP) нь 2016 онд дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдэх шинэ арга замуудыг илрүүлж, дэмжиж, дэлгэрүүлэхийн тулд Инновацийн Хурдасгуур бий болгосон. Тэндээс гарсан нэг туршилтын төсөл болох Building Blocks нь Йорданы Азрак хуаранд буй Сирийн дүрвэгсдэд блокчэйн технологийн тусламжтай дижитал хэлбэрийн мөнгийг илүү найдвартай, хялбар аргаар хүлээн авах шийдлийг санал болгодог. Тус санаачилга нь өмнө нь урт цуваа дараалал, бичиг цаас, гар ажиллагаа шаарддаг байсан процессыг хэдхэн секундын дотор хийж болдог болгосон. Түүнчлэн, бэлэн мөнгө тараах системийг автоматжуулж, дундын ажиллагааг үгүй болгосноор, WFP нь уг шилжүүлэг хийхэд шаардлагатай байсан зардлыг 98%-иар багасгаж, байгууллагынхаа зардлыг хэмнэснээр гол хүмүүнлэгийн үйлст зориулах санхүүжилтээ нэмж чадсан. Энэхүү санаачилга амжилттай болсон нь WFP-иас тус санаачилгыг 2018 онд бүр өргөжүүлж, одоо Йордан даяар суурьшсан 100,000 гаруй дүрвэгсдийг дэмжих хэмжээнд хүрээд байна. WFP, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн салбар байгууллага хамтран Building Blocks платформыг Йордан дахь хүнс тэжээлийн найдваргүй нөхцөлд амьдардаг Сирийн эмэгтэйчүүдэд тусламж хүргэхдээ ашиглаж байна.

Эрүүл ахуй. Хог хаягдлыг аюулгүй хогийн цэгт хүргэнэ гэдэг олон орны хувьд томоохон сорилт болдог. Эрүүл ахуйг зохих түвшинд хангаж чадахгүй бол төрөл бүрийн өвчин тарааж, дэлхий даяарх улаан бурхан, хумхаа, ДОХ зэрэг өвчнүүдээр нас барагсдын тоонд ч нөлөөлдөг. Инновацыг урьтал болгодог The Bill & Melinda Gates Сангаас хог хаягдлыг усанд хаягдаж, урсахаас өмнө боловсруулж, шахмал түлш болгодог хуурай технологи зэрэг эрүүл ахуйн шинэ, зардалд хэмнэлттэй технологиудыг зохион бүтээгчдэд санхүүжилт олгодог. Хувийн компаниуд хэзээ нэгэн цагт дээрх мэт технологийг ашиглан, 2030 он гэхэд 6 тэрбум ам.долларт хүрэх энэ төрлийн зах зээлийн хэсгийг ч болов эзэмших бизээ.

Эрүүл Ус. Шинэ төрлийн технологиудын тусламжтай дэлхийн өнцөг булан бүрт 2.1 тэрбум хүнд тулгамдаад буй цэвэр усны хомсдолын асуудлыг шийдэх боломжтой. Нэгэн шинэ арга бол зохион бүтээгч Alfredo Zolezzi -ийн бохир усыг хоргүйжүүлж, бараг бүх вирус, бактериудаас нь секундын аравны хоёртой тэнцэх хугацаанд нь л цэвэршүүлдэг плазма усны систем юм.

Боловсрол. Энэтхэгт 2700 хүүхдийн өдөр өнжүүлэх төв бага насны хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр гар утасны апп ашиглаж байна. Тус улсад хүүхдийн өдөр өнжүүлэх төв нь хүүхэд, шинэ төрсөн ээжүүдэд асаргаа үйлчилгээ үзүүлэхээс гадна гурваас зургаан насны хүүхдүүдэд хичээл ордог. Ийм их ачаалалтай ажилладаг учир тус төрлийн төвийн ажилтнууд яг хичээлээ заахдаа зарцуулах цаг тун хомс байдаг. Харин аппликэйшн ашигласнаар хэд, хэдэн байдлаар хичээл заах цагаа уртасгаж, чанаржуулах боломжтой болдог. Тус апп нь багш нарт хичээлээ төлөвлөх боломж олгож, төрөл бүрийн видеогоор дамжуулан боловсролын үйл ажиллагаануудаа хэрхэн явуулах зааварчилгааг ч өгчихдөг. Апп-ын тусламжтай багш нар тоглоом тоглож буй байдлаар хичээлээ төлөвлөөд, сурагчдад нь гарч буй үр дүнг хянаад, эцэг эхчүүдтэй тулж мессежээр харьцах боломжоор хангагддаг. Тус апп-ыг багш нарын 70 гаран хувь нь ашиглах болсон нь гайхалтай үр дүн юм. Түүнээс гадна, яг хичээл заахад хоёроос илүү цагийг зарцуулдаг багш нарын тоо 60 гаран хувиар өссөн.

Санхүүгийн хүртээмжтэй байдал. Энэ талбар дээр бүр илүү эерэг өсөлт, дэвшлүүд гарч байгаа. Банкууд, харилцаа холбооны салбарынхан болон бусад тоглогчид гар утасны болон дижитал технологиудыг санхүүгийн үйлчилгээний зардал, ашиг болон хүртээмжийг урьд нь хүртэж чаддаггүй байсан хүн амын хэсгүүдэд зээл төдийгүй даатгалын үйлчилгээ авах хүртэл нь өөрчилсөн дижитал технологиудыг боловсруулан, нэвтрүүлээд байна.

Байгаль орчны тогтвортой байдал. 

