Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / administrator

НЭГТ: Ингэхэд, гадаад гэж хаанах вэ? Гадаадад сурна гэхээр хаана сурна гэсэн үг вэ?

Шууд утгаараа Монгол улсын хил давсан л бол “гадаад” гэж ойлгож болно. Тэгэхээр ӨМӨЗО-ны Эрээн хот ч гадаад, Тувагийн нийслэл Кызыл хот ч гадаад болж таарна. Би нэр дурдагдсан газруудыг муу, муухай гэх санаа өвөрлөсөнгүй. Зүгээр, энэ нийтлэлийн гарчиг болсон асуултыг өөртөө тавин суугаа залуу хүн та эхлээд хаана сурах вэ гэж өөрөөсөө асуухаасаа өмнө би ЮУ сурах вэ? би ЯМАР мэргэжилтэй, ЮУ хийдэг хүн болох вэ? энэ нь миний цаашдын амьдралын бусад зорилгуудтай ХЭРХЭН уялдах вэ? зэрэг том зургуудаа төсөөлөн бодож, тооцоолон тодорхойлохыг санал болгох гэсэн юм.

Жишээ нь саяхан хүртэл дэлхий дээр оршин буй хуруу дарам цөөн коммунист дэглэмтэй, хаагдмал улсын нэг байсан Куба улс шүдний эмчийн сургалт, дадлагаараа өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдөхүйц сайн. Балтийн тэнгисийн бүсэд орших сая гаранхан хүн амтай Эстони улс технологийн мэдлэг, чадвараараа дэлхийд толгой цохих мэргэжилтнүүдтэй. Энэ мэтээр бидний төдийлэн ач холбогдол өгдөггүй олон улс (Монгол улс маань ч байж магадгүй) зарим нарийн мэргэжлээр өндөр хөгжилтэй гэгддэг Америк, Австрали, Япон зэрэг орнуудаас дутахааргүй сайн мэргэжилтнүүдийг бэлтгэх туршлага, материаллаг бааз хуримтлуулсан байдаг. Иймээс л та бакалавр, магистрийн аль ч түвшинд ахин суралцах төлөвлөгөөтэй бай хаана сурах вэ гэдгээсээ өмнө ямар чиглэлээр, юу сурах вэ гэдгээ судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн гаргаарай.

ХОЁРТ: Өөрийн туршлага, ажиглалт, дүгнэлтэнд үндэслэн гадаад, дотоодод сурахын давуу болон сул талуудад хийсэн харьцуулалтаа доор хүснэгтлэе.

Дээрх хүснэгтэнд тодруулсан давуу болон сул талуудад нэмэлт тайлбар хийвэл:

  • Гадаадад суралцсанаар олон улсын хэмжээний мэдлэг хуримтлуулах боломж илүү байх ч өнөөгийн даяарчлагдсан, цахимжсан манай нийгэмд хүн өөрөө хүсээд өөрийгөө дайчлавал заавал гадагшаа явахгүйгээр Youtube, Coursera, Khan Academy зэрэг үнэ төлбөргүй, дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэл бүхий олон цахим сайтуудыг ашиглан өөрийгөө зорьсон чиглэлээрээ хөгжүүлэх боломжтой. Сертификатгүй үнэгүй хичээлээс гадна, Coursera.com сайтад тухайлбал дэлхийн тэргүүлэх олон их, дээд сургуулиуд суралцагчид өөрийн чөлөөтэй цагтаа орж судлангаа, гэрчилгээ авах хичээл, сургалтуудыг энгийн төлбөрөөсөө хавьгүй бага төлбөртэйгээр явуулдаг.
  • Гадаадад суралцахын хажуугаар ажил эрхлэх хүсэлтэй залуус ажиллах зөвшөөрөл, виз зэрэг олон шаардлагын улмаас ихэвчлэн биеийн хүчний ажил л эрхлэх боломжтой байдаг бол дотоодод суралцаж байгаа залуус их хөрөнгөний шаардлагагүйгээр Монгол улсын иргэний эрхээ эдлэн, өөрийн нэр дээр бүртгэлтэй бизнес эрхэлж, суралцаж буй мэргэжлээрээ эртнээс туршлага хуримтлуулах бүрэн боломжтой.
  •  Гадаадад, ялангуяа өндөр хөгжилтэй орны, өрсөлдөөн өндөртэй сургуулиудад суралцахын тулд ихэнх гадаад оюутнууд тухайн орны хэлээр ярилцагч залуусыг бодвол илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Учир нь тэд зөвхөн мэргэжлээрээ сураад зогсохгүй, тухайн орны хэл, соёл зэрэг маш олон зүйлийг давхар суралцах шаардлагатай байдаг. Эдгээрийг нарийн төлөвлөгөөтэй зохицуулж, бие сэтгэлээрээ бэлтгэлтэй байхгүй бол стрессдэхээс авахуулаад эрүүл мэндээ хохироох магадлал өндөртэй.
  • Нөгөө талаар, эдгээр шаардлага, өрсөлдөөн ихтэй сургуулиуд таны хөлс, хөдөлмөрийг бодитоор үнэлэх тал дээрээ Монголын ихэнх их, дээд сургуулиудтай харьцуулвал хамаагүй төгөлдөржсөн байдаг. Наад зах нь л оюутнууд нэгнээсээ хуулах, хэн нэгний бүтээлийг хуулбарлах явдлыг хатуу хянаж чаддаг.

Залууст түгээмэл тулгардаг “Гадаадад сурах уу? Дотооддоо сурах уу?” гэх асуултанд бидний зүгээс санал, зөвлөмжөө өглөө. Та бүхэн доорх сэтгэгдэл хэсэгт өөрсдийн туршлага, санал зөвлөмжөө мөн бусадтайгаа харамгүй хуваалцаарай!

ЖАК МА бол Хятадын бизнес эрхлэгч, Алибаба групын үүсгэн байгуулагч бөгөөд удирдах зөвлөлийн дарга ба эх газрын Хятадаас хамгийн анх Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан бизнесмэн юм. 2014 оны 11 сарын байдлаар, Блүүмбергийн тооцолсноор Жак Ма-ийн хөрөнгө 32,7 тэрбум ам.доллар болж Хятадын хамгийн баян, дэлхийн 18 дахь баян хүн болсон байна. Жак 1999 онд өөрийн гэртээ ирээдүйн асар том бизнесээ эхлүүлсэн ба 17 ажилтан хөлсөлж 60,000 ам.долларыг “Хятадын бизнесийг дэлхий дахинтай холбох ” санаагаараа босгож байжээ. Өнөөдөр Алибаба груп Хятадын олон нийтэд нээлттэй компани болсон. Интернэт худалдааны талбарт үйл ажиллагаа явуулж буй тус компани нь бизнесээс бизнест чиглэсэн (B2B) вэб портал болох alibaba.com-н эзэмшигч юм.

Хүмүүс бид бүгд дахин давтагдашгүй

Ихэнх хүмүүс өөрийн үлгэр дууриал баатрыг дэлхий даяар хайж амьдардаг. Гэхдээ би бол баатар биш. Хүмүүс намайг гайхалтай үйлсийг бүтээж, олон зүйлийг хүртсэн гэж үздэг тул маш агуу хүн гэж боддог. Алибаба үнэхээр олон улсын компани болсон ч би хувьдаа бид бүгд дахин давтагдашгүй цор ганц бөгөөд бидэнд бүгдэд маань асар их боломж байдаг гэдгийг хамгийн сайн мэддэг болсон.

Өөрийгөө өөрчил

Бизнесээ анх эхлүүлж байсан эхний өдрүүдийн нэгэнд би өөртөө болон 17 хамтран зүтгэгч, үүсгэн байгуулагч нартаа хандан хэрвээ бид ажмилттай болж чадвал дэлхийн хүн амын 80% ч мөн амжилттай байх болно гэж хэлдэг байсан. Учир бид бол эгэл жирийн хүмүүс, бидэнд баян аав болон баян ойрын хамаатнууд байгаагүй, бидэнд тэр үед юу ч байгаагүй. Бидний хэн нь ч нэр хүндтэй сайн сургууль төгсөөгүй. Надтай адилхан хүмүүс 30-аас олон удаа ажилд орохоор анкет бөглөсөн ч хэн ч ажилд авдаггүй. 20-30 жилийн өмнө, би Билл Гэйтс, Ларри Эллисон болон Ай Би Эмийн талаар сонсоод тэд бидний хамаг боломжийг булаажээ гэж боддог байсан. Тэд бүгдийг хүртэж үлдсэн бидэнд юу ч үлдээгээгүй байна хэмээн би гомдлонгуй боддог байлаа. Харин өнөөдөр би бусад хүмүүс болон миний хамгийн том ялгааг төвөггүй олж харж чаддаг болсон. Ихэнх хүмүүс зүгээр л гомдоллодог. Гэхдээ энэ нь шал хэрэггүй зүйл юм. Үүнийхээ оронд бусдыг өөрчлөх гэж хичээлгүй өөрийгөө өөрчилөхөд анхаар. Чи юу хийсэн бэ? Би шинэ зүйлийг хийж бүтээхээр хичээсэн.

Үрэхдээ анхааралтай бай

Бид Алибабаг анх үүсгэн байгуулахдаа 18 хүнээс 50,000 ам.доллар цуглуулж байсан. Энэ мөнгө нь бусад интернэтийн аварга компаниуд болох тэрбум тэрбум доллартай Яахуу (Yahoo) гэх мэттэй өрсөлдөхөд хэтэрхий бага мөнгө байсан. Тиймээс бид байгаа мөнгөнийхөө зарцуулалт дээр анхааралтай байхгүй бол дорхоноо л арчигдан дампуурлаа зарлах байсан. Өнөөдөр хүртэл бид байгаа мөнгөө зарцуулахдаа хамгийн анхааралтай, хариуцлагатай ханддаг.

Төлөвлөгөө бол хамгийн чухал нь биш

Төлөвлөхийн хувьд, 2000-аад онд дөнгөж интернэт хөгжиж эхэлж байхад бидний төлөвлөгөө ямар байж болох уу? Бид зөвхөн л интернэт гэдэг агуу боломжтой, ирээдүйтэй бизнес гэж л харж байлаа. Ихэнх бизнесийн удирдлагын магистрын оюутнууд төслүүд цаашид яаж хөгжих талаар төлөвлөхдөө үнэхээр гаргуун сайн байдаг. Гэвч бидэнтэй ижил хүмүүс үүнийг яаж хийхийг мэддэггүй байсан. Гэхдээ бид харилцагчидаа өөрсдийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлэхээ мэддэг байсан. Энэ бол бүхий л бизнест маш чухал зүйл, бид өнөөдөр хүртэл амьд л байна шүү дээ.

