Archive for the
‘Баланстай амьдрал’ Category

Эрүүл мэндийн подкастын анхны дугаарынхаа товчлолыг та бүхэнд хүргэж байна. Зочноор Очир Медикал эмнэлгийн зөвлөх эмч Б. Энхмаа оролцон элэг, цөс цэвэрлэх болоод уламжлалт анагаах ухааны талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ. 

Очир медикал эмнэлэг нь элэг цөс цэвэрлэх эмчилгээг Монголд анх нэвтрүүлсэн эмнэлэг.

Тэрээр өв уламжлагдан ирсэн уламжлалт анагаах ухааны эмч, хүүхдийн эмч, дүрс оношилгооны эмч, ус судлаач юм.

“Хаврын улирал нь элэг, цөс цэвэрлэхэд тохиромжтой улирал”

Яагаад элэг цөсөө цэвэрлэж байх хэрэгтэй вэ?

Улаанбаатарчууд утаанаас улбаалаад маш их хэмжээний хордлогод орсон байгаа.  Мөн Улаанбаатарчууд гэлтгүй хүмүүс олон төрлийн химийн найрлагатай, химийн бодисыг хүлээн авснаар хүн хороо шүүж чадахаа больдог.Тэгэхээр элгээ цэвэрлэж байх нь хорт бодисонд хордохгүй байна гэсэн үг. Элэг нь цусанд орсон хорыг шүүдэг. Хүний цөс өтгөрөөд байх юм бол хаа нэг газар үрэвсэл үүснэ. Цусаа цэвэр байлгахын тулд элэг цөсөө цэвэрлэж байх хэрэгтэй.

Эмчийн хяналттай элэг цөсөө цэвэрлэх нь

Зарим хүмүүс эмчийн хяналтгүй өөрсдөө дур мэдэн элэг цөсөө цэвэрлээд байдаг. Энэ нь буруу. Хүн өөрөө өөртөө оточ байх хэрэгтэй боловч зарим тохиолдолд эмчийн хяналт дор, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.

Монголчуудын дунд тархсан нийтлэг буруу ойлголтын талаар

Элэг цөс цэвэрлэхийг Монголчууд ганцхан цөс угаана гэж боддог. Цөсний чулаагаа авахуулсан хүний цөсийг угаана гэдэг. Цөсгүй хүний цөсийг яаж угаах юм бэ гэдэг. Гэтэл элэг нь цөсийг үүсгэдэг учир элгэн доторх цөсний сувгуудыг угаана. Тэгэхээр цөсөө ч угаана, элгэн доторх цөсний чулуунуудыг ч угаана. Ийм учраас цөсний чулуугаа авахуулсан хүн илүү сайн угаах хэрэгтэй.

Цөсний чулуутай хүмүүст зөвлөхөд эхлээд заавал консерватив буюу мэсийн бус аргаар эмчилгээ хийлгээрэй. Бидний зүгээс хооллолтын зөвлөгөө өгдөг. Цөсний чулуу хайлдаг болон хайлдаггүй гэж хоёр янз байдаг бөгөөд хүчлийн найрлагатай буюу хүчлээс үүсдэг. Өөрөөр, цөсний чулуу нь хоол, хүний идэж буй хүнснээс хамаарч үүснэ. Тиймээс цөсний чулуутай хүмүүс эмчилгээ хийлгэхэд огт идэж үзээгүй хоолоо идэх шаардлагатай болдог. Тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээгээр цөсний чулууг нь эмчилнэ. Харин цөсний чулуу нь хүндэрсэн буюу өвдөлт нь архагшсан бол мэсийн аргаар авахуулна. Цөсний чулуу нь хайлдаг  бол эмчилгээг тууштай, зөв хийлгэвэл ангижирч болно. Хайлдаггүй цөсний чулууг бол угаана, гаргана гэж хэлэхгүй. Тиймээс заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай.

Очир медикал эмнэлгийн эмчилгээний тухайд:

Элэг цөс гэж яриад байгаа боловч Очир медикал нь хүмүүсийн хордлого тайлдаг. Араас нь заавал Монгол эм уулгадаг. Монгол эмийн эмчилгээнд заавал хамрагдана. Хоолны зөвлөгөөг аваад үр дүнгээ ЭХО-гоор харна.

Энэ бол ганцхан цэвэрлэгээ биш. Элэг цөс угаахаас гадна элэг, цөс, ходоод, гэдэс, бөөр, үе мөчийг системтэйгээр цэвэрлэдэг. Уушиг, тархи, зүрхийг хүмүүс өөрсдөө цэвэрлэнэ. Тэр аргыг нь бид нар зааж өгнө.

