Archive for the
‘Зөвлөгөө’ Category

Маш бага цаг, гэвч асар их сурах зүйлс…

Дэлхий ертөнц сурах боломжоор бялхаж байна. Бидэнд хэд хэдэн сая номууд, 3000 ted-ийн илтгэлүүд, 10000 орчим интернетийн үнэгүй хичээлүүд, зуу зуун мянган онлайн курсууд мөн Linkedin, Medium зэрэг платформууд дээр нийтлэгдэж буй сая сая нийтлэлүүд байна. Яг одоо таны уншиж буй бичвэр бол Harvard Business Review дээр байрлах мянга мянган нийтлэлийн нэг. Энэ их суралцах зүйлсээс өөрт хамгийн тохирох, хамгийн хэрэгцээтэйг нь олно гэдэг маш хэцүү.

Хэцүү боловч энэ нь зайлшгүй шаардлагатай зүйл. Bersin-ээс гаргасан судалгаанаас үзэхэд орчин үеийн хүн ойролцоогоор өөрийн амьдралынхаа дөнгөж 1хэн хувийг л сурахад зарцуулдаг аж. Үүнээс гадна хүмүүсийн карьерын зам таамаглашгүйгээр уртсаж, тэр замд нь их сургуульд сурдаг 4, 5 жилийн боловсрол маань хэт богиноддог болсон цагт тасралтгүй суралцах бол зайлшгүй бөгөөд асар чухал чадвар болжээ.
Тэгэхээр бид бүхний нуруун дээр тэр нэгхэн хувийн хугацаанд хэрхэн зөв зүйлээ сурах вэ? Түүгээр ч зогсохгүй түүнийгээ хэрхэн тодорхойлох вэ? Гэдэг хүндхэн ачаа ногдож байна.
Энэ асуудалд хандах нэг хандлага нь ЦАГ-ҮР ДҮН ийн шинжилгээг өөрийн сурахыг хүсэж буй сэдэв дээрээ ашиглах юм. Энэ нь ЗАРДАЛ-АШИГ ийн шинжилгээтэй төстэй бөгөөд ЦАГ гэдэг нь таны тухайн зүйлийг суралцахад зарцуулах цаг. Харин ҮР ДҮН гэдэг нь таны амьдралд тэр чадварыг суралцах хэр их шаардлагатай гарах вэ? гэсэн үг аж. Жишээ нь: өнөөдрийн менежерүүд асар их цагийг имэйлээр харилцаж, хүснэгт presentation бэлдэж, хурал цуглаан удирдаж, мэдээллүүд цуглуулан өнгөрөөж байна хэрвээ энэ ажлуудыг хөнгөвчлөн сайжруулахад ашиглах чадвар байвал ҮР ДҮН нь өндөр байна аа гэсэн үг.

Хэрвээ цагийг хэрэгцээт байдалтай нийлүүлбэл та 4 өөр төрлийн үйлдэл бүхий 2X2 гэсэн загварчлалыг харах болно. /График1/

1. Аливааг зөв арга барилаар суралцах – сурахад бага ЦАГ орох ч , өгөх ҮР ДҮН нь их.
2. Тогтмол тодорхой цагийг тухайн суралцах зүйл дээр зориулан гаргах – их ЦАГ, их ҮР ДҮН
3. Боломж гарах үеүүдэд нь суралцах – бага ЦАГ, бага ҮР ДҮН
4. Үүнийг сурах хэрэгтэй эсэхээ шийдэх – их ЦАГ зарцуулна, бага ҮР ДҮН

Хэрэв та нэгэнт сурахыг хүсэж буй зүйлээ сонгосон бол зөвхөн тэр ажил дээрээ л төвлөрөхийн тулд энэ загварчлалыг ашиглаж болно. Энэхүү загварчлалыг өндөр ҮР ДҮН бүхий нэг ур чадвар дээр ашиглаад задлал хийж үзье. Жишээ нь Excel дээр Spreadsheet бэлдэх. Ажилтнууд дунджаар хагас цагийг өдөр бүр хүснэгт хийж өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Мөн дэлхийн дээрх нийт компаниудын ойролцоогоор 80%нь Microsoft-ийн excel програмыг ашигладаг аж. Мөн ЦАГ-ҮР ДҮНгийн шинжилгээ маань биднийг энэ чадвараа сайжруулах хэрэгцээтэйг харуулж байна.
Гэтэл excel гэдэг програм маань бараг 500 гаруй үйлдэл түүнээс ч олон онцлогуудтай, сурах асар их зүйлстэй. Та хаанаас нь эхлэх хэрэгтэй вэ? ЦАГ-ҮР ДҮНгийн шинжилгээг үр дүнтэй байлгахын тулд бид доорх мэдээллийг ашигласан. Үр дүнгийх нь талаар ойлголт авахын тулд бид excel-ийн мэргэжилтнүүдийн бичсэн арав гаран article-уудыг уншиж танилцсан. Эхлээд бид 100 орчим excel-ийн function-уудыг хэрэгцээт байдал ажилд үзүүлэх үр дүнгээр нь жагсааж дараагаар тэдгээр function-уудыг сурахын тулд тус бүрд нь хэр их хэмжээний цаг орж байгааг нь олж хооронд нь нийлүүлсэн. Мэдээж та бүхэн өөрсдийнхөө сурах зүйлийг тодорхойлохдоо бидэн шиг нарийн шинжилгээ хийх шаардлагагүй.

Хэрвээ та бүхэн ерөнхийд нь анзаарвал ямарваа ур чадвар өндөр хэрэгцээ шаардлагатай байх тусмаа сурахад их цаг шаарддаг. Гэвч бас нөгөө талаасаа өндөр ҮР ДҮН-тэй болов ч бага цагт сурах боломжууд байдаг ба үүнийг бид Learn it right way(баруун доод булан) буюу аливааг зөв замаар сурах гэж тэмдэглэснийг харж байгаа байх. Excel дээр гэхэд энэхүү хэсэг дээр бид өргөн хэрэглэгддэг зарим командуудын товчлолыг авч үзсэн байгаа. Жишээ нь: Ctrl+Y(дахин хийх), F2(edit cell), алдаатай spreadsheet-үүдийг цэвэрлэдэг асар хэрэгцээт комманд болох (IF(ISERROR)).

2X2 анализыг бүрдүүлж буй 4 хэсгийн нэг нь “schedule a block of time for learning it”(баруун дээд булан) буюу тодорхой хэмжээнд нэлээдгүй цагийг тухайн зүйлийг сурахад зарцуулах нь харьцангуй төвөгтэй бөгөөд хамгийн чухал үр дүнтэй чадварыг сурахын тулд бидний хийдэг үйлдэл билээ. Excel-ийн хувьд жишээ нь contiditional formating эсвэл pivot tables зэрэг командуудыг ашиглаж сурах явдал юм. Excel-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хоёр нь хамгийн өндөр үр дүнтэй хэрэгцээтэй үйлдлийн коммандууд аж. Харин зүүн доод буланд QUICK TO LEARN буюу сурахад хурдан мөн үр дүн ач холбогдол ч багатай коммандууд болох Ctrl-5 болон Show Formulas зэргийг орууллаа.

Эцэст нь зүүн дээд буланд онолын хувьд хамгийн хүмүүсийн сонирхол үл татах хэрэглүүрүүдийг анализын үндсэн гаргаж ирсэн билээ. Гэвч хувь суралцагч бүр өөр өөрийн гэсэн туршлага, үзэл бодлыг энэ төрлийн анализд тусгадаг билээ. Жишээ нь: Уг нь би аль хэдийнээ Ctrl-Y ийг мэднэ л дээ гэх мэт. Энэ мэт хасалтууд нь таныг хянахад илүү хялбар цөөн тооны сурах зүйлсийн жагсаалттай үлдээх болно.

Эцсийн асуулт нь үүнийг хэрхэн бид өөрсдийн ажил амьдрал, суралцахуйн замд ашиглах вэ? Та магадгүй зөвхөн spreadsheet хийж сурах хүсэлтэй байх мөн таньд бидний цуглуулж ашигласан дата байх нь тийм элбэг биш билээ. Гэвч танд өөрийн гэсэн сурахыг хүсэж буй skill-үүд бий гэдэг нь ойлгомжтой.