Харилцагчаа хамгийн түрүүнд тавь

Бид амжилт гаргаагүй байсан бол өөр хэн нэгэн энэ бизнесийг амжилттай хийгээд л явж байх боломжтой байсан гэдэгт бид итгэдэг. Хувь заяа гэдэг зөвхөн чамд л ээлтэй сайн хандах ёстой гэсэн үг биш хэн шаргуу ажиллаж байна, хэн ухаалаг ажиллаж байна, хэн бусад ухаантай хүмүүстэй хамтарч ажиллаж чадаж байна, хэн бусдыг өөрөөсөө илүү бодож чадаж байна тэр бүхэнд ээлтэй байдаг. Энэ бол бидний итгэдэг зарчим. Өмнө нь хүмүүс Жак, чи сайн ажиллаа. Бүх зүйл чамд таатай, тааламжтайгаар шийдэгдэж байна, чи маш хурдтай хүчирхэгжлээ гэдэг байсан. Гэхдээ энэ нь бид эхлэхдээ дандаа зөв зүйлийг ухаалагаар хийж байсан гэсэн үг биш юм. Бид зөвхөн ажилдаа л төвлөрөн бусад жижиг бизнес эрхлэгчидэд аль болох туслан ажиллахыг хичээж байсан. Мөн бид сүүлийн 17 жилийн туршид хэзээ ч өөрсдийн мөрөөдөл, итгэл үнэмшил болон алсын хараагаа өөрчилж байгаагүй ч бид харилцагчидынхаа хэрэгцээнд тулгуурлан өөрсдийгөө байнга өөрчилж байсан.

Эх сурвалж: Союз Евразия сэтгүүл, 18, 2016

Саяхан ажлын шугамаар Жак Ма-н бүтээсэн Алибаба компаниар аялаж үйл ажиллагаа болон амжилтанд хүрсэн компанийн соёлтой нь танилцах боломж олдсон билээ. Энэ нь үнэхээр гайхалтай зүйлийг жирийн хүмүүс хийж болдогийн тод жишээ болсон Жак Ма-н талаар судлах сонирхолыг бий болгосон ба удахгүй та бүхэнд түүний бизнесийн философийн үргэлжлэл болон Алибаба компанийн соёлын талаарх нийтлэлүүдийг хүргэх болно.

 

Бүхий л байгууллагууд санаатай ч бай, санаатай бус ч бай хүн болон байгаль дэлхийд эерэг юм уу, сөрөг нөлөө үзүүлж байдаг. Жишээ нь ажилчин цалин, хөлсөө авж буй нь ихэнх байгууллагын гаргадаг санаатай эерэг нөлөө, хувцас үйлдвэрлэлийн улмаас ямар нэгэн усны эх үүсвэр бохирдож буй нь санаатай бус сөрөг нөлөөлөлд орох бол фитнессд хамрагдсан үр дүнд үйлчлүүлэгчийн эрүүл мэнд сайжирч буй нь санаатай эерэг нөлөөлөл юм. Тэгвэл байгууллагууд өөрсдийн гаргаж байдаг төрөл бүрийн үр нөлөөнөөс аль нь хамгийн их хамааралтайг тодорхойлох боломжтой эсэх мөн тухайн үр нөлөө хир их үр дүнтэй байгааг ямар төрлийн мэдээлэл, тоо баримт ашиглан үнэлэх боломжтой юм бол?

Байгууллагууд нь өөрсдийн гаргаж буй үр нөлөө хамаатай эсэх буюу тухайн үр нөлөөнд заавал хяналт тавих шаардлагатай юу, үгүй юу гэдгийг таван шалгуурын үр дүнд олж мэдэх боломжтой. Эдгээр шалгууруудыг зуу, зуун байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран бий болгосон учир эдгээр шалгуурууд нь ямар ч байгууллагын нийгмийн болон байгаль орчины хүрээнд гаргаж буй нөлөөллийн тухай цогц ойлголт өгөх юм.

Тухайн үнэлэмжийг хийхэд боломжтой болгохын тулд таван шалгуур үзүүлэлтийг арван таван өөр өгөгдлийн төрөл зүйлд хуваан авч үзнэ. Эдгээр төрөл зүйлүүд нь тухайн байгууллагад өөрийн гаргаж буй үр нөлөөллөөс аль нь хамгийн их нийгэм, байгаль орчинд хамаатайг олж тогтоохоос гадна тухайн үр нөлөөллөөс гарч буй үр дүнд шинжилгээ хийхэд туслах боломжтой. Бий болсон дүн шинжилгээнд үндэслэн байгууллагууд нь өөрсдийн гаргаж буй эерэг үр нөлөөллийг ихэсгэн, сөрөг үр нөлөөллийг багасгах боломжтой болох бөгөөд энэ процесс нь байгууллага өөрийн бий болгож буй үр нөлөөгөө удирдах үйл явц юм.

Энэхүү өгөгдлийн төрөл зүйлүүд дотор нэг нь нэгнээсээ илүү дээр гэсэн зүйл байхгүй бөгөөд байгууллагууд нь ихэвчлэн нөхцөл байдлаасаа хамааран ямар төрлийн өгөгдөл нь тухайн байгууллагын гаргаж буй үр нөлөөг дүгнэхэд зохицохыг шийддэг.

Байгууллага үр нөлөөгөө A, B болон C хэсгүүдэд ангилах нь

Таван шалгуурт хуваагдсан үр нөлөөний үр дүнг A, B, C хэмээх гурван хэсэгт мөн ангилж болно. Энэ нэмэлт ангилал нь олон төрлийн үр нөлөөг бий болгодог байгууллагуудад тун тустай бөгөөд бий болгож буй үр нөлөөгөө макро төвшинд ангилах боломжийг олгодог байна. Нэмэлт ангилал нь байгууллагад нь A аль эсвэл C ангиллын үр нөлөөний алинд нь илүү их анхаарал хандуулахаа шийдэхэд нь тусалдаг.

Байгууллагын нийт үр нөлөөг үнэлэн ангилах нь

Байгууллагын нийт үр нөлөө нь байгууллагын хүн болон байгальд үзүүлж буй үр нөлөөний нийлбэр юм. Байгууллага нь тодорхой нэгэн үр нөлөөнд дүн шинжилгээ хийснээр тухайн үр нөлөөнөөс гарч буй нийт үр дүнд доор харуулснаар үнэлгээ хийж болдог.

Жишээ нь доор буй графикт нэгэн эмнэлгийн байгууллага таван шалгуурыг ашиглан хүн болон байгальд үзүүлсэн үр нөлөөндөө үнэлгээ хийсэн нь доор дүрслэгджээ. Графикаас харахад тус байгууллага нь эмзэг бүлгийн хүмүүст зохистой хэмжээний орлого олгох (үр нөлөө #3), үйлчлүүлэгчид дээ чухал эерэг үр нөлөө үзүүлдэг үйлчилгээ үзүүлэх (үр нөлөө #2), байгаль орчинд гаргаж буй сөрөг үр нөлөөгөө бууруулахаар идэвхтэйгээр оролдох (үр нөлөө #1) гэх мэт тун чухал хувь нэмрийг нийгэмд үзүүлсэн нь харагдаж байна. Энэ байгууллага нь зөвхөн өөрийн хувьцаа эзэмшигчдэд ашиг тус үзүүлэхийг зорихоос гадна нийгэмд гарч буй асуудлуудыг шийдэхээр зорьж буй учир тухайн байгууллагын нийт үр нөлөө нь “Шийдэлд хувь нэмрээ оруулж буй” хэмээн дүгнэгджээ.

Бусад анхааран авч үзэх зүйлс

Байгууллага өөрийн бий болгож буй үр нөлөө нь хүн болон байгальд хамааралтай тохиолдолд тус байгууллага үр нөлөө нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ аль эсвэл түүний хангамж, нийлүүлэлтийн хэлхээнээс хамааран гарч буй эсэхийг үл хамааран тухайн үр нөлөөнд харгалзан хяналт тавьдаг. Байгууллага мөн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гарсан үр нөлөөгөө хангамж, нийлүүлэлтийн хэлхээнээс гарсан үр нөлөөнөөс ялган авж үздэггүй. Жишээ нь томоохон бизнесүүдийн үр нөлөөгөө удирдахад үйл явцад нь хангамж, нийлүүлэлтийн хэлхээнээс гарсан үр нөлөөгөө хянах нь тус бизнест бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ гарч буй үр нөлөөгөө хянахтай адил тун чухал юм. Байгууллагууд нь өөрсдийн бий болгож эерэг үр нөлөөгөөр шалтаглан сөрөг үр нөлөөгөө тоохгүй орхиж болохгүй юм. Жишээ нь

● Ижил бүлэг хүмүүсийн хооронд – жишээ нь ямар нэгэн хүн илүү цагаар ажиллаж жирийн үеэс их орлого олсон гээд байгууллага түүний эрүүл мэндийг анхаарахгүй үл ойшоон орхих
● Өөр бүлэг хүмүүсийн хооронд – жишээ нь нэг хэсэг бүлэг хүмүүсийн орлогыг сайжруулсан гээд өөр бүлэг хүмүүсийн орлого буурсныг үл ойшоон орхих
● Хүн болон байгалийн хооронд – жишээ нь бүлэг хүмүүст эрчим хүчийг илүү хямдаар хүргэлээ гээд байгальд бий болгосон бохирдлоо үл ойшоон орхих

Байгууллага бүр ямар нэгэн эерэг үр дагаврыг гаргаж авах нь тухайн эерэг үр дагаврыг гаргаж авах үйл явцад зэрэг гарах сөрөг үр нөлөөнөөс илүү ашигтай эсэх талаар шийдвэр гаргадаг. Жишээ нь хүмүүст агаарын түргэн тусламжаар туслах нь тухайн агаарын түргэн тусламжийн байгальд үзүүлж буй хорт нөлөөнөөс даван гарсан ач холбогдолтой эсэхийг шийдэх гэх мэт. Байгууллага мөн ийм төрлийн шийдвэр гаргаж байх явцдаа тухайн шийдвэрээс гарсан сөрөг нөлөөг багасгах зорилго тавих ёстой.

2 сар 11, 2020

Админ

Зөвлөгөө

Дэлхий даяар байгууллагууд ойролцоогоор 356 тэрбум долларыг манлайллын хөгжлийн төлөөх үйлсэд зарцуулжээ. Гэвч 2013 онд Брэдон Холл хүмүүн капиталын судалгаа шинжилгээний групп 329 байгууллага дээр судалгаа явуулснаас тэдний 75 хувь нь өөрсдийн манлайллын ур чадвар хөгжүүлэх програмуудыг тийм үр дүнтэй биш гэж үнэлжээ. Яагаад компаниуд өөрсдийн манлайллын хөгжлийн програмуудаас илүү их өгөөж хүртэж чадахгүй байгаа юм бэ? Бидний хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, ихэнх манлайллын хөгжлийн хичээл зүтгэлүүд манлайлагчид хэрхэн бодож, суралцаж, үйлдэхэд суурь нөлөө үзүүлдэг нэгэн чанарыг тоолгүй өнгөрч байсан нь ил болсон: Mindset.

