#!trpst#trp-gettext data-trpgettextoriginal=190#!trpen#Archive for the#!trpst#/trp-gettext#!trpen#
‘Эдүкэйтэд тойм’ #!trpst#trp-gettext data-trpgettextoriginal=191#!trpen#Category#!trpst#/trp-gettext#!trpen#

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Agripreneurship Challenge” хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бүтээгдэхүүн, шийдлүүдийг шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 21 аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 компани бүртгүүлснээс 5 үндсэн шалгуураар 20 компанийг шалгаруулж 3 өдрийн бүүткэмп хөтөлбөрт хамруулсан бөгөөд хөтөлбөрөөр оролцогчид олон улсын сургагч багш нараас суралцан, өөрийн байгууллагын өсөлтийн төлөвлөгөөгөө боловсруулан танилцуулсан юм. Бүүткэмп хөтөлбөрөөс шилдэг 8 компани шалгарч, менторинг хөтөлбөрт хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн үеэр салбарын  туршлагатай менторуудаас тухайлсан  зөвлөгөө авлаа.

Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт буюу “Demo Day” арга хэмжээ 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдаж 200 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд тэмцээний ялагчаар 1-р байрыг Эйрий фэлт ХХК “Эйрий агаар цэвэршүүлэгч” бүтээгдэхүүнээр, 2-р байрыг Мэжик би фүүдс ХХК “BeeDerm” өвчин намдаагч эрүүл мэндийн тос, 3-р байрыг Спек материалс ХХК “Аргалын цаас” байгальд ээлтэй цаас бүтээгдэхүүнээр тус тус эзэллээ. 

Нийт  3 сарын хугацаанд төслийн менежмент, багийн ажиллагааг үлгэр жишээ үзүүлэн  Хүнс, ХАА салбарын шилдэг, шинэлэг бизнесүүдийнхээ эцсийн шалгаруулах энэхүү  тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Educated Space болон SMS-Startup Marketing Space багийнхаа хамт олонд халуун баяр хүргэe!

Оновчтой удирдлага, хурдтай мeнeжмeнтээр чиглүүлэн ажилласан Food and Agriculture Organization of the United Nations (FAO) төслийн багийнхандаа талархлаа илэрхийльe.

 

ОУ-н гэлтгүй манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр шинэ ажилтаны сонгон шалгаруулалтанд төгссөн сургууль, дүнгийн амжилтаас гадна зөөлөн ур чадварын шалгуур тавьдаг болжээ.

Энэхүү хувь хүний цогц хөгжлийг дэмжих ОУ-д шалгарсан аргачлал болох Энтерпрайз боловсролыг нутагшуулан, Монгол хүүхдийн зан төлөвт тохируулан  Educated Space-н зүгээс хөгжүүлж байна.

Судалгаанаас хархад аливаа эерэг дадлыг аль болох багаас нь олгох нь өндөр үр дүнтэй байдаг.

Тиймээс бид  ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ, нийгэмдээ эерэг нөлөөллийг авчрах зорилгоор өсвөр насны сурагчидад хамгийн ихээр дутагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг олгох замаар тэдний сурлагын амжилтыг нэмэгдүүлж, өөрийн хүссэн ажил мэргэжлээ сонгон амжилттай ажиллаж амьдрахад бэлтгэх зорилготой юм.

 

Дэлхийн Эдийн Засгийн форумаас 2025-2030 онд нэн шаардлагатай ур чадваруудын жагсаалт гаргасныг Их Британийн ажлын байр болон ур чадварын зөвлөлөөс (UK Commission and Skills report) үндэслэлтэй зөв хэмээн зөвшөөрч дэлхий даяар бүх ЕБС-иудад хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Энэхүү ур чадваруудаас дурдвал: 

  • Асуудлыг шийдвэрлэх (Problem-solving)
  • Шүүмжлэлт сэтгэлгээ (Critical thinking)
  • Бүтээлч сэтгэлээ (Creativity)
  • Багаар ажиллах чадвар (Coordinating others)
  • Технологийн мэдлэг, ашиглалт (Communications technology)

Манай орны хувьд эдгээр чадваруудыг ЕБС-иуд тэр бүр олгох боломж дутмаг байгаагаас хүүхэд өөрийгөө нээх, танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх итгэлгүй байсаар сургуулиа төгсдөг нь тухайн хүүхдийн ирээдүйн боломжийг хязгаарладаг байна. Эдгээрийг хөгжүүлэх нь гэр бүл төдийгүй өсвөр насныхны сорилт болоод байна.

