“Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамайг оролдоно” гэдэг алдарт ишлэл нь бидэнд улс төр бол биднээс хол цөөн хэдэн хүний асуудал биш бүх нийтийн санаа тавих асуудал гэдгийг ойлгуулдаг. Эдүкэйтэд Энтерпрайз нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” #SWYEEPPM хөтөлбөрийн хүрээнд “Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд” судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг хийхдээ БНОУХ-ийн боловсруулсан Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээнээс хэрэгжүүлдэг “SheVotes” аргачлалд үндэслэн бэлдсэн цахим асуулгаар 744 хүнээс судалгаа авснаас гадна улстөрч, улс төр судлаач, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулагч ажилтан, ажиглагч, иргэний нийгмийн төлөөлөл гэх мэт улс төр, сонгуулийн бүх шатны үйл ажиллагаанд оролцдог төрөл бүрийн туршлагатай оролцогчдыг сонгон, хагас бүтэцчилэгдсэн ганцаарчилсан ярилцлагыг 15 удаа, фокус бүлгийн ярилцлагыг 8 удаа нийт 58 хүнтэй хийсэн. Мөн судалгааны хүрээнд холбогдох хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөс боловсруулсан судалгааны тайлангуудтай танилцан, дүн шинжилгээ хийн ажилласан.
Энэхүү “Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд” судалгааны тайлангийн үр дүнг танилцуулах цахим уулзалт 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдрийн 09:50-11:00 цагт зохион байгуулагдана. Уулзалтын үеэр тайлангийн онцлох үр дүнгүүд болон судалгааг хэрэгжүүлэх явцдаа төслийн багийн сурсан зүйлсээс гадна улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байгууллагуудын төлөөллөөс судалгааны үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцана.
Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоо нь бид жигд хүртээмжтэй, ардчилсан, эрх тэгш оролцоотой нийгмийг бүтээн босгоход зайлшгүй хэрэгцээтэй асуудал тул энэхүү улс төрийн боловсрол олгох танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой цахим уулзалтад та бүхнийг урьж байна.
Тайлангийн үр дүнгийн хэлэлцүүлгийн хөтөлбөр:
Цаг | Үйл ажиллагаа | Хариуцагч |
09:50-10:00 | Бүртгэл | Эдүкэйтэд & БНОУХ |
10:00-10:05 | Нээлтийн үг | Б.Бөрт-Үжин, Хөтөлбөрийн ахлах менежер, БНОУХ |
10:05 – 10:20 | Судалгааны тайлангийн үр дүнгийн танилцуулга | Х.Ариунгоо, Судалгааны багийн гишүүн, Эдүкэйтэд Энтерпрайз |
10:20-10:22 | СЕХороо судалгаанаас юуг онцлов | Б.Оюумаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга, СЕХ |
10:22-10:24 | Парлементийн судалгааны хүрээлэн судалгаанаас юуг онцлов | Ц.Норовдондог, Ахлах зөвлөх – Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Парлементийн судалгааны хүрээлэн |
10:24-10:26 | АНам судалгаанаас юуг онцлов | С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны eрөнхийлөгч, АН |
10:26-10:28 | МАНам судалгаанаас юуг онцлов | А.Гантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ, МАН |
10:28-10:30 | Хүн нам судалгаанаас юуг онцлов | Т.Доржханд, ХҮНамын дарга, УИХ-ын гишүүн |
10:30-10:45 | Нээлттэй микрофон | Арга хэмжээнд оролцогчид |
10:45-10:47 | Хэвлэл, медиа төлөөллийн үг | Г.Гүнжидмаа, Гүйцэтгэх захирал, Хэвлэл мэдээллийн зөвлөл |
10:47-10:50 | Хаалт | О.Энхзул, Судалгааны багийн гишүүн, Эдүкэйтэд Энтерпрайз |
Зөвхөн бүртгэл хийлгүүлж оролцоог баталгаажуулсан оролцогчдыг Zoom-д оруулах тул доорх линкээр бүртгэлээ хийнэ үү. Бүртгэл хийлгэсэн хүн бүрт судалгааны тайланг цахимаар илгээнэ.
Бүртгэлийн линк:
Уулзалтын Zoom линк:
Join Zoom Meeting
https://zoom.us/j/94509125222?pwd=YTYrb25RbzRmaDloQ3JWZHNjVU4zdz09
Meeting ID: 945 0912 5222
Passcode: 135806
Баярлалаа😊