Мindset-ууд бол манлайлагчид ямар мэдээлэл хүлээн авж, нөхцөл байдлыг хэрхэн ойлгож, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг шийддэг оюун санааны линз юм. Энгийнээр бол mindset-үүд нь манлайлагч юуг яагаад хийхийг шийддэг. Жишээ нь: mindset-үүд нь яагаад хоёр өөр манлайлагч яг ижил нөхцөл байдлыг тэс өөрөөр хүлээн авч, ойлгож, хариу үйлдэл үзүүлдэгийг тайлбарладаг судлагдахуун юм. Нэг нь магадгүй нөхцөл байдлыг түүний удирдлагад саад болох аюул занал гэж харах бол. Нэг нь сурах, илүү хөгжих боломж гэж хардаг. Манлайллын хөгжлийн хичээл зүтгэлүүд нь mindset-ийг тоохгүй байх нь, тэд манлайлагчид хэрхэн асуудал ба боломжийг харж, ашиглаж, үйлддэгийг мөн адил үл тоож байна гэсэн үг.

Та магадгүй “хэрвээ mindset-үүд тийм чухал юм бол та манлайлагчдаа аль mindset-ээ хөгжүүлэхэд нь туслах хэрэгтэй вэ?” гэж бодож байгаа байх. Бидний хамгийн сүүлийн үеийн ажилд, бид хувь хүмүүсд байж болох олон өөр төрлийн mindset-үүдийг ойлгохын тулд нийгмийн шинжлэх ухааны олон салбаруудыг судласан. Ингсэнээрээ бид 4 өөр төрлийн mindset-үүд байдаг бөгөөд тэдгээр нь манлайлагчдийн бусадтай харилцах, өөрчлөлтийг амжилттай чиглүүлэх, өөрийн удирдах үүргээ үр дүнтэйгээр биелүүлэх зэрэг чадваруудад нөлөөлдөг болохыг тогтоосон.

Өсөн дэвжих болон тогтонги mindset-үүд:

Өсөн дэвжих mindset нь тухайн хүн өөрийнхөө чадвар, авьяас, оюун санааны чадамжыг өөрчилж чадна гэсэн итгэл юм. Харин эсрэгээрээ, тогтонги сэтгэлгээтэй хүмүүс өөрийн чадвар, авьяас гэх мэт ойлголтууд өөрчлөгдөх боломжгүй зүйлс гэж итгэдэг. 10 орчим жилийн судалгааны үр дүнд өсөн дэвжих mindset-тэй хүмүүс сорилттой тулгарах, шүүмжлэл хүлээж авах, асуудал шийдвэрлэх хамгийн зөв арга замыг хүлээн авч хэрэгжүүлэх, ажилтнууддаа хөгжихөд нь туслахуйц сайн шүүмжлэл хэлэхдээ илүү сайн байдаг, мөн зорилгоо биелүүлэхийн тулд тэмүүлэхдээ илүү тууштай бас хичээл зүтгэлтэй байдаг ажээ.

Суралцахуйн болон гүйцэтгэлийн mindset-үүд: 

Cуралцахуйн mindset нь шинэ зүйл сурах, ур чадвараа нэмэгдүүлэхэд илүү тэмүүлэлтэй байдаг бол гүйцэтгэлийн mindset нь магтаал сонсоход(шүүмжээс зайлсхийхэд) илүү тэмүүлэлтэй байдаг. Суралцахуйн mindset-тэй хүмүүс гүйцэтгэлийн mindset-тэй хүмүүстэй харьцуулахад өөрийн чадварыг сайжруулах, илүү гүнзгий түвшний суралцах стратеги ашиглах, шүүмжлэл эрэлхийлэх, илүү их хичээл зүтгэл гаргах хандлагатай. Тэд мөн тууштай, дасан зохицох чадвартай, хамтран ажиллахад нээлттэй мөн ажлыг илүү өндөр түвшинд гүйцэтгэдэг аж.

Зөвлөлдөх болон хэрэгжүүлэх mindset-үүд: 

Зөвлөлдөх mindset-тэй манлайлагчид өөрийгөө үргэлж хамгийн боломжит дээд хэмжээнд сэтгэж, үйлдэж байгаа эсэхийг хянадаг ба бүх төрлийн мэдээллийг хүлээн авах маш өндөр чадвартай байдаг. Хэрэгжүүлэх mindset-тэй leader-үүд аль нэг шийдвэрийг шууд хүлээн авж хэрэгжүүлэх хандлагатай энэ нь тэднийг бусад өөр санаанууд, мэдээллүүд авахаас хааж байдаг. Энэ mindset-үүдийг хооронд нь харьцуулвал, зөвлөлдөх mindset-тэй манлайлагчид илүү сайн шийдвэр гаргах хандлагатай байдаг аж, учир нь тэд илүү шударга, зөв, бас илүү шийдвэрийг хүлээн авж боловсруулахдаа илүү бага ялгавартай ханддаг.

Дэвших болон урьдчилан сэргийлэхm indset-үүд: 

Дэвших mindset-тэй хүмүүс ялах, сайжрах дэвших дээр төвлөрдөг. Тэд тодорхой зорилго тодорхойлоод түүнийхээ төлөө ажиц дэвшил гаргахыг хамгийн чухалд тооцдог. Харин урьдчилан сэргийлэх mindset-тэй хүмүүс ялагдлаас зайлсхийх, бүхэл асуудал, зардлаас урьдчилан сэргийлэх дээр төвлөрдөг. Судалгаагаар, дэвших mindset-тэй хүмүүс урьдчилан сэргийлэх mindset-тэй хүмүүстэй харьцуулахад илүү өөдрөг сэтгэлгээтэй, өөрчлөлтөд нээлттэй, бүтэлгүйтэл болон саад бэрхшээлтэйд ч үргэлжлүүлэх чадвартай, ажлыг өндөр түвшинд гүйцэтгэдэг, инновацид илүү нээлттэй байдаг нь тогтоогджээ.

Та энэ mindset-үүдийг сайн ойлгосон цагт байгууллагынхаа манлайлллын ур чадварын програмуудыг загварчилж, менежерүүдээ хамгийн үр дүнтэйгээр хөгжүүлэх боломжтой. Энэ mindset-үүдийг үр дүнтэй ашигласан хамгийн гайхалтай жишээ бол яах аргагүй microsoft билээ. 2001-2014 оны энэ урт хугацааны хооронд microsoft-ийн зах зээлийн үнэлгээ тогтонги байдалд гацсан. Гэвч 2014 онд Сатья Наделла удирдлагыг авч байгуллага дахь манлайлал, байгууллагын соёлыг дахин сэргээхийг өөрийн даалгавар болгожээ. Тэрээр номон дээрээ, Microsoft-ийг сэргээхэд хамгийн чухал төвлөрсөн зүйл нь mindset, тэр дундаа өсөн дэвжих mindset байсан гэж тайлбарлажээ. Түүний удирдлага доор, microsoft компаний зах зээлийн үнэлгээ 3 дахин нэмэгдсэн байна.

Энэ бол компаниуд манлайллын хөгжилдөө хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь хүртэхийг хүсэж л байгаа бол mindset-ийн хөгжлийг чухалчлах нь зайлшгүй гэдгийн ердөө ганцхан жишээ. Ялангуяа, өсөн дэвжих, суралцах, зөвлөлдөх, дэвших mindset-үүдийг зорих нь чухал. Манлайлагчид эднийг хүлээн авж суулгах үед тэдний бодол, суралцахуй, үйлдэл нь бага багаар сайжирдаг, учир нь тэд нөхцөл байдлыг илүү үр дүнтэйгээр харж, дүгнэж мөн хүлээн авж эхэлдэг.

Эх сурвалж: https://hbr.org/

Төслийг хэзээ эхлүүлэхээ мэдэх нь төслийн амжилтын эхлэл юм. Гэвч, маш цөөхөн байгууллага цогц төслийн төлөвлөлттэй байдаг. Хэрэв төслөө яарч эхлүүлбэл хугацаандаа дуусгах магадлал нь маш бага бүр цаашилбал бүтэлгүйтэх тохиолдол тулгарна.

Үүний тод жишээ бол 2013 оны 4-р сарын 15-нд худалдаанд гараад 2015 онд хийгдэхээ больсон Google-ийн нүдний шил юм. Уг нүдний шил нь худалдаанд гарснаас хойш хоёр жилийн явцад ахиц муутай байсан нь хэрэглэгчдийн дунд энэ нь эцсийн бүтээгдэхүүн үү эсвэл зүгээр л туршилтын бүтээгдэхүүн байсан эсэх дээр эргэлзээ үүсгэсэн. Хэд хэдэн зах зээл (загварын шоу, экстрем спорт гэх мэт) дээр уг бүтээгдэхүүнийг зоригтойгоор гаргах гэж оролдсоныг эс тооцвол бодит хувьсал хийх бүтээгдэхүүн болгож чадаагүй. Үүний эсрэг жишээ бол Apple-ийн iPhone юм. Анх 2001 онд Стив Жобст iPhone-ийг бий болгох саналыг тавьсан юм. Түүнд уг санаа, ялангуяа тухайн үеийн хамгийн ашигтай, хамгийн хурдан хөгжиж буй салбаруудын нэг болох харилцаа холбооны салбарт хийх өөрчлөлт нь маш их таалагдсан. Сонирхол татахуйц төсөөлөл байсан ч түүнийг ойлготлоо төсөл болгохоосоо татгалзсан. Стив Жобс Apple-ийн удирдлагын багт байгууллагын төвлөрөл, эрч хүч, гол нөөцөө iTunes-ийг өсгөх болон хөгжим сонсох шинэ хэрэгсэл iPod-ийг нэгтгэх гэсэн хоёр стратегийн чиглэлдээ зориулах ёстойг анхааруулсан. Тэрээр ухаалаг гар утасны ойлголтыг цааш нь судлах, туршилтын бүтээгдэхүүнийг боловсруулах, бусад харилцаа холбооны байгууллагуудтай хамтрах ажилд хэдэн инженерийг томилсон юм. Анхны саналаас гурван жилийн дараа буюу 2004 онд ухаалаг утасны төсөл албан ёсоор эхэлсэн. Гайхалтай биш гэж үү?

Дээрх 2 жишээнээс бид байгууллага өөрийн нөөцийг хэзээ ямар төсөл дээр оруулахаа шийдэх нь стратегийн чухал ач холбогдолтойг харж байна. Удирдлагын багт эсвэл хувь хүмүүст зөв цаг нь ирэхэд тохирсон шийдвэр гаргахад нь туслах тодорхой заасан менежментийн арга гэж байхгүй.