Дээр дурдагдсан 4 үйлдлүүдийг өөрийн ажил амьдралд хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Юуг суралцах нь танд хамгийн үр дүнтэй байх вэ? Бичгийн чадвараа сайжруулах, фотошоф ашиглаж сурах, код бичиж сурахыг хүсэж байна уу? Танд амжилттай сурахад чинь туслах ур чадваруудыг meta-skills гэдэг бөгөөд таныг хүссэн чадвараа эзэмшихэд туслах ямар meta-skills хэрэгтэй вэ? Жишээ нь : өөрийн цагийг зөв зохицуулж сурах гэх мэт. Та өөрийн суралцахыг хүсэж буй чадваруудаа дээр хийсэн шиг чартад оруулан өөрийн анализыг хийх боломжтой эсвэл зүгээр л тухайн скиллүүдийг цаг болон үр дүнгийнх нь хувьд оноо өгч 4 хэсэг бүхий хүснэгтэд багтаан байршуулж болно. Алийг нь ч ашигласан таны суралцахуйд нэмэр болох зүйлийг та олно гэдэгт найдаж байна.

Та энэхүү ЦАГ- ҮР ДҮНгийн хандлагыг зөвхөн хувийн шийдвэрүүд дээр ашиглахаас гадна баг, хэлтэс бүр бүхэл байгууллагын хэмжээнд ч ашиглах боломжтой. Нэгэнт таньд суралцах хангалттай цаг байхгүй байгаа учир та өөрт байгаа цаг хугацаагаа хамгийн үр дүнтэйгээр ашиглаарай.

“Сэтгэлгээний төлөвшлийг өөрчлөх шаардлага ажил хэргийг амжилтанд хүргэхэд маш том саад бэрхшээл болдог. Түүний түлхүүр нь хувь хүн, байгууллагыг нэгэн зэрэг өөрчлөхөд оршино.”
Скотт Келлер, Билл Счанингер

Их өөрчлөлт гаргах ажлыг удирдан явуулах танд ажиллагсадынхаа оюун ухаанд юу байгааг үл харгалзан, өөрийгөө гаргуунд гаргах хэрэг гарна. Саяхан хэвлэгдсэн Амжилтын дээд 2.0 (John Wiley & Sons, July 2019) номондоо зориулж хийсэн судалгаандаа бид шилжилт хийх нь “амжилтын дээд” гэж эрэмблэгдсэн өөрчлөлт хийх хөтөлбөрийн хугацаанд огт бизнесийн алдагдалгүй компаниудын ажилтануудыг сонгон авч ажиллагсадын сэтгэлгээний төлөвшилтийн шинжилгээ явуулав. Ингэхэд, сэтгэлгээний төлөвшилтөө өөрчлөхөөр цаг хугацаа зарж, ажил эхлүүлсэн компаниудын ажилтанууд, өөрчлөлтийн хөтөлбөрөө наад зах нь “амжилтанд хүрэх” гэж эрэмбэлээгүй компаниудынхаас дөрөв дахин илүү амжилт үзүүлсэнийг тогтоов.

Энэ үзүүлэлт нь сэтгэлгээний төлөвшилтийн өөрчлөх хүчийг илтгэн харуулж байгаа юм. Хүүхэлдэй нь эрвээхий, шанаган хорхой мэлхий болж хувирахын адил хүний нийгмийн системд тэдгээр нь иймэрхүү үр дүнд хүргэхэд тус үзүүлнэ. Энэ үед ажиллагсад, тэдэнд өөрт нь, байгууллагад нь ямар боломж байгааг олж харах шинэ зам нээгдэж, эрвээхий, мэлхий өмнөх дүрс хэлбэртээ эргэж орж чадахгүйн адил тэд тийм өргөн, алс хэтийн төлөвийг олж харахгүй байсан хуучин үедээ хэзээ ч эргэж очихгүй юм. Ийм дүрс хувиралд хүрэхийн тулд удирдагчид эхлээд хүсэл тэмүүлэлийг хязгаарлаж байгаа зүйлсийг таниж мэдээд, тэдгээрийг зөв гольдролд нь оруулж, эцэст нь ажиллагсад урьдын дадал хэвшилдээ эргэж орохооргүй болгох хэрэгтэй. Энэ өгүүлэлд бид уншигчдыг сэтгэлгээний төлөвшилтөө өөрчлөх үйл явцын дундуур дагуулж, эцсийн үр дүн нь яагаад тийм чухал, түүнд хүрэхэд яагаад бэрхшээл саад тулгардаг болохыг онцлон харуулах болно.

Тустай ба саад учруулагч дадал зуршлын уг шалтгааныг олж таних нь

Энэ номонд Бенжамин Зандерийн Манчестер Шуи Компанийн түүхийн тухай Боломж нээх урлаг номондоо эерэг сэтгэлгээний төлөвшлийн ач холбогдлыг хураангуйлан авч үзжээ. 1900-аад оны эхээр алс хэтийн зах зээлд нэвтрэн орох хүсэлдээ хөтлөгдсөн хоёр ганзагын худалдаачин тус бүс нутгийн зах зээлд өөрийн түшиц газраа тогтоохоор илгээгдсэн байна. Хэдэн өдрийн хойно хоёр өөр цахилгаан утас ирүүлжээ. Нэгэнд нь “Нөхцөл байдал аймшигтай. Тэд гутал өмсдөггүй юм байна!”. Нөгөөдөх нь “Гоё боломж, тэдэнд ямарч гутал алга” гэжээ. Нөгөө компани эхний ирүүлсэн цахилгаан утасны дагуу ажил хэргээ явуулсан бол хэрхэх байсныг төсөөлөөд үзээрэй.

Одоо хэдхэн гишгүүр шатны дээр дээврээс дүүжлээстэй байгаа багц гадил жимсийг ширтэн торон дотор суугаа дөрвөн сармагчины үлгэрийг санагдуулах Гари Хамел, С.К. Прахаладнын менежементийн аргын талаар авч үзье. Хүйтэн усаар буудуулахаас айж сармагчингууд хэзээ ч гадил жимсэнд хүрэхээр нэг алхам ч авирахгүй билээ. Хэдэн өдрийн хойно “мартагдсан жимсэнд” хүрэх гэж оролдох огт хэрэгцээгүй гэж үзээд, тэд зөнд нь орхичихсон байна. Хүмүүс өрөөн доторх усны хоолойг зайлуулаад, хажуугаар нь нутгийн сармагчингуудын нэгийг шинээр сольж орхив. Гадил жимсийг хараад тэр авахаар цоройх боловч нийгэмшсэн бусад сармагчингууд усаар буудуулахаас нь урьтаж түүнийг хойш татан суулгаж байв. Шинэ сармагчин цочин самгардаж, эргэн тойрноо харан, авирдаг шатанд хүрэхийг ахин дахин оролдох боловч оролдох бүртээ араасаа чангаалгана. Эцэстээ, шинэ ирсэн сармагчин нэвтрэх нууц түлхүүрийг олж гадил жимсэнд хүрэх арга замын талаар санаа зовинохоо болив.

Дараачийн хэдэн долоо хоногт ирээдүйгээ харагчид нутгийн үлдсэн сармагчингуудыг зайлуулж, хажуугаар нь тэднийг усан буу огт мэдэхгүй сармагчингуудаар сольж орхив. Туршлагын сүүлчээр дээд талд хадгалагдаж байсан гадил жимснүүдийн болц сайхан гүйцэж, усан буу огт үзээгүй сармагчингуудын нэг нь ч үлдэлгүй авирч үзэв. Тэд нар “энэ хавийн гадил жимсэнд бүү хүр” гэх бичигдээгүй дүрмэнд суралцжээ.

