Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / Админ

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хэрхэн хангавал богино хугацаанд илүү үр дүн гарах боломжтой талаар шийдэл хайн хийдэг сар тутмын Эдүкэйтэд хотлын /Educated Community meeting/ уулзалтаа шинэ хэлбэрээр буюу төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагад аялал жуулчлалыг хөгжүүлэн ажиллаж байгаа мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулан Дотоодын аялал жуулчлал: сорилт ба боломжууд сэдвийн хүрээнд 2020/07/30-ны өдөр явуулж байсныг тоймлон та бүхэнд хүргэж байна.

Уулзалтад БОАЖЯамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н. Молор, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалан, Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дисковер Монголиа ХХК-н ерөнхий захирал Б. Барсболд нар зочноор, Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-н хамтран үүсгэн байгуулагч Ж. Энхжин миний бие чиглүүлэгчээр оролцсон. Уншигч та бүхэн ч энэхүү ярилцлагыг тунгаан уншиж эх орныхоо үзэсгэлэнтэй, онгон тагшин байдлыг алдагдуулахгүй хариуцлагатай аялах талаар саналаа хуваалцаарай.

Энхжин: Дотоодын аялал жуучлалын өнөөгийн байдлын тухай юу гэж боддог бэ?

Энх-Амгалан: Монголд аялал жуулчлалын салбар маш ирээдүйтэй гэж хардаг. Өмнө нь бид хөдөө байдаг найз нөхөд, хамаатан садангуудаараа очсоноо эсвэл найз нөхөдтэйгөө нийлэн майхнаараа явснаа аялал гэж үздэг байсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд дотоодын аялал харьцангуй бизнес хэлбэр лүү хөгжиж эхэлж байгаа нь харагддаг. Би өөрөө аялах их дуртай, бусдын соёл түүхийг их сонирхдог. Сүүлийн үед төрсөн нутаг руугаа жил бүр очихыг илүүд үздэг болсон. Аялал жуучлал тодорхой хэмжээгээр хөгжиж аялагчдын ухамсар болон орон нутгийн иргэдийн хандлага ч харьцангуй эерэг, нааштай болж байгааг мэдэрдэг. Өмнө нь Хяргас нуур дээр очиход нутгийн иргэдийн ариун дагшин савдагтай хэмээн шүтдэг нуурыг аялагчид хогийн цэг шиг болгосон буюу хог нь салхинд хийсээд их муухай харагддаг байсан нь өнгөрсөн жил очиход нэлээн цэгцэрч сайжирсан байгаа нь ажиглагдсан. Орон нутгийн иргэдийн хувьд аялагчид юу хүсдэг, сонирхдог талаар мэдлэг, мэдээлэл муутай санагддаг.

Молор: Аялал жуулчлалын салбар 100% хувийн хэвшилд тулгуурладаг. Дотоодын аяллын зах зээл дээр хоббигоороо ууланд алхдаг, морь унадаг гэх мэт байсан цөөхөн хэдэн хувь хүн ажиллаж харагддаг. Монголын тур-оператор компаниудын хувьд гадаад жуулчидтай ажиллах туршлага өндөртэй ч яг дотоодын иргэдэд үйлчлэх ямар ч туршлага байхгүй байсан тул энэ жилийн хувьд маш том сорилттой тулгарсан. Компаниудын нэрнээс авахуулаад дотоодынхон хэлж, тогтооход хүндрэлтэй хэцүү, гадаад нэртэй гээд л бүх зүйл бэлэн биш байсан ч хүчээр шинэ зах зээл рүү орсон харагдсан. Миний хувьд энэ жил Дундговь аймагт орших Цагаан суваргыг үзэх мэргэжлийн компанийн зохион байгуулсан хөтөлбөрт аялал болон хувиараа гэр бүлийн хамт баруун аймгууд руу аялалд явсан. Ковидын буянаар гэх үү мэргэжлийн компанийн санал болгосон аялал маш боломжийн үнэ ханштай жолооч, хөтөчтэй, тав тухтай, аюулгүй байсан нь үнэхээр аялал гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгуулсан. Жишээлэхэд: Хоолны цаг болоход хоол унд сонголттойгоор бэлэн, үзэх газрын талаарх мэдээллүүд болох онцлог, соёл, түүх домгийн талаар хөтөч цаг тухайд нь өгч, зураг авахуулахад гоё харагддаг байрлалаа хүртэл заалгаад маш амар санагдсан. Харин хувиараа хийх аяллын хувьд мэдээж өөрсдөө жолоогоо барина, хоол ундаа хийнэ, тухайн очиж буй газар орны талаарх мэдээллийг тэр бүр нарийн судалж мэдэх боломжгүй, урьдчилж захиалга өгөх гэхээр холбоо барих мэдээлэл нь олдохгүй зэргээс шалтгаалан зорьж очсон газрууд хаалттай байх эрсдэлүүд их гардаг нь анзаарагдсан. Энэ эргээд өөрсдөд маань их ядаргаа үүсгэж, аяллаа жинхэнээр нь мэдэрдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Ер нь очиж хэдэн зураг авахуулаад л ирдэг юм байна гэдгийг харьцуулж мэдрэх боломжийг өмнө жишээгээр дурдсан 2 аялал маань олгосон.

Барсболд: Монголчууд 7 сард л бөөнөөрөө дотооддоо аялдаг. Бусад тохиромжтой сарууд болох 6, 8 болон 9 саруудад бол харьцангуй бага аялж байна. Тиймээс яг орон нутагт хувийн хэвшил хөрөнгө оруулаад дэд бүтэц хөгжүүлэхэд хүндрэлтэй. Улсаас бодлоготойгоор тодорхой заавар өгч орон нутгийн захиргаатай хамтарч ядаж 7 сард маш сайн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй санагддаг. Одоо бол сошиалаар хүмүүс шуурахаар л гэнэт ухаан орсон юм шиг хөдөлдөг болсон. Жишээлбэл саяхан Цагаан суваргын орчмын талаар сошиалаар шуурахад орон нутгийн захиргаа маш хурдан хашаа хайрс барьсан байсан. Тэгэхээр орон нутгийн захиргаанд бол нөөц боломж байгаа ч өмнө нь хийдэггүй байсан ажлууд дээр санаачилга гаргаж ажиллахгүй байх шиг харагддаг. Багахан сэтгэл, хурд байхад орон нутаг аялал жуучлалын бүсүүдээ хамгаалж мөн орлогын шинэ эх үүсвэртэй байх боломжтой.

Харин аялал жуучлалын бизнес эрхлэгчдийн хувьд, татвар төлдөг, албан ёсоор ажилладаг компаниуд хувиараа өдрийн болон жижиг аялал хийгээд мөнгөө хувьдаа аваад татвараа төлдөггүй бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх боломжгүй байдаг. Аялагчдын хувьд аяллын компаниар явбал их үнэтэй байна гэж хараад өөрсдөө аяллаа зохион байгуулаад байдаг. Гэтэл зохион байгуулалтгүй олон хүн аялах нь өмнө Молорын хэлсэн хувь хүндээ ч төвөгтэй очиж буй орон нутагтаа ч ээлгүйгээс гадна үнэндээ өртгийн хувьд ч хямд тусдаггүй. Аяллын компанид нэг удаа бүхэл дүнгээр төлөх гэхээр их санагдаад байдаг мөнгө нь өөрсдөө харанхуйгаар аялахаар бага багаар гарсаар ялгаагүй шахуу зардалтай болдог гэдгийг ихэнх маань анзаарахгүй байгаа нь харамсалтай.

Энхжин: Та бүхний ажил энэ жилийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэр өөрчлөлтөд оров? Сорилтыг давахын туулахад ямар ажлууд хийгдэж байна?

Барсболд: Үүссэн нөхцөл байдал биднийг хүлээлтийн байдалд оруулсан. Гэхдээ хилийн хорио нээгдэхгүй нь баталгаатай болох үед бид маш хурдтай ажиллаж дотоодын аялагчиддаа зориулсан ОТОГЛОЁ нэртэй аяллын цогц үйлчилгээг санаачлан, хөгжүүлж 7 сараас аялагчдаа аван амжилттай ажиллаж байна. ОТОГЛОЁ-н хувьд бид аялагчиддаа мэргэжлийн зочлох үйлчилгээг жуулчны бааз, төвлөрсөн төвүүдээр биш онгон зэлүүд бусад аялагчид очиж сүйтгээгүй цэвэр тансаг байгальд нь санал болгож байгаагаараа онцлог. Тодруулбал аялал маань сонирхолтой аяллын хөтөлбөр, үзэсгэлэнт байгаль, тав тухтай асар майхан, унтах ор, боловсон жорлон, халуун хүйтэн устай дүш, төвлөрсөн хог болон тамхины цэг, амт чанартай хоол, аюулгүй орчин, мэргэжлийн тогооч болон мэдээ мэдээллээр хангах хөтөч гээд аялагчдын хүсэж болох бүхнийг багтаасан үйлчилгээ байгаа.

Молор: Төлөвлөсөн, төсөвлөсөн ажлууд нэлээн хойшлогдсон. Төрийн байгууллага дэд бүтэц хөгжүүлэх ажлуудыг хийж байгаа. Отоглох цэгүүдийг байгуулах ажлыг төсөвт тусгасан байгаа. Энэ жил тендер нь зарлагдвал 30-аад отоглох цэг байгуулах ажил хийгдэнэ. Мөн гол зам дагуу түр буудаллах цэгүүд буюу үйлчилгээний төвүүдийг ирэх 4 жилд улсын хэмжээнд 10-ыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Аялагчдын боловсролд чиглэсэн контентуудыг бага зэрэг хоцорсон ч хийж эхэлсэн. Үүний нэг  “Ирлээ, явлаа, цэвэр” аянг дурдаж болно. Мөн аялагчдын боловсролыг дэмжих сургалтын хэд хэдэн ажил төлөвлөгдсөн ч хийгдэж амжаагүй байгаа.