Төслийг боловсруулахад S-муруй загварыг ашиглах

S-муруй загварчлалыг анх шинэ инноваци нь зах зээлд хэр хурдан нэвтрэн орж, хүлээн зөвшөөрөгдөж, өргөн тархаж болохыг хэмжих зорилгоор Е.М.Рожерс ашиглахыг санал болгож байсан. Уитни үүнийг хувь хүний сурч боловсрох, хөгжүүлэх загварыг гаргахад ашигласан. S-муруйн суурь нь бага өсөлт, удаан үе шат юм. Удаан гэдэг нь харьцангуй ойлголт учир нь хурдацтай шинэчлэлт, өөрчлөлтийн орчинд хэн ч хэтэрхий удаан байх боломжгүй. Гэхдээ шинэ санааг эрэлхийлж буй болон уг санаагаа бодит төсөл болгох боломжийг бага нөөцөөр судлах хугацааг S-муруйн суурь нь харуулж байгаа юм. Энэ үе шатны зорилго нь шинэ санаа нь үнэхээр амжилттай хэрэгжих эсэхийг тодорхойлох явдал юм. Энэ үе шатанд та 6 үндсэн асуултад хариулт өгөх хэрэгтэй.

Уг төслийг өмнө нь хийж байсан уу?

Боловсруулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл байгаа эсэхийг тодорхойлох нь чухал. Үүнийг хийхдээ, зорилтот хэрэглэгчдийнхээ ямар асуудлыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ шийдэж байгааг, үнэхээр шийдэл хэрэгтэй эсэх, эсвэл аль хэдийн зах зээлээ эзэлсэн өрсөлдөгчидтэй тулгарах эсэхийг судлаарай. Өрсөлдөөнд танд давуу талыг өгч чадах онцлог танай шинэ санаанд байна уу? Зах зээлд танай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч болохуйц орон зай байна уу? Танай гаргасан санаа шинэ байх тусам үүнийг судлахад S-муруйн сүүлийн хэсэгт илүү их цаг хугацаа шаардагдах тул төслөө шууд эхлүүлэхээс татгалзаарай.

Төсөл нь танай үндсэн бизнесийн нэг хэсэг ба хэрэгжилтэд нь танай давуу талууд ашиглагдах уу? Эсвэл та цоо шинэ салбарт хүчээ үзэх гэж байна уу?

Үндсэн бизнесээс тань өөр салбар бол S-муруйн төгсгөлд мөн л илүү цаг хугацаа шаардагдана. Түүнчлэн, үндсэн бизнесийн бусад төслүүдээ бүгдийг нь тооцож үзэх нь чухал. Учир нь олон төсөл зэрэг хэрэгжүүлэх нь байгууллагыг эрсдэлд оруулах аюултай. Зарим томоохон байгууллагуудын ашигладаг төслүүдийн зохион байгуулалтыг авч үзвэл нийт төслийнх нь 60% нь үндсэн бизнесийнх, 30% нь хамааралтай бизнесийн салбарынх, үлдсэн 10% нь өөр салбарт хэрэгжүүлж буй төсөл эзэлдэг байна.

Та төслийнхөө хамрах хүрээг нарийн тодорхойлж чадах уу? Төсөл дуусах үед ямар харагдахыг мөн ямар үр дүнд хүрэхийг мэдэх үү?

Үндсэн шаардлагуудаас хэдийг нь та мэдэх вэ (1-100%)? Хэрэв танай төслийн үр дүнгийн талаарх 50% -иас бага хувь нь тодорхой байгаа бол төслийг илүү сайн тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийх нь зохимжтой. Төслийн менежментийн уламжлалт онол нь төслийн эхэнд шаардлагуудыг 100 хувь тодорхойлох ёстой гэж бидэнд заадаг боловч бодит байдалд энэ нь маш хэцүү гэдгийг бид мэднэ. Нийт шаардлагын 80-90% тодорхой болсон үед төслийг эхлүүлэх шатанд шилжих нь зөв.

Хөрөнгө оруулалтын зардал хэд вэ?

Байгууллагад шаардлагатай нөөцүүд бэлэн байгаа эсэхийг, хэрэв байхгүй бол гаднаас авах шаардлагатай нөөцийн хамт тодорхойлно. Энэ нь танай байгууллагын хийж чадах мөн хүсэж байгаа зүйл мөн үү? Төслүүд нь зардал өндөртэй бөгөөд анх төлөвлөснөөс илүү өртөг гарах магадлал өндөр гэдгийг санаарай. Зөвхөн санхүүгийн хувьд төдийгүй илүү нөөц болон менежментийн цагийг шаардах тохиолдол гардаг. Тиймээс төслийг эхлүүлэхийн өмнө зардал нь хэнээс гарах, тооцоолсон нөөцийг бүрэн гаргах боломжтой эсэх, удирдлагын багийн цаг зарцуулалт зэргийг баталгаажуулах хэрэгтэй. Эдгээр нь S-муруйн төгсгөлд хийгдэх чухал шийдвэрүүд юм.

Том байгууллага эсвэл салбарынхаа тэргүүлэгч нартай хамтран ажиллах шаардлага гарч байна уу?

Маш сайн санаанууд, гайхалтай төслүүд нь гол оролцогч талуудын оролцоог бүрэн хангуулаагүйн улмаас бүтэлгүйтсэн тохиолдлууд олон байдаг. Судалгааны үе шат нь төслийн оролцогч талуудыг нэгтгэж, амжилттай хэрэгжих нөхцөлийг нь нэмэгдүүлдэг. Та чухал оролцогч талуудаас худалдан авалт хийж байна уу? Харьцахад хэцүү оролцогч тал байна уу? Байгууллага дотор идэвхгүй оролцогчид байна уу?

Ажлын хуваарь нь ямар байх вэ?

Явц удаан төслүүдийг урьдчилан санхүүжүүлэх нь өртөг өндөртэй мөн хүссэн үр дүнд хүрэх магадлал багатай байдаг. Үндсэн үр дүнгүүдийг тодорхойлж ажлын хуваарийг тодорхой болгох шаардлагатай. Шахуу хугацаанд үр дүнг гаргахыг зорьж байгаа бол багуудаа ухаалаг ажиллуулах хэрэгтэй. Их цаг шаардагдахгүй гэж тооцсон ажлуудаа төлөвлөлтийн үед сайн нягтлах шаардлагатай. Төслөө хэрэгжүүлэхээр шийдсэн бол S-муруй нугаралтын хэсэг нь төсөл эхлүүлэх боломжит үе юм. Шаардлагатай нөөцийг бэлдэж, ажиллагсдын цагийн хуваарьт ажлуудаа тусгаж, зорилгоо тодорхой болгож, хугацаагаа тогтоосон байх ёстой. Шаардлагатай хэрэгцээг бүгдийг нь тодорхойлж хангасан үед л төслийг эхлүүлэх нь зөв. S-муруйн эгц нуруу хэсэг нь огцом өсөлтийн үе юм. Төсөл эхэлсний дараа энэ муруйгаас хурдан дээш гарахад бэлэн байх ёстой. Бид амжилтад хүрэх магадлал өндөртэй, үндэслэлтэй төслүүд бий болгохыг хүсдэг. S-муруйн төгсгөл нь тухайн санаа хэрэгжих чадвартай эсэх, санаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдэгдэхгүй хэсгийг олж мэдэх, эсвэл уг санааг хэрэгжүүлэх хугацаа нь болоогүйг тодорхойлох боломжийг бий болгодог. Заримдаа төслийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө зогсоох нь хамгийн азтай тохиолдол болдог.

Эх сурвалж: https://hbr.org/

Азийн бизнесийн холбоо Монголын бизнес эрхлэгчдийг Зүүн өмнөд Ази руу хөл тавих боломжийг олгохоор ажиллаж байгаа юм байна. Юун түрүүнд холбооны тухай товч танилцуулгыг өгөхгүй юу?

Луйс: Азийн бизнесийн холбооны эхлэл 2015 онд Сингапур Улсад тавигдаж, 2017 онд албан ёсоор Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Холбооны цөм нэгдэл бизнесийн өсөлтөөрөө тэргүүлдэг Зүүн Өмнөд Ази буюу АСЕАН-ы 10 орчим улсын төлөөлөл, цаашлаад Азийн бусад орнуудын төлөөллөөс бүрддэг.
Зүүн өмнөд Ази бол 600 гаран сая хүн амтай, дундаж давхрагын хэрэгцээ тогтмол өсч, янз бүрийн шинэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй томоохон зах зээл юм. АСЕАН-ын засгийн газрууд бизнес, эдийн засгийн хувьд Европын холбоотой дүйцэхүйц, цаашдаа илүү эрчимтэй интеграцид орохоор ажиллаж байгаа бөгөөд ингэснээр зөвхөн өөрсдийн бүс нутагтаа төдийгүй Ази – Номхон далайн бусад орны зах зээлтэй худалдаа, бизнес, эдийн засгийн томоохон интеграцид орж байгаа юм. Монгол Улс АСЕАН-ы орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлснээр Ази – Номхон далайн бүсийн худалдаа, эдийн засгийн интеграцид амжилттай орох түшицтэй болно.
Манай холбооны үүсгэн байгуулагч Монгол хүн учир холбоо маань Улаанбаатар хотод бүртгэлтэй, энд төвтэй ч үйл ажиллагаагаа олон улс руу чиглүүлсэн гэдэг утгаар оны чуулгануудаа 2018 онд Филиппин улсад, 2019 онд Камбож улсад зохион байгууллаа. Энэ оны чуулганаа 7-р сард Сингапур улсад хийхээр төлөвлөж байна.

О.Энхзул: Аливаа улс орны бизнес эрхлэгчид олон улсын эдийн засгийн интеграцид орж, экспорт хийнэ ээ гэвэл энэ нь зөвхөн тухайн компанийн асуудал биш болдог. Дагаад экспортын эко систем бүрдүүлэх асуудал үүсдэг учраас зайлшгүй төрийн байгууллагууд оролцож, хувийн хэвшлийнхнийхээ хөл тавих гэж буй зах зээл, тухайн улс оронтой худалдааны болон үнэ тарифийн, тарифийн бус гэрээ хэлэлцээр хийсэн үү, хийгдээгүй бол шинээр хийх үү гэх мэт асуудлууд яригддаг.

Хувийн компаниуд ч хүний болон санхүүгийн, эд материалын нөөцийн хувьд бэлэн үү. Хувийн хэвшлийнхнийг чадавхжуулах тал дээр олон улсын санхүүгийн байгууллага, мэргэжлийн холбоод уялдаатай ажилладаг уу. Тэдний зорилго нэгдмэл байгаа юу гэх мэт анхаарал татсан асуудлууд үүсдэг. Манай Азийн бизнесийн холбоо энэ шийдлүүдийг нэгтгэн, бүс нутагт гарах экспортын эко систем бүрдүүлэхийг гол зорилго болгон ажиллаж байна.

Энэ чиглэлээр бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Жишээ нь, ХХААҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Европын холбооны дэмжлэгтэй “Монголын Худалдааг Дэмжих –EU TRAM”, Lee Kuan Yew School of Public Policy Камбож дахь төгсөгчдийн холбоо, Непалын Төрийн Бодлогын судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудтай бид хамтран ажиллаж байна.

