Гэр бүл судлаач Т.Бямбатогтох
Ковидийн үед нийгмийн хүрээнд гэр бүлийн хүрээнд сэтгэл зүйн ямар байна вэ?
Гэр бүл хоорондын харилцаа өмнө нь ч одоо ч амьд биш байна .Гэр бүлийн гишүүд утсаараа их оролддог, их ганцаардмал болсон.Ганцаардмал болсон гэдгийг яаж мэдэж байгаа вэ гэхээр сошиал платформ буюу Facebook, Instagram гэх мэт бусад платформ ухах хугацаа нь нэмэгдсэн, Facebook, Instagram сошиал зүйлс ганцаард малаас болоод маш хурдацтай хөгжиж байна.Цахим орчинд янз бүрийн бичлэг хийх зэргээр энэ нь илэрч байна. Тэрийг нь олноороо шуурч үзэх, даган дуурайх, шоолон шоглох зэргээр давхар бие биедээ сэтгэл зүйн дарамт үүсгэж байна. Тиймээс иргэдэд цар тахлын үеийн сэтгэл зүй буюу пандемик стресс нүүрлээд байна.Пандемик гэдэг нь газар нутгийн өргөн хүрээг хамарч, хүний амь насыг хохироож, эдийн засгийн алдагдал, нийгэм, улс төрийн доголдол үүсгэж буй халдварт өвчний тархалтыг нэрлэдэг.
Пандемик стресс бид нараас ямар нөхцөл байдлыг шаардаж байна вэ?
Аливаа нөхцөл байдал биднээс нэг зүйлийг шаарддаг энэ нь та энэ нөхцөл байдалд зохицох уу үгүй юу ? энэ нөхцөл байдлыг эерэгээр хүлээж авах уу сөргөөр хүлээж авах уу гэдгээс шалтгаалдаг. Иргэдийн ашиг орлого багассан эсвэл зогссон гэрээсээ гарч чадахгүй хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа ч гэр бүлтэйгээ хамт байх нэгнийгээ ойлгох таних мэдэх маш боломжтой үе гарч ирж байна.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ковидын үед хэрхэн харьцах вэ?
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа бүтээлч санаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь хүүхэдтэйгээ юм ярихдаа хичээлээ хийсэн үү? Гэрээ цэвэрлэсэн үү гэж асуудаг энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хоорондын харилцааг хөндий болгодог.
Хэрэв хүүхэдтэйгээ хөндий байвал хамт хичээл хийх болон бусад зүйлийг хийхэд төвөгтэй болдог харин хичээл хийхдээ бүтээлчээр хандах хэрэгтэй хүүхэдтэйгээ хичээл хийхгүйгээр хамт тоглох, дуртай зүйлийг нь хамт хийх нь хүүхэдтэйгээ дотно байснаар аливаа зүйлийг хамтран хийхэд илүү амар болж эхэлдэг.
Ковидын үед эхнэр нөхөр 2 биедээ яаж анхаарал тавих вэ?
Хөл хорионд байгаа болохоор гадуур болзох боломжгүй байна.Ихэнх хосууд болзохдоо кино үзээд, хоол идээл болчихдог битгий ийм энгийн байгаарай. Болзоонд зөвхөн эрчүүд нь биш эмэгтэйчүүд нь болзоонд урьж болдог. Болзоо нь зөвхөн гадуур цагийг өнгөрөөдөг зүйл биш бид гэртээ ч болзоо зохион байгуулж болно. Болзохдоо зарим хосууд ресторанд чимээгүй хоолоо идээл гараад явдаг, болзож байхдаа ямар ч хамаагүй сэдвээр ярилцах эсвэл хөгжилтэй дурсамжаа ярьж болох юм.