Хамел, С.К. Прахалад нарын зохиосон энэ үлгэр нь сармагчин дүрст амьтан судлалын салбараас олж нээсэн жинхэнэ нээлт биш боловч байгууллагын амьдралын түгээмэл үнэнийг үнэмшилтэй, санамжтай хэлбэрээр илт харуулсан, тухайлбал, хуучин менежементийн үхширмэл арга барилд хэвшин тогтсон сэтгэлгээний төлөвшил нь тэднийг бүрдүүлж байгаа одоогийн арга барилаас хол хоцорч, менежементийн шинэ аргаар сольсон ч хэвээр хадгалагдан үлддэг.

Энэ сануулгыг үл хайхран дутуу үнэлж, эрсдэлд орсон бизнесийн гурван жишээг энд татъя. Жишээ нэг: Нэгэн банк үр бүтээлтэй ажиллаж, гүйлгээ хийхдээ амжилт гаргаж байгаа ажилтануудынхаа ажлын арга барил, туршлагын талаар олон асуулт гаргаж өөрчлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлэн бусад ажилтанууддаа ашиглуулан нэвтрүүлэх шийдвэр гаргасан боловч энэ санаачлага нь гүйлгээнд бараг нөлөө үзүүлээгүй тул няцаагдсан байна. Хоёрдугаар жишээ: цахилгаан холбооны компани дамжуулах ажилд хяналт тавих маш энгийн зэрэглэл тогтоох систем нэвтрүүлсэн боловч удирдагчид нь одоо хүртэл бүдүүлэг үгтэй зурвас илгээхээс зайлсхийсээр байгаа юм. Эцэст нь: үйлдвэрийн эзэн хурааж хадгалахын оронд хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, мэдлэгийн менежементийн технологийн хөтөлбөрт хэдэн зуун саяын хөрөнгө оруулалт хийсэн боловч хэдхэн сарын дараа уг систем балран унасаныг тэмдэглэх ёстой.
Энэ бүх жишээнд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд дадал зуршилын өөрчлөлт хийх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч компаниуд олон сайхан ажил хийжээ. Энд ухаалаг, шаргуу, зорьсондоо хүрдэг ажилтан урьдын адил ажлаа хийхэд цаг зарцуулах, эсвэл тусгай арга хэрэгсэлийг ашиглах шаардлагагүй юм.

Тухайлбал, банкин дээр хоёр сайн гэж үзэхээр боловч эцэстээ ажлын гүйцэтгэлд саад учруулах сэтгэлгээний төлөвшил нь гүйлгээг хурдасгах шинэ арга хэрэгсэл, сургалтыг үр дүнгүй болгоход хүргэсэн байна. Эхнийх нь “миний ажил бол хэрэглэгчдэд хүссэнийг нь өгөх”, хоёрдахь нь, “би Алтан дүрмээ дагаж хэрэглэгчдээ хүссэнээрээ захирна” гэжээ. Цахилгаан холбоон дээр, ажиллагсад нь “шүүмжлэл – харилцаанд сэв суулгана ” гэсэн маш гүн тогтсон итгэл үнэмшилтэй байсан явдал юм. Үйлдвэрлэлийн компани дээр хүмүүс нь “энэ орчинд, мэдээлэл бол хүч чадал, сайн удирдагч бол хүчтэй удирдагч мөн ” гэсэн тогтсон итгэл үнэмшилтэй байсан явдал болно.

Ямар үр дүнд хүрэв? Гадна талаас нь харж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж оролдсон ажиглагчийн байрнаас хандах дадал зуршилтай байснаас, компанийн удирдлагууд гол шалтгааны үндэсийг олж хараагүй байна. Эцэстээ, гурван байгууллагын өөрчлөлт хийх гэсэн хүч чармайлт урам хугарахад хүргэсэн юм.

Уг шалтгааныг таниж залруулах нь

Нэгэнт сэтгэлгээний төлөвшлийн уг шалтгааныг таниж мэдсэн бол дараагийн алхам нь нэн даруй засаж залруулан, ажилтанууддаа дадал зуршлын учир шалтгаантай сонголт хийх цар хүрээг өргөжүүлэх хэрэгтэй. Ингэвэл, урьд тодорхойлсон ёсоор авгалдай эрвээхий болох адил үр дүн авч ирэх юм. Янз бүрийн итгэл үнэмшил, тухайлбал, банкны дундаж гүйцэтгэх ажилтан урамшсан, өргөн цар хүрээтэй, мэдээлэл сайтай дадал хэвшлийн сонголт хийж чадах уу? Хэрэв тийм бол ямар итгэл үнэмшил вэ? гэсэн асуулт гарна.Тэд өөрсдийнхөө ажилд, үнэн хэрэгтээ бусдад үнэлэмж нэмж “хэрэглэгчдэд хүссэнийг нь өгнө” гэхээс илүүтэйгээр “хэрэглэгчидэд хэрэгцээгээ бүрэн ойлгоход нь туслана” гэдэгт итгэсэн гэж үзэж болно. Бас “Алтан дүрмийн” оронд банкны ажилтанууд ямар “Цагаан алтан дүрэм” баримтлах вэ, гэвэл: бусдад ( банкны ажилтануудаас бусад) хүслийнх дагуу үйлчилгээ үзүүлнэ гэж болно.

Цахилгаан холбооны удирдах ажилтанууд өөрсдийн удирдлагын менежементийн шийдвэр гаргахдаа “чин сэтгэл, хүндэтгэл хоёрыг хослуулж чадвал харилцаанд сэв суулгахгүй, бодитоор, энэ нь хүчирхэг хамт олныг бүрдүүлэх гол тулгуур болно” гэдэгт итгэж байсан бол хэрхэх вэ?. Үйлдвэрийн менежерүүд “цуглуулан дарж байхын оронд мэдээлэлээ хуваалцах нь эрх мэдлийг татах хамгийн сайн арга зам ” гэж бодоцгоодог бол яах вэ?. Ажиллагсад нь нэг нэгнийхээ араас сайн арга барил эзэмшин бусадтайгаа хуваалцахад нь тус үзүүлэх зардал чирэгдэл ихтэй (эцэстээ энэ чухал биш) мэдлэгт суурилсан менежементийн систем компанид хэрэг болохгүй гэж тэд итгэж байсан юм.

Дээр тодорхойлсон залруулах дутагдал бүрд ертөнцийг үзэх үзэлдээ гүнзгий өөрчлөлт оруулах нь чухал байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, дурын хэрэглэгч юу хүсэж байна вэ гэх сэтгэлгээний төлөвшлөөс цаашлан тэдэнд чухам яг юу хэрэгтэй байгааг бүрэн дүүрэн ойлгоход нь туслах гэдэг бол хоёрдугаар зиндаанаас шат ахисан хэрэг мөн. Чин сэтгэл гаргах нь харилцааг муутгах биш, харин бэхжүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал хохирогчоос ур чадвар эзэмшиж өөрчлөгдсөн болохыг илэрхийлж байна. Мэдээлэлийг цуглуулж хадгалах биш, түүнийг хуваалцаж байвал эрх мэдэл нэмэгдэнэ гэдэг сонголт хийж, жижигээр биш, томоор харж сурах хэрэгтэй.

Олж харж, засаж залруулахын тод жишээ бол гүн үндэслэлтэй байхаас гадна (ертөнцийг үзэх үзэлд гүн өөрчлөлт гарсаныг илэрхийлэх нийтлэг, хэлхээ холбоо сайтай нэр томъёо ашиглах), зөн билиг (хагас ухаарлаас бүрэн ухамсарлах хүртэл дэвжин дээшлэх замаар боломжийг өсгөн харах), ой санамж (тухайн сэдэв өдөр тутмын ажилд хялбар хөндөгдөж, хэлэлцэгдэх), утга төгөлдөр (байгууллагын онцлогтой, “манайд яг таарна!” гэж сэтгэл хөндөхөөр) байх явдал юм.