-Монголын бизнес эрхлэгчид Зүүн өмнөд Азийн зах зээлд хөл тавих ямар боломжууд байна. Эсрэгээр Зүүн өмнөд Азийн бизнес эрхлэгчид Монголд үйл ажиллагаа явуулах боломж байна гэсэн ийм тооцоо судалгаа бий юу? 

Луйс: Азийн Бизнесийн Холбоо байгуулагдсан цагаасаа хойш бүс нутгийнхаа хэмжээнд нэг нэгийгээ нөхсөн байдлаар хамтран ажиллаж, үндэсний хэмжээний бизнесүүдийг олон улсын тоглогч болоход нь чиглүүлэхэд туслах арга замыг хайх, нээх тал дээр түлхүү ажилласан. Одоогийн байдлаар бид өөр өөрсдийн улс орны зах зээлд амжилт олсон бизнесийн хамтрагчид, зөвлөхүүдийн нэгдлийг бий болгож чадсан. Энд 10-аад улс орны төлөөлөгчид албан ёсоор багтаж байгаа. Үйл ажиллагаа маань илүү тэлээд явж байгаа нь бидний хувьд том амжилт юм.
Холбооны маань төв нь Монгол Улсад байрлаж байна. Монгол бол Евро Азийн бүс нутгийн орнуудыг холбоход геополитик болон хэл, соёлын хувьд олон давуу талтай гүүр гэж бид үздэг. Европ, Азийг холбосон энэ гүүрээр дамжаад бид олон улсын бизнесүүдийг бий болгох, үндэсний бизнесүүдийг олон улсын тоглогч болох гарцыг нээх ажлаа амжилттай эхлүүлсэн. Бидний хийж буй, бүтээхийг зорьсон бизнесийн загвар моделийг үнэлээд ганц Ази гэхгүй Европ, Америк, Австрали болон бусад далайн орнуудын бизнес эрхлэгчид ч бидэнтэй нэгдэж байна. Бидэнд илүү амжилт үзүүлэх боломж байгааг харуулсан энэ хамтын ажиллагаандаа бид сэтгэл хангалуун байгаа.

О.Энхзул: Манай монголын бизнес эрхлэгчид сүүлийн 10 гаран жил бүтээгдэхүүний экспортын асуудлыг судалж, тодорхой оролдлогууд хийж ирсэн ч дорвитой амжилт олоогүй л яваа. Манайхан голдуу Европ, Япон, АНУ зэрэг өндөр стандарттай уламжлалт зах зээлийг зорьж ирсэн. Гэвч үнэндээ манайхны хүний нөөц бусад нөөц боломжууд тэр их өндөр шаардлагатай, том зах зээлийн босгыг давж чадахгүй байна. Маш удаан хугацаанд ажиллаж үр дүнгээ үзэх ёстой болж байгааг ойлгосон учраас бид арай богино хугацаанд, арай илүү хурдан үр дүн гарах, зарим талаараа хамтарч ажиллаад үр дүн гаргах ямар шинэ зах зээл байна вэ гэдгийг 2015 оноос хойш судлаад, Зүүн Өмнөд Азийн зах зээл тохиромжтой юм байна гэж үзсэн. 2017 оноос хойш бид гүйцэтгэл дээр ажиллаад явж байгаа юм.

Зүүн Өмнөд Азийн зах зээл бол бидний хувьд 10 алхам биш 5 алхамын цаана бий. Энэ зах зээлд илүү хурдан үр дүн гаргаж болно гэдэг дээр ХХААХҮЯ-ны ЖДҮХС ч санал нэгдсэн. Өнгөрсөн оны 10-р сард манай хоёр байгууллага Хамтран ажиллах санамж бичиг байгуулан, 12-р сард манай хоёр байгууллагын хамтарсан төлөөлөл Филиппин дэх гол хамтрагчдаараа дамжуулан маш үр дүнтэй айлчлал зохион байгуулаад ирсэн. Бид мөн анхны чуулга уулзалтаа 100 гаран сая хүн амтай Флиппин Улсад амжилттай зохион байгуулснаас хойш Филиппиний хэд хэдэн бизнесийг Монгол руу оруулж ирж чадсан байна. Дэд бүтэц, зам тээвэр, гааль, логистик шаардагдахгүй үйлчилгээ болон IT суурьтай хэд хэдэн компаниуд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн.

Экспорт гэдэг бол ганцхан эцсийн бүтээгдэхүүн биш, эдийн засгийн интеграцид олон шийдлээр оролцох боломжтойг бид өөрсдийн жишээн дээр харуулж байна л даа. Жишээ нь, манай зөвлөх Луйсын 3 компани Монголд орж ирсэн байгаа. Тэрнээс дамжаад монгол бизнесүүд шинэ санаа шийдлүүд солилцоод явж байна. Цаашлаад стратегийн ач холбогдол бүхий хүнс хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэгчиддээ энэ зах зээлийг нээж өгье. Энэ гарцыг төрийн бодлогоор хэрхэн дэмжих вэ, олон улсын хөгжлийн банкнаас дэмжлэг туслалцаа авах боломжтой юу. Хувийн хэвшлийнхэн маань энэ бүс нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаа тогтоож, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт яаж авах уу, 600 гаран сая хүн амтай энэхүү том зах зээлд бизнесээ хэрхэн амжилттай өргөжүүлэх үү гэсэн санхүүгийн болон санхүүгийн бус бусад цогц шийдлийг бид эрэлхийлж, шинэлэг санаачлагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Саяхан бидний зохион байгуулсан “Зүүн Өмнөд Азид Бизнесээ тэлье” цогц арга хэмжээний үр дүнд тухайлбал хөрөнгө оруулалтын танилцуулга хийсэн аж ахуй нэгжүүдийн 3 төсөл болон хөтөлбөрт 500,000 орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх аман тохиролцоог хийсэн. Мөн арга хэмжээнд маань оролцсон үндэсний брэндүүдээс 5 компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Филиппин улс болон АСЕАН-ны зах зээлд гарах боломжтой гэж багийн төлөөлөл үзэн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх партнертай холбох болон экспорт хийхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцоод ажиллаж байна.

-Луйс танд Монголын эдийн засаг, зах зээлийн боломж, ирээдүй гадны хөрөнгө оруулагч, бизнесмэн хүний нүдээр ямар харагдсан бэ? Таны Монголын эдийн засгийн орчны тухай анхны төсөөлөл, одоо бий болсон үзэл бодлыг сонирхьё гэж бодлоо?

Луйс: Би 2017 онд анх Монголд ирсэн. Монголын тухай миний анхны бодол бол Монгол бол уул уурхайн орон юм байна гэсэн ойлголт. Яагаад гэвэл англи хэл дээр авсан бүх мэдээлэл ийм утгатай байсан юм. Улаанбаатарт ирсний дараа энэ ойлголт бүрэн арилсан. Монгол Улсад ганцхан уул уурхай биш өөр маш олон нөөц баялаг байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Мэдээлэл харилцаа болон IT салбарт монголчууд чадамж сайтай, хүний нөөц ч сайтай юм байна гэдгийг харж байна. Нөгөө талаар уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эд, аялал жуулчлал болон бусад уламжлалт салбаруудаа олон улсын зах зээлд таниулаад эхэлбэл монголчуудад илүү хөгжих өсөх боломж маш их гэдгийг онцолмоор байна.

Бизнес эрхлэгч та манай Азийн Бизнесийн Холбооны гишүүн болж, АСЕАН-ы төдийгүй бүс нутгийн эдийн засаг, бизнесийн интеграцид өндөр үр дүнтэйгээр, хурдан хугацаанд орж, олон улсын тоглогч болохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Маш бага цаг, гэвч асар их сурах зүйлс…

Дэлхий ертөнц сурах боломжоор бялхаж байна. Бидэнд хэд хэдэн сая номууд, 3000 ted-ийн илтгэлүүд, 10000 орчим интернетийн үнэгүй хичээлүүд, зуу зуун мянган онлайн курсууд мөн Linkedin, Medium зэрэг платформууд дээр нийтлэгдэж буй сая сая нийтлэлүүд байна. Яг одоо таны уншиж буй бичвэр бол Harvard Business Review дээр байрлах мянга мянган нийтлэлийн нэг. Энэ их суралцах зүйлсээс өөрт хамгийн тохирох, хамгийн хэрэгцээтэйг нь олно гэдэг маш хэцүү.

Хэцүү боловч энэ нь зайлшгүй шаардлагатай зүйл. Bersin-ээс гаргасан судалгаанаас үзэхэд орчин үеийн хүн ойролцоогоор өөрийн амьдралынхаа дөнгөж 1хэн хувийг л сурахад зарцуулдаг аж. Үүнээс гадна хүмүүсийн карьерын зам таамаглашгүйгээр уртсаж, тэр замд нь их сургуульд сурдаг 4, 5 жилийн боловсрол маань хэт богиноддог болсон цагт тасралтгүй суралцах бол зайлшгүй бөгөөд асар чухал чадвар болжээ.
Тэгэхээр бид бүхний нуруун дээр тэр нэгхэн хувийн хугацаанд хэрхэн зөв зүйлээ сурах вэ? Түүгээр ч зогсохгүй түүнийгээ хэрхэн тодорхойлох вэ? Гэдэг хүндхэн ачаа ногдож байна.
Энэ асуудалд хандах нэг хандлага нь ЦАГ-ҮР ДҮН ийн шинжилгээг өөрийн сурахыг хүсэж буй сэдэв дээрээ ашиглах юм. Энэ нь ЗАРДАЛ-АШИГ ийн шинжилгээтэй төстэй бөгөөд ЦАГ гэдэг нь таны тухайн зүйлийг суралцахад зарцуулах цаг. Харин ҮР ДҮН гэдэг нь таны амьдралд тэр чадварыг суралцах хэр их шаардлагатай гарах вэ? гэсэн үг аж. Жишээ нь: өнөөдрийн менежерүүд асар их цагийг имэйлээр харилцаж, хүснэгт presentation бэлдэж, хурал цуглаан удирдаж, мэдээллүүд цуглуулан өнгөрөөж байна хэрвээ энэ ажлуудыг хөнгөвчлөн сайжруулахад ашиглах чадвар байвал ҮР ДҮН нь өндөр байна аа гэсэн үг.