Энх-Амгалан: Орон нутгийн иргэдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг манай Швейцарын хөгжлийн агентлаг дэмждэг. Орон нутгийн иргэдийн соёлыг сурталчлах, байгаль, шувуу, ан амьтан, ургамал ажих аяллуудыг гаднын жуулчдад зориулан хөгжүүлж, хийж байгаа. Энэ жил хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлэн бэлтгэл ажлаа хангасан байсан ч Ковидын улмаас хил нээгдээгүй тул аяллаа авч чадаагүй. Энэ нь бас аялал жуулчлалын бизнес хийж буй хүмүүст эрсдэлээ бууруулахын тулд 50% гаднынханд зориулсан 50% дотоодын жуулчиддаа зориулсан байдлаар жуулчлалын бүтээгдэхүүнээ хөгжүүлбэл дээр юм байна гэдгийг ойлгуулсан гэж хараад байгаа. Бидний  орон нутгийн иргэдийн санаачилгыг дэмжин түүнийг нь санхүүжүүлэн ажиллаж буй аяллаас жишээ татвал:

Вансэмбэрүү цэцэг үзэх аялал: Ховд аймгийн Дуут суманд орон нутгийн иргэд Вансэмбэрүү цэцгээ хайрлан хүндэлдэг ч мэдэхгүй гадна дотнын хүмүүс орж ирээд түүж авах, устгах байдлууд гараад байсан. Тиймээс үүнийг зогсоохын тулд орон нутгийн иргэд нь зөвхөн энэ цэцгийг үзүүлэх аяллыг санаачилсан.

Тэсийн голын морин аялал: Тэсийн голыг дагасан сумууд хамтран голоо хамгаалалтандаа авангаа аялал жуучлалыг хөгжүүлэн морин аялал хийлгэж эхэлсэн.

Төв аймгийн Эрдэнэ-ширээт сум, Ширээт уул: Зэрлэг аргалыг 2 жилд 1 удаа агнуулж мөнгө олдог байснаа аргалыг төлбөртэйгөөр үзүүлдэг аяллын бүтээгдэхүүнтэй болсон.

Энхжин: Монгол улсын дотоодын аялал жуулчлалд хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй 3 асуудлыг тодорхойлбол?

Барсболд: Олон асуудал байгаа ч бидний хялбархан бусдын дэмжлэг туслалцаа хүлээлгүй шийдэж чадах асуудлууд бол зорчин очиж буй газрын дэд бүтэц ЖОРЛОН, ХОГ ХАЯГДАЛ болон АЯЛАГЧДЫН БОЛОВСРОЛ юм болов уу гэж хардаг.

Молор: Дотоод аялагчдын талаар СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ муу. Аялагчдыг хэрхэн тоолох аргачлал гараагүй байгаа. Хил хааснаас үүдэн дотоод аялагчдын тоо асар хурдацтай өссөн. Үүнд орон нутгийнхан бэлтгэлгүй байсан тул ДЭД БҮТЭЦ (жорлон, хогийн цэг гэх мэт)-ийн хүрэлцээ муу, хүссэн үйлчилгээгээ авч чадаагүй гэх мэт асуудлууд тулгарсан. Мөн хүмүүсийн АЯЛАХ БОЛОВСРОЛ-ыг өсгөхөд улс, хувийн хэвшил, ард иргэд хэн ч бай өөрийн боломжоор оролцмоор санагддаг. Ер нь цэцэрлэг, сургуулийн түвшингээс эхлэн боловсрол олгохгүй бол бидний ярьж буй асуудлуудыг хүн л тарьж байгаа.

Энх-Амгалан: Дотоодын аяллын  МЭРГЭШСЭН БАЙГУУЛЛАГА байхгүй, аялагчид маань юу хүсэхээ сайн мэдэхгүй байгаа харагддаг. Мөн дотоодын аялал жуулчлалын салбарт СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ дутмаг, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ хангалттай бус байгаа санагддаг.

Энхжин: Аялал жуулчлалын салбарын мэдлэг мэдээлэл сул байна, олон нийтийг аяллын мэдлэгтэй болгох хэрэгтэй байна гэж их дурдагдлаа. Тэгэхээр та бүхэн мэдээллийг хаанаас илүүтэй авдаг бэ?

Бүх оролцогчид: Интернетээс сошиал медиа сувгуудаар, танилуудаас авч байна.

Энхжин: Аяллын бүтээгдэхүүнийг таниулах олон нийтийн аяллын боловсролыг сурталчлах тал дээр ямар ажлууд хийгдээсэй гэж хүсдэг бэ?

Энх-Амгалан: Аяллын байгууллагуудын хувьд мэдээллээ зөвхөн сошиал хуудсаар биш албан ёсны вэбсайтаар дамжуулж хүргэвэл илүү итгэлтэй болдог юм шиг санагддаг. Мөн мэдээллээ хүмүүс амралтаа төлөвлөх үеэр бүрэн оруулсан байвал их хэрэгтэй болов уу. Жуулчлалаар хөдөө явж байгаа хүмүүсийн боловсролыг үнэхээр сайжруулах хэрэгтэй санагддаг. Ялангуяа байгаль экологио хайрлаж, гэмтээлгүй харьцах болон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харьцах тал дээр. Мөн орон нутгийн иргэдийг ч аялал жуучлалын соёлд сургаж Улсын зүгээс системтэйгээр, тасралтгүй олон нийтийн аяллын боловсролыг өсгөх ажлуудыг хийх шаардлага маш өндөр байгаа нь ажиглагддаг.

Барсболд: МУИС-с гаргасан судалгаагаар нийт аялагчдын 95% нь өөрөө аялна. 4-5% нь л аялал жуулчлалын компаниар явах чадамжтай гэж гарсан. Аялагчид ихэнхдээ өөрсдөө аяллаа зохион байгуулж байгаа нь аяллыг жинхэнэ утгаар нь мэдрэхгүй, тухайн орон нутгийн түүх, байгалийн тогтцын онцлог, ард иргэдийн соёлын талаар мэдлэг мэдээлэл авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Саяхан нэг найз маань гэр бүлийнхэнтэйгээ Хархорин ороод музей үзэж байхдаа УБ-с Хархорин орох замд үзэх харах зүйл зөндөө байсан байна гэдгийг ойлгосноо хуваалцаж байсан. Хэрэглэгчид сошиалаар сурталчилж буй олон аяллын бүтээгдэхүүн дунд төөрч байгаа бөгөөд зарим нэг нь судалгаагаа сайн хийхгүй хулхитуулах гунигтай явдлууд гардаг.  Тиймээс мэргэжлийн холбоод хариуцсан төрийн байгууллагууд нь энэхүү аяллын компаниудын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь яг сурталчилж байгаа шигээ байна уу, найдвартай байна уу гэдэг дээр хяналт тавьж, үнэлгээ өгөн зэрэглэл өгдөг байх хэрэгтэй санагддаг.

Молор: Сургалт, сурталчилгааг маш их хийх хэрэгтэйг мэдэрсэн. Цэцэрлэг сургуулиас эхлэн аялал жуулчлалын талаарх боловсролыг хөтөлбөрт нь оруулан сургалт сурталчилгааг түлхүү хиймээр санагддаг.

Энхжин: Монгол улсын аялал жуучлалын салбарт цаашид хэрхэн хөгжинө гэж хардаг бэ? Ямар боломжууд бий болох байх гэсэн хүлээлттэй байна?

Молор: Аялал жуулчлалын тренд хил дамнасан байдлаас илүүтэй хөрш орны болон бүсийн аялал руу шилжиж байгаа. Тиймээс манайхыг зорих Хятад, Орос болон Евро-Азийн жуулчдын тоо нэмэгдэх магадлалтай байна. Мөн группээс илүүтэй ганцаараа болон тусгай хэрэгцээт бүлгийн аялал хөгжихөөр байна гэж харж байгаа. Баттулга ерөнхийлөгчийн санаачилсан 30,000 хонины бэлэг Хятадуудад их нөлөөлсөн. Сүүлийн 3 жил дараалан аялал жуулчлалын үзэсгэлэнд ороход танилцаж байсан Хятад компаниудаас маш их хандалт над руу орж ирсэн. Жишээлбэл Шанхайд байрлалтай 1 том Пи Ар компаниас хандаж Монголын төрийн албаны 1 хүнээр 30 секунд дотор үнэгүй сурталчилгаа хийх боломж өгсөн. Тэр шторк нь маш их хандалт авсан байсан. Цаг үеэ мэдэрсэн хөршүүддээ чиглэсэн жижиг ажлууд ч том үр дүн нөлөөлөл үүсгэх боломжтойг энэ жишээ тодоор харуулсан гэж бодож байна. Мөн аюулгүй байдал, замаа мэдэхгүй гэх мэт шалтгаанаас эмэгтэйчүүд ихэнхдээ аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх юм болов уу гэж харж байгаа тэгэхээр аяллын бүтээгдэхүүнүүд хөгжүүлэхдээ энэ онцлогийг харах хэрэгтэй байх.

