Archive for the
‘Эдүкэйтэд тойм’ Category

Дундаж давхарга тэлж байгаа орнуудад хүмүүс гэрийн тэжээвэр амьтдыг олноор нь тэжээх хандлага хамгийн тод ажиглагдаж байна. Энэ хандлагын улмаас гэрийн тэжээвэр амьтдын зах зээл хурдтай өсөж байгаа юм. Тухайлбал, Хятадад дундаж давхарга хүрээгээ тэлж байгаа. Тус улсад хүн амын төрөлт буурч байгаатай зэрэгцэн  гэрийн тэжээвэр амьтдыг өмчлөхтэй холбоотой дүрэм журмыг сулруулснаар гэрийн тэжээвэр амьтдыг өмчлөх байдал 2014-2019 оны хооронд 113%-иар өссөн бөгөөд 2024 онд БНХАУ дэлхийд хамгийн олон гэрийн тэжээвэр амьтантай улс болсон. 

Хятадын хотын тэжээвэр амьтдын (нохой, муур) зах зээл 2024 онд 300 тэрбум юань (42 тэрбум ам.доллар)-аас давсан бөгөөд 2027 он гэхэд 404.2 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна. БНХАУ-ын Мал эмнэлгийн холбооны удирдлага дор гаргасан Хятадын тэжээвэр амьтдын үйлдвэрлэлийн 2025 оны цагаан ном (Хэрэглээний тайлан)-д дурдсанаар, тэжээвэр амьтдын эздийн дунд 1990-ээд онд төрсөн хүмүүс 41.2 хувийг эзэлж байгаа бол 2000 оноос хойш төрсөн хүмүүс 25.6 хувийг эзэлж байна. 

Өмнөд Солонгост гэрийн тэжээвэр амьтдыг өмчлөх явдал 2014-2018 оны хооронд 5 саяас 7.5 сая болж өссөн нь 50%-ийн өсөлт гарсныг харуулж байна. KB Financial Group-ийн 5 дугаар сард нийтэлсэн Солонгосын тэжээвэр амьтдын 2025 оны тайланд дурдсанаар, 2024 оны эцсийн байдлаар 15.46 сая хүн тэжээвэр амьтантай байсан нь нийт хүн амын 29.9 хувийг эзэлж байна. 

Энэ нь 10 Солонгос хүн тутмын 3 нь тэжээвэр амьтантай амьдардаг гэсэн үг гэж Maeil Business Newspaper мэдээлсэн.

Bloomberg Intelligence-ийн саяхан гаргасан 2025 оны гэрийн тэжээвэр амьтдын эдийн засгийн тайланд дурдсанаар, дэлхийн гэрийн тэжээвэр амьтдын салбар дараагийн таван жилийн хугацаанд 45%-иас дээш өсч, 2030 он гэхэд 500 тэрбум ам.доллараас давах төлөвтэй байна. Тус компанийн хувьцааны судалгааны шинжээч Диана Розеро-Пена “Petfood Forum 2025”-д оролцохдоо гэрийн тэжээвэр амьтдын хоолны эрэлт тогтвортой байж, зарцуулалтын зан төлөв өөрчлөгдөж, АНУ-ын брэндийн давамгайлал үргэлжилсээр байгааг онцолсон.

Гэрийн тэжээвэр амьтдын хоол хүнс нь гэрийн тэжээвэр амьтдын эдийн засгийн тэлэх гол цөм болсон хэвээр байна. Bloomberg Intelligence-ийн тооцоолсноор дэлхийн гэрийн тэжээвэр амьтдын хоолны борлуулалт 2030 он гэхэд 36%-иар өсч, 145 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд үүний 68 тэрбум доллар нь АНУ-д ногдох болно. Гэрийн тэжээвэр амьтдын дээд зэрэглэлийн хоол хүнс бүр ч хурдан буюу 40%-иар өсч, ирэх 10 жилийн эцэс гэхэд АНУ-ын зах зээлийн бараг 60%-ийг эзлэх төлөвтэй байна.

Нөгөөтэйгүүр, гэрийн тэжээвэр амьтдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь шинэ соёл төлөвшиж байгаатай холбоотой. Гэрийн тэжээвэр амьтдыг хүншүүлж, хамтран амьдрах хань гэж харах хандлага дэлгэрсний улмаас шинэ “гэрийн тэжээвэр амьтдын шинэ соёл” төлөвшиж байна.