Хэрвээ цагийг хэрэгцээт байдалтай нийлүүлбэл та 4 өөр төрлийн үйлдэл бүхий 2X2 гэсэн загварчлалыг харах болно. /График1/

1. Аливааг зөв арга барилаар суралцах – сурахад бага ЦАГ орох ч , өгөх ҮР ДҮН нь их.
2. Тогтмол тодорхой цагийг тухайн суралцах зүйл дээр зориулан гаргах – их ЦАГ, их ҮР ДҮН
3. Боломж гарах үеүүдэд нь суралцах – бага ЦАГ, бага ҮР ДҮН
4. Үүнийг сурах хэрэгтэй эсэхээ шийдэх – их ЦАГ зарцуулна, бага ҮР ДҮН

Хэрэв та нэгэнт сурахыг хүсэж буй зүйлээ сонгосон бол зөвхөн тэр ажил дээрээ л төвлөрөхийн тулд энэ загварчлалыг ашиглаж болно. Энэхүү загварчлалыг өндөр ҮР ДҮН бүхий нэг ур чадвар дээр ашиглаад задлал хийж үзье. Жишээ нь Excel дээр Spreadsheet бэлдэх. Ажилтнууд дунджаар хагас цагийг өдөр бүр хүснэгт хийж өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Мөн дэлхийн дээрх нийт компаниудын ойролцоогоор 80%нь Microsoft-ийн excel програмыг ашигладаг аж. Мөн ЦАГ-ҮР ДҮНгийн шинжилгээ маань биднийг энэ чадвараа сайжруулах хэрэгцээтэйг харуулж байна.
Гэтэл excel гэдэг програм маань бараг 500 гаруй үйлдэл түүнээс ч олон онцлогуудтай, сурах асар их зүйлстэй. Та хаанаас нь эхлэх хэрэгтэй вэ? ЦАГ-ҮР ДҮНгийн шинжилгээг үр дүнтэй байлгахын тулд бид доорх мэдээллийг ашигласан. Үр дүнгийх нь талаар ойлголт авахын тулд бид excel-ийн мэргэжилтнүүдийн бичсэн арав гаран article-уудыг уншиж танилцсан. Эхлээд бид 100 орчим excel-ийн function-уудыг хэрэгцээт байдал ажилд үзүүлэх үр дүнгээр нь жагсааж дараагаар тэдгээр function-уудыг сурахын тулд тус бүрд нь хэр их хэмжээний цаг орж байгааг нь олж хооронд нь нийлүүлсэн. Мэдээж та бүхэн өөрсдийнхөө сурах зүйлийг тодорхойлохдоо бидэн шиг нарийн шинжилгээ хийх шаардлагагүй.

Хэрвээ та бүхэн ерөнхийд нь анзаарвал ямарваа ур чадвар өндөр хэрэгцээ шаардлагатай байх тусмаа сурахад их цаг шаарддаг. Гэвч бас нөгөө талаасаа өндөр ҮР ДҮН-тэй болов ч бага цагт сурах боломжууд байдаг ба үүнийг бид Learn it right way(баруун доод булан) буюу аливааг зөв замаар сурах гэж тэмдэглэснийг харж байгаа байх. Excel дээр гэхэд энэхүү хэсэг дээр бид өргөн хэрэглэгддэг зарим командуудын товчлолыг авч үзсэн байгаа. Жишээ нь: Ctrl+Y(дахин хийх), F2(edit cell), алдаатай spreadsheet-үүдийг цэвэрлэдэг асар хэрэгцээт комманд болох (IF(ISERROR)).

2X2 анализыг бүрдүүлж буй 4 хэсгийн нэг нь “schedule a block of time for learning it”(баруун дээд булан) буюу тодорхой хэмжээнд нэлээдгүй цагийг тухайн зүйлийг сурахад зарцуулах нь харьцангуй төвөгтэй бөгөөд хамгийн чухал үр дүнтэй чадварыг сурахын тулд бидний хийдэг үйлдэл билээ. Excel-ийн хувьд жишээ нь contiditional formating эсвэл pivot tables зэрэг командуудыг ашиглаж сурах явдал юм. Excel-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хоёр нь хамгийн өндөр үр дүнтэй хэрэгцээтэй үйлдлийн коммандууд аж. Харин зүүн доод буланд QUICK TO LEARN буюу сурахад хурдан мөн үр дүн ач холбогдол ч багатай коммандууд болох Ctrl-5 болон Show Formulas зэргийг орууллаа.

Эцэст нь зүүн дээд буланд онолын хувьд хамгийн хүмүүсийн сонирхол үл татах хэрэглүүрүүдийг анализын үндсэн гаргаж ирсэн билээ. Гэвч хувь суралцагч бүр өөр өөрийн гэсэн туршлага, үзэл бодлыг энэ төрлийн анализд тусгадаг билээ. Жишээ нь: Уг нь би аль хэдийнээ Ctrl-Y ийг мэднэ л дээ гэх мэт. Энэ мэт хасалтууд нь таныг хянахад илүү хялбар цөөн тооны сурах зүйлсийн жагсаалттай үлдээх болно.

Эцсийн асуулт нь үүнийг хэрхэн бид өөрсдийн ажил амьдрал, суралцахуйн замд ашиглах вэ? Та магадгүй зөвхөн spreadsheet хийж сурах хүсэлтэй байх мөн таньд бидний цуглуулж ашигласан дата байх нь тийм элбэг биш билээ. Гэвч танд өөрийн гэсэн сурахыг хүсэж буй skill-үүд бий гэдэг нь ойлгомжтой.

Дээр дурдагдсан 4 үйлдлүүдийг өөрийн ажил амьдралд хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Юуг суралцах нь танд хамгийн үр дүнтэй байх вэ? Бичгийн чадвараа сайжруулах, фотошоф ашиглаж сурах, код бичиж сурахыг хүсэж байна уу? Танд амжилттай сурахад чинь туслах ур чадваруудыг meta-skills гэдэг бөгөөд таныг хүссэн чадвараа эзэмшихэд туслах ямар meta-skills хэрэгтэй вэ? Жишээ нь : өөрийн цагийг зөв зохицуулж сурах гэх мэт. Та өөрийн суралцахыг хүсэж буй чадваруудаа дээр хийсэн шиг чартад оруулан өөрийн анализыг хийх боломжтой эсвэл зүгээр л тухайн скиллүүдийг цаг болон үр дүнгийнх нь хувьд оноо өгч 4 хэсэг бүхий хүснэгтэд багтаан байршуулж болно. Алийг нь ч ашигласан таны суралцахуйд нэмэр болох зүйлийг та олно гэдэгт найдаж байна.

Та энэхүү ЦАГ- ҮР ДҮНгийн хандлагыг зөвхөн хувийн шийдвэрүүд дээр ашиглахаас гадна баг, хэлтэс бүр бүхэл байгууллагын хэмжээнд ч ашиглах боломжтой. Нэгэнт таньд суралцах хангалттай цаг байхгүй байгаа учир та өөрт байгаа цаг хугацаагаа хамгийн үр дүнтэйгээр ашиглаарай.

Бид гадаадын их дээд сургуульд суралцахаар бэлдэж буй болон олон улсын эсвэл томоохон байгууллагуудад ажил горилохоор бэлтгэж буй залууст тухайн байгууллагын босгыг давахад заавал туулдаг замналд нь дэмжин хөтлөх хөтөлбөрийг дотоод болон гадаадын зөвлөхүүдтэйгээ хамтран боловсруулаад байна. Залуучуудын хувьд маш олон яаж, хэрхэн гэдэг асуултууд өөрийгөө албан ёсны бичиг баримтууд дээр зөвөөр илэрхийлж, чадамж чадвартай, цаашид өсөн нэмэгдэх хүн гэдгээ харуулахад тулгардаг. Арай гэж бичиг баримтын шалгуурт тэнцээд ярилцлаганд дуудагдахад шинэ орчин, танихгүй хүмүүстэй ярилцахдаа хэт ихээр сандарч хүссэн хэмжээндээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байх нөхцөл бүрддэг. Тиймээс энэхүү олон сорил давааг амжилттай даван туулахад бэлтгэх сургалтанд та бүхнийг урьж байна.

Олон улсын хүний нөөцийн зөвлөхөөр удирдуулан явагдах доорх сургалтуудын бүртгэл нээгдсэн тул та бүхэн амжиж оролцоно уу.

Сургалтын нэр Хэзээ Дэлгэрэнгүй мэдээлэл Төлбөр
Хэрхэн оновчтой өөрийгөө тодорхойлох эссэ бичих бэ? 2019/11/8, 12:00 – 13:30 shorturl.at/efin4 50.000 төг
Хэрхэн оновчтой CV бичих бэ? 2019/11/10, 11:00 – 12:30 shorturl.at/bqX14 50.000 төг
Үр дүнтэй ярилцлага хийх ур чадварууд 2019/11/10, 15:30 – 17:00 shorturl.at/jmyL6 50.000 төг
Хэрхэн оновчтой өөрийгөө тодорхойлох эссэ бичих бэ? 2019/11/11, 12:00 – 13:30 shorturl.at/muITX 50.000 төг

Сургалтанд хамрагдснаар та:

  • CV бүтэц, зохион байгуулалт,
  • Ажил олгогч болон сургуулиуд таны CV нээс юу хайдаг хардаг,
  • Хувийн тодорхойлох эссэнд өөрийгөө хэрхэн оновчтой илэрхийлэх,
  • Ажил олгогч болон сургуулиудын ярилцлаганд өөрийнхөө бодол, хэл яриа, биеийн үйл хөдлөл болон хувцаслалтаа хэрхэн бэлдэх талаар бүрэн цогц мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

Сургалтыг ХонгКонг-д байрлалтай олон улсын хүнийн нөөцийн зөвлөх Элайза Фан Англи хэл дээр удирдан явуулна. Тэрээр сургалтын мэргэжилтнээс хүний нөөцийн захирал гэх мэт албан тушаалын бүхий л түвшинд худалдаа, зочид буудал, агаарын тээвэр, боловсрол гэх мэт олон салбарт стартапууд, дунд хэмжээний компаниуд болон томоохон корпорациудад ажиллаж өргөн хэмжээний мэдлэг туршлага хуримтлуулсан чадварлаг мэргэжилтэн ба их газрын Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Америк болон Европын бүс нутгуудад олон үндэстний онцлог зан төлөвт тохирсон өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажилдаг.

Зөвлөх дээр ганцаарчлсан уулзалтын цаг авч зөвлөгөө авах боломжтой ба ЭНД дарж мэдээлэл авна уу.

Сургалтуудад бүртгүүлэх холбоос: shorturl.at/hBDGO

Холбоо барих

  • Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 304 тоот
  • Утас: 7018-7071, 8003-5409
  • И-мэйл: contact@educated.mn

Хүн болон байгаль дэлхийд шууд нөлөөлж буй үндэстэн дамнасан том корпораци байна уу, жижиг бизнес байна уу, ашгийн бус байгууллага байна уу бүгд өөрсдийн үр нөлөөгөө удирдах боломжтой.

Бүх байгууллагууд хүн болон байгаль дэлхийд эерэг юмуу сөрөг нөлөө үзүүлдэг. Байгууллагын үр нөлөөний талаарх энэхүү цуврал нийтлэлээрээ бид байгууллагууд өөрсдийн нөлөөллийн тодорхой зорилгууд дэвшүүлж, гүйцэтгэлээ удирдах чиглэлээр хэрэгжүүлж болохуйц чиглүүлэг өгөх болно.

Байгууллагууд яагаад өөрийн үр нөлөөгөө хэмждэг вэ?