 

 

Энтерпрайз хөтөлбөр нь хүүхэд өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэх, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулах, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой юм.

Өнгөрсөн хугацааны элсэлтүүдээс дүгнэхэд өсвөр насныхан маань  анги хамт олон, үеийнхэн дундаа өөрийгөө эерэгээр илэрхийлж чадахгүй байх, гэрийхэнтэйгээ ойлголцохгүй байх, цаг ашиглалт сул байх  зэрэг асуудлууд түгээмэл ажиглагдаж байна.

Бид хөтөлбөрөө байнга сайжруулан, шинэчилдэг бөгөөд хөтөлбөрт тууштай  хамрагдсан хүүхдүүд маань эерэг өсөлтийг үзүүлж, хөгжсөөр байна.

Энтерпрайз хөтөлбөрийн давуу тал: 

  • Суралцагч төвтэй, хүүхэд бүртэй тулж ажилладаг.
  • Хүүхдийгдүгнэж шүүдэггүй, алдаа гаргах, түүнээсээ суралцах боломжийг олгодог.
  • Хүүхэд бүрийг давуу талаа танин мэдэж түүнийгээ улам хөгжүүлж, сул талаа ойлгон удирдах аргачлалд сургадаг.
  • Суралцагчид хувь хүний түвшинд хөгжөөд зогсохгүй, бусадтай баг болон ажиллах, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг идэвхтэй иргэн байхад сэдэлжүүлдэг.
  • Бүх багш нар маань мэргэшсэн, үндсэн багш нар маань олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн.

Бид хаврын элсэлтээ улам боловсронгуй, үр дүнтэй болгон зарлаж байна.

  • ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР (Мэтгэлцээн, Олны өмнө ярих, Бүтээлч сэтгэлгээ, Төслийн менежмент, Хувийн санхүү – ЦОГЦ ХӨТӨЛБӨР)

Хугацаа: 10 долоо хоног (III/13-V/21 хүртэлх долоо хоног)

Бүртгүүлэх холбоос энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Фейсбүүк: Educated Space | Facebook

И-мэйл: info@educated.mn

Холбоо барих: 7755 7071, 9507-7178, 8976 8466

 

 

 

 

 

 

 

 

Эдүкэйтэд Энтерпрайз нь өсвөр насныхны олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх зорилгоор ЕБС-ийн 13-18 насны сурагчдын дунд англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Рояаль Олон Улсын Их сургууль дээр зохион байгуулагдана. Тус тэмцээн нь “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээний (World Schools Debate)” хэлбэрээр зохиогдох бөгөөд нийт 32 баг буюу  ЕБС-ын 8-12 ангийн сурагчид хамрагдах боломжтой.

Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Дэлхийн Ногоон Өсөлтийн хүрээлэн (GGGI Mongolia), United Nations Association of Mongolia /НҮБ-ын Нийгэмлэг, Рояаль Олон Улсын Их сургууль, Peak News болон Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг оролцож байна.

Тэмцээн хасагдах журмаар явагдах бөгөөд нийт 5 даваатай. 1-3-ын даваанд оролцогч багууд урьдчилан зарласан шийдлийн дагуу мэтгэлцэх бол 4-5-ын даваа буюу хагас шигшээ, сүүлийн даваанд шийдлийг оролцогч багуудад тоглолтоос 1 цагийн өмнө зарлана. Мэтгэлцээнээр дамжуулан сурагчдад цаашид өөрсдийгөө хөгжүүлж, Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд ур чадвараа сорин оролцох боломжийг олгох зорилготой. 

Шүүгчдийн баг дотоодын болон олон улсын байгууллагуудын Монгол, гадаад мэргэжилтнүүдээс бүрдэх бөгөөд ёс зүйн өндөр түвшинд тэмцээнийг шүүнэ. 