Залуу хүмүүс гэрийн тэжээвэр амьтдаа гэр бүлийн салшгүй гишүүн, сэтгэл санааны чухал хамтрагч гэж үзэх болсон. Орчин үеийн нийгэмд ажил, амьдрал, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамт улам бүр нэмэгдэж байгаагаас гэрийн тэжээвэр амьтад стрессийг бууруулж, болзолгүй, шүүмжлэлгүй сэтгэл санааны дэм болдог гэж үзэх болсон.

Ковид-19 цар тахал хүний амьдралын бүх хүрээнд нөлөөлсний нэгэн адилаар цар тахлын улмаас маш олон хүн гэрийн тэжээвэр амьтантай болсон. Их Британид гэхэд цар тахлын хөл хорионы үеэр 2 сая гаруй хүн гэрийн тэжээвэр амьтан авсан бол Австралид цар тахлын оргил үед 1 сая гаруй гэрийн тэжээвэр амьтан эзэнтэй болжээ. 

 

 

Ашигласан материал:

https://www.petfoodindustry.com/global-commerce/article/15745322/why-the-global-pet-economy-is-poised-to-surpass-500-billion-by-2030

https://www.globaltimes.cn/page/202511/1347418.shtml

https://healthforanimals.org/reports/pet-care-report/global-trends-in-the-pet-population/ 

http://www.cnfocus.com/pampered-pets-booming-market/ 

Монголчууд 13-р зууны үеэс эхлэн “Цагаан сарыг” хаврын улиралд тэмдэглэн иржээ. Цагаан сар нь өвлийг өнтэй давж хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биеийндээ заавал зочилдог заншилтай.

Иймд, эрт дээр үеэс эрхэмлэн дээдэлж, хүндэтгэн тэмдэглэж ирсэн сар шинийн баярыг тохиолдуулан хүн бүрийн заавал мэдэх ёстой “цагаан сараар цээрлэх 8 зан үйлийг” танилцуулахаар бэлдлээ.
  1. Шинийн нэгний өдөр гол горхи, худаг, булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Цагаан сараар айл өрх бүр ирж буй жилдээ идээ ундаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэн хувин, саваа бялхам дүүрэн байлгадаг уламжлалтай.
  2. Хуучин хувцас нөхөхийг цээрлэнэ. Элбэг хангалуун, урт удаан наслахыг бэлгэдэн шинэ дээл, хувцас бэлддэг уламжлалтай.
  3. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Зээлбээс гарзын үүд нээгдэж олзны үүд хаагдана гэж үздэг. Бусдад өглөгтэй бол төлж, шинэ сараар өр ширгүй гарахыг хичээдэг байна.
  4. Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Эв эетэй байвал ирж буй жилдээ тайван амгалан байна гэж үздэг.
  5. Шинийн нэгэнд зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэнэ. Иймд цагаан сараас өмнө гэр орон, орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгодог уламжлалтай.
  6. Шинийн долооны өдрийг хар өдөр хэмээдэг учраас ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэдэг.
  7. Эхнэр, нөхөр хоёр золгохыг цээрлэдэг. Эхнэр, нөхөр гэдэг нь нэгэн биеийн хоёр тал учраас хоорондоо золговол хагацаж сална, хар элэгтэй болно гэж үздэг байна.
  8. Цагаан сараар мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбаас үхэл хагацал нүүрлэнэ.

 

Эх сурвалж: С.Дулам “Цагаан сарын бэлгэдэл” номоос


Манай энтерпрайз аргачлалаар хүүхдээ хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу энэ удаад бид 10–12 насны хүүхдүүдэд зориулсан төслийн сэтгэлгээ, төлөвлөгөө гаргах, мөн төлөвлөсөн ажлуудаа тууштай биелүүлж чаддаг хүн болоход шаардлагатай цогц мэдлэг, ур чадварыг энгийн, сонирхолтой аргачлалаар заах 3 удаагийн сургалтын хөтөлбөрийг зарлаж байна.

Хүүхэд бүрийг идэвхтэй оролцуулж, бодитоор ажиллуулна.