Энх-Амгалан: Ковидын дараа ямар ч хүнтэй харилцаа үүсгэлгүй хэнтэй ч харилцалгүй, ямар ч аюулгүйгээр маск зүүхгүй байх боломжийг одоогийн байдалд залхсан олон гаднынхан мөрөөдөж байгаа байх. Тиймээс Монгол бол өргөн уудам нутаг хэнтэй ч харилцаа үүсгэхгүй дураараа аялж амарч болох амар тайван улсуудын нэг гэдэг талаасаа олон нийтэд танилцуулах хэрэгтэй болов уу. Монголыг ТАЛЫН гэдгээр нь сурталчлаад явмаар байдаг. Жуулчид тал нутаг, байгаль үзэх гэж манайд ирж байгаа болохоос өөрсдийнх нь оронд байдаг хөшөө дурсгал, байшин сав үзэх гэж Монголд хэн ч ирдэггүй гэж боддог. Монголтой холбоотой байж болох аялал жуулчлалаа хөгжүүлсэн талаарх хэд хэдэн жишээг хуваалцмаар санагдлаа.

Нэг танил Хятад профессор Монголд ирэхээр нь ойрхон хөдөө гаргаад хөдөөний айлын иддэг хоол хүнсээр дайлаад мал ахуйтай зүгээр л энгийн нүүдэлчин айлын ахуйд шууд оруулсан. Тэгээд хоол хүнсэнд гэдэс гүзээ нь тавгүйцэх бий, орчин таалагдахгүй байх бий гээд санаа зовж байсан чинь “Танай энэ эгэл жирийн байдал хамгийн сайхан байна. Юу ч битгий өөрчлөөрэй. Манай Хятадууд харьцангуй баяжсан. Европын соёлт нийгэмтэй танилцах аяллыг түлхүү хийж байгаа бөгөөд удахгүй ханана, уйдна. 1,0 сая доллароос дээш орлоготой  500.0 сая хүн Хятадад байна. Тиймээс та нарт зах зээл байна шүү” гэж байсан. Мөн Хятад эмэгтэйчүүд бүжиглэх маш дуртай. Монголын талд бүжиглэх юмсан гэсэн мөрөөдлийг инстаграм ч юм уу сошиал платформуудаар дамжуулан сурталчлах хэрэгтэй санагдсан. Бидэнд судалгаанд суурилсан бэлтгэл л хэрэгтэй байх.

Тодруулбал, Швейцарууд мөн аялал жуулчлалын салбар маш өндөр хөгжсөн. Тиймээс Хятад аялагчид маш их өсөж буйг анзаараад Хятад хэлтэй хөтчүүд болон бусад Хятадуудын мөнгөө үрдэг зүйлсийн судалгааг хийж бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Судалгаагаар 1 Хятад хүн аялахдаа 5,000 ам.долларыг зарцуулдаг гэдгийг  судлаад юунд мөнгөө үрж байгааг нь тодорхойлоод Хятад эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдог цүнхний загваруудыг агуулсан дэлгүүр ажиллуулахад эмэгтэйчүүд нь оочерлож зогсоод авч байсан.

Барсболд: Ойрын жилүүдэд хил орчмын улсуудаас буюу манай руу шууд нислэгтэй улсуудын аялал илүү хөгжинө гэж харж байгаа.

Энхжин: Өмнө тодорхойлсон дотоодын аялал жуучлалд тулгамдаж буй асуудлуудад та бүхний санал болгох шийдлүүд юу бэ?

Энх-Амгалан: Энэ жилийн бэрхшээл боломжуудаа хараад ажлын төлөвлөгөөгөө сайн гаргаад дараа жилийн аялал эхлэхээс өмнө мэдээллээ цацчихвал хүмүүст аяллаа төлөвлөхөд бүх зүйл тодорхой болсон аль аль талдаа амар санагдаж байна. Бусад орны хувьд дотооддоо туршсаны дараа гадаад зах зээл рүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг бол манай аялал жуучлалын салбарын хувьд гаднын өндөр стандарттай үнэтэй үйлчилгээг үзүүлээд сурсан ч дотоодын хэрэглэгчдийн онцлогийг мэдэж хүрч чадахгүй байгаа харагддаг. Тиймээс СУДАЛГААн дээр төвлөрсөн төрөл бүрийн аялал жуучлалын БҮТЭЭГДЭХҮҮНийг хөгжүүлээсэй. Тэгэхдээ орон нутгийн иргэдийн оролцоог хангах тэдний санаачилгыг дэмжин үр дүнтэй ХАМТРАН АЖИЛЛАХ хэрэгтэй санагдсан. Улсаас бодлого, стандарт нэвтрэхийг хүлээвэл мөдгүй болов уу тиймээс нутгийн иргэдээс гарсан сайн туршлагуудыг бүртгэж алдаршуулах олон нийтэд танилцуулах, сурталчлах хэрэгтэй байх. Учир нь хүн хэлэхээс нааш гэдэгчлэн өөрсдийнхөө хийж ирсэн уламжлалт хандлагаа хадгалчих гээд байдаг тул бусад хүмүүст санаа авахад сайн туршлагыг танилцуулах нь маш хэрэгтэй санагддаг. Мөн орон нутгуудын хөгжлийн мэргэжилтнүүдийг АЯЛАЛ ЖУУЧЛАЛыг хариуцуулж, хөгжүүлэх тал дээр чадавхжуулаасай гэж боддог. Одоо бол мал аж ахуй, газар тариалан болон уул уурхайн асуудлаа л анхаардаг бусдыг нь тоохгүй байх шиг харагддаг.

Молор: Зорин очих газрын менежментийн байгууллага хөгжүүлэх зааврыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан байдаг. Энэхүү зааврыг төрийн байгууллага дангаараа хөгжүүлэх боломжгүй болохоор хувийн хэвшилтэйгээ хамтран орон нутаг бүрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо боловсруулж төр хувийн хэвшил нягт ХАМТРАН АЖИЛЛАЖ чадвал илүү богино хугацаанд дорвитой үр дүнд хүрэх юм байна гэж харж байгаа. Орон нутагт аялал жуучлалын тусгайлсан мэргэжилтэн байхгүй учраас нийтийн өмч болсон байгаль дэлхийгээ цэвэр онгоноор нь хадгалж, орон нутгийн иргэдийн хэвийн амьдралыг хүндэтгэн тэдэнд саад болохгүй аялахад суралцах нь хүн бүрийн ОРОЛЦОО, ухамсрын асуудал юм. Хэн нэгэн ирээд бидний асуудлыг шийдэж өгөөд сайхан болгочихгүй бас энд би удахгүй юм чинь гэсэн хүнийрхүү хандлага нь эргээд манай байгаль орчинг сүйтгээд байдаг.

Барсболд: Ер нь аливаа ажил явахад өөриймсөг сэтгэлээр хандах МАНЛАЙЛАЛ маш хэрэгтэй байгаа. Аялал жуучлалын салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхний хувьд ихээхэн мөнгөөр босох дэд бүтэц барьж байгуулах ажлыг хийж түүнээсээ өөрсдийгөө тэжээх нь их хэцүү. Тиймээс томхон дэд бүтэц хөгжүүлэх үүнд жорлон 00, хогийн цэг байгуулах, отоглох бүсийг тодорхойлох гэх мэт ажлууд болон бодлого боловсруулах ажлаа төр хариуцаад бид санхүү, мөнгө бага шаарддаг зохион байгуулалтад оруулах ажлуудыг хариуцан хамтарвал үр дүнтэй болов уу. Мөн аялагчид маань мэргэжлийн байгууллагаар ҮЙЛЧЛҮҮЛДЭГ СОЁЛД суралцмаар байна. Жишээ авахад том уурхайнууд олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийдэг болон хувь нинжа гэгдэх уурхайчид бол байгалийг цөлмөдөг гэдгийг бүгд л мэдэх байх. Одоогийн нэгдсэн зохион байгуулалтгүй хэт олон хувь аялагчид бол яг л нинжа нартай адил сөрөг нөлөөг байгальд үзүүлж байна. Магадгүй та би цэвэрхэн л аялдаг бусад соёлгүй аялдаг хүмүүс л хичээх хэрэгтэй гэж бодож байж магад тэгэхдээ мэргэжлийн байгууллагуудын хувьд тухайн орон нутгийг л түшиглэж ажилтай, орлоготой байхаа маш сайн ухаарсан байдаг тул аль болох эргүүлээд орон нутгаа хөгжүүлэх, хамгаалах үйлсэд та бүхний төлсөн арай илүү төлбөрөөс тодорхой хэсгийг нь зарцуулдаг.

Энхжин: Хүрэлцэн ирж аялал жуучлалын салбарын талаар үнэ цэнтэй мэдээлэл хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье! Бид дотооддоо соёлтой сайхан аялж сурах цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.

 

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлал нь аялагчдыг орон нутгийн иргэдтэй нягт холбогдох боломжийг олгодог тогтвортой аялал жуулчлалын арга зам юм. Орон нутгийн  соёл, уламжлал, ахуйтай холбоотой зан үйл, итгэл үнэмшлийг биеэр мэдрэх боломж гэж ойлгож болно. 

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлал/ОНТАЖ/ бол маш эмзэг сегмент гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс нутгийн иргэдэд бодит үр өгөөжийг бий болгохын тулд үүнийг зөв боловсруулах нь чухал байдаг. Сүүлийн үед аялагчид орон нутагт ашиг тусаа өгөх жинхэнэ туршлагыг эрэлхийлдэг болсон тул энэ нь улам бүр нэмэгдэж буй аялал жуулчлалын өвөрмөц нэг төрөл юм.

Энэхүү нийтлэлээрээ олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалын туршлагыг өөрсдөө хөгжүүлэх, харилцан хоёр талдаа ашигтай (win&win) нөхцөл байдлыг бий болгох үндсэн арга хэрэгслүүдийн талаар хүргэнэ. 