“Байгаль орчны хамгааллын WWF байгууллагаас зөвхөн далайн хоол, үхрийн мах, элсэн чихэр, цаас, даавуу зэрэг наймхан төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгаль орчны доройтлыг хамгийн ихээр бий болгодог гэдгийг илрүүлжээ”.

Үүнийг шийдэхийн тулд WWF-аас BCG Digital Ventures-тэй хамтран OpenSC хэмээх дээрх найман төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжих технологи суурьтай платформ бүтээсэн. Тоон шинжлэх ухаан, машин судлал, блокчэйн зэрэг хэрэгслийн тусламжтай бүтээгдсэн энэхүү платформ бизнесүүд болон хэрэглэгчдийг өөрсдийнх нь хэрэглэж буй бүтээгдэхүүнээ нийлүүлэлтийн гинжин хэлхээний туршид байгаль орчинд ээлтэй болон ёс зүйтэй үйлдвэрлэлийн процессоор дамжиж уу гэдгийг хянах боломжийг олгодог. Хэрэглэгчид өөрсдийн хэрэглэж буй бүтээгдэхүүн дээрх QR code-ийг уншуулан уг бүтээгдэхүүн хаанаас ирсэн, үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд ээлтэй байж уу, өөрсдийнх нь гар дээр ирэхээс өмнө нийлүүлэлтийн суваг нь хаагуур хэрхэн явагдсан зэргийг харах боломжтой.

SDG-Д ХҮРЭХ ИННОВАЦИЙН СТРАТЕГИЭ ШАЛГААРАЙ!

Бид илүү их зүйлийг, илүү өргөн хүрээнд хийх шаардлагатай байна. Төрийн салбар, нийгмийн салбарынхан хувийн салбарын хамгийн инновацлаг байгууллагуудын арвин нөөц боломж, ур чадваруудыг SDG-д хүрэхэд ашиглах үүднээс тэдний хамтын ажиллагааг сэдэлжүүлэх стратегийг нэн даруй бий болгох хэрэгтэй. Ингэснээр, тэргүүлэгч байгууллагуудтай төрөл бүрийн инновацыг хамтран бий болгож, өргөн утгаар хэрэгжүүлж, шинэ технологиудыг хурдан хугацаанд хамгийн хэрэгцээтэй байгаа газруудад нь нэвтрүүлэх боломжтой болно.

Ингэхийн өмнө, төрийн, нийгмийн болон хувийн салбарын дээд түвшний удирдлагууд аливаа байгууллагын SDG-д хүрэхэд гүйцэтгэж буй инновацын хүчин чармайлтыг нь тодорхой хэдэн асуултын дагуу шалгах хэрэгтэй. Хэрвээ тэдгээр асуултуудад өгөх хариулт нь хангалтгүй байвал инновацийн стратеги дээрээ дахин ажиллах шаардлагатай болжээ гэсэн үг.
Засгийн газраас мандаттай хөгжлийн институцууд, нийгмийн зорилготой байгууллагууд болон сангууд дараах асуултуудыг өөрсдөөсөө асуугаад үзээрэй.

  • Бид 2030 оны зорилгуудад хүрэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр дүнг өсгөх эрс өөрчлөлтийг авчрах инновацыг байгууллагынхаа эрх, үүргийн хүрээнд яг хэрхэн хийхээ тодорхойлсон эсэх?
  • Бидний төлөвлөсөн инновацийг бий болгоход шаардлагатай чадамж бүхий компаниуд, байгууллагууд, хөрөнгө оруулагчдаа тодорхойлсон эсэх? Бид тэдгээр байгууллагуудын инновац хийх чадамж болон чадавхийг бүрэн ойлгохын тулд SDG-ийн тодорхой хэрэгцээнүүдийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, боломжит шийдлүүдийг хамтран боловсруулж, тэдний оролцоог хөхиүлэн дэмжих, учирч болзошгүй эрсдэлүүдийг бууруулах арга хэмжээнүүдийг авч байгаа эсэх?
  • Бид хувийн салбарын болон венч капиталын ертөнцийн шилдэг жишээнүүдээс суралцаж инновацийн багц бий болгон, хөгжүүлэхдээ ашиглаж байгаа эсэх? Бид тарж бутрах, хүчээ тарамдах, давхардсан ажил хийхээс зайлсхийж, түүний оронд бусад талуудтай өндөр үр дүнтэй санаануудыг бий болгох тал дээр хамтран ажиллаж чадаж байгаа эсэх?
  • Бид байгууллагын төсвөө инновац авчрах томоохон сорилт, туршилтуудыг дэмжих, эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулахад чиглүүлж, инновацаас хамгийн өндөр үр дүнг авчрахад анхаарлаа хандуулж байгаа эсэх?
  • Бид байгууллагаа дээрх даалгавруудыг үр дүнтэйгээр гүйцэтгэх боломжоор хангаж, хувийн салбартай хамтран ажиллах, тэдгээрийг хааж боож, дарж үгүй хийдэггүй соёлыг дэвжүүлж байгаа эсэх?
  • Төрөл бүрийн асуултуудад хариулах нь компаниудыг ч SDG-д хүрэхэд чиглэсэн инновацийн хүчин чармайлтаа илүү сайжруулахад тустай.
  • Танай компанийн өсөлтийн стратегид SDG-д хүрэхтэй холбоотой бизнесийн шинэ боломжуудыг тодорхойлж, шинэ түвшний өсөлт, илүү өргөн хүрээний нийгмийн нөлөөллийг бий болгоход чиглэсэн компаний чадамжуудын хэлбэрийг бодолцож үзсэн эсэх?
  • Танай компани инновацийн ямар багц (шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт) SDG-д хүрэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хийхэд шаардлагатайг ойлгож байгаа эсэх?
  • Танай компани SDG-ийн тодорхой зорилгуудад хүрэхэд бодитой үр дүн авчрахаар хамтран ажиллаж буй салбарын ассоциацуудад нэгдэн орсон эсэх? Хэрвээ тийм бол үр дүн эхнээс нь гаргаж эхэлсэн эсэх?
  • Танай компани SDG-д инновац, бизнесийн шинэ өсөлтөөр дамжуулан хүрэхэд төрийн, хоёр талт болон олон талт хөгжлийн агентлагуудтай хамтын ажиллагаа тогтоосон эсэх?
  • Танай компани хөгжлийн агентлагуудын арга механизмуудыг ашиглаж SDG-д хүрэхэд нэмэр болох хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж, шинэ инновацийг нэвтрүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаа эсэх?