Ийм маягаар, жижиглэнгийн худалдаачин “сонсон хариу барихаас” (сэтгэлгээний төлөвшилтийн хариу үйлдэл) “таамаглан хэрэгжүүлэхэд” (санаачлага гаргах), гаднаас санаа авч ажлаа сайжруулах хүсэлтэй инженерийн компани хүрэх үр дүнгээ хэт өөдрөгөөр харж, өрсөлдөгчидөө дутуу үнэлж зуршлаа нээн илрүүлж өөрчлөх явдал хамгийн гол зүйл мөн. Энэ компани “ялж дийлэх гэдэг бол тасархай байх” гэсэн сэтгэлгээний төлөвшилд хөтлөгдөн ийм дутагдал гаргаснаа, тэр нь улам жожгирох дадал зуршилд хүргэснийг хүлээж зөвшөөрөхөөс аргагүйд хүргэсэн юм. Суралцагчийн сэтгэлгээний төлөвшилийг өөрчлөх гэдэг нь “илүү ихийг сурч, бусдаас түрүүлж алхвал ялалтанд хүрнэ”, өрсөлдөгчдийнхөө дунд, түүнээс цааш харах шилдэг арга барилыг ажиллагсаддаа суулгаж өгөх ёстой.

Хүний эрүүл мэнд дээр татсан бизнесийн жишээтэй төстэй тул түүний баталгаа болно. Зүрх муутай хүн ямар хэцүү байдгийг бодолцох хэрэгтэй. Ихэнх зүрх судасны өвчтэй хүн тамхи татаж, архи уухаа таягдан хаяж, өөх тосгүй хоол идэж, сэтгэл санаагаа тайван байлгаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл үлэмж урт насалж болохыг олон жилийн судалгааны дүнд харуулсан юм. Үнэн хэрэгтээ, олон өвчтөн ийм байх гэж хүч чармайлт гаргадаг. Гэвч үе үед хийгдсэн судалгаанаас үзвэл зүрхний мэс засал хийлгэсэн хүмүүсийн 90% нь хоёр жилийн дотор эрүүл бус дадал зуршилдаа эргэн ордог байна.

Калифорнийн Сан Франциско мужийн Их сургуулийн анагаах ухааны профессор, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнг үндэслэн байгуулагч, декан Орниш өвчтөнийхөө ярианаас сэтгэлгээний төлөвшилтийг тодорхойлон засаж залруулахаар шийджээ. Тэрбээр, “Хэрэв би ийм дадал зуршилтай бол үхэхгүй байх байсан” (айлгах хүч) гэснийг “Хэрэв би ийм дадал зуршилтай бол миний амьдрал баяр хөөрөөр дүүрэн байх байсан” (итгэх хүч) гэж өөрчлөхийг хүсчээ. Тэр, “Ганцаардмал, сэтгэлийн хямралтай гэж байгаа хүмүүс тамхиа хаяж, хооллолтоо өөрчлөвөл урт наслах бөгөөд амьдралын хэв маяг гол шалтгаан биш гэж үзжээ. Сэтгэл мэдрэлийн архаг өвчтэй бол хэн урт наслахыг хүсэх билээ? ”. Хэрэв тэд нар өдөр тутмынхаа амьдралд сэтгэл хангалуун өвдөх өвчингүй, сэтгэл зовох зүйлгүй байвал бие нь хэрхэн сайжирч байна вэ? гэсэн судалгааг тэр хийсэн байна. Энэ судалгаагаар, хэвийн амжилт 10 хувь байдагтай харьцуулж үзвэл, түүний өвчтөнүүдийн 77 хувь нь амьдралынхаа хэв маягт тогтвортой өөрчлөлт гаргаж чаджээ.

Үргэлжлэлийг Хэсэг2-с харна уу.

Эх сурвалж: https://www.mckinsey.com

9 сар 6, 2019

Админ

Зөвлөгөө

Их Британи улс буюу бидний хэлж заншснаар Англи улс нь хүн төрөлхтний оюун санааны манлайлагчдыг бэлтгэж, дэлхий дахиныг илүү сайн сайхан газар болгоход томоохон үүрэг гүйцэтгэдгийг дэлхий дээрх 6 удирдагч бүрийн 1 нь тус улсад боловсрол эзэмшсэн нь гэрчлэх биз ээ. Англи улс ч элчин сайдын яамдуудаараа дамжуулан боловсрол соёл түгээх замаар илүү сайхан ирээдүйг бүтээх хүсэлтэй манлайлагчид, нөлөөлөгчид, шийдвэр гаргагчдыг дэмждэг. Үүний нэг жишээ бол 1 жилийн хугацаанд Англи улсын 100 гаруй их дээд сургуулиас өөрийн хүссэн мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцах сургалтын төлбөр болон шаардлагатай бусад зардлуудыг багтаасан Чэвнинг хэмээх тэтгэлэгийг 36 дахь жилдээ зарлаж 160 гаруй улсын 50,000 гаруй төгсөгчидийг хамруулаад байгаа явдал юм. Харин Монгол улсын хувьд сүүлийн 25 жилийн турш 200 гаран хүн уг тэтгэлэгт хамрагдан дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшиж буй бөгөөд Монгол улсын 21 дахь ерөнхий сайд Р.Амаржаргал нь уг тэтгэлэгээр төгсөгчдөөс хамгийн анх улсынхаа ерөнхий сайд болж байснаараа Чэвнингийн төгсөгчдийн онцлох жагсаалтанд тэмдэглэгдэн үлджээ.

2019.09.04-ний үдэш Англи улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Филип Малон 2019-20 оны Чэвнингийн тэтгэлэгт тэнцсэн залуусыг үдэх хүндэтгэлийн хүлээн авалтыг өөрийн гэртээ халуун дулаан орчинд зохион байгуулсанд оролцох боломж гарсан нь миний хувьд төдийгүй үе үеийн Чевнингийн төгсөгчдийн төлөөлөлд харилцаа холбоогоо сэргээж, урам зориг авсан сайхан үйл явдал болсон билээ.

Үдэлтийн арга хэмжээний үеэр элчин сайд болон Монгол улсын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр нар энэ жилийн тэтгэлэгт тэнцсэн залууст баяр хүргэхийн ялдамд их зүйл сурч ирэн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид 2 улсын харилцаанд олон сайхан эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж тэдэнд хүндэтгэл үзүүлж буй нь залуус хойч үедээ ихээхэн итгэл хүлээлгэж буйн тод жишээ мэт санагдсан.
Арга хэмжээ болж буй орчин таатай, найрсаг, халуун дулаан, ялангуяа хотын төвд байрлах элчин сайдын гэрийн ойр орчим нь яагаад ч юм баруун Европд буй мэт мэдрэмж төрүүлсэн мөнх наст модоор хүрээлэгдсэн нов ногоохон цэцэрлэгтэй, дуу чимээгүй, чийг үнэртсэн, хүүхдүүд нь хашаандаа хөгжилтэй, аюулгүй тоглоцгоосон Улаанбаатар хот мөн үү гэмээр байсан нь гайхалтай.

Оролцогчдын хувьд 30-40 орчим Чевнингийн үе үеийн төгсөгчид нь төрөл бүрийн салбарт мэргэшээд ирсэн залуус байсан ба төрийн, хувийн, хөгжлийн бүхий л салбар байгууллагуудад нөлөө бүхий чадварлаг мэргэжилтэнгүүд болсон гэдэг нь тэдний яриа болон биеэ авч явж буй байдлаас анзаарагдсан. Маргаангүйгээр хүн суралцсан улсынхаа соёлын нөлөө эрхэмлэдэг үнэт зүйлүүдийг өөртөө шингээдэг. Англид төгсөгчид нэг л эрхэмсэг, өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон чадвартай, гаднаасаа энгийн, өөрийгөө дөвийлгөхгүй бусдыг доромжлохгүй цэгцтэй ярьдаг яалт ч үгүй элит хүмүүс байгаа нь тэдний төлөөлөлтэй танилцаж цөөхөн цагийг хамт өнгөрөөхөд бүрэн мэдрэгдсэн.