Тэмцээний 1-3-ын даваанд оролцогчид “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бүх байгууллагад нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын татвар ноогдуулна” шийдлийн хүрээнд мэтгэлцэнэ.

 

Бүртгэл: 2022 оны 11-р сарын 17-с 12-р сарын 10-ыг хүртэл цахимаар бүртгүүлнэ. энд дарна уу

Тэмцээний удирдамж (монгол хэлээр): энд дарна уу

Тэмцээний удирдамж (англи хэлээр): энд дарна уу

Оролцогчдод зориулсан хөтөч: Дэлхийн сургуулиудын мэтгэлцээн(World Schools Debate) англи хэлээр: энд дарна уу

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: ФейсбүүкEducated Space | Facebook

И-мэйлinfo@educated.mn

Утас: 77557071, 95227799

Ирээдүйд бэлдэцгээе-Өсвөр насны хүүхдийн цогц хөгжил арга хэмжээ 09/17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээний хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж хүүхдээ илүү сайн ойлгож, танин мэдэж, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгосноор онцлогтой байлаа. Өсвөр насныхныг аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой Энтерпрайз аргачлалыг оролцогч нартаа танилцуулав.

Мөн олон улсын көүч Бам Сантиаго хүрэлцэн ирж өсвөр насны хүүхдийн эерэг өсөлт, хөгжилд нь чиглүүлэх Life Coaching семинар орсон ба оролцогчдын сэтгэл ханамж өндөр байлаа.

Дараагийн хэсэгт өсвөр насны хүүхдийн зан төлөв тодорхойлох тестийг авч үр дүнг танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт хүмүүстэй маш их баярлалаа.

Зун дуусахад цөөхөн хоног үлдлээ. Зуны сүүлчийн хоногт үр дүнтэй, зугаатай, ур чадвараа сайжруулахаар төлөвлөж буй өсвөр насныхан болоод эцэг эхчүүд анхаарлаа хандуулна уу. 

Educated-ээс 7 хоногийн хугацаанд үргэлжлэх өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх, бодит үр дүнд суурилсан өсөлтийн цогц энтерпрайз хөгжлийн хөтөлбөрөө олон улсын хүүхдийн Нарс зуслантай хамтран сүүлийн ээлждээ бүртгэж байна.

Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын хөгжлийн сэтгэл зүйч, доктор Ховард Гарднерын олон талт хөгжлийн онолд тулгуурлан боловсруулсан бөгөөд дунд болон ахлах ангийн 10-16 насны өсвөр насныханд зориулсан. Тус хөтөлбөрөөр дамжуулан сурагчдыг өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэж, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой. 

Хөтөлбөрт:

  • Сонирхолтой математик & Хөгжилтэй шинжлэх ухаан
  • Бясалгал & Иог/Байгальд хичээллэх/
  • Мэтгэлцээн & Номын клуб /Өөрийгөө зөв илэрхийлэх/
  • Уран зураг & Дижитал урлал /Комик, Манга бүтээх/
  • Төслийн менежмент /Бичил төслүүд багаараа хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сэтгэгдлээс:

Хүү маань зуслангаас ирээд 5 хонож байгаа ч энэ хугацаанд хүүгийнхээ талаар хамгийн их санаа зовоодог 2 асуудалд нааштай өөрчлөлтүүд илэрч эхэлж байгааг хараад баяртай байна. Найз нөхөдтэй болж, хөтөлбөрүүд нь их таалагджээ. Үүнээс Дижитал арт, Мэтгэлцээн хоёр сонирхлыг нь их л татжээ. Ээж би энэ 2 чиглэлээр илүү их сурмаар байна гэнэ. Хүүгийн маань ур чадвар, хандлага, харилцааны талаар дэлгэрэнгүй ажиглалтаа бичиж илгээсэн багш нартаа маш их баярлалаа.