Байгууллага бүр өөр, өөр үнэ цэнэ, оршин тогтнох учир шалтгаантай байдаг учир өөр, өөр үр нөлөө (impact) үзүүлэх зорилготой байдаг. Эдгээр үр нөлөөллүүд нь өөр байж болох ч тэдгээрийг хэмжих, тогтсон хэмжээсүүдэд суурилсан өндөр чанартай нөлөөллийн менежмент байх хэрэгтэй.

Зарим байгууллагын хувьд дэлхий ертөнц болон хүн төрөлхтөнд хэрэгтэй эерэг өөрчлөлтийг бий болгох нь өөрсдийнх нь оршин тогтнох үндэс гэж үздэг учир бий болгож буй үр нөлөөгөө хэмжихийг урьтал болгодог. Зарим байгууллагууд хууль эрх зүйн юмуу нэр хүндийн эрсдэлд орохоос сэргийлдэг. Зарим байгууллагын хувьд үр нөлөөгөө хэмжсэнээр өөрсдөдөө илүү ашгийг авчрах боломжтой гэж үздэг – эрчим хүчээ хэмнэх, авсан ажилчдаа удаан хугацаанд компанидаа ажиллуулах, хэрэглэгчээ өөрсөддөө үнэнч байлгах гэх мэтээр. Харин зарим нь нийгмээ хүндэтгэж, үлгэр жишээчээр оршин тогтнохыг хүсдэг. Өөрсдийг нь сэдлээс хамааран байгууллагуудын үр нөлөөгөө хэмжих зорилго “эрсдэлийг бууруулах”, “тогтвортой урт хугацааны санхүүгийн ашигтай байх” , “дэлхийд эерэг мөрөө үлдээх” зэргээс авахуулаад “тодорхой бүлгийн хүмүүс, газар нутаг, үр дүн” юмуу “тодорхой нийгмийн эсвэл байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэх” зэрэг илүү нарийвчилсан зорилтуудад хөтлөгдөж болно. Байгууллагуудын оршин тогтнох сэдлүүдийг А, B, C гэсэн төрлүүдэд ангилж болно.

А. Хамгийн наад зах нь байгууллагууд өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад хор уршиг учруулахаас зайлсхийхэд анхаарч чаддаг байх ёстой. Тухайлбал, аль болох өөрсдийн тарьж буй хүлэмжийн хийг бууруулах юмуу хийж буй ажилд нь тохирсон цалин хөлс олгох. Иймэрхүү “хариуцлагатай” байгууллагууд нэр хүндийн болон үйл ажиллагааны эрсдэлүүд (үүнийг ESG эрсдэл гэдэг) -ийг бууруулж, өөрсдийн хөрөнгийн эздийн хувийн үнэ цэнийг ч мөн хүндэтгэдэг.

B. Хор уршиг учруулахаас сэргийлэхээс гадна байгууллагууд өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад үр ашгийг бий болгоход идэвхитэй анхаарч болно. Тухайлбал, ажилчдынхаа ур чадваруудыг сайжруулахад санаачилгатай хандах, эрүүл мэндийн болон боловсролын сайн үр дүнгүүд авчрах бүтээгдэхүүнүүд борлуулах. Иймэрхүү “тогтвортой” бизнесүүд нь урт хугацаандаа санхүүгийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлэхийг зорьдог (үүнийг ESG боломжууд гэдэг).

С. Олон байгууллагууд үүнээс ч илүүг бий болгох боломжтой. Тэд өөрсдийн чадамжуудаа ашиглан тулгамдаад буй нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж болно. Тухайлбал, нийгмийн эмзэг бүлгийг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн тэгш боломжоор хангах чиглэлээр ажиллах, эсвэл ажилгүй иргэдийг ажилд авах юмуу сургах.

Үр нөлөөгөө удирддаг ямарч байгууллага өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад хор уршиг хүргэхээс урьдчилан сэргийлдэг ч аливаа байгууллага “үр нөлөөний ABC” ангиллын аль хэсэгт харъяалагдах нь өөрсдийн үйл ажиллагааны оролцогч талуудад ашиг тус өгөхийг зорьж байна уу, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргаж хувь нэмрээ оруулахыг зорьж байна уу гэдгээс хамаарна. Жишээлбэл, урт хугацааны санхүүгийн үзүүлэлтүүдээ тогтмол ашигтай байлгахыг зорьж буй үндэстэн дамнасан корпораци өөрийн үйл ажиллагаанд оролцогч талууддаа үр ашгийг авчрахыг зорих нь аливаа хор уршиг тарихаас урьдчилан сэргийлэх төдийхнээр хэрхэвч хязгаарлагдахгүй. Учир нь тэд цалингийн доод хэмжээнээс дээгүүр цалин хөлс олгож, ажлын байран дах осол гэмтэл болон хүлэмжийн хийн ялгаруулалтаа эрс буулгахын хажуугаар өөрийн хоол хүнсний хэрэглээг зохицуулах замаар чанартай хоол тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон ажилчдынхаа ур чадваруудыг тогтмол дээшлүүлэх байдлаар оролцогч талууддаа эерэг үр дагаврыг авчрах арга замуудыг байнга эрэлхийлж байдаг.

Байгууллагууд ямарч сэдэлтэй оршин тогтнодог бай өөрсдийн үр нөлөөгөө тогтсон нормуудын хүрээнд хэмждэг байх хэрэгтэй. Үр нөлөөг нэгдсэн байдлаар ойлгодог болох нь байгууллагуудад өөрсдийн сэдлээ ангилж, хэм хэмжээ тогтоож, үр нөлөө нь хэр байгааг үнэлж байх боломжтой болгоно. Дараагийн бүлгүүдэд бид дээр дурдсан тогтсон нормууд юу болох, тэдгээр нь байгууллагуудыг хэрхэн зорилгоо тодорхойлж, гүйцэтгэлээ үнэлж, харьцуулалт хийхэд хэрэглэгдэж болох талаар өгүүлнэ.

Эх сурвалж: Impact Management Project

Монгол улсын өнцөг булан бүрт амьдарч буй бизнес эрхлэгч залуус буюу нийгмийн бүтээлч хэсгийн төлөөлөл болсон 15-34 насныхныг хамруулсан “ЭДИЙН ЗАСАГТ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО 2019” Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг 2019.10.10-нд МХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөлөөс “1 зорилго 1 бодлого” уриатайгаар зохион байгуулсанд оролцлоо.

Бүтэн өдрийн турш болсон чуулганы зочин илтгэгч, панелист болон модераторууд нь зурагт, радиогоор дүрсийг нь харж дууг нь сонсдог Монголдоо л амжилттай яваа хийсэн бүтээсэнтэй мундаг эрхмүүд байсан тул илтгэл, хэлэлцүүлгүүд нь маш их санаа авах, бодож эргэцүүлэх, өө нээрээ тэрийг ингэвэл, тэгвэл зүгээр байж гэсэн санаа төрүүлсэн өргөн цар хүрээ бүхий агуулгатай байлаа.

Уг чуулганы үндсэн хэсэг нь 4 багц илтгэл, хэлэлцүүлгээс бүрдсэн ба төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд болон 2 хөршийн маань худалдааны байгууллагуудын төлөөллүүд оролцон бид хоорондоо хэрхэн хамтарч нэгдэн илүү бүтээмжийг бий болгох бэ, яагаад нэгдвэл илүү хүчтэй болдог юм гэсэн асуултуудад хариулт өгч, залуус та нар нэгдээч ээ гэсэн уриалгыг дэвшүүлснээрээ маш зөв зүйлийн төлөө дуугарсан залууст нэгийг бодогдуулж, цаашлах эрч хүч хайрласан сайхан арга хэмжээ болсон гэж би хувьдаа дүгнэсэн.

Хэлэлцүүлэг 1: Төрөөс бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих бодлого

Энэ хэсэг бол уг чуулганы хамгийн сонирхолгүй хэсэг байсан гэж болно. Учир нь төрийн уригдсан эрхмүүд болон заримынх нь бие төлөөлөгчид уриа лоозон маягийн хэдэн үг уншсан тийм ер нь бүхий л арга хэмжээн дээр байдаг нийтлэг төрх ажиглагдсан. Ирсэн төлөөлөгчдийн ярьж байгаа зүйлс нь бид залуусыг дэмжмээр байна, дэмжих маш олон ажлууд санаачлаад хийж байгаа тэгэхдээ хүмүүс мэдэхгүй байгаа болохоор сайн хамрагдахгүй байна. Бид нар дэмжинэ төслөө бичээд ирээд уулз, залуучууд та нар ер нь залхуу байгаа болохоор л дэмжигдэж чадахгүй байна даа маягийн.

Тэгэхдээ үйлдвэрлэлийн санал санаачлагууд, төрийн хамгаалалтаас буюу хорих болон асрамжаас гарч буй залууст ажлын байр бий болгох тэднийг нийгэмшүүлэх төслүүдийг маш ихээр дэмжинэ. Мөн ГБХЗХГ (Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар)-н харьяа дундын оффис буюу бидний мэдэхээр shared co-working space-үүд дүүрэг, аймаг болгон дээр залуучуудад үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоор нээгдэх гэж байгаа гэсэн.

Нэмж нэг таатай мэдээ дуулгахад Гарааны бизнес бүртгэх журам, Инновацийн бүтээгдэхүүн бүртгэх журам гэх мэт ямар бизнест төрөөс дэмжлэг өгөх гээд байгаа, тэдгээрийг ямар журмаар бүртгэх юм? гэдэг асуултууд ер нь шийдэгдэж байгаа. Харин өөрсдийгөө үнэлүүлэх, цаашид дэмжүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх төрийн бодлого журам гаргахад оролцоотой байхыг залуучуудаас хүссэнийг энд уламжлая. Өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаатай холбоотой яамдууд, хэрэг эрхлэх газруудын фэйсбүүк хуудсыг дагачихвал цаадуул чинь мэдээллээ төлбөртэйгөөр олон нийтэд цацаж чадахгүй ч сошиалаар аль болох цацаад л байгаа гэсэн шүү.

Хэлэлцүүлэг 2: Бизнес эрхлэгчид ба аж үйлдвэрийн 4-р хувьсгал. Нэг зорилго нэг бодлого дор хэрхэн нэгдэх вэ?

Энэ хэсгийн илтгэл болон хэлэлцүүлгүүд илүүтэй залууст урам зориг өгсөн нэгдэн нийлэхийг уриалсан цог золбоотой, бахархал төрүүлэм, нэгийг бодогдуулахаар болсон. Жишээлбэл #Pray4Dulguun гэх онлайн чалленжид Монгол улсын бараг сошиал медиа ашигладаг хүн бүр нэгдсэн. Үүн шиг хэт өндөр байгаа НӨАТ-н татвар, НДШ гээд гарааны бизнес эрхэлж тогтворжиж ядаж буй компаниудад үүсч буй дарамтын эсрэг бүх нийтээрээ хамтран дуу хоолойгоо хүргэж чадвал түүнийг нь шийдэж өгөх баатар аяндаа тодорчихно. Тиймээс бүгдэд маань хэцүү байгаа шударга бус санагдаж байгаа зүйлийнхээ эсрэг зоригтойгоор дуугар бусад залуус ч тэрхүү санаачилгыг нь дэмжвэл олон нийт болохгүй байгаа асуудлыг таниж мэдэн улс төрчид ч тэрхүү асуудлуудыг шийдэж өгөх гэж хичээх нь зүйн хэрэг шүү гэдгийг сануулж байлаа.