📞 Утас: 95077178, 77557071

2026 оны хөдөлмөрийн зах зээл: Хүн ба AI-ийн хамтын ажиллагаа

Дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл хурдацтай өөрчлөгдөж, 2026 онд “хүн–AI хамтын ажиллагаа” (human–AI partnership) гол чиг хандлага болох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн технологи мэддэг байхаас илүүтэйгээр түүнийг хүнлэг ур чадвартай хослуулан ашиглах чадвар хамгийн үнэ цэнтэйд тооцогдох болжээ.

Coursera classroom training, programs, Global Skill Development Council (GSDC) зэрэг олон улсын байгууллагуудын судалгаанд дурдсанаар, ирэх жилүүдэд дараах 5 ур чадвар хамгийн эрэлттэй байх төлөвтэй байна. /Гадаад үгс болон товчлолын тайлбарыг доор танилцууллаа./

1. AI мэдлэг ба Prompt Engineering

AI бараг бүх салбарт стандарт хэрэгсэл болж буй энэ үед generative AI (ChatGPT зэрэг)-г бүтээмж нэмэгдүүлэх, төслийн менежмент, бүтээлч ажилд үр ашигтай ашиглах чадвар чухал болж байна. Ажил олгогчид AI-ийн талаарх ерөнхий ойлголтоос илүүтэйгээр “AI Fluency”, өөрөөр хэлбэл AI-тай бодитоор хамтран ажиллаж чаддаг мэргэжилтнүүдийг илүүд үзэх болсон.

2. Кибер аюулгүй байдал ба өгөгдлийн нууцлал

AI-д суурилсан кибер халдлагууд нэмэгдэж, дэлхий даяар өгөгдөл хамгаалах хууль, зохицуулалт чангарахын хэрээр cloud орчны аюулгүй байдал, таних эрхийн удирдлага (identity risk management)-ын мэргэжилтнүүд асар их эрэлттэй болж байна. Энэ чиглэл нь удирдах түвшнийхэн болон IT мэргэжилтнүүдийн дунд хамгийн хурдтай өсөж буй ур чадварын нэгээр нэрлэгддэг.

3. Шинжилгээний сэтгэлгээ ба өгөгдлийн визуалчлал

Орчин үеийн байгууллагууд асар их өгөгдөл цуглуулж чаддаг болсон ч түүнийгээ бодит шийдвэр, ойлгомжтой түүх болгон хөрвүүлэх чадвар илүү чухал болжээ. Tableau, Power BI зэрэг хэрэгслээр өгөгдлийг визуалчилж, утгатай дүгнэлт гаргадаг мэргэжилтнүүдийг “түүхий өгөгдлийг боловсруулагчид” хэмээн үнэлж байна.

4. Дасан зохицох чадвар ба сэтгэлзүйн тэсвэр

Судалгаагаар 2030 он гэхэд өнөөгийн ажлын ур чадварын ойролцоогоор 40% нь хэрэгцээгүй болох төлөвтэй байна. Ийм нөхцөлд хуучин арга барилаа хурдан орхиж, шинэ технологи, шинэ орчинд дасан зохицох чадвар нь “ирээдүйн жинхэнэ валют” хэмээн тодорхойлогдож байна.

5. Сэтгэл хөдлөлийн чадамж (EQ) ба манлайлал

Техникийн ажлууд автоматжихын хэрээр хүний харилцаа, манлайллын үнэ цэнэ улам өснө. Эмпати, зөрчил зохицуулах, өндөр дарамттай өөрчлөлтийн үед багийг урамшуулан чиглүүлэх манлайлал (transformational leadership) нь  AI орлож чадахгүй, хамгийн эрэлттэй ур чадваруудын нэг хэвээр байна.

Гадаад үгсийн орчуулга, товчлолын тайлбар:

  • AI (Artificial Intelligence) — Хиймэл оюун ухаан
    Хүний сэтгэхүй, суралцах, шийдвэр гаргах үйл явцыг дуурайлган гүйцэтгэдэг компьютерийн систем.

  • Human–AI Partnership — Хүн ба хиймэл оюун ухааны хамтын ажиллагаа
    Хүн ба AI хамтран ажиллаж, харилцан давуу талаа ашиглах ажлын шинэ загвар.