Сурагчид ЕБС-ын сургалтын хөтөлбөрт багтаагүй мэтгэлцээн, илтгэх урлаг, өсөж дэвжих хандлага, бүтээлч сэтгэлгээ, төслийн менежмент, хувийн санхүү зэрэг цогц мэдлэгийг авч, аргачлалд суралцаж, бодитоор туршиж дадлагажих замаар илүү зорилго, тэмүүлэлтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт олон ур чадваруудаа богино хугацаанд эрс сайжруулдаг.

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ? 

Өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрт бүртгүүлэхээр бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу. Мөн 77557071, 90404858, 88213702 дугаараас лавлана уу.

Эдүкэйтэд Энтерпрайз нь өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх Growth4teens хөтөлбөрөө олон улсын хүүхдийн Нарс зуслантай хамтран 2022 оны 6, 7, 8 саруудад зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын хөгжлийн сэтгэл зүйч, доктор Ховард Гарднерын олон талт хөгжлийн онолд тулгуурлан боловсруулсан бөгөөд дунд болон ахлах ангийн 12-17 насны сурагчдад зориулсан. Тус хөтөлбөрөөр дамжуулан сурагчдыг өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэж, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой. 

Сургалтыг Эдүкэйтэдийн болон Нарс зуслангийн мэргэшсэн багш нарын баг удирдан явуулна. Бид бодитоор туршуулж, шууд  үр дүнг нь харах боломжтой “энтерпрайз” сургалтын аргачлал, хэрэглэгдэхүүн ашиглан сурагчдын чадвар чадамжийг хөгжүүлж байна. 

1-р сургуулийн 6-р ангийн сурагч Н. Гэгээнбилэгийн сэтгэгдэл:

“Би энэ сургалтад яваад маш их зүйлийг ойлгосон. Тэрний нэг нь мэтгэлцээний ойлголт. Мэтгэлцээн бол хэрүүл биш гэдгийг ойлгож авсан. Ер нь бол ихэнх хүмүүс хэрүүл гэдэг ойлголттой явдаг юм байна лээ. Миний хувьд амьдралд хэрэгтэй, сургуульд заадаггүй ур чадваруудыг сурсан”. 

Өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрт бүртгүүлэх мөн нэмэлт мэдээлэл авахаар бол энд дарна уу.

5 сарын 15-наас өмнө төлбөрөө төлж баталгаажуулбал 10%-ийн хөнгөлөлттэй.

Growth4teens цогц хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагаас:

Эдүкэйтэдийн зүгээс өсвөр насныхны өсөлт хөгжил рүү чиглэсэн сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор судалгаанд суурилсан, цогц, гайхалтай үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн нь өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх Growth4teens цогц хөтөлбөр юм. 

Сурагчид ЕБС-ын сургалтын хөтөлбөрт багтаагүй мэтгэлцээн, илтгэх урлаг, өсч дэвжих хандлага, бүтээлч сэтгэлгээ, төслийн менежмент, хувийн санхүү зэрэг цогц мэдлэгийг авч, бодитоор туршиж дадлагажих замаар илүү зорилго, тэмүүлэлтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт олон ур чадваруудаа богино хугацаанд эрс сайжруулсан. Сурагчдаас авсан судалгаанаас үзэхэд сурагчид дээрх ур чадваруудыг эзэмших хөтөлбөрт хамрагдах сонирхол, хэрэгцээ их байдаг нь батлагдсан. 

Бид өсвөр үеийнхны боловсролд чиглэсэн Эдүкэйтэд мэтгэлцээний клубийг байгуулж сурагчид 3 сарын хугацаанд мэтгэлцээнээр дамжуулан аливаа зүйлийг уншиж судлан, дүн шинжилгээ хийж, нотолгоон дээр суурилан, өөрийн байр суурийг хамгаалах, бусдын үзэл бодлыг сонсох, хамтран шийдэл хайх зэрэг ур чадварт суралцаж байна. Түүнчлэн сурагчид нийгмийн тодорхой асуудлын хүрээнд мэтгэлцэх, асуудлыг тодорхойлох, шийдэл гаргахаар практикт суурилсан зорилтод аяллыг хийв. Бид “Өрх бүр хог хаягдлыг заавал ангилах ёстой” сэдвийн хүрээнд дахивар дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцан өөрсдийн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлсэн. 

Өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрт бүртгүүлэх мөн нэмэлт мэдээлэл авахаар бол энд дарна уу.

 

Эрүүл мэндийн подкастын анхны дугаарынхаа товчлолыг та бүхэнд хүргэж байна. Зочноор Очир Медикал эмнэлгийн зөвлөх эмч Б. Энхмаа оролцон элэг, цөс цэвэрлэх болоод уламжлалт анагаах ухааны талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ. 

Очир медикал эмнэлэг нь элэг цөс цэвэрлэх эмчилгээг Монголд анх нэвтрүүлсэн эмнэлэг.

Тэрээр өв уламжлагдан ирсэн уламжлалт анагаах ухааны эмч, хүүхдийн эмч, дүрс оношилгооны эмч, ус судлаач юм.

“Хаврын улирал нь элэг, цөс цэвэрлэхэд тохиромжтой улирал”

Яагаад элэг цөсөө цэвэрлэж байх хэрэгтэй вэ?

Улаанбаатарчууд утаанаас улбаалаад маш их хэмжээний хордлогод орсон байгаа.  Мөн Улаанбаатарчууд гэлтгүй хүмүүс олон төрлийн химийн найрлагатай, химийн бодисыг хүлээн авснаар хүн хороо шүүж чадахаа больдог.Тэгэхээр элгээ цэвэрлэж байх нь хорт бодисонд хордохгүй байна гэсэн үг. Элэг нь цусанд орсон хорыг шүүдэг. Хүний цөс өтгөрөөд байх юм бол хаа нэг газар үрэвсэл үүснэ. Цусаа цэвэр байлгахын тулд элэг цөсөө цэвэрлэж байх хэрэгтэй.

Эмчийн хяналттай элэг цөсөө цэвэрлэх нь

Зарим хүмүүс эмчийн хяналтгүй өөрсдөө дур мэдэн элэг цөсөө цэвэрлээд байдаг. Энэ нь буруу. Хүн өөрөө өөртөө оточ байх хэрэгтэй боловч зарим тохиолдолд эмчийн хяналт дор, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.

Монголчуудын дунд тархсан нийтлэг буруу ойлголтын талаар

Элэг цөс цэвэрлэхийг Монголчууд ганцхан цөс угаана гэж боддог. Цөсний чулаагаа авахуулсан хүний цөсийг угаана гэдэг. Цөсгүй хүний цөсийг яаж угаах юм бэ гэдэг. Гэтэл элэг нь цөсийг үүсгэдэг учир элгэн доторх цөсний сувгуудыг угаана. Тэгэхээр цөсөө ч угаана, элгэн доторх цөсний чулуунуудыг ч угаана. Ийм учраас цөсний чулуугаа авахуулсан хүн илүү сайн угаах хэрэгтэй.

Цөсний чулуутай хүмүүст зөвлөхөд эхлээд заавал консерватив буюу мэсийн бус аргаар эмчилгээ хийлгээрэй. Бидний зүгээс хооллолтын зөвлөгөө өгдөг. Цөсний чулуу хайлдаг болон хайлдаггүй гэж хоёр янз байдаг бөгөөд хүчлийн найрлагатай буюу хүчлээс үүсдэг. Өөрөөр, цөсний чулуу нь хоол, хүний идэж буй хүнснээс хамаарч үүснэ. Тиймээс цөсний чулуутай хүмүүс эмчилгээ хийлгэхэд огт идэж үзээгүй хоолоо идэх шаардлагатай болдог. Тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээгээр цөсний чулууг нь эмчилнэ. Харин цөсний чулуу нь хүндэрсэн буюу өвдөлт нь архагшсан бол мэсийн аргаар авахуулна. Цөсний чулуу нь хайлдаг  бол эмчилгээг тууштай, зөв хийлгэвэл ангижирч болно. Хайлдаггүй цөсний чулууг бол угаана, гаргана гэж хэлэхгүй. Тиймээс заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай.

Очир медикал эмнэлгийн эмчилгээний тухайд:

Элэг цөс гэж яриад байгаа боловч Очир медикал нь хүмүүсийн хордлого тайлдаг. Араас нь заавал Монгол эм уулгадаг. Монгол эмийн эмчилгээнд заавал хамрагдана. Хоолны зөвлөгөөг аваад үр дүнгээ ЭХО-гоор харна.