Түүнчлэн Очир медикал эмнэлэг Монгол хүнийн генийн онцлогт тохирсон, Монголын цаг агаарт тохирсон хоол зөвлөгөө,эмчилгээ,сургалт, урьдчилан сэргийлэх аргуудыг сургалтаараа ордог. Суурь эмчилгээн 5 хоног үргэлжилнэ. Үүнд: Элэг цөс угаах, цэвэрлэх, уламжлалт бариа, хүрдний бариа, нурууг нь засах эмчилгээ хийгддэг.

Монголчууд ямар төрлийн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй вэ?

2021 оны Австралийн хоол судлаач эмч нар төрөл бүрийн хоолны дэглэмийг  судалжээ. Үүний үр дүнд өөр өөрсдийн уур амьсгалд зохицсон хоол хүнсийг хэрэглэвэл зүйтэй гэсэн үр дүн гарсан. Монголчууд эрт дээр үеэс шөлөөр цадаж төлөөр баяждаг орон гэж хэлдэг байсан. Монголчууд өмнө нь өдөрт 1 аяга шөл иддэг байжээ. Тиймээс аль болох шөл ихтэй халуун чанарын хоол идэхийг хичээх хэрэгтэй.  Нутгийн онцлог, генийн онцлог, цаг агаарын онцлогт тохирсон хүнс хэрэглэх нь зүйтэй.

Подкастыг бүтнээр нь:

https://youtu.be/-2th5mnmJJI

Очир Медикад фейсбүүк хуудас

Энхмаа эмч фейсбүүк хуудас

Амьдрал биднээс бүх зүйлд тэнцвэртэй байхыг шаарддаг. Тэгж чадаагүй тохиолдолд бүтэлгүйтэл биднийг ойрхон отож байдаг. Бид үргэлж л амьдралынхаа алсын хараа, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшлан тэмүүлэхийн хажуугаар амьдралыг тань бүрдүүлж буй бүх л хэсгүүдийг тэнцвэртэй авч явахаар чармайдаг.

Хэрвээ бидний амьдралын аль нэг хэсэг бидний хүч энергийг тэнцвэргүйгээр сорж эхэлвэл амьдралын бусад хэсгүүд маань яаралтай өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаарддаг. Энэ үед бид бүх зүйлийг хяналтандаа байлгах нь бүү хэл амьдралын тэнцвэрээ дахин бий болготлоо хүлээснээсээ гарч урагшилж чадалгүй гацчихдаг. Иймд бид хүч энергиэ хэтэрхий их зарцуулаад байгаа зүйлсийг таньж мэдээд, хяналтандаа авч, өөрийн хүч энергиэ амьдралынхаа хэсэг бүрт тэнцвэртэйгээр хуваарилах хэрэгтэй.

Үүнийг бидний төлөө өөр хэн ч хийж өгч чадахгүй гэдгийг гүн гүнзгий ухамсарлах хэрэгтэй. Хэн ч бидний өмнөөс сэтгэн бодож, амьсгалж, аливааг мэдэрч, харж, туршлага хуримтлуулж, хайрлаж эсвэл үхэж чадахгүй. Тэгэхээр амьдралаа бүх л талаар тэнцвэртэй авч явж чадах эсэх зөвхөн биднээс өөрсдөөс маань л шалтгаална. Бид харин шийдэмгий л байх ёстой.

Гэхдээ яаж? Юунаас эхлэх вэ? Та өөртөө зориудаар цаг гарган, өөр юунд ч сатааралгүй өөртөө, өөрийн амьдралдаа үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй. Бидний тэнцвэртэйгээр авч явахаар чармайж буй амьдралынхаа доор дурдсан бүх л хэсгийг нэг бүрчлэн авч үзэх хэрэгтэй. Үүнд таны гэрлэлт, гэр бүл, мөнгө санхүү, эрүүл мэнд, нийгмийн хүрээлэл, оюун санааны хөгжил, сэтгэлийн хатуужил зэрэг багтана.

Бид дээрх бүх л хэсэгт хангалттай хэмжээний хүч энерги зарцуулж чаддаг билүү? Эсвэл бид нэг тал руугаа хэт хазайгаад, нөгөө талаа орхигдуулаад байна уу? Тэгвэл доор та бүхэнд амьдралаа тэнцвэртэй авч явах аргуудыг хуваалцъя:

1. Амьдралаа яг одоо байгаагаар нь дүгнэ

Амьдралаа яг байгаагаар нь бодитоор үнэлж, дүгнэх нь бид амьдралдаа хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх хамгийн эхний алхам юм. Танд бие бялдарын хувьд ядарч цуцсан, эсвэл оюун санааны хувьд зогсонги байдалд орсон бүр эсвэл итгэлтэй, ойр дотны хүн байхгүй ганцаардсан мэдрэмж төрдөг үү? Та өөрийгөө ажлын хэнээтэй нэгэн гэж боддог уу? Танд дотоод хүнээ илүү хүчирхэгжүүлэх хэрэгтэй санагддаг уу? Та дээрх асуултуудын аль нэгэнд тийм гэж хариулсан бол таны амьдралын тэнцвэр алдагдсан байх магадлал өндөртэй.