Төр, нийгэм, хувийн салбар дахь SDG -ийн манлайлагчид минь 2030 хүртэлх уралдаанд хэрхэн гүйж буйгаа дүгнэх цаг болжээ. Хэдийгээр бидний дунд хурдан гүйгчид байгаа ч бид 2030 онд барианд орох цаг болоход барианаас хамаагүй хол хоцорсон байх эрсдэлд орсон байна. Гэсэн хэдий ч бид хувийн салбарын инновацийг SDG-д хүрэхэд чиглүүлж чадвал уралдаандаа амжилттай оролцож өндөрлүүлэх боломж бидэнд бас байна.

 

 

Эх сурвалж: https://www.bcg.com

Хоёр талын худалдаа, нийлүүлэлтийн сүлжээн дэх хөгжлийн орон зай. Крис Девоншир Эллис

Хятад, Энэтхэг болон Зүүн өмнөд азийн бусад орнуудтай өргөн цар хүрээтэй худалдаа эрхэлдэг АСЕАН-ны гишүүн орнууд Евро-Азийн Эдийн Засгийн Холбоо, ялангуяа Орос улстай хоёр талын худалдаа, үйлчилгээг нэмэгдүүлж, өөрчлөлтийн эхлэлийг тавив.
Евро-Азийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ) нь Армени, Беларусь, Казакстан, Киргизстан, Орос улс оролцсон худалдааны эвсэл юм. Тэр эвсэл нь холимог бүлэглэлийн хэлбэрээр байгуулагдсан боловч уг Эдийн засгийн холбоо (ЭЗХ)- ны хил хязгаараас Хятад улсын хил хүртэл зайлшгүй өргөжин тэлэх геополитик, худалдааны том ач холбогдолтой. Барууныханы тогтоосон хориг нь Оросын эдийн засагт таагүй нөлөөлж, ЭЗХ-той тогтоосон Оросын уламжилалт худалдаанд хүлээлт үүсгэсэн өнөө үед ЕАЭЗХ ба АСЕАН-ны хоорондын харилцааг хөгжүүлэх явдал чухал үүрэгтэй. Уг хоригтой холбогдуулан тогтоосон харилцаагаа хөгжүүлэх далд хэрэгцээ Орос улсад гарч байна. Ингэснээр ОХУ олон эх үүсвэр ашиглах боломжтой болно.
АСЕАН бол чухал худалдааны түнш бөгөөд түүний нэг баталгаа нь Вьетнам улстай амжилттай худалдаа хийж, гурван жилийн өмнө ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулсаны дараа Оросын хөрөнгө оруулалт үлэмж нэмэгдсэн явдал юм. Үүнээс гадна ЕАЭЗХ нь Зүүн өмнөд азийн орнуудын бараа таваарыг Европ руу гаргах гарц нээх боломжтой.

АСЕАН ба ЕАЭЗХ-ны үндсэн статистик үзүүлэлтүүдийг харьцуулвал:

Хүн ам зүйн талаасаа АСЕАН-ны гишүүн орнууд голдуу жижиг үйлдвэрлэгчид байгаа бол ЕАЭЗХ-ны эвсэлийн орнууд АСЕАН-аас нэг хүн амд ногдох ДНБ-ээс үлэмж давж, ЕАЭЗХ-ны зах зээлд худалдан авах мөнгө хангалттай их эргэлдэж байгааг харуулж байна. Урьд хэлсэнчлэн, Барууны хоригын улмаас ЕАЭЗХ-нд ч бас далд хэрэгцээ маш их байгаа юм.
ЕАЭЗ-ийн Холбоо нь бас Хятад улстай ЧХ-ны хэлэлцээртэй тул төрөлжсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ажил хэрэг болох хүртэл бид дахин 12-оос 18 сар хүлээх хэрэгтэй байна. Тэр үед Хятадын бараа бүтээгдэхүүнийг ЭЗХ-ны хил рүү тээвэрлэж, татваргүй оруулах болно.

АСЕАН-ны гишүүн орнууд хэдэн жилийн өмнө Хятадтай байгуулсан ЧХХэлэлцээрийн урьдчилсан нөхцөл тодорхой болсон. Бусад АСЕАН-ны гишүүн орнууд ЕАЭЗХ-той аль эрт ЧХХ байгуулж эхэлсэн бөгөөд энд Сингапур, Индонез, Камбож, Тайланд илүү идэвхтэй оролцож, Малайз, Филиппин сонирхолоо илэрхийлж, уг асуудлыг судалж байна. Энэтхэг нь АСЕАН-тай ойр ажилладаг өөр нэг улс бөгөөд улмаар ЕАЭЗХ-той ЧХХэлэлцээр байгуулах яриа хэлцэл эхлүүлсэн. АСЕАН нь өөрөө бас АСЕАН- ЕАЭЗХ-ны хооронд ЧХХ хийх боломжийг судалж байгаа билээ.
Өөрчлөлт, боломжууд газар дээр бууж ирж байгаа нь илэрхий болов. Эдгээр олон төрлийн ЧХХэлэлцээрт ЕАЭЗХ-той гарын үсэг зурвал АСЕАН ба ЕАЭЗХ-ны орнуудад ханган нийлүүлэлтийн шинэ сүлжээ, бүтээгдэхүүний чадамжийг хөгжүүлэх, хүн амын хөдөлгөөн, хоёр эвслийн эдийн засгийн ерөнхий хөгжлийн талаар мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах нийтлэг дүр зураг харагдаж байна.