Энэ бол ганцхан цэвэрлэгээ биш. Элэг цөс угаахаас гадна элэг, цөс, ходоод, гэдэс, бөөр, үе мөчийг системтэйгээр цэвэрлэдэг. Уушиг, тархи, зүрхийг хүмүүс өөрсдөө цэвэрлэнэ. Тэр аргыг нь бид нар зааж өгнө.

Түүнчлэн Очир медикал эмнэлэг Монгол хүнийн генийн онцлогт тохирсон, Монголын цаг агаарт тохирсон хоол зөвлөгөө,эмчилгээ,сургалт, урьдчилан сэргийлэх аргуудыг сургалтаараа ордог. Суурь эмчилгээн 5 хоног үргэлжилнэ. Үүнд: Элэг цөс угаах, цэвэрлэх, уламжлалт бариа, хүрдний бариа, нурууг нь засах эмчилгээ хийгддэг.

Монголчууд ямар төрлийн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй вэ?

2021 оны Австралийн хоол судлаач эмч нар төрөл бүрийн хоолны дэглэмийг  судалжээ. Үүний үр дүнд өөр өөрсдийн уур амьсгалд зохицсон хоол хүнсийг хэрэглэвэл зүйтэй гэсэн үр дүн гарсан. Монголчууд эрт дээр үеэс шөлөөр цадаж төлөөр баяждаг орон гэж хэлдэг байсан. Монголчууд өмнө нь өдөрт 1 аяга шөл иддэг байжээ. Тиймээс аль болох шөл ихтэй халуун чанарын хоол идэхийг хичээх хэрэгтэй.  Нутгийн онцлог, генийн онцлог, цаг агаарын онцлогт тохирсон хүнс хэрэглэх нь зүйтэй.

Подкастыг бүтнээр нь:

https://youtu.be/-2th5mnmJJI

Очир Медикад фейсбүүк хуудас

Энхмаа эмч фейсбүүк хуудас

Бодлогын нөлөөлөл хийж чаддаг, хамтдаа хөгжиж, хамтдаа эерэг өөрчлөлтийг авчирч чаддаг хариуцлагатай иргэдийн нэгдэл болох зорилготой “Эдүкэйтэд Хотол” албан ёсоор нээж, нээлтийн арга хэмжээ 2022/04/23-нд амжилттай болж өнгөрлөө.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд Эдүкэйтэд мэтгэлцээний клубийн хүүхдүүд гэр бүлийнхний хамт, түүнчлэн манай хамтрагчид, дэмжигчид, тэр дундаа Монгол дах НҮБ-ын Суурин төлөөлөгч ноён Tapan Mishra, суурин төлөөлөгчийн багийн гишүүд, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Steven Winkates, IRI Mongolia байгууллагын суурин төлөөлөгч Craig Castagna зэрэг олон улсын болон үндэсний хэмжээний салбарын манлайлагчид оролцлоо.

Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Энхзул  хүрэлцэн ирсэн зочиддоо хотолынхоо зорилго, үйл ажиллагааг танилцуулав.

Арга хэмжээний үеэр Эдүкэйтэд мэтгэлцээний клубийн гишүүн хүүхдүүд маань 2 сарын турш хичээллэснийхээ үр дүнгээ танилцуулж Англи, Монгол хэлээр “Өрх бүр хог, хаягдлаа ангилах нь зүйтэй” сэдвээр мэтгэлцэв. Зочин шүүгчид болон хүүхдүүдийн маань гэр бүлийнхэн мэтгэлцээнээр дамжуулж хүүхдүүд тогтвортой хөгжлийн шалгуур чухал сэдвээр судалгаатай, хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлж, нотолгоогоо сайн дэвшүүлж, няцаалтаа ч мөн гаргууд хийж байгааг онцолж, Эдүкэйтэдийн өсвөр үеийнхний хөгжлийн хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Тухайлбал, мэтгэлцээний клубийн гишүүн Г.Амин – Одын ээж:

Манай хүү Эдүкэйтэдээс зохион байгуулсан Growth4teens хөтөлбөрт анх хамрагдаж өөрийгөө зөвөөр илэрхийлэх, багаар ажиллах гэх мэт олон чадамжид суралцсан нь томчуул бид ч өөрсдөө хөгжих хэрэгтэй гэдгээ ойлгосон. Одоогоор Эдүкэйтэд мэтгэлцээний клубд 2 сар гаруй хичээллэж харьцангуй дотогшоо байсан хүү маань өөрийгөө бүрэн, чөлөөтэй илэрхийлж сурсанд их баяртай байна.