Илтгэлүүдээс санаанд үлдсэн зарим хэсгүүд:

Полиси төвийн захирал Г. Эрдэнэгэрэл: Том хүсэл мөрөөдөлтэй байж болно тэгэхдээ түүнийгээ гүйцэлдүүлэх ур чадварыг өөртөө бий болго.
Таны муу байгаад бусдын буруу байхгүй. Танаас л бүх зүйл шалтгаалж байгаа.
Бусдын санаачилгыг дэмжих санаачилгатай бай. Сайн сайхан зүйлийг харах чадвартай бай.
Үйлийн үр гэж байдаг. Та юу тарина түүнийгээ л хураана.
Бусад хүмүүсийн хүлээснээс илүү хариуцлагыг үүрч байж амжилтад хүрнэ. 2 идэхгүй хоосон хонохгүй гэсэн балай амбицаас татгалз. 10 идэх ч амбицтай бай 2 идээд цадвал үлдсэн 8-г чадахгүй байгаа хүмүүст нь өгчих. Бусдын дор орохгүй гэж биш дээр нь гаръя гэж амьдар. Харин дээрээс бусдадаа улам илүү урам зориг өгч, боломжийг нээж өгч байвал тэгээл болоо.

Марс Ви төслийн удирдагч С. Эрдэнэболд: Монголын говь бол дэлхийн хамгийн хүйтэн цөл тул түүнийг Марстай адилхан байдлаар хөгжүүлж шинжлэх ухааны аялал жуучлал хөгжүүлэх боломж бидэнд асар их байна. Төслөө санаачлан дэлхийн томоохон улсуудад танилцуулсан бөгөөд дэмжигдэх магадлал маш өндөр байгаа. Тиймээс юу бодож сэтгэж байгаагаасаа бүү ай, дэлхий залуус та бүхэнд нээлттэй байна. Тогооноосоо гар болно гэж бодож буй зүйлийнхээ араас шаргуу хөөцөлд.

UAConsulting-н захирал А. Урангоо: Бизнес бол заавал ашиг олдог байх ёстой. Ямар ч ашиг гаргаж чадахгүй байгаа бол сүйдээд байгаа байгаль орчноо хамгаалах ч юм уу өөр утга учиртай зүйл хийсэн нь дээр.
Өөрийн нөлөөллийг орчиндоо бий болго. Зөв зүйл, хэрэгтэй зүйл хийж байгаа бол түүнийг чинь хавь ойрын чинь хүмүүс мэддэг, чамд тусалдаг, дэмждэг байх төвшинд өөрийн нөлөөллийг үүсгэ.

Хэлэлцүүлэг 3: Экспортын замын зураг

Монгол эко бүтээгдэхүүнээр дэлхийд гарах чадамжтай. Хамгийн гол нь бидний үйлдвэрлэж буй эко бүтээгдэхүүний орц найрлагыг хаанаас авсан буюу гарал үүслийг мөшгөх боломжийг бүрдүүлж чадвал Монголчуудад уул уурхайн бус экспортоор орлого олох боломжтой байна.
Энэхүү хэсэгт Европ руу хийх худалдааг дэмжих төсөл буюу EU Tram, E-export Хятадын зах зээлд нэвтрэх платформ болон Эрдэнэс Таван Толгой ХХК-н танилцуулгыг агуулсан нь экспортын одоогийн нөхцөл байдлыг төсөөлөхөд ихээхэн түлхэц болохоор байлаа. Мөн хэлэлцүүлгийн хэсэгт хөрш орнуудын худалдааны төлөөлөгчид ирж яагаад Монголоос гадагшаа гарах экспорт бага байгаа тал дээр доорх саналуудыг өгч байлаа. Үүнд:

  • Ихэнх худалдаа онлайн биш биет байдлаар хийгдэж байна. Монголоос бараа бүтээгдэхүүн экспортлоод авах гааль, логистикоо шийдсэн нэгдсэн платформ алга.
  • Хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын тодорхойгүй, удаашралтай байдал нь Монголын экспортыг ихээхэн хязгаарлаж байна. Дотооддоо учраа олоогүй болохоор гаднын зах зээл хол хэвээрээ л байгаад байна.
  • Хувцас, бүтээгдэхүүн дээр загвар дизайн дээрээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй
  • Нэгдсэн нэг Монгол бүтээгдэхүүний брендингтэй болбол бүх үйлдвэрлэгчид хожно. Монгол улс ч ашгаа хүртэнэ.
  • Хятадын гүний гаалийн системийг ашиглан бараагаа худалдсаны дараа Хятадын экспортын татварыг төлөх боломж бий болсон. Энэ мэт гаалийн уян хатан бэлэн бүтээгдэхүүний экспортыг дэмжсэн зохицуулалт Монголд хэрэгтэй байгаа.
  • Худалдаа аж үйлдвэрийн танхим болон хөрш орнуудын худалдааны холбоодтой нягт хамтран ажиллах хэрэгтэй байна
  • Залуус хэл сурч, гадаадад улс орнуудаар явж үзэж харьцуулалт хийн, суралцах хэрэгтэй. Тогооноосоо гарч сэтгэж байж илүү сэтгэж дэлхийд өрсөлдөх бизнесийг хөгжүүлж чадна.

Хэлэлцүүлэг 4: НҮБ тогтвортой хөгжлийн зорилт, Нийгмийн хариуцлага.

Энэхүү хэсэгт байгууллагууд хэрхэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн нийцэж ажилдаг талаарх сайн туршлагуудаасаа хуваалцсанаас миний санаж байгаа цөөхөнг дурдвал:

MCS group дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин: Бидний өнгөрсөн хугацаанд үүсгэсэн хамгийн том амжилт бол чадварлаг хүнийн нөөцийг бүрдүүлсэн явдал юм. Манай компанийн хувьд төлж буй татвар болон ажилтнуудынхаа тоогоор улсдаа дээгүүр ордог нь эдийн засгийн хувьд тогтвортой байх боломжийг олон залууст олгож байгаа. Байгууллагаас нийгэмд чиглэсэн төслүүдийг санаачлах болон дэмжиж хамтран ажиллаж ирснийг хүртсэн хүмүүс олон байгаа. Хүүхэд залуучуудад зориулагдсан төслүүдийг байнга дэмждэгийг Ид Шидийн орон 2 төсөлд хандивласан 740 сая төгрөгийн жишээ харуулах ба цаашид ч хүүхэд, залууст хандсан гарах үр дүн нь нийгэмд үнэхээр хэрэгтэй төслүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.

Наран трейд ХХК-н ТУЗ-н дарга С. Болдхэт: Боловсролоо дээшлүүлэхгүй бол тогтвортой хөгжлийн талаар ярилтгүй ээ. Залуус боловсролоороо №1 болох хэрэгтэй байна. Боловсролтой байхад хүссэн хүсээгүй ажлын байр олдоно, эрүүл мэнд, байгаль орчин гээд бүхий л тулгамдсан асуудлуудыг ойлгож, санаа зовон түүнийг шийдэх гэж оролдоно. Тиймээс залуучууд 1 дэх эх үүсвэрээс мэдээлэл авах буюу Америк, Англид боловсрол эзэмших хэрэгтэй. Жишээлбэл: Турк улс боловсрол, үйлдвэрлэл болон эрүүл мэндийг тэргүүлэх түвшинд аваачин улсаас бодлоготойгоор дэмжсэнээр богино хугацаанд үсрэнгүй хөгжлийг бий болгож чадсан. Улсын хөгжил хойгуур байхад залууст цаг хугацаа, алдах эрх бараг байхгүй байна. Гэтэл Монгол залуус эндээ бакалавр гэж 4 жил сураад дахиад 1-2 жил ажилласан болоод дахиад гадаадад явж сурна гээд сурах процессдоо хэт их хугацаа зарцуулж байгаа нь эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахгүй удах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул өөрийгөө дайчлан шууд гадагшаа гарч сурчхаад буцаж ирэн эх орноо хөгжүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Одь тан ХХК гүйцэтгэх захирал Б. Чанцалдулам: Манай компанийн хувьд үе дамжсан уламжлалт эмчилгээний жороо судлан хөгжүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол оронд бүрэн судлагдаагүй анагаах чадвар өндөртэй олон эмийн ургамал байдаг. Бидний хувьд нэн ховордсон болон бусад түгээмэл ашиглагддаг эмийн ургамлуудын үрийн сан үүсгэхээс гадна эрүүл цэвэр орчинд эмийн ургамлуудаа тарималжуулан түүгээрээ эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж буй нэгээхэн жишээ болж байна гэж боддог.

Эцэст нь дүгнэхэд чуулган дээр хэлэгдсэн үг бүр залууст чиглэсэн тэднийг ямар нэг зүйл хийхийг, шантрахгүй байхыг илүү хурдтай хөгжихийг уриалсан байсан. Агуулга, зохион байгуулалт дээр нилээн сайн ажилласан нь дээрх маш ихээр товчилсон тоймоос илхэн харагдаж буй биз ээ. Залуучууд харилцаа холбоогоо тэлж болох иймэрхүү арга хэмжээнд тогтмол оролцож хэвшээсэй, энэ төрлийн арга хэмжээ нь жилээс богино хугацаанд бүүр илүү олон залуус хамрагдах боломжтойгоор зохион байгуулагдаж байгаасай гэж хувиасаа хүсмээр. Чуулганы хамгийн гол мессеж нь мэдээж хурдан явья гэвэл ганцаараа, хол явья гэвэл олуулаа гэдэгтэй утга нэг буюу бие биенийхээ сайн сайханд тэмүүлж зорьж буйг дэмжээд, харилцан ашигтай хамтран ажиллаж сураач ээ байсан нь урианаасаа ч тодорхой харагдаж буй. Дахин хэлэхэд залуусаа хэл сур, өөрийгөө хөгжүүл, дассан хүрээ, хязгаараасаа гараад хар – МАШ ИХ БОЛОМЖ БАЙНА, юм хийж буй хүмүүсийг дэмж, залхуурч суух зав та бидэнд байхгүй.

Төгсгөлд нь манай компанийн хувьд НҮБ-с гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах төсөл хөтөлбөрүүдийг санаачлан үр дүнг нь нийгмийн гишүүн бүр аль болох хүртээмжтэй төвшинд хүртэх экосистемийг бүрдүүлэхээр зорин ажилладаг ба гаднын орнуудад чанартай боловсрол эзэмшихийг зорьж буй залууст чиглэсэн MentorMe – StudyAbroad, мэргэжилтэнгүүдийн өсөлт хөгжилд чиглэсэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.