Орос улс нь ЕАЭЗХ-ны нэг гол гишүүн, бас хэлэлцээрийн ширээнд сууж АСЕАН-тай яриа хэлэлцээр явуулдаг учир Зүүн өмнөд Азийн хөгжлийн механизмыг илүү ойлгодог. Зүүн Өмнөд Азийн нэгдсэн чуулган, бусад орнуудыг оролцуулсан АСЕАН-ы бүс нутгийн форум зэрэг АСЕАН-ы тэргүүлдэг олон талт механизмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч мөн.
Түүний зэрэгцээ, АСЕАН нь ЕАЭЗХ-ны гол түнш Европын Эдийн Засгийн Хороотой өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Эдийн засгийн хамтын ажиллагааны Ойлголцолын меморандумд гарын үсэг зурсан. Тэрхүү баримт бичигт гаалийн хяналт шалгалт, цахим арилжаа, техникийн зохицуулалтууд, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, бичил бизнес ба ЖДҮ дэмжих талаар нарийвчлан тусгасан байна. АСЕАН нь өөрөө бас ЕАЭЗХ- той бүрэн ЧХХ байгуулах бололцоотой гэж үзэж, АСЕАН, ЕАЭЗХ-ны ЧХХэлэлцээр байгуулах саналын талаарх судалгааны ажлыг саявтар эхлүүлсэн.

Ханган нийлүүлэлтийн сүлжээ нь АСЕАН-ны ирээдүйд хэр зохимжтой вэ? Энэ нь үр дүнтэй болох талаар доорх зургаас харж болно.
Худалдсан бараа таваарын нэр төрлийг доорх жишээгээр авч үзэж болно:

АСЕАН-ны орнууд ЕАЭЗХ-ноос хийсэн хамгийн их 10 импортын бүтээгдэхүүн (мян.Ам.долл)

АСЕАН-аас ЕАЭЗХ-нд хийсэн хамгийн их 10 экспортын бүтээгдэхүүн (мян.ам.долл)

Худалдааны цар хэмжээ их өргөн, АСЕАН-ны гишүүдээс Оросыг оролцуулан ЕАЭЗХ-ны зах зээлд экспортоор нийлүүлсэн бараа таваарын нэр төрөл илүү олон болох нь тодорхой байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд харьцангуй бага, ЕАЭЗХ-ны гол гишүүн Казахстан, Орос улсууд хамтдаа, голдуу газрын тос, байгалийн хий, аялал жуулчлалын салбарт 15.4 тэрбум ам.доллар оруулжээ. Хариуд нь, АСЕАН-ны гишүүн Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам улсууд ЕАЭЗХ-нд голчлон хүнс,хөдөө аж ахуй, тамхинд 3.9 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тэргүүлж байна. Гэхдээ энд бас зарим онцлог бий. АСЕАН-нд саяхан элсэн орсон Вьетнам улс ЕАЭЗХ-тай гуравдахь жилдээ хэрэгжиж байгаа бүрэн чөлөөт худалдааны хэлэлцээртэй, голчлон Оросын хөрөнгө оруулалт Вьетнам орж, одоо 10 тэрбум орчим ам.долларт хүрэв. Тайланд улс бас Оросын мөнгөнөөс ашиг хүртэж, Оросын жуулчдын тоог нэмэгдүүлэн татсаар байна. Тэдгээрийн зарим нь тус орны хөрөнгө, жижиг бизнест орж, энэ нь Энэтхэгийн Гуа, Шри ланкын бүс нутгийг оролцуулан Зүүн өмнөд Азийн хэмжээнд нийтлэг үзэгдэл болов. Иймэрхүү хандлага цаашдаа АСЕАН-ны орнуудын хэмжээнд тархах болно. АСЕАН-ны орнуудад бизнесийн үйл ажиллагаа явуулж, Оросын хөрөнгө оруулалтыг татахад бэрхшээл их бий. Тавьсан хоригын улмаас компаниудыг хар дансанд орсон эсэхийг шалгана.

Стандарт, дүрэм журмыг мөрдөхтэй холбоотой хэрэг явдал нилээд түвэгтэй хэвээр байна. Гэвч, АСЕАН худалдаа арилжаанд илт муугаар нөлөөлөхгүй, тэр харин бизнес хийх, бизнес дэх улс төрийг таслан зогсооход дэмжлэг үзүүлдэг, мөн Вашингтон DC тус бүс нутагт дарамт шахалт бага үзүүлдэг юм. Хүнд сурталын гүүрийг гатлахын зэрэгцээ, худалдааны хэлэлцээрээ дуусгаж, АСЕАН ба ЕАЭЗХ-ны худалдааны түншлэл байгуулах ажил шууд бүтэх ч ажил мэдээж биш. Одоо хийгдэж байгаа Худалдааны протокол боловсруулах ажил нь юуны өмнө хязгаарлагдмал арилжааг өргөтгөх боломж өгнө. Өмнө өгүүлснээр хоёр талд Хятадын оролцоо мэдэгдэхүйц их байгаа нь шинэ хангамжийн сүлжээ хөгжүүлэх таатай нөхцөл болно. Ингэвэл, АСЕАН-ны орнууд ба Орост ашиг, боломж, хоригийн шалтгааныг олох, хоёрдох үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэл бүхий бизнесийн компаниудад сайнаар нөлөөлнө.