Мөн арга хэмжээний үеэр Эдүкэйтэдийн үйл ажиллагааг(сургалт, судалгаа, эвент, контент, зөвлөх үйлчилгээ) хүмүүст нээлттэй танилцууллаа. Эдүкэйтэдийн эхлүүлж буй брэндийн бүтээгдэхүүн, өөрсдөө технологио боловсруулан, бэлтгэсэн эрүүл хөнгөн идэх болон уух зүйлсээрээ зочдоо дайллаа.

Эдүкэйтэд бүтээгдэхүүн, үйлчилгээ дундаас онцлууштай нь өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх Growth4Teens зуны хөтөлбөр байлаа. Зуны хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцах бол энд дарна уу.

Эцэст нь хотолын гишүүн болсноор танд ямар давуу талууд үүсгэх вэ гэхээр:

  • Нийгмийн төслүүд буюу өөрийн санаа тавьдаг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдэлцэхэд хотлын гишүүдийн хамт нийгмийн төслүүд хэрэгжүүлж бодит хувь нэмэр оруулах
  • Цогц хөтөлбөрүүд буюу гэр бүл, хамт олонтойгоо өсөж хөгжих, цагийг үр дүнтэй өнгөрөөх шинэлэг сургалтууд, сонирхолтой эвент цогц хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй хамрагдах
  • Зорилтот аяллууд буюу тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бодит шийдэл гаргаж, амжилттай кейс нэвтрүүлж буй байгууллагууд, санаачилгуудтай танилцах, туршлага судлах аяллуудад оролцох
  • Бодлогын санаачилгууд буюу бодлогын судалгаа, нийгмийн инновацийн бодит туршилт хийх, үр дүнд суурилсан бодлогын санаачилга, шийдлүүдийг шийдвэр гаргах түвшинд хүргэх, бодлогын нөлөөлөл үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой болно.

Хотолын гишүүнээр бүртгүүлэх бол энд дарна уу.

 

Эдүкэйтэд хотол – Хариуцлагатай иргэдийн нэгдэлд та ч мөн нэгдээрэй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий дахинд “тоглоомын дүрэм” өөрчлөхүйц хэд хэдэн томоохон үйл явдал өрнөжээ. 2015 онд НҮБ-ын санаачилга, удирдлага дор Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан. Шведийн залуу тэмцэгч Грета Танберг 2018 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлээ эхэлснээс хойш дэлхий даяар хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шударга ёсыг урьд өмнөхөөсөө илүү шаардах болсон. COVID-19 цар тахал гарснаас хойш нийгмийн хөгжлийн загваруудын алдаа дутагдал, хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн хүрээнд нухацтай асуултуудыг тавих болсон бөгөөд хувь хүн, байгууллага, нийгмийн түвшинд ​​тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд шилжихийг шахамдуулах болсон. 

21-р зуунд дижитал эгэлд шилжиж нөгөө талд хүн төвтэй ур чадварууд ихээхэн дутагдах болсон. Бид энэхүү форумаар дамжуулан хувь хүн, байгууллага болон нийгмийн бүлгүүдийн ирээдүйн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих мэдлэг, хандлага, ур чадварыг нь хөгжүүлэх, ирээдүйд ямар аргачлалаар явах нь зүйтэйг чиглүүлэх  зорилготой “BE FUTURE READY” буюу “ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ” форумыг Tools for Growth-Өсөлтийн хурдасгуур уриатайгаар зохион байгуулах гэж байна. 