Миний хувьд гадаадад сурах хүсэлтэй байдаг ч гэр бүл, ажлаасаа төдийлөн сайн өөрийгөө хөндийрүүлж, зохион байгуулж чаддаггүйгээсээ үүдэн ямар ч тэтгэлэгт материал өгч үзээгүй ба цаг хугацаа явахын хэрээр олон тэтгэлэгүүдэд заасан насны хязгаарлалтын шаардлагыг хангахаа болиод байгаа. Харин Чевнинг тэтгэлэгийн хувьд нас хүйс, мэргэжлийн хязгаарлалт тавьдаггүйгээс гадна 1 жилийн хугацаанд зэрэг хамгаалаад ирэх боломжтой болон өмнөх төгсөгчдийн байгаа байдал нь их таалагдсан тул өөрийн компанийн 9 сарын 11-нээс 10 сарын 30-ны хооронд Гадаадад тэтгэлэгээр суралцахад бэлтгэх МенторМе хөтөлбөрөөр өөрийгөө бэлдэн тэтгэлэгийн материалуудаа өгөөд үзье гэсэн бодлыг төрүүллээ. Манай тэтгэлэгт бэлдэх хөтөлбөрийн мэдээллийг ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй үзнэ үү. Харин Чевнинг тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД -с авч одоо нээгдсэн байгаа 2020-21 оны тэтгэлэгт материалиа 2019 оны 11 сарын 6-ны дотор бүрдүүлэн өгч өөрийгөө сориод үзээрэй залуусаа. Дашрамд дурдахад Англи хэлний оноог материал хүлээн авах үед шаарддаггүй тул та бидэнд асар их боломж байна шүү. Арга хэмжээн дээр уулзсан Чевнингийн төгсөгчид чматериалаа өгөөд үзээ, алдах юм юу ч байхгүй тэнцвэл ирээдүйд чинь маш хэрэгтэй, тэнцэхгүй бол дараагийн тэтгэлэгт материалаа өгч тэнцэхэд чинь асар их туршлага болсон байна. Чин сэтгэлээсээ гадаадад сурахыг хүсч буй бол хэд хэдэн удаа тэтгэлэгт материалаа өгч сайжруулаад явж байтал тэнцэх нь цаг хугацааны л асуудал гэж зөвлөж байсныг та бүхэнд дамжуулья. Илүү олон Монгол залуус энэхүү тэтгэлэгт материалаа өгч тэнцэн эх орон цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж амьдарч байсан ул мөрөө үлдээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн тул энэхүү тоймыг та бүхэнд цаг гарган бичин хүргэж буйдаа баяртай байна.

Амжилт хүсье 😊

 

ХУВЬ ХҮНИЙ ЭЕРЭГ ӨСӨЛТ, ХӨГЖЛӨӨР ДАМЖУУЛАН ГЭР БҮЛИЙГ, ХАМТ ОЛНЫГ, ЦААШЛААД НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ

Та бидэнд өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?
Намайг Бам гэдэг. Би хувь хүний эерэг өсөлт хөгжил, байгууллага хамт олны уусал, зөв зохицлын чиглэлээр сургалт хөтөлбөр дээр ажиллаад маш удаж байна. 2017 оноос би Lifekite компаниа байгуулаад 3 жилийн хугацаанд 3 өөр улс оронд байгууллага болон хувь хүнд чиглэсэн өөрчлөлтийг бий болгох хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Та Монголд хэд хэдэн удаа ирж хувь хүний хөгжлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг цөөн тооны хүмүүст зориулж хэрэгжүүлж байсан. Харин энэ удаа яагаад олон нийтийг хамрахаар шийдсэн бэ?
Lifekite нь эерэг, эрс өөрчлөлтөд чиглэсэн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хувь хүн бүрт өөрийгөө бүрэн танин мэдэх, эрч хүч, хайр халамжийг өгөх зорилготой. Хувь хүн гэдэг гэр бүлийг, хамт олныг, цаашлаад нийгмийг бүрэлдүүлдэг учир хувь хүний эерэг хувьсал өөрчлөлтийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид эерэг, хүчтэй, хайр энэрэлээр дүүрэн нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилготой. Иймдээ ч энэ удаа илүү олон Монголчуудад манай хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа.

Хувь хүний амьдралын тэнцвэртэй байдал яагаад чухал вэ? Бидэнд ямар өөрчлөлтүүд өгдөг вэ?
Бид хугацаа нь тулсан ажлууд болон өдөр тутмын үйл хөдөлгөөндөө анхаарал хандуулж, амьдралдаа хамгийн чухалд тооцогддог зүйлүүдээ мартчихсан байдаг. Бид зүрх сэтгэлтэйгээ холбогдох мөчид өөрсдийн хамгийн үнэ цэнэтэй зүйлээ эргүүлэн олж авдаг. Энэ нь гэхдээ нэр хүнд, ололт амжилтын тухай биш юм шүү. Энэ нь заавал нүдэнд харагдахуйц зүйл ч байх албагүй.
Харвардын их сургуулийн судалгаагаар хамгийн аз жаргалтай, хамгийн урт, үр дүнтэй, эрүүл амьдрал нь эерэг сайхан харилцааг өөртөө бий болгож хөгжүүлсэн хүмүүст байдаг гэсэн байна. Бид өөрсдийн жинхэнэ үнэ цэнээ эргүүлэн олж авах нь бидний өдөр тутмын амьдралыг илүү утга учиртай болгодог.

Улаанбаатар хотод хувь хүний хөгжлийн чиглэлээр маш олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Lifekite-ийн хөтөлбөрүүд харин энэ бүгдээс юугаараа онцлог вэ?
Улаанбаатарт гэлтгүй Азид хэрэгжиж буй ихэнх хөтөлбөрүүд нэгэн хэвийн, лекц зонхилсон, тодорхой дүрэм журамд баригдсан байдаг. Lifekite-ийн хөтөлбөрүүд оролцогчдоо өөрсдөөр нь шинэ дадал, бодлыг туршуулж, тархины үйл ажиллагаатай холбоотой дасгал хийлгэж, инээлгэж, уйлуулж хүний бүх мэдрэхүйг ажиллуулдагаараа үр дүн ердийн ижил төстэй хөтөлбөрүүдээс хэд дахин илүү байдаг.

FlowxUlaanbaatar, UnboundedxUlaanbaatar 2 хөтөлбөрийн ялгааг тайлбарлаж өгөөч.
Энэ 2 хөтөлбөр хоёулаа хувь хүний эерэг, эрс хувьсал өөрчлөлтөөр дамжуулан баланстай амьдрал, түүнийг дагаад эрүүл бие, хувийн болон ажлын талбартаа алинд ч чин сэтгэлийн сайхан харилцаа, амжилттай карьер, утга учиртай, тод томруун амьдралын зорилготой байхад тусална.
FLOW нь илүү олон хүнд нэг зэрэг хүрэх амьдралын дасгалжуулалттай таныг танилцуулах, үр дүнг нь танд мэдрүүлэх хөтөлбөр бол Unbounded нь илүү гүнзгий түвшний цөөн хүнтэй, амьдралаа дараагийн түвшинд нь гаргахыг хүсч буй хүмүүст илүү тохиромжтой.

Эдгээр хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
Манай Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Educated-ийн хамт олонтой 99990572, 99630298, 70187071 дугааруудаар холбогдох буюу эвент хуудсуудад маань зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

FLOWxULAANBAATAR дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай!

UNBOUNDEDxULAANBAATAR дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай!

Эх сурвалж: http://www.ub.life

Амьдрал биднээс бүх зүйлд тэнцвэртэй байхыг шаарддаг. Тэгж чадаагүй тохиолдолд бүтэлгүйтэл биднийг ойрхон отож байдаг. Бид үргэлж л амьдралынхаа алсын хараа, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшлан тэмүүлэхийн хажуугаар амьдралыг тань бүрдүүлж буй бүх л хэсгүүдийг тэнцвэртэй авч явахаар чармайдаг.