Сонирхогч орнууд, АСЕАН-ны гишүүд, мөн Орост өөрт нь баян чинээлэг, гүйлгээ сайтай, хялбар нэвтрэх зах зээл хэрэгцээ ихтэй бол Беларусь нь Зүүн Европ руу, цаашдаа Европын холбоо, Армени болон Кавказын бүс нутагт бүхэлд нь нэвтрэх сонирхолтой байгаа юм. Казакстанд газрын тос, байгалийн хий голчлох боловч зах зээлд дунд давхрагын хэрэглэгчид нэмэгдэж, Ази тив рүү, Дорнод Оросын бүс нутагт гарах эрмэлзэлтэй. Орос болон ЕАЭЗХ-ны гишүүн бусад улсуудад одоо үед АСЕАН дахь Вьетнам, Индонез, Филиппины зах зээл хамгийн сайн аз туршилт болж, Сингапур улс бүс нутгийн санхүү, үйлчилгээний төв зангилаа болж байна.
Эдгээр орнуудыг дэлхийн хэмжээнд бизнес хийхээд хамгийн таатай нөхцөлөөр үнэлснийг үзвэл:
ЕАЭЗХ ба АСЕАН-ны орнуудад хялбар бизнес хийх үнэлгээ (Нийт 100 онооноос)

Товчхондоо, өнгөц харвал, ЕАЭЗХ ба АСЕАН-ны хоорондын эвсэлд илэрхий саад бэрхшээл алга гэж үзэж болохоор байна. Гэвч урьд өмнө эдгээр орнууд хоорондоо маш их алсдагдсан байдлыг бага анхаарч ирсэн байна. Гэвч, бараа таваарын хоёр талын худалдаа тэнцвэржилт сайтай, Бүс-Зам санаачлагын үр дүнд дэд бүтэц сайн хөгжиж байгаа нь хоёуланд нь эерэг нөлөөтэй байна. Азид гадаадын хөрөнгө оруулалт хийх, АСЕАН-аас ЕАЭЗХ-нд, мөн Хятад, Энэтхэгт, өөр бусад газарт ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, шилжилт хөдөлгөөнийг шалгах гээд хийх ажил олон бий. Ингэхэд зардал хэмнэх, мөнгө босгох явдал эхний ээлжийн талбар болно. ЕАЭЗХ ба Оростой ажил хэрэг явуулах таны “хийх ажлын” жагсаалтанд АСЕАН-ны бизнес, ханган нийлүүлэлтийн сүлжээ байгуулах талаар тусгагдсан уу? гэдэг асуулт гарна. Учир нь тэрхүү эвсэлийг үүсгэн байгуулахад гарах өөрчлөлтийг шалгах, хэрэгжүүлэхэд мөнгө босгох хэрэгтэй бөгөөд энэ ажил одоо хийгдэж байна.

 

 

Эх сурвалж: https://www.aseanbriefing.com

Гадаадад суралцан чанартай боловсрол эзэмшиж, илүү өөртөө итгэлтэй, хийсэн бүтээсэнтэй, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, хэрэгцээ залуучуудад маш өндөр байдаг. Гэтэл өөрийгөө голон хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй явсаар цаг хугацаа болон урам зоригоо алдан нэгэн хэвийн амьдралын голдиролд ордог өрөвдөлтэй байдал Монгол залуусын дунд маш түгээмэл байна. Хэрвээ танд хэзээ нэгэн цагт гадаадад суралцъя гэсэн хүсэл мөрөөдөл байсан магадгүй одоо ч байгаа хэвээрээ бол эхлэлийн алхмаа хийн манай ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХАД ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭХ MentorMe – Study Abroad: ганцаарчилсан хөтөлбөр-т хамрагдаад үзэхийг зөвлөж байна.

Учир нь системтэйгээр өмнө нь тэтгэлгээр, гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцаж төгссөн туршлагатай, чадварлаг менторууд танд тактикийн зөвлөгөө өгч, чиглүүлэн цаг хугацаа, мөнгө санхүү болон хүч хөдөлмөрөө хэмнэх боломжийг олгож болно.

Хөтөлбөрийн давуу талууд:

  • Өөрийгөө таних, зорилгоо зөв тодорхойлох арга тактикуудыг ашиглах
  • Өөрийн сонирхож буй тэтгэлэг болон сургуулийг төгссөн ментортой ажиллах
  • Хэд хэдэн туршлагатай ментортой хамтарч ажиллах
  • Богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх
  • Ментортойгоо цагаа тохирч өөрийн хувийн амьдралд хэт ачаалал үүсгэхгүй байх
  • Хаа нэгэн газар луу заавал очих гэж түгжрэлд хамаг цагаа үрэлгүй онлайнаар холбогдох
  • Бидний хамтран ажилладаг сургалтын төвүүдийн ерөнхий Англи хэлний болон IELTS-н хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй суух эрхтэй болно

Та долоо хоногт 2-3 цаг ментороос чиглүүлэг авч өдөрт 1-2 цагийг менторын зөвлөсний дагуу гэрийн даалгавраа хийснээр өөрийн мөрөөдлөө биелүүлж тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Хөтөлбөр маань оролцогчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан 1, 2, 3, 4 сараар үргэлжлэх боломжтой. Хөтөлбөрт ЭНД дарж бүртгүүлнэ үү.