Энэ төрлийн аялал жуулчлалын гол зорилго нь:

  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа, хөгжилд орон нутгийн иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх
  • Аялал жуулчлалаас орж буй орлогыг шударга хувиарлан орон нутгийн иргэдэд хүргэх
  • Нийгэм, соёлын нөлөөллийг багасгах байдаг.

ОНТАЖ-ын гол давуу талууд нь : 

  • Ирээдүй хойч үедээ орон нутгийн соёлыг тогтвортой хадгалж үлдээх
  • Орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Орон нутгийн бахархлыг сурталчлах
  • Орон нутгийн иргэдэд санхүүгийн хувьд шууд ашиг тустай
  • Уян хатан, бат бөх нийгмийн бүлгийг бий болгож, тэдэнд дэмжлэг үзүүлэх
  • Өвөрмөц туршлагаараа бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Соёлын солилцоог бий болгох
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах
  • Зөв, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих явдал юм.

“Орон нутгийн иргэдийн хувьд өдөр тутмын, энгийн зүйл нь аялагчийн хувьд өвөрмөц туршлага гэдгийг үргэлж санах хэрэгтэй”

OНТАЖ-ын туршлагын жишээ нь:

  • Орон нутгийн уламжлалт хоолыг идэх
  • Орон нутгийн захаар зочлох
  • Орон нутгийн ойр орчмоор алхах
  • Үйлдвэрлэл, талбай дээр ажиллах
  • Үйлдвэрлэлийн үйл явцыг мэдрэх
  • Орон нутгийн иргэдтэй хамт загасчлах эсвэл дарвуулт завиар аялах 
  • Орон  нутгийн эргэн тойронд дугуй унах, морь, мотоциклоор аялах
  • Гар урлал эсвэл уран зураг, хатгамал
  • Ахмадуудаар түүх яриулах
  • Нутгийн айлд зочлох гэх мэт байдаг.

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн аялал жуулчлалыг доорх дурдсан алхмуудын дагуу хөгжүүлэхдээ илүү чухал зүйлийг санаж, анхаарч үзэх хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн ОНТАЖ бол аялал жуулчлалын эмзэг хэлбэр юм. Хамгийн гол нь орон нутгийн иргэд өөрсдийн амьдралын хэв маяг, туршлагаасаа хуваалцаж аялагчдад сонирхолтой байж хоёр талдаа таатай байх нь чухал гэдгийг санаарай.

1. Орон нутгийн иргэдтэй холбоо тогтоох

Орон нутгийн хүмүүс бол аяллын чухал нэг хэсэг юм. Тэдэнтэй холбогдож, итгэлцлийг бий болгож, аялал жуулчлалын талаар хамтдаа ярилцах хэрэгтэй. Тэдний соёлын онцлог юу вэ, тэд юуг харуулж, хуваалцахыг хүсч байна вэ? Тэд амьдралаа хэр зэрэг өөрчлөхийг хүсдэг вэ? гэдгийн сонсоорой. Хамтран ажиллаж, тэдний туршлагад үндэслэж хариуцлагатай, дуу хоолойгоо хүргээрэй.

2. Орон нутгийн иргэдийг аялал жуулчлалд сургах

Янз бүрийн соёл, зан ааштай аялагчидтай харьцах нь орон нутгийн иргэдийн хувьд бэрхшээлтэй байдаг. Орон нутгийн иргэд аялагчидтай хэрхэн харилцах талаар сурах нь туйлын чухал. Мэдлэг, туршлагаасаа хуваалцах нь аялагчдад нээлттэй, чөлөөтэй байдлыг төрүүлнэ.

3. Бие даасан байдлыг бий болгох

ОНТАЖ-г аялал жуулчлалын тур, оператор компаниуд орон нутагт зориулж хөгжүүлэхгүй байна. Орон нутгийн иргэд амьжиргаагаа дээшлүүлж, ирээдүйгээ өөрсдөө бүтээхийг хүсдэг. Тэд өөрсдөө аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ хариуцаж, үр ашгийг нь хүртээх боломжийн олгоорой.

4. Интерактив зүйлүүдийг оруулах

Аялагчид зугаа цэнгэлтэй, сэтгэл татам, сонирхолтой байдлыг хүсдэг. Тэд зөвхөн үзэх, зочлохын оронд оролцоотой байх зүйлийг эрэлхийлж байна. Тэднийг нутгийн соёлд татан оролцуулж, ажил хийлгэж, туршиж үзээд үнэхээр өвөрмөц туршлагыг мэдрүүлээрэй.

5. Хэлний тухайд

Аялагчид харилцан нөлөөлөх туршлагыг хайж байна. Тиймээс хэл нь олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалын чухал хэсэг юм. Аялагч, нутгийн иргэдийг хэл ойлголцохгүй байсан ч ярих боломжийн олгох хэрэгтэй

6. Аюулгүй байдлыг хангах

Аялагчид үл мэдэгдэх газар руу явахдаа аюулгүй байдлыг хангахын тулд гарын авлагад итгэх болно. Хөтөч нь онцгой байдлын үед сургагдсан байхаас гадна аялагчдад аюулгүй байдлын асуудлыг хэрхэн тайлбарлахаа мэддэг байх нь чухал юм. Тиймээс орон нутгийн эрүүл ахуй, ариун цэвэр нь маш чухал юм.

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалыг зөв хийвэл сайн аялал жуулчлалын эцсийн сайн арга зам болно. Энэ нь орон нутгийн иргэдэд илүү сайн сайхан амьдралыг бий болгох, тэдний түүхийг хуваалцах, аялагчдад өвөрмөц туршлагыг санал болгох төгс аялал юм. ОНТАЖ-ыг хөгжүүлэхдээ дээрх 6 зөвлөмжийг санаарай.

 

Эх сурвалж: https://goodtourisminstitute.com/ 

Харьцангуй шинэ ардчилсан орны хувьд нийгмийн залуу үе үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлж, хамгаалах боломжийг сонгууль олгодог. Сонгууль нь эдгээр болон бусад эрхээ эдлэхийн тулд өөрийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж чадахуйц нэр дэвшигчийг сонгон түүнийг өөрийн төлөөлөл болгон улс төрийн үйл ажиллагаанд оролцож буй хэлбэр юм.Иймд залуучууд сонгууль болон нэр дэвшигчийн ойлголтыг өөрийн эрх ашгийг төлөөлүүлэн хэрэгжүүлэх боломж хэмээн ойлгох нь зохистой.

Урт хугацааны өөрчлөлтийг бий болгохын тулд залуус улс төрийн албан ёсны үйл ажиллагаанд оролцож, өнөө маргаашийн ирээдүйн шийдвэрийг боловсруулахад үгээ хэлэх нь зайлшгүй чухал юм.

Улс төрийн хүртээмжтэй оролцоо нь улс төрийн болон ардчиллын үндсэн эрх төдийгүй тогтвортой, энх тайван нийгэм байгуулах, залуу үеийнхний онцлог хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Залуучууд улс төрийн байгууллагын, үйл явц, шийдвэр гаргах, ялангуяа сонгуульд зохих ёсоор төлөөлөл болохын тулд эрхээ мэддэг байх ёстой бөгөөд бүх төвшинд ач холбогдолтой байдлаар оролцоход шаардлагатай мэдлэг, чадавхыг эзэмшсэн байх ёстой.

Албан ёсны, институц чилсэн улс төрийн үйл явцад оролцоход саад бэрхшээл тулгарахад залуучууд өөрсдийгөө сул дорой мэт мэдэрдэг . Ихэнх нь тэдний дуу хоолойг сонсохгүй эсвэл сонссон ч нухацтай хүлээж авахгүй гэдэгт итгэх хандлагатай болдог. Улс төрчид саналаа авч чадахгүй бол залуу хүмүүсийн хүсэл эрмэлзэлд хариу өгөх сонирхолгүй болж магадгүй тул асуудал тойрог хэлбэртэй болж хувирна. Энэ нь эргээд нийгмийн тэгш байдал, шударга ёс, хүрээлэн буй орчныг хамгаалах, соёлын олон янз байдлын эрэлт хэрэгцээнд мэдрэмжтэй залуусыг шийдвэр гаргах, эсвэл нийгэм, эдийн засаг, улс төрийн гол асуудлуудын талаарх мэтгэлцээнд оролцохоос хасах шалтгаан болж байна.

Шинэ, шинээр гарч ирж буй ардчилсан орнуудад залуу хүмүүсийг улс төрийн албан ёсны үйл явцад хамруулах нь эхнээсээ чухал ач холбогдолтой юм. 

Жишээ нь : Шилжилтийн үеийн орнуудыг авч үзвэл залуу хүмүүсийн идэвхтэй хувь нэмэр нь ардчилсан үнэт зүйлийг амьдралд хэрэгжүүлж, авторитар /Улс төрийн судлалын үүднээс авторитар дэглэмийн гол шинж нь нэг буюу хэсэг хүмүүсийн зүгээс улс төрийн сөрөг хүчнийг бүрэн хориглох, зөвхөн улс төрийн бус хүрээнд хязгаарлагдмал эрх чөлөөг хангасан цөөн хүмүүсийн дарангуйллын систем/ дэглэмийг нураахад хүргэдэг. 

Сонгуулийн оролцогч талууд албан ёсны шийдвэр гаргах үйл явцад залуучуудын оролцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүрэг нь үр дүнтэй байхын тулд эдгээр залуучуудын улс төрийн  үйл ажиллагаанд оролцоход саад болж буй хүчин зүйлсийн харилцан уялдаатай байдлыг ойлгох шаардлагатай.