  • Prompt Engineering — AI-д зориулсан заавар (асуулт) боловсруулах ур чадвар
    Хиймэл оюун ухаанаас хүссэн үр дүнг гаргуулахын тулд асуулт, чиглэлийг зөв томьёолох чадвар.

  • Generative AI — Бүтээгч хиймэл оюун ухаан
    Текст, зураг, дуу, видео зэрэг шинэ агуулга үүсгэх чадвартай AI.

  • AI Fluency — Хиймэл оюун ухаантай чөлөөтэй ажиллах чадвар
    AI хэрэгслийг өдөр тутмын ажилд итгэлтэй, үр дүнтэй ашиглах түвшин.

  • Cybersecurity — Кибер аюулгүй байдал
    Мэдээлэл, систем, сүлжээг кибер халдлагаас хамгаалах үйл ажиллагаа.

  • Data Privacy — Өгөгдлийн нууцлал
    Хувийн болон байгууллагын мэдээллийг хууль, стандартын дагуу хамгаалах ойлголт.

  • Cloud Environment — Үүлэн орчин
    Интернэтэд суурилсан сервер, мэдээллийн хадгалалт, үйлчилгээний орчин.

  • Identity Risk Management — Таних эрхийн эрсдэлийн удирдлага
    Хэрэглэгчийн нэвтрэх эрх, таних мэдээлэлтэй холбоотой аюулыг хянах, бууруулах үйл явц.

  • Analytical Thinking — Шинжилгээний сэтгэлгээ
    Асуудлыг задлан шинжилж, логик үндэслэлтэй дүгнэлт гаргах чадвар.

  • Data Visualization — Өгөгдлийн дүрслэл (визуалчлал)
    Өгөгдлийг график, хүснэгт, зураглалаар ойлгомжтой харуулах арга.

  • Tableau / Power BI — Өгөгдөл дүрслэх програмууд
    Байгууллагын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тайлан гаргахад ашиглагддаг хэрэгслүүд.

  • Adaptability — Дасан зохицох чадвар
    Шинэ нөхцөл байдал, өөрчлөлтөд хурдан нийцэх чадвар.

  • Resilience — Сэтгэлзүйн тэсвэр, тогтвортой байдал
    Дарамт, сорилттой үед сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалах чадвар.

  • Emotional Intelligence (EQ) — Сэтгэл хөдлөлөө ойлгох чадамж
    Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, удирдах чадвар.

  • Transformational Leadership — Өөрчлөлтөд чиглэсэн манлайлал
    Өөрчлөлтийн үед хүмүүсийг урамшуулж, зорилгод нэгтгэн манлайлах арга барил.

  • Micro-certification — Богино хугацааны мэргэшлийн гэрчилгээ
    Тодорхой ур чадварт чиглэсэн, практикт суурилсан сургалтын батламж.


 Технологийг ойлгодог + хүнтэй ажиллаж чаддаг + тасралтгүй суралцдаг хүн хамгийн үнэ цэнтэй мэргэжилтэн байх болно.

 

Манай энтерпрайз аргачлалаар хүүхдээ хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу энэ удаад бид 10–12 насны хүүхдүүдэд зориулсан төслийн сэтгэлгээ, төлөвлөгөө гаргах, мөн төлөвлөсөн ажлуудаа тууштай биелүүлж чаддаг хүн болоход шаардлагатай цогц мэдлэг, ур чадварыг энгийн, сонирхолтой аргачлалаар заах 3 удаагийн сургалтын хөтөлбөрийг зарлаж байна.

Хүүхэд бүрийг идэвхтэй оролцуулж, бодитоор ажиллуулна.

📞 Утас: 95077178, 77557071

1990-ээд оны сүүлээр эдийн засагч Жозеф Пайн II “туршлагын эдийн засаг” (experience economy) гэх нэр томъёог дэлгэрүүлсэн. Ижил нэрээр хэвлүүлсэн номондоо Ж.Пайн бизнесүүд өрсөлдөгчдөөсөө ялгарахын тулд үйлчлүүлэгчдэдээ өвөрмөц туршлагаар дамжуулан мэдрэмжийг бий болгоход анхаарлаа хандуулах ёстойг зөвлөсөн. 