 

Дасгал, дадлагууд

Хөтөлбөрийн хугацаа / Үргэлжлэх хугацаа

1 сар

2 сар

3 сар

4 сар

1

Хөтөлбөрийн танилцуулга, хөтөлбөрт үр дүнтэй хамрагдах нь

0.5

0.5

0.5

0.5

2

Хувь хүний зорилго тодорхойлох

3.5

6

10

14

3

Хөтөлбөр, сургуулиа сонгох

1

1

4.5

6

4

Цагийн менежмент, бэлтгэлийн хуваариа гаргах

1

1

2

2.5

5

Оновчтой сайн CV бичих

1

1

3

6

6

Оновчтой сайн эссе бичих

3

4

10

16

7

Оновчтой сайн тодорхойлох захидал авах

1

2

3

4

8

Ярилцлагад бэлдэх

1

1.5

2

4

9

Суралцах газраа очихоосоо өмнө бэлтгэх зүйлс

0

1

1

1

Нийт цаг

12

18

36

54

Холбоо барих 

Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 304 тоот
Утас: 7018-7071, 8003-5409
И-мэйл: info@educated.mn

ХУВЬ ХҮНИЙ ЭЕРЭГ ӨСӨЛТ, ХӨГЖЛӨӨР ДАМЖУУЛАН ГЭР БҮЛИЙГ, ХАМТ ОЛНЫГ, ЦААШЛААД НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ

Та бидэнд өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?
Намайг Бам гэдэг. Би хувь хүний эерэг өсөлт хөгжил, байгууллага хамт олны уусал, зөв зохицлын чиглэлээр сургалт хөтөлбөр дээр ажиллаад маш удаж байна. 2017 оноос би Lifekite компаниа байгуулаад 3 жилийн хугацаанд 3 өөр улс оронд байгууллага болон хувь хүнд чиглэсэн өөрчлөлтийг бий болгох хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Та Монголд хэд хэдэн удаа ирж хувь хүний хөгжлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг цөөн тооны хүмүүст зориулж хэрэгжүүлж байсан. Харин энэ удаа яагаад олон нийтийг хамрахаар шийдсэн бэ?
Lifekite нь эерэг, эрс өөрчлөлтөд чиглэсэн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хувь хүн бүрт өөрийгөө бүрэн танин мэдэх, эрч хүч, хайр халамжийг өгөх зорилготой. Хувь хүн гэдэг гэр бүлийг, хамт олныг, цаашлаад нийгмийг бүрэлдүүлдэг учир хувь хүний эерэг хувьсал өөрчлөлтийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид эерэг, хүчтэй, хайр энэрэлээр дүүрэн нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилготой. Иймдээ ч энэ удаа илүү олон Монголчуудад манай хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа.

Хувь хүний амьдралын тэнцвэртэй байдал яагаад чухал вэ? Бидэнд ямар өөрчлөлтүүд өгдөг вэ?
Бид хугацаа нь тулсан ажлууд болон өдөр тутмын үйл хөдөлгөөндөө анхаарал хандуулж, амьдралдаа хамгийн чухалд тооцогддог зүйлүүдээ мартчихсан байдаг. Бид зүрх сэтгэлтэйгээ холбогдох мөчид өөрсдийн хамгийн үнэ цэнэтэй зүйлээ эргүүлэн олж авдаг. Энэ нь гэхдээ нэр хүнд, ололт амжилтын тухай биш юм шүү. Энэ нь заавал нүдэнд харагдахуйц зүйл ч байх албагүй.
Харвардын их сургуулийн судалгаагаар хамгийн аз жаргалтай, хамгийн урт, үр дүнтэй, эрүүл амьдрал нь эерэг сайхан харилцааг өөртөө бий болгож хөгжүүлсэн хүмүүст байдаг гэсэн байна. Бид өөрсдийн жинхэнэ үнэ цэнээ эргүүлэн олж авах нь бидний өдөр тутмын амьдралыг илүү утга учиртай болгодог.

Улаанбаатар хотод хувь хүний хөгжлийн чиглэлээр маш олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Lifekite-ийн хөтөлбөрүүд харин энэ бүгдээс юугаараа онцлог вэ?
Улаанбаатарт гэлтгүй Азид хэрэгжиж буй ихэнх хөтөлбөрүүд нэгэн хэвийн, лекц зонхилсон, тодорхой дүрэм журамд баригдсан байдаг. Lifekite-ийн хөтөлбөрүүд оролцогчдоо өөрсдөөр нь шинэ дадал, бодлыг туршуулж, тархины үйл ажиллагаатай холбоотой дасгал хийлгэж, инээлгэж, уйлуулж хүний бүх мэдрэхүйг ажиллуулдагаараа үр дүн ердийн ижил төстэй хөтөлбөрүүдээс хэд дахин илүү байдаг.

FlowxUlaanbaatar, UnboundedxUlaanbaatar 2 хөтөлбөрийн ялгааг тайлбарлаж өгөөч.
Энэ 2 хөтөлбөр хоёулаа хувь хүний эерэг, эрс хувьсал өөрчлөлтөөр дамжуулан баланстай амьдрал, түүнийг дагаад эрүүл бие, хувийн болон ажлын талбартаа алинд ч чин сэтгэлийн сайхан харилцаа, амжилттай карьер, утга учиртай, тод томруун амьдралын зорилготой байхад тусална.
FLOW нь илүү олон хүнд нэг зэрэг хүрэх амьдралын дасгалжуулалттай таныг танилцуулах, үр дүнг нь танд мэдрүүлэх хөтөлбөр бол Unbounded нь илүү гүнзгий түвшний цөөн хүнтэй, амьдралаа дараагийн түвшинд нь гаргахыг хүсч буй хүмүүст илүү тохиромжтой.