Хэрвээ бидний амьдралын аль нэг хэсэг бидний хүч энергийг тэнцвэргүйгээр сорж эхэлвэл амьдралын бусад хэсгүүд маань яаралтай өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаарддаг. Энэ үед бид бүх зүйлийг хяналтандаа байлгах нь бүү хэл амьдралын тэнцвэрээ дахин бий болготлоо хүлээснээсээ гарч урагшилж чадалгүй гацчихдаг. Иймд бид хүч энергиэ хэтэрхий их зарцуулаад байгаа зүйлсийг таньж мэдээд, хяналтандаа авч, өөрийн хүч энергиэ амьдралынхаа хэсэг бүрт тэнцвэртэйгээр хуваарилах хэрэгтэй.

Үүнийг бидний төлөө өөр хэн ч хийж өгч чадахгүй гэдгийг гүн гүнзгий ухамсарлах хэрэгтэй. Хэн ч бидний өмнөөс сэтгэн бодож, амьсгалж, аливааг мэдэрч, харж, туршлага хуримтлуулж, хайрлаж эсвэл үхэж чадахгүй. Тэгэхээр амьдралаа бүх л талаар тэнцвэртэй авч явж чадах эсэх зөвхөн биднээс өөрсдөөс маань л шалтгаална. Бид харин шийдэмгий л байх ёстой.

Гэхдээ яаж? Юунаас эхлэх вэ? Та өөртөө зориудаар цаг гарган, өөр юунд ч сатааралгүй өөртөө, өөрийн амьдралдаа үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй. Бидний тэнцвэртэйгээр авч явахаар чармайж буй амьдралынхаа доор дурдсан бүх л хэсгийг нэг бүрчлэн авч үзэх хэрэгтэй. Үүнд таны гэрлэлт, гэр бүл, мөнгө санхүү, эрүүл мэнд, нийгмийн хүрээлэл, оюун санааны хөгжил, сэтгэлийн хатуужил зэрэг багтана.

Бид дээрх бүх л хэсэгт хангалттай хэмжээний хүч энерги зарцуулж чаддаг билүү? Эсвэл бид нэг тал руугаа хэт хазайгаад, нөгөө талаа орхигдуулаад байна уу? Тэгвэл доор та бүхэнд амьдралаа тэнцвэртэй авч явах аргуудыг хуваалцъя:

1. Амьдралаа яг одоо байгаагаар нь дүгнэ

Амьдралаа яг байгаагаар нь бодитоор үнэлж, дүгнэх нь бид амьдралдаа хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх хамгийн эхний алхам юм. Танд бие бялдарын хувьд ядарч цуцсан, эсвэл оюун санааны хувьд зогсонги байдалд орсон бүр эсвэл итгэлтэй, ойр дотны хүн байхгүй ганцаардсан мэдрэмж төрдөг үү? Та өөрийгөө ажлын хэнээтэй нэгэн гэж боддог уу? Танд дотоод хүнээ илүү хүчирхэгжүүлэх хэрэгтэй санагддаг уу? Та дээрх асуултуудын аль нэгэнд тийм гэж хариулсан бол таны амьдралын тэнцвэр алдагдсан байх магадлал өндөртэй.

2. Амьдралаа тэнцвэртэй болгох шийдвэрийг ухамсартайгаар гарга

Бодит байдлыг өөрийн шийдвэрийнхээ суурь өгөгдөл болгох нь бид өөрсөддөө тэнцвэрт амьдралыг бий болгох хоёр дахь алхам юм. Тэнцвэрт амьдралыг бий болгосноор бид амьдралын хэтийн зорилго, зорилтууддаа стресс бухимдал багатайгаар хүрэх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр бид ухамсартайгаар тэнцвэрт амьдралыг бий болгох шийдвэрийг гаргах ёстой.

3. Гаргасан шийдвэрээ гүйцэлдүүлэх төлөвлөгөөгөө минут, минутаар гарга

Бид бүгдээрээ л ямар нэгэн зүйлийг байнга л мартаж байдаг. Та шинэ он эхлэхэд нэгдүгээр сард гаргаж байсан төлөвлөгөөнүүдээ бүгдийг санаж байна уу? Гаргасан шийдвэрүүдээ өдөр бүр, минут минутаар хянан, нягталснаар бид хүссэн өөрчлөлтөө хийх нөхцлийг бүрдүүлдэг болохоос бүх зүйл нэг шөнийн дотор өөрчлөгдөнө гэж бодвол санасны чинь гарз.

4. Амьдралынхаа хэсэг тус бүрээр зорилтууд тавь

Таны хүрэхийг хүсч буй гол зорилго чинь тэнцвэртэй байдал гэдгийг санаж амьдралынхаа бүх хэсэгт биелэгдэхүйц, хэмжигдэхүйц зорилтууд тавь. Таны зорилтууд дараах хэсгүүдийг хамрах хэрэгтэй.
• Таны бусадтай харилцах харилцаа
• Таны биеийн эрүүл мэнд
• Таны дотоод сэтгэлийн хүч
• Таны оюун ухааны хөгжил
• Таны ажил
• Таны мөнгө, санхүү

5. Эрсдэл хүлээхдээ бэлэн бай

Өөрөө өөрсдийгөө үнэлж дүгнээд, өөрчлөлтийг хийх эрсдэл хүлээх нь бидний амьдралыг сайжруулаад зогсохгүй таныг илүү эрч хүчтэй, амьдралын утга учраа илүү ухамсарлан урагшлахад тань тустай. Тэнцвэртэй амьдралын ач тусыг ойлгох нэг хэрэг. Гаргасан шийдвэрээ гүйцэлдүүлж, амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийх нь эрсдэл гаргахын гол утга учир билээ.

6. Өөртөө өдөр бүр үнэлэлт, дүгнэлт хийж бай

Бид амьдралдаа хийхээр зорьж буй өөрчлөлтүүд маань хэр ахицтай байгааг өөрсдийнхөө байр байдлыг тогтмол хянахгүй бол мэдэх боломжгүй. Таны гаргасан шийдвэрүүд хөдлөшгүй зүйл биш шүү дээ. Хэрвээ ямар нэгэн зүйл явцгүй санагдвал шийдвэрээ өөрчлөх зоригтой бай. Өөртөө өдөр бүр чимээгүй бясалгал хийх, амрах, өөрийгөө “хянан шалгах” цаг гаргаж бай.*

Та бүхэнд маш таатай нэгэн мэдээ дуулгахад бид та бүхнийг тэнцвэртэй, үр бүтээмж өндөртэй амьдралыг цаг алдалгүй, үр дүнтэйгээр цогцлооход тань туслах үүднээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын дасгалжуулагч Bam Santiago-г Улаанбаатар хотноо дахин урьж түүний Хувь хүний цогц хөгжлийн Unbounded 2 өдрийн хөтөлбөрийг 11-р сард Англи хэлээр (орчуулгагүй), мөн Монгол орчуулгатайгаар 2 удаа зохион байгуулах гэж байна.

Unbounded хөтөлбөрийн оролцогчдын сэтгэгдлээс хуваалцъя.


* Эх сурвалж: https://www.success.com/6-tips-to-create-a-balanced-life/

Хүн бүр амьдралынхаа туршид цаглашгүй их эрч хүчтэй эсвэл хий нь гарсан шаар мэт юу ч хийх хүсэл тэмүүлэлгүй болох гэх мэтээр холилдсон мэдрэмжтэйгээр ажиллаж хөдөлмөрлөдөг. Мэдээж хэн бүхэн урам зориг, эрч хүчтэй үедээ богино хугацаанд илүү ихийг хийж бүтээж байдаг. Тиймээс бүтээлч залуусдаа өөрийгөө аль болох хүсэл тэмүүлэлтэй байлгаж илүү амжилт гаргахад нь туслах зөвлөгөөг энэ удаад сонгон авч орчуулан хүргэж байна. Удирдлагын харилцаагаар мэргэшсэн, манлайлалын тэргүүлэх зэргийн зөвлөх Кристи Хеджес (Kristi Hedges)-н энэхүү зөвлөгөөг дагаж ажлын бүтээмжээ багахан ч гэсэн нэмэгдүүлэхийг хүсье.