Хүмүүс зүгээр л бараа бүтээгдэхүүн худалдаж авснаар сэтгэл ханамжтай байхаа больсон, харин туршлага, цаашлаад мэдрэмжийг худалдан авахыг хүсч байна. 

Өнөөдөр энэ ойлголт нь урьд урьдынхаас илүү бодитой хэрэгжиж байна. Хэрэглэгчид өөрт нь таатай, мартагдашгүй туршлагыг өгөх боломжтой компаниудыг эрж хайх болов. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд амжилттай байя гэвэл үйлчлүүлэгчддээ тааламжтай туршлагыг мэдрүүлэхэд анхаарах нь зайлшгүй хэрэгтэй болоод байна. 

Тааламжтай туршлагыг мэдрүүлэх олон арга зам бий боловч томоохон брэндүүд кофе шоп, кафе нээх нь хамгийн оновчтой арга гэж харж байна. Туршлагын эдийн засагт цар тахал асар их сөрөг нөлөө үзүүлж, үндсэндээ энэ салбарыг устгасан боловч цар тахлын дараа хүмүүс туршлагыг дахин мэдрэхийг хүссэн. Түүний хамгийн бодит илрэл нь кафегаас брэндийн туршлагыг мэдрэх юм. 

Тийм учраас Uniqlo, Coach, Louis Vuitton, Dior зэрэг олон брэнд биет дэлгүүрүүд дээрээ кофе шоп, кафе уралдан нээж байна. Хувцасны Ralph Lauren брэнд АНУ болон Лондон, Барселона, Хонг Конг, Сингапур зэрэг хотод 40 гаруй дэлгүүрийн кофе шоптой. Uniqlo брэндийн тухайд анхны кафегаа 2021 онд Токио хотод нээж байсан бол АНУ-д анхны кафегаа Нью Йорк хотноо нээж, улмаар дэлхий даяар 9 газарт кафе ажиллуулж байна. 

Энэ чиг хандлага зөвхөн хувцасны брэндээр хязгаарлагдахгүй, банк зэрэг жижиглэнгийн уламжлалт бус худалдаачид хүртэл кафены концепцыг туршиж байна. Өнөөдөр жижиглэн худалдааны газрууд онлайн худалдаатай өрсөлдөж байгаа учраас кафены үйлчилгээ санал болгох нь худалдан авагчдад зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна дэлгүүрт илүү удаан байх, брэндийн орчноос тааламжтай туршлагыг мэдрэх шалтгаан болдог. Кафе нь хүний таван мэдрэхүйг идэвхжүүлж, гайхалтай бөгөөд мартагдашгүй туршлагыг бий болгоод зогсохгүй брэндэд үнэнч байх байдлыг нэмэгдүүлэхэд талтай. 

Дэлгүүр дотроо кофе шоп байх нь цахим контентийг бүтээж өгдөг. Кафены үйлчлүүлэгчид зургаа авч, цахимаар хуваалцаж байгаа нь брэндийн харагдах байдлыг органикаар нэмэгдүүлдэг. Ингэж бий болгосон дурсамж нь дэлгүүрээс гарч явсны дараа ч гэсэн үйлчлүүлэгчдэд удаан хугацааны үргэлжлэх, сэтгэлзүй хэлхээ холбоо тогтоох боломжийг олгодог.

Дэлгүүрийн доторх кафе нь дэлгүүрийг зорих хүний урсгалыг нэмэгдүүлэх, дэлгүүрт байх хугацааг уртасгах замаар борлуулалтыг нийтэд нь мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг сайн тал бий. Жишээлбэл, Uniqlo брэндийн тухайд, Америкийн зах зээлд амжилт олж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд (Uniqlo-ийн Хойд Америкийн зах зээлээс олсон орлого 2 тэрбум ам.доллар орчимд хүрсэн), тус брэнд дэлгүүрээс мэдэрч болох туршлагыг маркетингийнхаа гол суваг болгосон. 

