Archive for the
‘Хөтөлбөр’ Category

2000 оноос хойш эрс эрчимжсэн технологи, ноу-хау, мэдээлэл, оюуны хувьсгалын их өөрчлөлттэй холбоотой ирээдүйн ажлын байрны өөрчлөлт, түүнтэй нийцэх ирээдүйн ур чадварууд орчин цагт онцгойлон анхаарал татаж байна. Өнөөдөр ЕБС-д суралцаж буй таны хүүхэд 2025-2030 оны үед ид ажлын байранд очно. Ирээдүйд ямар чадамж илүү хэрэгтэй болохыг ирээдүй судлаачид тоймлон гаргажээ. Үүнийг судалдаг ОУ-ын олон хүрээлэн, эрдэмтэд байх бөгөөд тэднийг төрөөс нь дэмжиж, бизнесменүүд тэтгэдэг.

Дэлхийн Эдийн Засгийн форумаас 2025-2030 онд нэн шаардлагатай ур чадваруудын жагсаалт гаргасныг Их Британийн ажлын байр болон ур чадварын зөвлөлөөс (UK Commission and Skills report) үндэслэлтэй зөв хэмээн зөвшөөрч дэлхий даяар бүх ЕБС-иудад хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Энэхүү ур чадваруудаас дурдвал: 

  • Асуудлыг шийдвэрлэх (Problem-solving)
  • Шүүмжлэлт сэтгэлгээ (Critical thinking)
  • Бүтээлч сэтгэлээ (Creativity)
  • Багаар ажиллах чадвар (Coordinating others)
  • Технологийн мэдлэг, ашиглалт (Communications technology)

Манай орны хувьд эдгээр чадваруудыг ЕБС-иуд тэр бүр олгох боломж дутмаг байгаагаас хүүхэд өөрийгөө нээх, танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх итгэлгүй байсаар сургуулиа төгсдөг нь тухайн хүүхдийн ирээдүйн боломжийг хязгаарладаг байна. Эдгээрийг хөгжүүлэх нь гэр бүл төдийгүй өсвөр насныхны сорилт болоод байна.

Иймээс бид эцэг, эхчүүдэд туслах мөн ирээдүйд өндөр ур чадвартай Монгол иргэн бэлтгэх зорилготой цогц хөгжлийн Энтерпрайз хөтөлбөрийг Монголын боловсролын системтэй уялдуулан, судалгаан дээр суурилж боловсруулсан бөгөөд ЕБС-ийн хөтөлбөрт төдийлөн заадаггүй ач холбогдол, үнэ цэнэ нь нэмэгдэж буй чухал ойлголтуудыг өгөхөөр зорьж байна.

Энтерпрайз хөтөлбөр нь хүүхэд өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэх, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулах, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой юм.

Энтерпрайз хөтөлбөрийн давуу тал: 

  • Суралцагч төвтэй, хүүхэд бүртэй тулж ажилладаг. 
  • Хүүхдийг дүгнэж шүүдэггүй, алдаа гаргах, түүнээсээ суралцах боломжийг олгодог.
  • Хүүхэд бүрийг давуу талаа танин мэдэж түүнийгээ  улам хөгжүүлж, сул талаа ойлгон удирдах аргачлалд сургадаг.
  • Суралцагчид хувь хүний түвшинд хөгжөөд зогсохгүй, бусадтай баг болон ажиллах, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг идэвхтэй иргэн байхад сэдэлжүүлдэг.
  • Бүх багш нар маань мэргэшсэн, үндсэн багш нар маань олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн. 

Энтерпрайз хөтөлбөрийн дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ.

1. ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛ (Мэтгэлцээн, Олны өмнө ярих сургалт, Монгол, Англи хэлээр)

2. БУСАДТАЙ ХАМТАР, БОЛОМЖОО НЭМЭГДҮҮЛ (Төслийн менежмент, Хувийн санхүүгийн сургалт)

3. БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭ, ТӨВЛӨРЛӨӨ САЙЖРУУЛ (Уран зураг, DIY сургалт, Монгол, Англи хэлээр)

Бүртгүүлэх холбоос энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Фейсбүүк: Educated Space | Facebook

И-мэйл: info@educated.mn

Утас: 77557071, 88213702

“Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамайг оролдоно” гэдэг алдарт ишлэл нь бидэнд улс төр бол биднээс хол цөөн хэдэн хүний асуудал биш бүх нийтийн санаа тавих асуудал гэдгийг ойлгуулдаг. Эдүкэйтэд Энтерпрайз нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” #SWYEEPPM хөтөлбөрийн хүрээнд Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг хийхдээ БНОУХ-ийн боловсруулсан Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээнээс хэрэгжүүлдэг “SheVotes” аргачлалд  үндэслэн бэлдсэн цахим асуулгаар 744 хүнээс судалгаа авснаас гадна улстөрч, улс төр судлаач, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулагч ажилтан, ажиглагч, иргэний нийгмийн төлөөлөл гэх мэт улс төр, сонгуулийн бүх шатны үйл ажиллагаанд оролцдог төрөл бүрийн туршлагатай оролцогчдыг сонгон, хагас бүтэцчилэгдсэн ганцаарчилсан   ярилцлагыг 15 удаа, фокус бүлгийн ярилцлагыг 8 удаа нийт 58 хүнтэй хийсэн. Мөн судалгааны хүрээнд холбогдох хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөс боловсруулсан судалгааны тайлангуудтай танилцан, дүн шинжилгээ хийн ажилласан.

ЭнэхүүЭмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд судалгааны тайлангийн үр дүнг танилцуулах цахим уулзалт 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдрийн 09:50-11:0цагт зохион байгуулагдана. Уулзалтын үеэр тайлангийн онцлох үр дүнгүүд болон судалгааг хэрэгжүүлэх явцдаа төслийн багийн сурсан зүйлсээс гадна улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байгууллагуудын төлөөллөөс судалгааны үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцана.

Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоо нь бид жигд хүртээмжтэй, ардчилсан, эрх тэгш оролцоотой нийгмийг бүтээн босгоход зайлшгүй хэрэгцээтэй асуудал тул энэхүү улс төрийн боловсрол олгох танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой цахим уулзалтад та бүхнийг урьж байна.

Тайлангийн үр дүнгийн хэлэлцүүлгийн хөтөлбөр:

Цаг Үйл ажиллагаа Хариуцагч
09:50-10:00 Бүртгэл Эдүкэйтэд & БНОУХ
10:00-10:05 Нээлтийн үг Б.Бөрт-Үжин, Хөтөлбөрийн ахлах менежер, БНОУХ
10:05 – 10:20 Судалгааны тайлангийн үр дүнгийн танилцуулга Х.Ариунгоо, Судалгааны багийн гишүүн, Эдүкэйтэд Энтерпрайз
10:20-10:22 СЕХороо судалгаанаас юуг онцлов Б.Оюумаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга, СЕХ
10:22-10:24 Парлементийн судалгааны хүрээлэн судалгаанаас юуг онцлов Ц.Норовдондог, Ахлах зөвлөх – Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Парлементийн судалгааны хүрээлэн
10:24-10:26 АНам судалгаанаас юуг онцлов С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны eрөнхийлөгч, АН
10:26-10:28 МАНам судалгаанаас юуг онцлов А.Гантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ, МАН
10:28-10:30 Хүн нам судалгаанаас юуг онцлов Т.Доржханд, ХҮНамын дарга, УИХ-ын гишүүн
10:30-10:45 Нээлттэй микрофон Арга хэмжээнд оролцогчид
10:45-10:47 Хэвлэл, медиа төлөөллийн үг Г.Гүнжидмаа, Гүйцэтгэх захирал, Хэвлэл мэдээллийн зөвлөл
10:47-10:50 Хаалт О.Энхзул, Судалгааны багийн гишүүн, Эдүкэйтэд Энтерпрайз

Зөвхөн бүртгэл хийлгүүлж оролцоог баталгаажуулсан оролцогчдыг Zoom-д оруулах тул доорх линкээр бүртгэлээ хийнэ үү. Бүртгэл хийлгэсэн хүн бүрт судалгааны тайланг цахимаар илгээнэ.