 

“Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахимжуулах зорилтыг хэрэгжүүлэх коммуникац, контентын зөвлөх үйлчилгээг манай хамт олон хийж буй бөгөөд энэ удаад “Иргэний үнэмлэхийг хороо”-ноос авах боломжтой болсон талаарх ярилцлагыг хүргэж байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд иргэний үнэмлэхийг нийслэлийн 31 хорооноос харьяалал харгалзахгүй шинээр авах боломжтой болжээ.

Энэ талаар Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргилтой ярилцлаа.

-Хотын засаглалыг сайжруулах төслийн талаар товчхон мэдээлэл өгнө үү.

Хотын засаглалыг сайжруулах төслийг Азийн сан, НЗДТГ-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Төсөл маань нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг хүргэх байршлын тоог нэмэгдүүлж, үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрт иргэдийн санал өгөх үйл явцыг боловсронгуй болгож, иргэдийн саналыг төрийн шийдвэрт тусгах гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгжиж байна. Товчхондоо, сүүлийн жилүүдэд хөдөөгөөс хот руу чиглэсэн, тодорхой зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөний улмаас Улаанбаатар хотын захын дэд бүтэц муутай, төлөвлөгдөөгүй гэр хорооллын суурьшлын бүсүүд тэлсээр байна. Эдгээр бүсэд амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг яаж хүндрэл чирэгдэлгүй, чанартай хүргэх вэ, оршин суугчдын амьжиргааг хэрхэн дэмжих вэ гэдэг сорилтуудыг даван туулахад төсөл маань бодит хувь нэмэр оруулж байгаа юм.

-Төвлөрлийг сааруулах зорилгоор хороод руу шат дараатайгаар төрийн үйлчилгээг шилжүүлж буй юм байна. Тэгэхээр хороод руу шилжүүлэх төрийн үйлчилгээнүүдийг хэрхэн сонгосон бэ?

2017 онд НЗДТГ-ын даргын тушаалаар хорооноос үзүүлэх боломжтой үйлчилгээний жагсаалт гаргах, үйлчилгээг хороонд шилжүүлэх боломжийг судлах, бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. 2018 онд энэ ажлын хэсэг нийт 14 төрлийн төрийн үйлчилгээг тодорхойлсон бөгөөд ХЗС төсөл эдгээр 14 үйлчилгээ тус бүр дээр бизнес процессын дахин загварчлалын арга зүйг ашиглаж харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүнг үндэслэн ажлын хэсэгтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамгийн их эрэлттэй буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэх олгох үйлчилгээг, бусад төрийн үйлчилгээг авах гарцаагүй хэрэгтэй материалын жагсаалтад ордог гэдэг утгаар Нийслэлийн Архивын газрын гурван төрлийн лавлагаа олгох үйлчилгээг сонгож авсан.

-Өмнө дурдсан архивын лавлагаа болон иргэний үнэмлэх шинээр авах, сунгах үйлчилгээ үзүүлэх хороодыг хэрхэн сонгосон бэ? Ямар хороод байгаа бэ?

Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд бүтэн өдөр зарцуулахгүй байлгах үүднээс хотын захын хороодыг хамгийн түрүүнд сонгон ажилласан. Одоогоор гэр хороолол, орон сууцны хороолол, хүн амын нягтаршил зэргийг харгалзан алслагдсан болон төвийн 31 хороонд иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.

 

-Иргэний үнэмлэхийг хорооноос авах үйлчилгээг нэвтрүүлснээр ямар давуу талууд үүсэж байгаа бэ? 

Төрийн үйлчилгээг дэргэдээсээ авдаг болсноор иргэний хувьд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжтой болсон. Тодруулбал, иргэний үнэмлэх авахын тулд иргэн УБЕГ, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, эсвэл харьяа дүүргийнхээ бүртгэлийн хэлтэс дээр очих, хүсэлт гаргах, иргэний үнэмлэхийн зураг авхуулах, төлбөрөө банканд тушаах, гэх мэт олон процессыг өөр өөр цонхонд хандаж хийдэг, цонх болгон дараалал ихтэй байдаг байлаа. Энэ бүх алхмын цаана иргэдийн цаг зав, мөнгө урсаж байдаг. Үйлчилгээг хороонд шилжүүлснээр иргэн эдгээр бүх алхмуудыг зөвхөн хорооны улсын бүртгэгчид хандан авах боломжтой болсон. Хотын захаас хоёр автобус дамжин очиж, үйлчилгээний цэгт дугаарлахад тал өдөр байтугай хугацааг зарцуулдаг байсан бол хороондоо очоод 30 минутад иргэний үнэмлэхээ захиалах боломжтой боллоо. Мөн захиалсан иргэний үнэмлэхээ 14 хоногийн дараа авдаг байсан бол зарим процессыг сайжруулснаар 3-5 хоногийн дотор авдаг болов.

Өмнө нь иргэн зөвхөн банк хоорондын гүйлгээ, унааны зардалд дунджаар 3,000-6,000 төгрөг зарцуулдаг байсан бол үйлчилгээг шилжүүлснээр энэ зардал 6-12 дахин буурч 500 төгрөг болжээ. Бас нэг зүйл онцлоход хорооны улсын бүртгэгчид Гэрэгэ ПОС машин байрлуулснаар иргэд банк орж дугаарлах шаардлагагүй болсон. Ингэснээр хотын захад амьдардаг иргэн хорооноос хамгийн ойрын банк орох гэж автобусны гурван буудлын зайтай газар явдаг байсан гэх мэт асуудлууд шийдэгдсэн юм.

Бас нэг давуу тал нь иргэд дээрх 31 хороод дээр харьяалал харгалзахгүйгээр үйлчилгээ авах боломжтой болсон байгаа. Замын түгжрэлийг бууруулахад, төдийгүй коронавирустай нөхцөлд олон хүн цуглуулахгүй байхад бага боловч нөлөөлнө гэж харж байна.

-Хороон дээрээс иргэний үнэмлэх шинээр авах болон солиулах үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримттай очих хэрэгтэй вэ?

Монгол Улсын иргэн 16, 25, 45 насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх захиалах үүрэгтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд иргэний үнэмлэх захиалахад торгууль төлөх шаардлагатай байдаг. Тиймээс иргэд маань эдгээр насанд хүрсэн бол энд дурдсан 31 хорооны аль өөрт ойр байрлах хороонд очиж иргэний үнэмлэхээ захиалаарай. Бүрдүүлэх материалын хувьд анх удаа авч буй бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхээ сунгуулж, солиулах тохиолдолд иргэний үнэмлэх болон тэмдэгтийн хураамжтай очно. Ер нь төр өөрт буй мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх зарчмын дагуу үйлчилгээ авахад шаарддаг бичиг баримтуудыг аль болохоор багасгаж байгаа. Жишээ нь иргэний үнэмлэх авахад хуучин оршин суугаа хорооны тодорхойлолт авдаг байсан бол энэ тодорхойлолтыг шаарддаггүй болсон.

-Иргэдийн хувьд мэдэгдэхүйц үр ашигтай энэхүү үйлчилгээ цаашид бусад хороод болон орон нутагт нэвтрэх үү?

Хотын засаглалыг сайжруулах төсөл хотын хэмжээнд хэрэгжиж буй төсөл. 2018 оноос Нийслэлийн 7 дүүргийн 7 хороон дээр үйлчилгээг туршилтын байдлаар нэвтрүүлсэн. Зөвхөн 2020 онд гэхэд 3,700 гаруй иргэн эдгээр 7 хорооноос уг үйлчилгээг авчээ. Иргэд болон хороодын ажилчдын хувьд үйлчилгээнд маш сэтгэл хангалуун байсан тул 2021 онд үйлчилгээ үзүүлэх хороодын тоог өсгөн 31 болгосон ба үйлчилгээний эрэлт тэр хэмжээгээр өсөх болов уу.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн бүртгэлийн хэлтсүүд олон хүн цуглуулахгүй байх үүднээс өөрсдийн санаачилгаар энэхүү үйлчилгээг харьяа зарим хорооддоо шилжүүлэх хүсэлт дээд удирдлагуудаараа дамжуулан бидэнд тавьж байгаа нь хороонд шилжүүлсэн үйлчилгээний ач холбогдлыг харуулж буй болов уу.

-Маш хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

Бичих чадвар бол харилцааны чухал хэсэг. Энэ чадвар сайн байх нь биеэр уулзах эсвэл утсаар ярихаас хамаагүй илүү хүмүүст хүрдэг тал бий.   

Бид ажил дээрээ тайлан, төлөвлөгөө гаргах, и-мэйл бичих, сошиалаар өөрийн санаа бодлоо илэрхийлэх гээд өдөр тутамд хэрэг болдог чадварын нэг билээ. 

Бичих нь сахилга батыг төлөвшүүлдэг тул та бичиж эхлээрэй.

1. Өдөр бүр бич

Хамгийн үр дүнтэй зөвлөмжүүдийн нэг нь бичих зүйлээ өдөр тутмын дадал болгох юм.

Бичих чадвараа сайжруулахад туслах эхний алхам бол зүгээр л бичээд, дахин үргэлжлүүлэн бичээд бай. Бичиж байх явцдаа засварлахгүй байхыг хичээгээрэй. Байнга бичсэнээр дадал, туршлагатай болж бичих нь улам хялбар болдог. 

Та ямар нэгэн зүйлийн талаар бичиж чадна. Өөртөө итгэлтэйгээр дотор байгаа бодлоо буулгах гээд үзээрэй. 

Ямар нэгэн зүйлийн талаар бичих нь өөрийн гэсэн судалгаатай, олон талын эргэцүүлэл, мэдээлэлтэй болгодог.

Хүмүүс сонирхож унших ямар нэгэн сэдвийн хүрээнд сошиалд пост бичин оруулаад үзээрэй. Энэ нь бусдын санал сэтгэгдэл, шүүмжийг сонсох нь бичих чадвараа ахиулахад тустай байх болов уу. 