Эдгээр хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
Манай Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Educated-ийн хамт олонтой 99990572, 99630298, 70187071 дугааруудаар холбогдох буюу эвент хуудсуудад маань зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

FLOWxULAANBAATAR дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай!

UNBOUNDEDxULAANBAATAR дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай!

Эх сурвалж: http://www.ub.life

Хүүхдийн боловсрол хүмүүжилд унших бичих чадвар чухал тухай, Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох бэ?Хүүхдийн насанд нь тохирсон ном хэрхэн сонгох бэ? /0-4 нас/ сэдвүүдээр бид зөвлөгөө хүргэж байсан билээ.

Энэ удаа бага насны хүүхдийн боловсролын төслийг дотоод, гадаадын хамтрагчидтай хамтран хэрэгжүүлж буй Нарлаг Улаанбаатар Ротари клубын 2016-2017 оны Ерөнхийлөгч Х.Ариунгоо хүүхдийн номтой холбоотой өөрийн туршлагаас хуваалцав.

Хүүхэддээ ном сонгохдоо номын агуулга (message), хэл зүй (утга зүй, орчуулгын чанар зэрэг), хэвлэлтийн чанар болон сонирхолтой байдлыг харгалзан сонгодог тухай болон мөн номнуудыг яагаад хэрхэн уншдаг тухайгаа ярилцлаа.

Бидний хүсэлтийг хүлээн авч хүүхдээ номонд дуртай болгосон туршлага, хүүхэддээ тохирсон ном сонгох шалгууруудаасаа хуваалцсан Х. Ариунгоодоо баярлалаа!.

https://youtu.be/SkNAwQcCLSg

Жил орчмын өмнө Гадаадад сурах уу? Дотооддоо сурах уу? нийтлэлээ хүргэж байсан бол энэ удаад гадаадад суралцахад анхаарах ёстой хэд, хэдэн чухал стратеги, тактикуудын талаар танилцуулъя.

Гадаадад магистрт суралцах процессыг үндсэн гурван хэсэгт хувааж болно.
1т: Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэнд бэлтгэх үе
2т: Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе
3т: Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе
Эдгээр үе шатын талаар тус, тусад нь дэлгэрэнгүй авч үзье.

Нэгдүгээрт. Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэнд бэлтгэх үе

Гадаадад магистрт суралцахаар явна гэдэг цаг, мөнгө, хүч хөдөлмөр ихээхэн шаарддаг процесс билээ. Иймд та оюутан, ажилтан, бизнес эрхлэгч хэн ч бай энэ процесст эртнээс төлөвлөгөө гарган, тактиктай бэлтгэснээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Олон улсын жишгээр гадаадад суралцах төлөвлөгөөг хоёроос гурван жилийн өмнөөс гарган, төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэх нь таны хүссэн үр дүндээ хүрэх магадлалыг 90-ээс дээш хувьд хүргэдэг байна. Жишээ нь Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Cialfo компани АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй ахлах ангийн сурагчдыг дараах зураглалд үзүүлсэнчлэн хоёроос гурван жилийн өмнөөс бэлтгэлээ хангахыг зөвлөдөг.

Хоёрдугаарт. Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе

Өөрийгөө илүү таньж мэдэн, хувь хүний богино, дунд, урт хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлсны дагуу гадаадад суралцах чиглэлээ сонгох нь өндөр үр дүнтэй. Та ямар чиглэлийг сонгосноос хамааран таны суралцах улс, сургууль, хөтөлбөрүүд янз бүр байх нь ойлгомжтой.
Та өөрийн нөөц бололцоо, хүсэл эрмэлзэл зэрэг үндсэн хэдэн хүчин зүйлсийг сайтар бодолцоод өргөдөл гаргах хоёроос гурван сургууль/ хөтөлбөрөө сонгох нь зүйтэй. Шийдвэр гаргах энэ үйл явцдаа мөн л өөрөөс тань туршлага, мэдлэг мэдээлэл илүү хүмүүстэй зөвлөлдөх, зөвхөн Монгол гэлтгүй гадаад хэлээр бичигдсэн эх сурвалжуудыг ашиглан судалгаагаа хийгээрэй.

Дээр дурдсан Сингапурын Cialfo компани үйлчлүүлэгчиддээ өөрт тохирсон хөтөлбөр, сургуулиа сонгоход нь мөн зөвлөдөг ба энэ нь үйлчлүүлэгчдийнх нь цаг, хүч хөдөлмөрийг ихэд хөнгөвчилдөг. Дашрамд хэлэхэд, Cialfo компаний Companion Student Management Platform-ыг ашиглах лицензийг Монголд манай байгууллага албан ёсны эрхтэйгээр олгодог гэдгийг дуулгахад таатай байна.

Судлан сонгосон хөтөлбөр/сургуулиудынхаа шалгуур, өргөдлийн маягтын багц материалуудтайгаа хамгийн наад тал нь нэг жилийн өмнөөс танилцаж, шаардлагатай шалгалтуудаа өгч, оноогоо авч, эссэгээ бичих санаан дээрээ тогтож, тодорхойлолт захиагаа хэнээс хэрхэн авах вэ зэрэг өргөдлийн маягтуудаа урьдчилан төлөвлөсөн хуваарийн дагуу, цагаа зөв зохицуулан бүрдүүлээрэй. Жишээ болгож АНУ-ын University of California Los Angeles сургуулийн өргөдлийн маягтын багцыг доор жагсаав.