Бүртгэлийн линк:

https://cutt.ly/Mm3RAlG

Уулзалтын Zoom линк:

Join Zoom Meeting

https://zoom.us/j/94509125222?pwd=YTYrb25RbzRmaDloQ3JWZHNjVU4zdz09

Meeting ID: 945 0912 5222

Passcode: 135806

 

Баярлалаа😊

Бид гадаадын их дээд сургуульд суралцахаар бэлдэж буй болон олон улсын эсвэл томоохон байгууллагуудад ажил горилохоор бэлтгэж буй залууст тухайн байгууллагын босгыг давахад заавал туулдаг замналд нь дэмжин хөтлөх хөтөлбөрийг дотоод болон гадаадын зөвлөхүүдтэйгээ хамтран боловсруулаад байна. Залуучуудын хувьд маш олон яаж, хэрхэн гэдэг асуултууд өөрийгөө албан ёсны бичиг баримтууд дээр зөвөөр илэрхийлж, чадамж чадвартай, цаашид өсөн нэмэгдэх хүн гэдгээ харуулахад тулгардаг. Арай гэж бичиг баримтын шалгуурт тэнцээд ярилцлаганд дуудагдахад шинэ орчин, танихгүй хүмүүстэй ярилцахдаа хэт ихээр сандарч хүссэн хэмжээндээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байх нөхцөл бүрддэг. Тиймээс энэхүү олон сорил давааг амжилттай даван туулахад бэлтгэх сургалтанд та бүхнийг урьж байна.

Олон улсын хүний нөөцийн зөвлөхөөр удирдуулан явагдах доорх сургалтуудын бүртгэл нээгдсэн тул та бүхэн амжиж оролцоно уу.

Сургалтын нэр Хэзээ Дэлгэрэнгүй мэдээлэл Төлбөр
Хэрхэн оновчтой өөрийгөө тодорхойлох эссэ бичих бэ? 2019/11/8, 12:00 – 13:30 shorturl.at/efin4 50.000 төг
Хэрхэн оновчтой CV бичих бэ? 2019/11/10, 11:00 – 12:30 shorturl.at/bqX14 50.000 төг
Үр дүнтэй ярилцлага хийх ур чадварууд 2019/11/10, 15:30 – 17:00 shorturl.at/jmyL6 50.000 төг
Хэрхэн оновчтой өөрийгөө тодорхойлох эссэ бичих бэ? 2019/11/11, 12:00 – 13:30 shorturl.at/muITX 50.000 төг

Сургалтанд хамрагдснаар та:

  • CV бүтэц, зохион байгуулалт,
  • Ажил олгогч болон сургуулиуд таны CV нээс юу хайдаг хардаг,
  • Хувийн тодорхойлох эссэнд өөрийгөө хэрхэн оновчтой илэрхийлэх,
  • Ажил олгогч болон сургуулиудын ярилцлаганд өөрийнхөө бодол, хэл яриа, биеийн үйл хөдлөл болон хувцаслалтаа хэрхэн бэлдэх талаар бүрэн цогц мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

Сургалтыг ХонгКонг-д байрлалтай олон улсын хүнийн нөөцийн зөвлөх Элайза Фан Англи хэл дээр удирдан явуулна. Тэрээр сургалтын мэргэжилтнээс хүний нөөцийн захирал гэх мэт албан тушаалын бүхий л түвшинд худалдаа, зочид буудал, агаарын тээвэр, боловсрол гэх мэт олон салбарт стартапууд, дунд хэмжээний компаниуд болон томоохон корпорациудад ажиллаж өргөн хэмжээний мэдлэг туршлага хуримтлуулсан чадварлаг мэргэжилтэн ба их газрын Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Америк болон Европын бүс нутгуудад олон үндэстний онцлог зан төлөвт тохирсон өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажилдаг.

Зөвлөх дээр ганцаарчлсан уулзалтын цаг авч зөвлөгөө авах боломжтой ба ЭНД дарж мэдээлэл авна уу.

Сургалтуудад бүртгүүлэх холбоос: shorturl.at/hBDGO

Холбоо барих

  • Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 304 тоот
  • Утас: 7018-7071, 8003-5409
  • И-мэйл: contact@educated.mn