 

Бид урам зоригтой үедээ ажлыг зүгээр л гялалзуулдаг. Бид зорилго, тэмүүлэлтэй бол эзэмшсэн чадвараа сайн ашиглаж байгаа мэт аз жаргалтай мэдрэмжийг авдаг. Гэтэл амьдрал дээр бид хийх ёстой зүйлсээ хийн хэсэг байж байтал урам зориг маань замхран алга болдог. Жишээлбэл: удирдлагаас тань таныг үнэлэхгүй, хийж буй зүйлийг тань ойлгохгүй байх болон таны хийж буй үүрэг даалгаварууд сэтгэлийг тань татахгүй, хөдөлгөхгүй байх гэх мэт олон шалтгаан үүнд нөлөөлдөг. Урам зоригоо нэг алдчихвал түүнийг буцаан олж авах хэцүү байдаг. Магадгүй та дуртай ажлаа хийдэг азтай нэгэн байсан ч өөрийнхөө хийж буй ажилдаа илүү гүнзгий шинжилгээ хийж өөрийгөө гайхшруулах зүйлсийг өсгөхөд цаг гаргах хэрэгтэй шүү.

 

Би олон удирдах ажилтанд зөвлөгөө өгөхөд тэд ажилчдыг урам зоригтой байхад юу нөлөөлдөг бэ? компани уу, тодорхой нэг нөхцөл байдал уу эсвэл хоёулаа юу гэдэг асуултыг байнга тавьдаг.

 

Олон арван жилийн турш урам зоригийн тухай судалсан сэтгэлзүйч Тодд Траш (Todd Thrash), Андрев Эллиот (Andrew Elliot) нар хүмүүс урам зоригтой байхад 1. Шинэ боломжийг олж харах чадвар өсдөг, 2. Гадаад орчны нөлөөлөлд зохицох чадвар сайжирдаг 3. Илүү эрч хүчтэй болдог гэж тодорхойлжээ. Аз болоход, урам зориг гэдэг бол оюун ухаанд байрлах хөдлөшгүй зүйл биш тул түүнийг хүн бүр өөртөө үүсгэн бий болгох боломжтой юм. Тиймээс олон үйлчлүүлэгчиддээ санал болгож, амжилт дагуулсан өөртөө хэрхэн урам зориг, мотивацийг бий болгож болох талаарх энгийн зөвлөгөөнүүдийг хүргэе.

 

Эерэг цохилтыг хүлээх хэрэггүй.

 

Та урам зориггүй үедээ гацаанд орсон мэт байх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ үүнд ямар нэг хариу үйлдэл хийхгүй байх нь дайсныхаа талд ажиллаж буйтай ижил юм. Тэмүүлэл гэдэг зүгээр ширээн дээрээ суугаад цахим шуудангаа шалгаж эхлэхэд өөрөө хүрээд ирдэг зүйл биш. Тиймээс ямар нэг гэнэтийн гялбаа орж ирж таны нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээх хэрэггүй. Танин мэдэх зан төлөвийн онолоор бол бидний зан ааш нь бидний юу бодох болон мэдрэхэд нөлөөлдөг. Хүмүүс харилцан адилгүй үйлдлүүд хийх ба түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг. Тиймээс өдөр бүр хийдэг ажлаа хийхдээ ч өөрийгөө анхааралтай ажиглаж энэхүү ажил танд юу мэдрүүлж буй болон танд ямар нэг шинэ боломж нээж өгөх магадлалтай эсэхийг сайтар тунгаагаарай.

 

Хүсэл тэмүүллийг хэвшил болго.

 

Хүмүүс ажиллаж буй салбартаа экспертийн түвшинд хүрсэн гэж өөрийгөө тооцсон үедээ суралцахаасаа хойш суух нь хэвийн үзэгдэл болдог. Судлаачидын тогтоосноор өөрийгөө экспертийн түвшинд очсон гэж үзсэн хүмүүс нь хаалттай, хэвшмэл үзэл баримтлалтай болж онолын үүднээс догматист буюу хэт бардам болдог байна. Гэтэл шинэ мэдээлэл болон туршлага нь биднийг урам зоригтой, тэмүүлэлттэй байлгадаг.
Шинийг туршлагыг олж авахын тулд ямар нэгэн хичээлд хамрагдах, ном унших, мэргэжилтнүүдийн уулзалт цугларалтанд оролцох, аялах гээд олон зүйлийг хийх боломжтой. Өөрийнхөө ажлын төлвөлгөөг гаргахдаа дээрх зүйлсээс марталгүй оруулаад өгөөрэй. Хагас жилд 1 удаа аялана, Баасан гариг бүрийн өглөө цөөн цагийг шинэ ном, нийтлэл уншихад зориулна, улиралдаа доод тал нь гурван өөрийн салбарт ажиллаж буй шинэ хүмүүстэй уулзана гэх мэтээр оруулахад л болоо. Билл Гэйтс жилдээ 2 удаа 2 долоо хоногийн турш оффис болон ажлаасаа холдож шинэ санаануудыг уншиж цэгцлэх болон зураглах хугацааг өөртөө гаргадаг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ боломжгүй ч долоо хоногтоо цөөхөн хэдэн цагийг өөрийгөө эрч хүчтэй, сонирхолтой байлгахад зориулсан үйл ажиллагаанд зориулахыг зөвлөж байна.

 

Шинэ танил, найзуудтай бол.

 

Бидний цагийг хамт өнгөрөөж буй хүмүүс бидний эрч хүч болон тухайн үеийн зан аашинд нөлөөлж байдаг. Тэд мөн бидний итгэл үнэмшилд ч нөлөөлдөг. Бид маш амархан нөгөө л хэдэн хүнтэйгээ ярьдаг зүйлсээ л ярьсан долоо, долоо хоногуудын давтамжинд ордог. Үүнээс гарч шинэ хүмүүстэй уулз. Таниас шал өөр зүйл хийдэг хүмүүсийг олох тал дээр илүү хүчин чармайлт гаргаарай. Үлгэр дуурайл болгодог хүнтэй байснаар тэдний туршлагыг суралцах боломжийг нээдэг. Тэд шинэ санааг гаргаж ирээдүйд итгэх оч гялбаагаар хангадаг.
Үлгэр болгох хүнээ хэдэн жил болоод сольж байх хэрэгтэй ба өөрөөс тань урд явж буй хүнийг сонгох хэрэгтэй. Ингэснээр та одоо хаана явж буйгаа ахин тунгаахад түлхэцтэй юм. Таныг алмайруулдаг зан чанартай хүмүүсийн жагсаалтыг гарга. Төгс төгөлдөр лүү тэмүүлснээс цөөн тооны зан чанарыг өөртөө бий болгохыг хичээх нь илүү үр дүнтэй болов уу. Мөн та заавал үлгэр болгох хүнтэйгээ амьдрал дээрээ ямар нэг харилцаа холбоотой байх шаардлагагүй. Зүгээр л алсаас тэднийг ажиглан суралцахад хангалттай ба тэд ч таныг өөрсдөөр нь үлгэрлэх баатраа болгосныг мэдэх шаардлагагүй.

 

Сонголтоо нарийвчил.

 

Заримдаа бид ямар ажлаа түрүүлж хийх үү гэдгээ сонгож чадахгүйн улмаас эрч хүчгүй болдог. Жишээлбэл танд ч ажилдаа үлдэх үү, шинэ ажилд орох уу, бүүр шинэ мэргэжил сонгох уу, алба хэлтэсээ солих уу, урамшуулал бонусын талаар асуух уу гээд л олон бодлууд орж ирснээс өмнөх ажлаа хийж чаддаггүй. Хэтэрхий олон сонголт зэрэгцэн оршихийг сэтгэлзүйн ухааны профессор Барри Шварц (Barry Schwartz) сонголтын парадокс гэж тодорхойлсон байдаг ба энэ тохиолдолд бид хүнд ачаанд дарагдсан мэт болж юу ч хийж чадахаа байдаг.
Үүнээс бид сонголтоо цөөрүүлж юу нь илүү чухал байгаадаа төвлөрснөөр гарах боломжтой. Хүмүүс төлөвлөгөөний дагуу ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс танд ямар нэг хөдөлгөөн үгүй зогсонги байдалд байгаа мэт мэдрэмж төрж байвал хийх гэж зорьж буй ажлуудынхаа сонголтуудыг бичээд түүнээсээ хамгийн ихээр таныг догдлуулж буй гурвыг нь сонго. Харин хамгийн чухал гэсэн сонголтынхоо төлөө цагаа хуваарилан ажиллаж эхэл.