Гуравдугаарт. Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе

Гадаадад магистрт суралцахаар тэнцэнэ гэдэг дөнгөж эхлэл гэдгийг хатуу санаарай. Гадаадад, ялангуяа Австрали, Англи, АНУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудад зэрэг эзэмшинэ гэдэг таниас маш их тэвчээр, хатуужил, ур чадваруудыг шаардана. Тэдгээр улсуудын үнэлгээний системээс авахуулаад оюутны өөрийн бие даан юмуу багаараа хамтран ажиллан гүйцэтгэх даалгавар ажлууд Монголтой харьцуулахад шалгуур маш өндөртэй төдийгүй, онол биш практикт голдуу суурилсан байдгаараа ихээхэн онцлогтой.

Эдгээр онцлогуудтай та системтэйгээр танилцаж, гадаадад магистрт суралцах бэлтгэлээ цэгцтэй зөв хангах аргачлалд суралцаж, өргөдөл гаргагч хэдэн зуун залуусаас ялгарах эссэ бичих арга замаа олохыг хүсвэл манай байгууллагаас зохион байгуулж буй “Гадаадад магистрт суралцахад бэлтгэх эрчимжүүлсэн сургалт”-уудад эртнээс бүртгүүлэн, идэвхитэй оролцоорой.

Эхний сургалт маань “Англид магистрт суралцахад бэлтгэх” чиглэлээр маш амжилттай зохион байгуулагдсан ба сургалтыг Английн төдийгүй дэлхийн алдарт Оксфордын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Г. Орхон болон мөн л дэлхийн топ сургуулиудын нэг Эдинбургийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан Э. Цогбаяр нар хамтран явууллаа.

Дараагийн сургалт маань “Австралид магистрт суралцахад бэлтгэх эрчимжүүлсэн сургалт” нэртэйгээр 10 сарын 28-ны 10 – 14 цагт зохион байгуулагдах гэж байна. Оролцогчдын тоо тун хязгаартай тул та бүхэн ЭНД орж бүртгүүлээд, суудлаа даруй баталгаажуулаарай!

“АНУ-д магистрт суралцахад бэлтгэх ” эрчимжүүлсэн сургалт маань 11 дүгээр сарын дундуур зохион байгуулагдах ба мөн л тухайн оронд магистрын зэрэг эзэмшсэн арвин туршлага, мэдлэг мэдээлэлтэй зөвлөхүүд удирдан явуулна.

Эдгээр сургалтуудад зориулан хийсэн видео танилцуулгыг ЭНД ДАРЖ үзэхийг санал болгоё!

Монгол улс дахь үйл ажиллагаа нь тогтворжсон, салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэгээр хүлээн зөвшөөрөгдсөн Хоган Ловеллс /Hogan Lovells/ нь 6 тив дамнасан 40 гаруй салбартай, Монгол Улсад суурин ажиллах болсон анхны олон улсын хуулийн фирм юм. Тус фирм нь Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон гадаадын бизнес, санхүүгийн байгууллагуудад олон чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг дотоод болон гадаадын чадварлаг, туршлагатай хуульч нартай юм. Тус фирмийн чадварлаг хамт олонтой төрийн байгууллагад ажиллах байх үедээ хамтран ажиллах завшаан тохиож байв.

Харин бизнес эрхлэхэд төдийлэн амаргүй орнуудын жагсаалтанд тэргүүлдэг Монгол улсад үйл ажиллагаагаа эрхлээд арваад жил болж буй Хоган Ловеллс хуулийн фирмийн амжилтын салшгүй нэг хэсэг нь зөвхөн өөрийн компаний ашиг, ажилтнуудын чадавхид анхаарах бус оршин буй нийгмээ чадавхижуулан, хөгжүүлэхэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд оройлон оролцдогт оршдог гэдгийг саяхнаас таньж мэдэв.
Тухайлбал, тус хуулийн фирм нь Монгол эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, манлайллыг дэмжих зорилгоор “Удирдагчийн төлөв байдал, үр нөлөөтэй илтгэх” сэдвээр тусгай сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний нийгэм, бизнес, төр засгийн төлөөлөл болсон 60 гаруй эмэгтэйчүүдэд зориулан зохион байгуулж байна.

Олны өмнө илтгэхээс айх айдас нь үхлийн айдсаас илүү байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс илтгэх урлаг нь амжилтад хүрэхэд шаардлагатай чадваруудын жагсаалтыг тэргүүлдэг юм.

Албан тушаал ахих, дээд удирдлагын түвшинд хүрэхэд “үл үзэгдэх” саадтай тулгардаг эмэгтэйчүүдийн хувьд энэ чадварыг эзэмших нь тэр тусмаа ач холбогдолтой.

Энэхүү чухал чадварыг ул суурьтай ухан ойлгож, ажил амьдралдаа нэвтрүүлэхэд нь туслах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш, байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай Салли Деллоу /Sally Dellow/ зөвлөхийг Хонг Конгоос тусгайлан урин авчирсан юм. Тэрээр мөн мэргэжлийн жүжигчин, зохиолч тул эдгээр мэргэжлийн чадвараа ашиглан сургалтыг оролцооны өвөрмөц аргаар явуулдаг байна.

Түүнчлэн, тус фирмийн ажилтан бүр 25-аас доошгүй цагийг сайн дурын буюу нийгэмд тустай үйл ажиллагаанд зарцуулдаг журамтай. Иймд Хоган Ловеллс нь нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлж, байгаль орчин, орон нутгийн дэмжлэг, хувь тэнцүүлсэн хандивын хөтөлбөр хэрэгжүүлдгийн зэрэгцээ дээрх эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийг дэмжсэн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн жил “Хүүхдийг Ивээх Сангийн” Монгол дахь хөтөлбөр тэргүүтэй төрийн бус байгууллагуудад Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулахад үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж, тус хуулиудыг батлуулахад хувь нэмэр оруулжээ. Энэ жил Монголын Аутизмын Холбоог дэмжин ажиллаж байгаа юм байна.