2. Ноорогло

Бичих гэж буй зүйлээ эхлээд ноорогло.Таны бичсэн эхний ноорог таалагдахгүй бол санаа зовох хэрэггүй. Бичих үйл явц тань амжилттай явагдаж байна гэж ойлгож болно. Харин ямар нэг гайхалтай санаа хүлээгээд ноорог цаас чинь хоосон байгаа бол юу ч хамаагүй бичиж эхэл.

3. Тэмдэглэл хөтлөх

Бичих чадвараа сайжруулах хамгийн сайн арга бол бичсэн зүйлийг тоймлон бичих юм. Тэмдэглэл хөтлөх нь бичиж байхдаа бодож эргэцүүлэх, тухайн зүйлд илүү төвлөрөхөөс гадна илүү нухацтай, цэгцтэй сэтгэхэд хүргэдэг.

Taking notes in meetings : 5 habits to apply - Bird Office Blog

4. Бичихийг хүсч буй зүйлийнхээ талаар унш

Унших нь бичих чадварыг сайжруулахад тусална. Та бичих зүйлийнхээ талаар олон эх сурвалжаас мэдээлэл авч, судалснаар илүү сайн бичиж сурна.

Уншсанаар та олон зүйлийн талаар ойлголттой болж илүү задгай сэтгэж, бичих арга барилд суралцах болно. 

5. Энгийн үгсийг сонгох

Хэрэв та нарийн төвөгтэй үгс ашигласнаар илүү ухаалаг болно гэж бодож магадгүй – үнэндээ энэ нь өрөөсгөл ойлголт юм.

6. Хүргэх гэж буй санаагаа хялбар ойлгуулах

Уншигчдын анхаарлыг татахуйц, тэдний хүсч байгаа санааг ухаалгаар буулгаснаар хүмүүст хүрч чадна. Санаагаа амархан, ойлгомжтой үгээр дамжуулж сурах хэрэгтэй. Энэ нь аливаа зүйлийг дүрслэхдээ хэтэрхий нуршуу байх хэрэггүй гэсэн үг.

How to Write a Convincing Case Study in 10 Easy Ways

7. Сул үг ашиглахгүй байх

Жишээ нь: тэр, маш, үнэхээр, арай, аймар ..гэх мэт

Ямар нэгэн шалтгаангүй бол эдгээр үгсийг өгүүлбэрт нэмэх шаардлагагүй. Таны хэлэх гээд байгаа санааг орлох олон үг байгаа гэдгийг санаарай. Шинээр бичиж эхэлж байгаа бол сул үг ашиглахгүй байх тал дээр цаг хугацаа шаардлагатай.

14,713,700 Orthographic Symbol Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock

8. Өгүүлбэр, догол мөрийг богино байлгах 

Богино догол мөр, богино өгүүлбэр бич. 

Хүмүүс тэр бүрчлэн урт унших зүйлд анхаарал хандуулдаггүй тул анхаарал татахуйц, харахад хялбар болгох хэрэгтэй.

9. Нэмэлт засварлах хэрэгслийг ашигла

Англи хэл дээр бичсэн бичвэрээ засварлах бол Grammarly алдаа засагч танд тус болж магадгүй.

Монгол хэл дээр бол spellcheck-ээр дүрмийн алдаагаа шалгаад үзээрэй.

Эхлээд алдаа засагчаар алдаагаа засч, нягталж дараа нь хүнээр хянуулах ч боломжтой.

Эцэст нь хэлэхэд, сайн бичих чадвар нь ажлын байран дээр биднийг урт удаан хугацаанд тогтвортой ажиллахын үндэс ч байж болно.

Бичих чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг ч бичих чадвараа өнгөлөх цаг гаргаснаар илүү урт хугацаанд, үр дүнгээ өгөх бөгөөд тодорхой төрлийн баримт бичгийг төвөггүй бичиж сурна. 

Зарим зүйлстэй харьцуулахад сурч болох чадваруудын нэг тул та яг одоо дэвтэр эсвэл компьютероо аваад бичиж эхлэхийг зөвлөж байна. 

 

Таны бичих их үйлст амжилт хүсье!

Эх сурвалж: https://www.skillsyouneed.com/

Боловсролд хүйс хамааралгүй төслийн багийн гишүүдийг урин Жендэрт суурилсан боловсролын ялгаа, тэнцвэртэй бус байдал, хөвгүүдийн нийгмийн оролцоо, хөвгүүдийн боловсролын талаар ярилцаж байна.

С. Болдсайхан /Улс төр судлаач, Зориг сангийн зөвлөх, @Өглөө төслийн зөвлөх/  Ц. Энхцэцэг /хуульч/

       

 

Жендэр гэж юу вэ ? Жендэрийн тэгш байдал гэж юу вэ ?

Жендэр нь нийгмийн хүйс гэж нэрлэгддэг, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн улс төр, нийгэм эдийн засгийн харилцаанд гүйцэтгэх үүрэг, хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийн тухай бүрэлдэн тогтсон үзэл бодол ойлголтыг жендер гэнэ. Жендер нь хүйсээрээ ялгагдах зүйл биш.

Жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн хот хөдөө орон нутгуудаар ялгаа хэр их байна вэ ?

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг хэлдэг. Хэвшмэл ойлголт нь нийтлэг байдлаар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа тогтсон хэлбэрүүд юм. Харин манай улсад энэхүү ойлголт хамгийн түгээмэл илэрч буй хэлбэр “Уламжлалт сэтгэлгээ юм” юм.

 Жишээ нь эрэгтэй юм чинь хөдөө малаа хариулаад эмэгтэй хүүхэд сурч боловсрох ёстой гээд боловсролын ялгаа гарч ирж байна.

Болдсайхан ах энэ талаар өмнө жил судалгаа хийж байсан судалгааны үр дүнгийн талаар бидэнтэй хуваалцана уу 

Өмнө жил хийж байсан судалгаа маань гадаадад Магистрт тэтгэлгээр сурахаар өргөдлөө илгээж байгаа хүмүүсийн дунд хүйсийн ямар ялгаа байна вэ? Байгаа бол ямар учир шалтгаанаар ялгаа гарч байна вэ ? талаар судалсан. Судалгаа хийгээд үр дүнг үзэхэд Барууны өндөр хөгжилтэй орнуудруу тэтгэлэгт ирүүл байгаа хүйсийн харьцаа 60:40 байсан. 40% нь эрэгтэй 60% нь эмэгтэй гэж гарч ирсэн.Бид нар өдөр тутамдаа ярьдаг эрэгтэйчүүд сайн дурын ажилд идэвхгүй, сонгуульд оролцдоггүй, хурал цуглаан зохион байгуулахад эрэгтэйчүүд цөөн байдаг, ажил хийхэд ч мөн ялгаагүй эрэгтэй хүмүүс маш цөөн хөдөлмөр эрхэлдэг гээд ярьдаг. Тэтгэлэгт өргөдөл өгсөн судалгааны үндсэн дээр хархад энэ яриа нь дэмий хоосон яриа биш болж таарч байна.

Жендэрийн боловсрол юунаас гараад байгаа вэ гэхээр үндсэн 2 шалтгаан байна.

  • Нийгмийн хандлага
  • Хэвшмэл ойлголт

Маш товчхондоо хөвгүүдийн боловсрол тэр болгон ач холбогдол өгдөггүй охидуудаа илүү анхаарал хандуулдаг, энэ нь жендерийн талаарх уламжлалт ойлголт төсөөллөөс болж байна эмэгтэй хүн бол сул дорой хэн нэгнээр заавал хамгаалуулж байх шаардлагатай гэсэн хэвшмэл ойлголтоос болоод  эмэгтэй хүн боловсрол эзэмшихгүй бол энэ нийгэмд өөрийгөө авч явж чадахгүй гэж төсөөлөөд эцэг эхчүүд маань охидуудынхаа хичээлийг их хийлгэдэг иймэрхүү хэвшмэл ойлголт бидэнд сууцан учир ялгаа их гардаг гэж үзсэн нөгөө талаасаа нийгмийн хандлага эдийн засгийн нөлөөллөөс шалтгаалж байна. Монгол улс сүүлийн 20,30 жил уул уурхай хөгжин эдийн засаг нь хараат болсон. Уул уурхай маань хөгжих тусам дагаад эрэгтэйчүүд ээлтэй салбар хөгжиж байна. Энэ салбаруудын хүйсийн тэнцвэрийг хархад эрэгтэйчүүд маань давамгайлсан байдаг үүнийг маш энгийнээр тайлбарлахад 10 жилийн сурагчид Бакалаврийн зэрэгтэй болъё гэхээсээ илүү шууд хөдөлмөрийн зах зээлд оръё гэж бодох нь түгээмэл болсон. Учир нь  гар дээр өгч байгаа цалин өндөр, зайлшгүй бакалаврийн зэрэг шаардаад байдаггүй. Үүнээс болоод хөвгүүдийн боловсролд ач холбогдол өгөхгүй, эдийн засгийн ээлтэй ажил мэргэжил хоорондоо уялдсанаар жил ирэх тусам 10 жилээ төгссөн эрэгтэй сурагчид их дээд сургуульд сурахаасаа илүү хөдөлмөрийн зах зээлрүү ороод байна гэсэн таамаглал гарч байгаа. Ийм шалтгаанаас болоод их дээд сургуульд сурч байгаа хүмүүсийн хүйсийн харьцаа алдагдсан байна.Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүйсийн тэнцвэрийг хархад 60 гаруй хувийг эмэгтэйчүүд 40 гаруй хувийг эрэгтэйчүүд байна. Энэ нь урт хугацаандаа жендерийн хүйсийн ялгаатай эрэгтэйчүүд нь боловсрол тааруу байхын бол ирээдүйд улс оронд нийгэмд маш олон таагүй үр дагаврыг авч ирнэ. Судалгааны үр дүн маань эрэгтэйчүүдийнхээ боловсрол анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Жендэр нь өөр улс оронд тулгараад энэ асуудлаасаа гарсан уу гэх талаар судалгаа хийгдсэн юм болов уу? 