Uniqlo дэлгүүрүүдийн гадна маркетингийн самбаруудыг төдийлөн олж харахгүй. Гэтэл статистик мэдээллээс харахад, Uniqlo-ийн дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн 72 хувь нь цахимаар худалдаа хийхээсээ илүү биечлэн дэлгүүрт очиж, худалдаа хийх хүсдэг байна. Үүний шалтгаан нь Uniqlo дэлгүүрийн том цонх, гэрэлтэй орчин, эмх замбаартай байдал (хүйсээр болон улирлаар бараа бүтээгдэхүүнээ хувааж дэлгэсэн байдал) бөгөөд мөн кафены үйлчилгээ санал болгодог нь хэрэглэгчдийг тэнд “уядаг”. 

Нөгөө талаар, дэлгүүртээ кафе, кофе шоп ажиллуулах нь зардалтай бас түвэгтэй ажил. Кофе шоп ажиллуулахад кофены үнийн өсөлтийг харгалзах, ажилтан ажиллуулах, ложистикийн асуудал гэх мэт хүндрэл тулгарна. Мөн энэ чиг хандлага дэлгэрэхийн хэрээр адилхан кафе, кофе шоптой дэлгүүрүүдээс ялгарсан брэндийн өвөрмөц байдлыг кафены үйлчилгээндээ яаж шингээх вэ гэдэг толгой өвчин болж ирнэ. 

 

Эх сурвалж:

https://lesroches.edu/blog/what-is-the-experience-economy/ 

https://www.youtube.com/watch?v=sUsjpO4LwBc

https://www.vogue.com/article/inside-uniqlos-big-american-ambitions

0

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ҮНДЭСНИЙ МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Эдүкэйтэд”-ийн санаачилгаар Англи хэл дээрх үндэсний мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг (ANEDT 2025) зохион байгуулах гэж байна. Гурав дахь жилдээ болж буй энэхүү тэмцээнд ЕБС-ийн 13-17 насны сурагчид оролцох юм.

Өсвөр насныхны мэтгэлцэх ур чадварыг ахиулах, англи хэлээр санаагаа оновчтой илэрхийлж сурах, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд 12-р сарын 7-нийг дуустал цахимаар бүртгүүлэх боломжтой. 12-р сарын 8-нд эхний шатанд шалгарсан 24 багийг зарлана.

Тэмцээнийг 12 дугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотноо  “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээн”-ий (World Schools Debate) форматаар, 4 үе шатаар зохион байгуулна.

Уламжлал ёсоор орон нутгаас оролцож буй багууд бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Бүртгүүлэх холбоос (2025.12.07-ныг дуустал): Энд дарна уу

Тэмцээний удирдамж: Энд дарна уу

Мэтгэлцээний төрөл (World School)-тэй танилцах: Энд дарна уу

Өмнөх жилийн хаалтын тоглолт: Англи хэл дээрх мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолт -2023 он

И-мэйл: info@educated.mn, 7755-7071

Боловсролын санаачилгууд ТББ нь хүүхэд, залуучууд, ялангуяа өсвөр насны сурагчдыг нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, эерэг өөрчлөлтийн манлайлагч болох урам зориг өгч, цогц хөгжлийг нь дэмжих зорилгоор “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид Канадын Элчин Сайдын Яам-ны санхүүжилтээр Булган аймгийн Сэлэнгэ сум, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал, Ренчинлхүмбэ сумын ЕБС-иудад хүрч хөтөлбөрийн нээлт болон төсөл суурьт энтерпрайз аргачлалаар сурагч, багш нартаа вакумжуулсан сургалтыг  амжилттай зохион байгуулан  ажиллаа. 

Канад сангийн тухай товч мэдээлэл :
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чиглэсэн орон нутгийн санаачилгыг Канадын Элчин сайдын яамаар дамжуулан дэмжин, санхүүжүүлэх зорилготой. Канад сан нь 1997 оноос хойш Монгол Улсад 8 сая гаруй канад долларын 500 гаруй төслийг хэрэгжүүлсэн ба дийлэнх нь ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн байна.

Хичээлийн дараах энэхүү  хөтөлбөр Энтерпрайз боловсролын  аргачлал, төсөл суурьтай сургалтаар дамжуулан сурагчдын ерөнхий чадамжийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй ЭНТЕРПРАЙЗ 30 төсөлд танай сургууль нэгдэж, хамтран ажиллах хүсэлтээ Энд дарж илгээх боломжтой. 