2. Амьдралаа тэнцвэртэй болгох шийдвэрийг ухамсартайгаар гарга

Бодит байдлыг өөрийн шийдвэрийнхээ суурь өгөгдөл болгох нь бид өөрсөддөө тэнцвэрт амьдралыг бий болгох хоёр дахь алхам юм. Тэнцвэрт амьдралыг бий болгосноор бид амьдралын хэтийн зорилго, зорилтууддаа стресс бухимдал багатайгаар хүрэх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр бид ухамсартайгаар тэнцвэрт амьдралыг бий болгох шийдвэрийг гаргах ёстой.

3. Гаргасан шийдвэрээ гүйцэлдүүлэх төлөвлөгөөгөө минут, минутаар гарга

Бид бүгдээрээ л ямар нэгэн зүйлийг байнга л мартаж байдаг. Та шинэ он эхлэхэд нэгдүгээр сард гаргаж байсан төлөвлөгөөнүүдээ бүгдийг санаж байна уу? Гаргасан шийдвэрүүдээ өдөр бүр, минут минутаар хянан, нягталснаар бид хүссэн өөрчлөлтөө хийх нөхцлийг бүрдүүлдэг болохоос бүх зүйл нэг шөнийн дотор өөрчлөгдөнө гэж бодвол санасны чинь гарз.

4. Амьдралынхаа хэсэг тус бүрээр зорилтууд тавь

Таны хүрэхийг хүсч буй гол зорилго чинь тэнцвэртэй байдал гэдгийг санаж амьдралынхаа бүх хэсэгт биелэгдэхүйц, хэмжигдэхүйц зорилтууд тавь. Таны зорилтууд дараах хэсгүүдийг хамрах хэрэгтэй.
• Таны бусадтай харилцах харилцаа
• Таны биеийн эрүүл мэнд
• Таны дотоод сэтгэлийн хүч
• Таны оюун ухааны хөгжил
• Таны ажил
• Таны мөнгө, санхүү

5. Эрсдэл хүлээхдээ бэлэн бай

Өөрөө өөрсдийгөө үнэлж дүгнээд, өөрчлөлтийг хийх эрсдэл хүлээх нь бидний амьдралыг сайжруулаад зогсохгүй таныг илүү эрч хүчтэй, амьдралын утга учраа илүү ухамсарлан урагшлахад тань тустай. Тэнцвэртэй амьдралын ач тусыг ойлгох нэг хэрэг. Гаргасан шийдвэрээ гүйцэлдүүлж, амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийх нь эрсдэл гаргахын гол утга учир билээ.

6. Өөртөө өдөр бүр үнэлэлт, дүгнэлт хийж бай

Бид амьдралдаа хийхээр зорьж буй өөрчлөлтүүд маань хэр ахицтай байгааг өөрсдийнхөө байр байдлыг тогтмол хянахгүй бол мэдэх боломжгүй. Таны гаргасан шийдвэрүүд хөдлөшгүй зүйл биш шүү дээ. Хэрвээ ямар нэгэн зүйл явцгүй санагдвал шийдвэрээ өөрчлөх зоригтой бай. Өөртөө өдөр бүр чимээгүй бясалгал хийх, амрах, өөрийгөө “хянан шалгах” цаг гаргаж бай.*

Та бүхэнд маш таатай нэгэн мэдээ дуулгахад бид та бүхнийг тэнцвэртэй, үр бүтээмж өндөртэй амьдралыг цаг алдалгүй, үр дүнтэйгээр цогцлооход тань туслах үүднээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын дасгалжуулагч Bam Santiago-г Улаанбаатар хотноо дахин урьж түүний Хувь хүний цогц хөгжлийн Unbounded 2 өдрийн хөтөлбөрийг 11-р сард Англи хэлээр (орчуулгагүй), мөн Монгол орчуулгатайгаар 2 удаа зохион байгуулах гэж байна.

Unbounded хөтөлбөрийн оролцогчдын сэтгэгдлээс хуваалцъя.


* Эх сурвалж: https://www.success.com/6-tips-to-create-a-balanced-life/