Азийн орнууд дундаа Малдив гээд орон нь манайхтай адил эмэгтэйчүүд нь их сурдаг судалгаа байгаа, Азийн бусад улс орнууд нь эсрэгээрээ эрэгтэйчүүд нь илүү сурдаг. 

Хөвгүүд эрэгтэйчүүдийн нийгмийн идэвхи ямар ​байдаг вэ ?

Энэ тал дээр одоогийн харагдаж байгаагаар хөвгүүдийн хандлага эцэг эхчүүдийн хүмүүжлийн хандлагаас их шалтгаалж байна. 

Эрэгтэйчүүдийн хувьд амиа хорлолтыг хувь өндөр байна мөн токсик маскулинитивийн талаар тайлбарлаад өгөөч

Аливаа хөгжиж буй орнуудын дунд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насны ялгаа манайх шиг өндөр байдаггүй хамгийн ихдээ 4 жилийн зөрүүтэй байдаг. Монгол улсын хувьд 9,10 жилийн зөрүүтэй байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс биологийн насаараа ч гэсэн адилхан байх албагүй байдаг манайд бол гэнэтийн ослоор эрэгтэй хүмүүс ихэвчлэн нас бардаг амиа хорлох, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг золгүй ослоор дундаж наслалт зөрсөн. Эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт маш хурцдаж байгаа асуудлын нэг байна 2020 оны хувьд нас амиа хорлолтын 80% нь эрэгтэйчүүд байсан. Энэ нь уламжлалт ойлголтоос буюу гэр бүлийн сэтгэл зүйн дарамтаас шалтгаалж байдаг жишээ нь эрэгтэй юм байж гэр бүлээ авч явах хэрэгтэй, эрэгтэй юм байж уйлж болохгүй гээд сэтгэл дотор байгаа зүйлээ гадагшлуулж чадаагүйгээсээ болоод тэр бүх дарамтаас өөрийгөө чөлөөлөх зүйл нь амиа хорлолт гэж хувьдаа үзэж байна.

Жендэрийн мэдрэмжийн талаар 

Жендэрийн тэгш байдал гэдэг нь эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай адилхан тэгш боломж, эрх эдлэхийг хэлж байгаа юм. Түүнээс биш аль нэг хүйсэнд давуу тал олгох тухай огт яриагүй, иргэн бүрд эмэгтэй, эрэгтэйгээс үл хамааран эрх тэгш, боломж тэгш байх ёстойг л хэлээд буй юм байна. 

Амьсгалын замын халдварт өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хүүхдүүддээ ойлгуулах тухай” Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны Магистр, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ном”-ын орчуулагч, ХӨСҮТ болон Солонгосын Сүрьеэгийн Нийгэмлэг хамтарсан “Нийгмийн Эрүүл Мэнд”-ийн төслийн менежер М.МӨНХЗУЛтай ярилцахаар урьсан билээ.

Ярилцлагаас онцлох мэдээллүүдийг зочны зөвшөөрөлтэйгээр хүргэж байгааг дараах слайдуудаас харна уу.

Хүмүүсийн төдийлөн мэддэггүй олон төрлийн халдварт өвчин байдаг ба эдгээр халдварт өвчнүүд нь хүмүүсийн нас баралтын шалтгаан болж байна. Хавар агаарын температур нэмэгдэж өвөл хөлдсөн байсан нус, цэр, нян бактери ил гарч амьсгалын замын халдварт өвчин тэр дундаа сүрьеэгийн өвчлөл ихэсдэг.

Манай улс хүүхдийн сүрьеэгийн өвчлөл (10%) өндөр орны тоонд орж байна.

Тиймээс амьсгалын замын халдварт өвчний талаар мэдлэгтэй байх нь эрүүл мэндийн хувьд хохирол амсах эрсдэлийг бууруулж, гэр бүл ойр дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.



Ярилцлагыг бүтнээр нь үзэх: https://www.facebook.com/educated.mn/videos/1916615191828523

3 сар 17, 2021

Админ

Зөвлөгөө

Гэр бүл судлаач Т.Бямбатогтох

Ковидийн үед нийгмийн хүрээнд гэр бүлийн хүрээнд сэтгэл зүйн ямар байна вэ?

Гэр бүл хоорондын харилцаа өмнө нь ч одоо ч  амьд биш байна .Гэр бүлийн гишүүд утсаараа их оролддог, их ганцаардмал болсон.Ганцаардмал болсон гэдгийг яаж мэдэж байгаа вэ гэхээр сошиал платформ буюу Facebook, Instagram гэх мэт бусад платформ ухах хугацаа нь нэмэгдсэн, Facebook, Instagram сошиал зүйлс ганцаард малаас болоод маш хурдацтай хөгжиж байна.Цахим орчинд янз бүрийн бичлэг хийх зэргээр энэ нь илэрч байна. Тэрийг нь олноороо шуурч үзэх, даган дуурайх, шоолон шоглох зэргээр давхар бие биедээ сэтгэл зүйн дарамт үүсгэж байна. Тиймээс иргэдэд цар тахлын үеийн сэтгэл зүй буюу пандемик стресс нүүрлээд байна.Пандемик гэдэг нь газар нутгийн өргөн хүрээг хамарч, хүний амь насыг хохироож, эдийн засгийн алдагдал, нийгэм, улс төрийн доголдол үүсгэж буй халдварт өвчний тархалтыг нэрлэдэг.

Пандемик стресс бид нараас ямар нөхцөл байдлыг шаардаж байна вэ?

Аливаа нөхцөл байдал биднээс нэг зүйлийг шаарддаг энэ нь та энэ нөхцөл байдалд зохицох уу үгүй юу ? энэ нөхцөл байдлыг эерэгээр хүлээж авах уу сөргөөр хүлээж авах уу гэдгээс шалтгаалдаг. Иргэдийн ашиг орлого багассан эсвэл зогссон гэрээсээ гарч чадахгүй хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа ч гэр бүлтэйгээ хамт байх нэгнийгээ ойлгох таних мэдэх маш боломжтой үе гарч ирж байна.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ковидын үед хэрхэн харьцах вэ?

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа бүтээлч санаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь хүүхэдтэйгээ юм ярихдаа хичээлээ хийсэн үү? Гэрээ цэвэрлэсэн үү гэж асуудаг энэ нь эцэг эхчүүд  болон хүүхдүүдийн хоорондын харилцааг хөндий болгодог.

Хэрэв хүүхэдтэйгээ хөндий байвал хамт хичээл хийх болон бусад зүйлийг хийхэд төвөгтэй болдог харин хичээл хийхдээ бүтээлчээр хандах хэрэгтэй хүүхэдтэйгээ хичээл хийхгүйгээр хамт тоглох, дуртай зүйлийг нь хамт хийх нь хүүхэдтэйгээ дотно байснаар аливаа зүйлийг хамтран хийхэд илүү амар болж эхэлдэг.

Ковидын үед эхнэр нөхөр 2 биедээ яаж анхаарал тавих вэ?

Хөл хорионд байгаа болохоор гадуур болзох боломжгүй байна.Ихэнх хосууд болзохдоо кино үзээд, хоол идээл болчихдог битгий ийм энгийн байгаарай. Болзоонд зөвхөн эрчүүд нь биш эмэгтэйчүүд нь болзоонд урьж болдог. Болзоо нь зөвхөн гадуур цагийг өнгөрөөдөг зүйл биш бид гэртээ ч болзоо зохион байгуулж болно. Болзохдоо зарим хосууд ресторанд чимээгүй хоолоо идээл гараад явдаг, болзож байхдаа ямар ч хамаагүй сэдвээр ярилцах эсвэл хөгжилтэй дурсамжаа ярьж болох  юм.

Их сургууль, коллежид суралцах хүүхдүүдийн ихэнх нь ахлах сургууль төгсөх гээд догдолж баярласан сандарсан байдаг. Өнөө үед яг юу сурч, аль зэрэг урт хугацааны карьерт хүрэхээ мэдэх нь улам бүр хэцүү болж байна. Технологи нь ойрын хэдэн арван жилийн хугацаанд бий болгосон ажлын байрнаас илүү олон ажлын байрыг үгүй хийж магадгүй бөгөөд дэвшилтэт автоматжуулалт нь бүхэл бүтэн салбарыг бүрэн орлоход ч бэлэн болжээ.

Хүүхдүүд өөрсдийгөө хэн болох, хаашаа чиглэхээ тодорхойлж амжаагүй байхад тэдний амьдралд бүхэлд нь нөлөөлж болох мэргэжлээ сонгохыг шаарддаг. Энэ шалтгааны улмаас залуучууд дэлхийн тухай, магадгүй өөрсдийнхөө талаар илүү ихийг мэдэх гэж жилийн чөлөө авах нь илүү ач холбогдолтой байж болох юм. Энэ цагийг ихэвчлэн завсарлагааны жил буюу “Гап жил”гэж нэрлэдэг.