Мөн та, танай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хүний хөгжил тэр дундаа, ирээдүй болсон хүүхэд багачуудын хөгжилд хувь нэмрээ оруулж ИРЭЭДҮЙД ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Facebook

И-мэйл: info@educated.mn

Холбоо барих: 7755 7071

Боловсролын санаачилгууд ТББ нь  хүүхэд, залуучууд ялангуяа өсвөр насны  сурагчдыг нийгмийн идэвхтэй иргэн байх, эерэг өөрчлөлтийн манлайлагч  болоход нь сэдэлжүүлэх, тэдний цогц хөгжлийг дэмжих “Энтерпрайз” хөтөлбөрийг үндэсний  хэмжээнд хэрэгжүүлэх “Энтерпрайз 30”  санаачлагыг эхлүүлээд байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид маань өөрсдийн нийгэмд тулгарч буй аливаа асуудалд шийдэл гарган багаар хамтран ажиллаж, бичил төсөл санаачлан хэрэгжүүлэнгээ ирээдүйд нэн шаардлагатай ур чадваруудаа хөгжүүлэх юм.  Мөн бид хөтөлбөрөөрөө дамжуулж өсвөр үеийн хүүхдүүдэд тогтвортой хөгжил, ирээдүйн ажлын байр, ур чадварын чиг хандлага, тэр дундаа (нийгмийн) энтрепенершип, (нийгмийн) инновацийн талаар ойлголт, соёлыг зорилготой. 

Хөтөлбөр  одоогоор нийслэл, орон нутгийн нийт 3000 гаруй сурагчдад амжилттай хүрсэн байна. 

Энэ удаа бид Орон нутгийн санаачлагыг дэмжих Канад сангийн санхүүжилтээр Энтерпрайз боловсролын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх орон нутгийн сургуулиудыг урьж байна.   Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чиглэсэн орон нутгийн санаачилгыг Канадын Элчин сайдын яамаар дамжуулан дэмжин, санхүүжүүлэх зорилготой. 

Энтерпрайз хөтөлбөрөөр дамжуулан залуусын ур чадвар, ирээдүйд  хөрөнгө оруулж буй нийт дэмжигч хувь хүн, байгууллагуудадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

 

Шинэлэг, бүтээлч аргачлалаар сурагчдаа хөгжүүлэх, хөтөлбөрийн үр шим, ач холбогдлыг ойлгон хамтран хэрэгжүүлэх  сургуулиуд бидэнд хандана уу. 

~ Хөтөлбөрт хамрагдсан сурагчийн сэтгэгдлийг Эндээс  үзнэ үү.

~ Хөтөлбөрт хамрагдсан багшийн сэтгэгдлийг Эндээс  үзнэ үү.

Хичээлийн дараах энэхүү хөтөлбөр нь  ахлах, дунд ангийнханд (12-17 нас) зориулсан бөгөөд  2-2.5 сарын хугацаанд танхим болон цахим хослон 2025 оны хичээлийн жилд хэрэгжинэ. 

~ Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу. 

~ Та Энд дарж бүртгүүлнэ үү. (Бүртгэлийг 2025 оны 09 сарын 05 хүртэл хүлээн авна)

ИРЭЭДҮЙД ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ!  

0

Ирээдүйд бэлтгэх-Энтерпрайз хөтөлбөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум болон Баянхонгор аймгийн Галуут суманд амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Боловсролын Санаачилгууд ТББ-ын хэрэгжүүлдэг Энтерпрайз 30 хөтөлбөр нь Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум болон Баянхонгор аймгийн Галуут сумын ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжиж, үр дүнтэйгээр өндөрлөлөө.

Энэхүү хөтөлбөр нь сурагчдыг төслийн аргаар суралцах, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, манлайлах зэрэг 21-р зуунд шаардлагатай ур чадварыг олгох зорилготой. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид  5,5 багт хуваагдан өөрийн сургууль болон орон нутгийн орчинд тулгарч буй бодит асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх бүтээлч төсөл хэрэгжүүлсэн юм.