Зөв сэтгэлгээ, практик арга хэрэгсэл, шаардлагатай ур чадваруудыг хуваалцах гадаад, дотоодын туршлагатай экспертүүд, зочин илтгэгчийн илтгэл, ярилцлагыг хүргэнэ. 

Технологийн дэвшил бидэнд урьд өмнөхөөс илүү их боломжийг олгож дэлхийн хаанаас ч тус онлайн форумыг үзэх боломжтой юм.

Өсөх сэтгэхүй, хүсэл эрмэлзэлтэй хүн бүхнийг энэхүү Виртуал форумд оролцохыг урьж байна.

Хэзээ: 2022/03/24-ны 16:00-17:00

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77557071, 90404858 утсаар лавлаарай.

Форумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/1002521250669972/ авна уу.

Бүх түвшний сургууль, мэргэжлийн болон богино хугацааны сургалтуудын туйлын зорилго юу юм бэ гээд лавшруулаад үзвэл тухайн хүнд ажил амьдралд нь хэрэгтэй сэтгэлгээг суулгаж, мэдлэг олгож, ур чадваруудыг эзэмшүүлж, зөв зан үйлийг бүрэлдүүлэх байдаг. Арай дэлгэрүүлвэл, хийж бүтээх, шинийг санаачлах, өөрийн амьдралынхаа эзэн байх өсөж дэвжих сэтгэлгээг суулгаж, сэдэвчилсэн (санхүүгийн, нийгмийн, шинжлэх ухааны гэх мэт) мэдлэг олгож, бусадтай зохицон амьдрах, багаар ажиллах, зөв харилцах, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудыг олгож, эдгээрийгээ ажилдаа, амьдралдаа хэрэглэдэг зан үйлийг төлөвшүүлэх байдаг. 

Насанд хүрсэн хүмүүст багаас нь суусан сэтгэлгээ, хандлага, зан үйлийг нь өөрчлөхийн тулд тархины түвшинд гэхээс илүү зүрх сэтгэл, мэдрэмжийн түвшинд хүрэх нь илүү үр дүнтэй байдаг.  Иймд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн нэгжээс төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг сайжруулах, тодорхой тогтсон зан үйлийг нь засах, өөрөөр хэлбэл хүний эрхийн боловсролд нь хувь нэмэр оруулах, зорилгыг биелүүлэхдээ бүтээлч контент ашигласан нь өндөр үр дүн өгсөн юм. 

Чухам ямар аргачлалаар төлөвлөөд, бүтээлээ туурвиад тэрхүү өндөр үр дүнд хүрсэн бэ гэдэг талаар тус цуврал бүтээл дээр ажилласан уран бүтээлчидтэй ярилцахад: 

  • Контентоор дамжуулан хүрэх гэж буй зорилгоо нарийн тодорхойлох
  • Контентын хүрээнд тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлж, ахиц дэвшил авчрахаар зорьж буй зорилтот сегментээ нарийн тодорхойлж, тэдний сэтгэлгээ, зан үйлийг сайн судлах
  • Контентын уран сайхны болон боловсролын элементүүдийн балансыг хадгалах
  • Дэвшүүлж буй асуудал, түүнийг засах/сайжруулах шийдлээ үзүүлэх, ойлгуулахад аль алинд нь ач холбогдол өгөх (дан шүүмжилсэн эсвэл хэт магтан дуулсан шинжтэй контентод үзэгчид таатай ханддаггүй)
  • Контентын зохиолоо гаргасны дараа хүрэхээр зорьж буй зорилтот сегментийнхээ төлөөлөлд нүдэнд нь харагдтал уншиж, хуваалцаж, санал шүүмжийг нь авч, шаардлагатай сайжруулалтуудыг хийсний дараа продакшн ажилдаа орох зэрэг ярилцлаа. 

Дэлгэрэнгүй ярилцлагыг доор дарж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=kp7nzza2t9g

 

Ярилцлагад дурдагдсан контентуудыг доорх холбоосоор орж үзнэ үү: 

  1. https://fb.watch/bj2mt6YlLr/
  2. https://fb.watch/bj2rKO7FZu/
  3. https://fb.watch/bj2tlL7Qni/
  4. https://fb.watch/bj2w0IizHb/