“ГAП жил” гэж юу вэ?
Завсарлага Жил Холбооны үзэж байгаагаар, завсарлагааны жил гэдэг нь “практик амьдралаа гүнзгийрүүлэх, мэргэжлийн болон хувийн ухамсраа дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, карьерын болон дунд сургуулийн дараах жилийн өмнөх туршлага судлах семестр эсвэл жилийг хэлнэ. ”
Өөрөөр хэлбэл, завсарлагааны жил нь залуу хүмүүст өөрсдийгөө болон ертөнцийг сурч мэдэхэд цаг хугацаа, орон зайг өгдөг – залуусын ихэнх нь эцэг эхийнхээ гэрт амьдардаг хүүхэд байхдаа амьдралын туршлага олоогүй, юм үзэж нүд тайлаагүй байдаг.

Харамсалтай нь, ахлах сургуулиа төгсөөд аяллаар явах тал дээр эцэг эхчүүд дурамчхан ханддаг. Ихэнх хүмүүс залуусыг шууд их сургууль руу явахгүй байх нь хэзээ ч сургуульдаа эргэж орохгүйгээр, үүрд хар ажил хийх замыг сонгосон гэж хардаг.
Гэхдээ Завсарлага Жил Холбооны мэдээллээр дунд сургуулиа төгсөөд чөлөө авсан оюутнуудын 90% нь завсарлагааны жилийн амралтаа дуусаад жилийн дотор дөрвөн жилийн хугацаатай бакалаварын хөтөлбөрт элсдэг болох нь батлагдсан.
“Судалгаанаас харахад завсарлага жил авах нь коллежийн голч дүнг өсгөх төдийгүй ажлын сэтгэл ханамжийг дээшлүүлдэг.” гэж тэд дурджээ. “Товчоор хэлбэл, амжилтад хүрэх гэж юу болохыг ойлгох цаг гаргах нь амжилтад хүрэх найдвартай арга юм.”

Гап жил”-ийн гол ашиг тус
Хэрэв завсардсан жил нь их сургуулийн зэрэгтэй болоход шаардагдах шаргуу хөдөлмөрөөс зайлсхийх цаг хугацаа гэж бодож байгаа бол та дахин бодож үзээрэй. Хэдэн сар эсвэл нэг семестр байсан ч хамаагүй танил биш шинэ газарт өнгөрүүлсэн завсарлагааны үр дүнд бий болох бодит ашиг тус их бий.

Дээд боловсролын салбарт орохоосоо өмнө завсарлага авах зарим гол давуу талууд:

Хорвоо ертөнцийг өөрөөр харах
Завсарлага Жил Холбоо-ны хамгийн сүүлийн үеийн судалгааны мэдээллээр коллежид суралцахаас өмнө чөлөө авсан оюутнууд бидний амьдарч буй ертөнцийн талаар илүү их ойлголттой болсон байдаг байна. Тодруулбал, 94% нь гадаадад өнгөрүүлсэн цаг хугацаа нь өөр гарал үүсэлтэй хүмүүстэй харьцаж сурахад тусалсан, 93% нь дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийг сонирхдог болсон, 90% нь өөрсдийн соёлоос өөр соёлыг илүү сайн ойлгож, хүндэтгэдэг болсон гэж хариулжээ. Та ном уншиж эсвэл баримтат кино үзэж бидний амьдарч буй ертөнцийн талаар олон зүйлийг мэдэж авах боломжтой боловч эдгээр туршлага нь бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгааг харахын тулд шинэ орчинд хөл тавих хэрэгтэй. Ихэнх тохиолдолд, туршлагаараа хийж сурах нь коллежийн багшийн өгч чадах аливаа мэдлэгээс хамаагүй илүү үр дүнтэй байдаг.

Бодит зорилгоо тодорхойл, түүнд хүрэх хамгийн сайн арга замыг ол.
Ямар чиглэлээр сурахаа мэдэхгүй шууд их сургуульд орох нь утгагүй юм. Жилийн завсарлагаа аялах эсвэл сайн дурын хүмүүнлэгийн ажилд зарцуулах нь мэргэжлээ сонгох, эсвэл амьдралынхаа ихэнх хугацааг хүсээгүй мэргэжлээ сонгож гацаанд орохоосоо өмнө зорилгоо тодорхойлоход тань тусална. Завсарлага Жил Холбооны мэдээллээс харахад тэдний судалгаанд оролцогчдын 84% нь завсарлага жилд байх хугацаандаа ажлын амжилтад хүрэхэд тусалсан ур чадваруудыг эзэмшсэн гэж тэмдэглэжээ. Цаашилбал, 77% нь тэдний амьдралын зорилгоо олоход тусалсан гэж 75% нь ажилд ороход нь тусалж, 73% их сургуульд бэлтгэхэд тусалсан гэжээ.

Ажил мэргэжлийн хувьд үнэ цэнэтэй туршлага хуримтлуулах
Жилийн завсарлага авсан олон оюутнууд олон улсын судалгаа эсвэл сайн дурын хөтөлбөрт оролцсон байдаг. Ингэснээр тэд үнэ цэнэтэй туршлага хуримтлуулдаг. Зарим оюутнуудад шаардлагатай боловсролын болон өөр төрлийн зохион байгуулалттай олон тооны завсарлага жилийн хөтөлбөрүүд байдаг. Хэрэв та илүү үр дүнтэй байлгахыг хүсч байвал тодорхой зорилготой зохион байгуулалттай хөтөлбөрийг сонгох нь ухаалаг алхам байж болох юм.

Эцэст нь хэлэхэд Та ахлах сургуулиа төгсөхөд бэлтгэж байгаа хүүхдийн эцэг эх эсвэл шууд их сургууль руу явах талаар бодож байгаа оюутан бол завсарлага жилийн талаар сайн бодож үзээрэй. Шинэ хүмүүс, өөр өөр ажлын арга барилтай танилцах боломж байна.Таны бодол санааг мөнхөд өөрчилнө.

Их сурвалж: R.Farrington, Here’s Every Reason You Should Take A Gap Year Before College, Forbes, 2019 https://www.forbes.com/sites/robertfarrington/2019/06/10/heres-every-reason-you-should-take-a-gap-year-before-college/?sh=26b375e71ac8

Монгол улсын оюутан сурагчдын хувьд завсарлага жил ямар ач холбогдолтой вэ?

Манай Монгол улсын завсарлага жил авч буй оюутан сурагчдын ихэнх нь гадаадын их дээд сургуульд бэлдэх зорилготой байдаг билээ. Энэ нь хүссэн мэргэжлээрээ гадаадад дэлхийн төвшний боловсрол эзэмшингээ олон төрлийн чадварт суралцаж хэлээ сайжруулах биеэ даах чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс завсарлага жилийг бид монгол улсынхаа сурагч оюутан залууст хэрхэн үр бүтээлтэй болгох вэ, хэрхэн төлөвлөгөөтэй, мэдээлэл сайтай байлгах тал дээр анхаарч хувь хүний насан туршийн мэргэжил сонголт хэрхэн чухал болохыг ойлгуулан түүний төлөө хэрхэн бэлтгэх эзэмших талаар мэдлэгийг олгох хэрэгтэй.

Монгол улсын оюутан залуусаас авсан судалгаагаар оюутан залуус эхний жилдээ ямар мэргэжлээр сурах хүсэлтэй бодолтойгоо мэдэхгүй их сургуульд орсон байдаг байна. Энэ нь цаашлаад төгссөн мэргэжлээрээ ажиллахгүй байх, сэтгэл ханамжгүй байх, хүсээгүй мэргэжлээрээ ажиллаж цаг алдах гэсэн олон олон асуудлын эхлэл нь болдог. Үе тэнгийнхнээсээ хоцрох гэсэн айдсаас болж найзыгаа дагаж мэргэжил сонгох эсвэл эцэг эхийн дарамт шахалтаар хүсээгүй мэргэжлээ сонгосон тохиолдол их тулгардаг.
Заавал гадаад гэлтгүй олдсон хувиараараа их сургуульд орох биш хүссэн мэргэжилдээ шамдан бэлтгэж Монголынхоо их дээд сургууль, МСҮТ-д хүссэн мэргэжлээрээ сурах нь чухал. Одоо харин дараагийн асуудал буюу хүссэн мэргэжил гэж юу вэ? Үүнийг олохын тулд бас завсарлага жил авч болно. Аялж, сайн дурын ажил хийж, цагийн ажил хүссэн зүйлээ хийж болно. Өөрийгөө олох нь чухал. Юу хүсдэгээ олох нь чухал.

Өнөө үед олон байгууллын олон төрлийн хөтөлбөрүүд гарах болсон. Томужин, Юнивэрсал сургалтын төвүүд гэх мэт. Тэдний хөтөлбөр улам боловсролгүй болж гадаадын топ сургуулиуд элсэх залуусын тоо олширсоор байгаа нь авууштай. Гэвч мэдээллийн хомстолтой орон нутгийн хүүхдүүд, өөрийгөө дутуу үнэлж хий мөрөөдөл гэж боддог сурагч залууст ижил боломж, шат дараалалтай мэдлэг нь олгох нь чухал байна.

Манай байгууллагын хувиас STEP/GAP гэсэн холимог хөтөлбөрийг зарласан байгаа. Global access program нь гадаадад бакалавр болон магистрт тэтгэлэгтэй суралцахаар төлөвлөж буй залууст зориулсан хөтөлбөр юм. Нэг л өдөр, удахгүй, ирэх жил гадаадад суралцана гэсэн зорилгоо бодит биелэл болгох боломж нээгдэж байна.

Skilss training + English Program нь манлайлал, бүтээмж, үр нөлөөгөө өсгөн, албан тушаалаа ахиулахыг хүсэж буй танд шаардагдах харилцааны болон англи хэлний мэдлэг, ур чадваруудыг хамтад нь хөгжүүлэх цогц хөтөлбөр юм.