Төслийн явцад сурагчид төслийн менежментийн үндсэн ойлголт болох зорилго тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх шат бүрийг бодит туршлага дээр суурилан эзэмшсэн нь тэдний хувьд чухал сургалт, хөгжил болж чадсан юм. Сурагчид зөвхөн ур чадвар эзэмшээд зогсохгүй өөртөө итгэх итгэл, багаар ажиллах, манлайлах чадвараа ахиулсан нь хөтөлбөрийн гол үр дүн байлаа.

Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр хөтөлбөрт хамрагдсан бүх багш, сурагчдад гэрчилгээ, мөн цаашид бие даан төслөөр суралцах, санаачилга хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох “Ирээдүйд бэлдэцгээе” номыг гардуулсан.

Түүнчлэн Галуут суманд хэрэгжсэн хөтөлбөрийн хүрээнд таван багийн дунд шилдэг төслийн уралдаан зохион байгуулж,

  • 1-р байранд “Ногоон билэг” баг

  • 2-р байранд “Out of the box” баг тус тус шалгарч  багуудад мөнгөн шагнал болон батламжыг гардууллаа.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд оролцогч сурагчид Энтерпрайз аргачлалыг ашиглан цаашид ч бие даан төсөл хэрэгжүүлэх, үе тэнгийнхэндээ чиглүүлэгч багш болж сургуулийнхаа орчинд хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулах бүрэн чадамжтай болсон юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Facebook

И-мэйл: info@educated.mn

Холбоо барих: 7755 7071

0

Чингэлтэй дүүргийн ЕБС-иудад хэрэгжүүлсэн “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 100 сурагчийг хамарсан “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” жишиг хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээ 2025 оны тавдугаар сард боллоо. Таван долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн уг хөтөлбөр нь олон улсад шалгарсан Enterprise аргачлалд тулгуурлан хэрэгжсэн бөгөөд сурагчдын бүтээлч сэтгэлгээ, манлайлал, нийгмийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг ур чадварыг төсөлд суурилан хөгжүүлэхэд чиглэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид өөрсдийн санаачилсан нийгмийн төслүүдийг боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд нийт 14 багийн дунд зохион байгуулсан уралдааны дүнгээр:

🏆 117-р сургуулийн “Highway heroes” багийн Аюулгүй зам, хүүхдийн инээд төсөл – Тэргүүн байр
🥈 23-р сургуулийн Тусгал-23” багийн “Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооё” төсөл  – Дэд байр
🥉 61-р сургуулийн Гэрэлт ирээдүй төсөл – Гуравдугаар байр эзэллээ.

Мөн хөтөлбөрт амжилттай оролцож, өөрсдийгөө хөгжүүлэн, бусдыг манлайлан, ур чадвараа дээшлүүлсэн 30 багш, 100 сурагчдад гэрчилгээ гардууллаа.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан:

  • Сурагчдын бүтээлч байдал, манлайлал, багаар ажиллах ур чадварууд хөгжих
  • Нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх замаар бодит үр дүн гаргах
  • Ирээдүйд хариуцлагатай, эерэг нөлөөтэй иргэн болон төлөвшихөд нь чухал алхам тавигдлаа.

🎯 Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай Facebook  хуудсаар орж үзнэ үү.

✅ Хүүхдийн боловсролд хувь нэмрээ оруулахыг хүсвэл 👉 https://fund.mn/enterprise 👈 дарна уу.

0

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 13 СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өсвөр насны хүүхдүүдийг хөгжүүлэх, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бууруулах, бусаддаа эерэгээр нөлөөлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Энтерпрайз” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь олон улсын “Энтерпрайз” аргачлалд үндэслэн боловсруулагдсан бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, хүнлэг ур чадварыг хөгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилготой. Мөн суралцагчид төслийн менежментийн аргачлалд суралцаж, багаар ажиллах туршлага эзэмшихийн зэрэгцээ салбар салбарын манлайлагч менторуудаас суралцан хамтдаа хөгжих боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулиас 30 багш, 8–11 дүгээр ангийн 100 хүүхдийг сонгон шалгаруулж, тэднийг төсөл хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргахад чиглүүлэн ажиллах юм. Сургууль бүрээс 6–7 сурагч, 2 багш сонгогдон хөтөлбөрт хамрагдаж байна.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: Facebook хаяг руу хандан авна уу.