 

Урам зориг заавал мэдрэгдэхүйц байх албагүй ч таны шинэ санал санаачлага гаргах хүчин чармайлтыг тань өсгөж байдаг. Жак Лондоны хэлсэнчлэн, “Урам зоригийг урин дуудах болон дэмий хүлээх хэрэггүй. Түүний хойноос муна барин тэмц. Чи түүнийг олж авч чадаагүй байсан ч түүнтэй үнэхээр ижил зүйлийг олсон байх болно”

 

Эх сурвалж: www.hbr.org

“Боловсролын Санаачилгууд” ТББ-аас дэлхийн түвшний мэдлэг, мэдээллийг Монголчууддаа хүргэх зорилгын хүрээнд олон улсад нэр хүндтэй байгууллагуудад ажилладаг эрхмүүдийг Монголдоо урин авчирч эрчимжүүлсэн сургалтууд зохион байгуулдаг.

Эдгээр эрхмийн түүчээ болж бидний урилгаар 10 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Монголд зочилж Нийгмийн энтрепенершипийн хөтөлбөр (Social Entrepreneurship Bootcamp) болон Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах эрчимжүүлсэн сургалт (Executive program on Boosting negotiation skills)-ыг удирдан явуулсан Азийн топ Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Lee Kuan Yew School of Public Policy болон дэлхийн бизнесийн шилдэг сургууль гэгддэг INSEAD-д багшилдаг, SportImpact нийгмийн энтрепенерийн үүсгэн байгуулагч, консалтинт Нуно Дэликадотой Defacto нэвтрүүлгийн санаачлагч Д. Жаргалсайханы хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Ж: Оройн мэнд, манай нэвтрүүлэгт тавтай морилно уу.

Н: Баярлалаа, оройн мэнд.

Ж: Та багш, нийгмийн энтрепенер, тамирчин гээд олон албан тушаалтай учир сонирхолтой яриа өрнүүлэх сэдэв олон байна. Яриагаа нийгмийн энтрепенершип гэж юу вэ гэдгээр эхлэх үү?

Н: Нийгмийн энтрепенершипийн гол зорилго нь дэлхий нийтэд тулгараад буй нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн төрөл бүрийн санаа, загвар, процесс, арга хэрэгслүүдийг ашиглан шийдвэрлэх юм. Зарим хүмүүс үүнийг хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахын тулд нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээр зорьдог Тереза эх болон Ричард Брэнсон шиг бизнесийн байгууллагууд, төрөл бүрийн шийдлүүдийг хөгжүүлэн, өргөжүүлж олон хүнд хүртээмжтэй байлгаж чаддаг энтрепенерүүдийн нэгдэл гэж тайлбарладаг.

Ж: Манай үзэгчдэд илүү ойлгомжтой байлгах үүднээс та ямар нэгэн төсөл хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн бизнесийг тайлбарлаач?

Н: Таныг зөвшөөрвөл би өөрийн “Спортын үр нөлөө” нийгмийн бизнесээ товч тайлбарлая. Энэ маань хүнийг спортоор дамжуулан хөгжүүлэх алсын хараатай нийгмийн бизнес юм. Бид хүний хөгжил гэдгийг хүмүүс өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрийн хүссэн амьдралаараа амьдарч, ирээдүйгээ бүтээх хүч, урам зоригоор тэтгэх гэж тодорхойлдог. Энэхүү зорилгоо ажил хэрэг болгож, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд бидэнд бизнесийн тогтвортой загвар шаардлагатай. Тогтвортой байна гэдэг нь тухайлбал хүний нөөцийн хувьд бизнест чинь шаардлагатай ажиллах хүч урт хугацаанд тогтвортойгоор хувь нэмрээ оруулах, мөн санхүүгийн болон бусад материаллаг нөөцүүдээр тогтвортой хангагдахыг хэлнэ. Тэгэхээр таньд төрөл бүрийн нөөцүүд хэрэгтэй байх нь.

Ж: Жаахан дэлгэрүүлж үзье. Өнөө үед дэлхий дахинд тулгамдаад буй илүүдэл жин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудлууд байхад ихэнх хүмүүс эдгээр асуудлаас хэрхэн яаж ангижрахаа мэддэггүй. Тэгэхээр та яг хэрхэн спортоор дамжуулан хүнийг хөгжүүлж байгаа тухайгаа тайлбарлаач.

Н: Бидний авч хэрэгжүүлж буй арга хэрэгслүүд хамгийн шилмэл арга эсэхийг бид одоогоор хэлж мэдэхгүй ч бид юутай ч хийж туршсаар байна. Угаасаа ч турших, суралцах, сайжруулах, үр дүнгээ дүгнэж цэгнээд дахин сайжруулах гэдэг бол энтрепенер хүний арга барил. Бид 20-25 насны залуустай тулж ажилладаг. Бид тэдэнд манлайллын ур чадвар, удирдлагын арга барилууд, аливааг дүгнэж цэгнэх ур чадваруудыг зааж сургаснаар тэднийг ирээдүйн манлайлагчид, залуу манлайлагчид болгон бэлтгэдэг.

Ж: Тэдгээр залуусыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Энэхүү ажлын тань цар хүрээ хэр вэ? Та энэхүү хөтөлбөрөө Сингапур болон бусад хэд хэдэн орнуудад амжилттай хэрэгжүүлээд байгаа. Энэхүү бизнесийнхээ амжилтын түүхээс бидэнтэй хуваалцаач. Оролцогчдоо хэрхэн шалгаруулдаг, хөтөлбөрийн зардлыг хэн санхүүжүүлдэг, хэр хэмжээний санхүүжилттэй байхад тогтвортой ажиллаад байх боломжтой гэх мэт.

Н: Бид Тимор – Листэ (Зүүн Тимор) гэх 1,2-хон сая хүн амтай боловч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ муу хөгжсөн, ариун цэврийн асуудал ихтэй, хүнс тэжээлийн дутагдалтай зэрэг шийдвэрлэх олон асуудалтай улсад анх энэхүү нийгмийн бизнесээ эхлүүлсэн. Бид хэрхэн залуусыг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг вэ гэхээр – бид спортоор дамжуулан амьдралаа эерэгээр өөрчлөх хөтөлбөр, сургалтууд зохион байгуулдаг. Оролцогчид урьдчилан бүртгүүлэх ёстой ба хэр хүсэл эрмэлзэлтэй байгааг нь шалгах үүднээс тэднээс тодорхой хэмжээний хураамж авдаг. Ингэж хураамж авснаар нийгмийн бизнес маань мөн санхүүгийн хувьд тогтвортой байхад нэмэр болдог. Оролцогчид дунджаар долоо хоногийн хөтөлбөрт 1 доллар төлөөд оролцох юмуу 25 доллар төлөөд хөтөлбөрийн удирдагчдыг бэлтгэх сургалтанд хамрагддаг.

 

Ж: Гэхдээ нэг доллараар зардлаа нөхөж чадахгүй биз дээ?

Н: Тимор-Листэд бол нэг доллараар олон зардлаа нөхөх боломжтой. Магадгүй миний цагийн үнэлэмжийг бол нөхөхгүй байх. Гэхдээ онцлог нь би энэ бизнесээ сайн дураараа хийдэг. Би цаашид энэхүү төслийг хөгжүүлэн, өргөжүүлэн авч явах орон нутгийн багийнхныг бэлтгэхэд тусладаг. Би цагаа, ажлаа үнэлүүлнэ гэвэл асуудлыг хүндрүүлэх байх. Би тэнд амьдардаг гадаад хүн учир орон нутгийнхнаас арай өөр амьдралын нөхцөлтэй амьдарч байж болно.

Ж: Тэгэхээр, нийгмийн энтрепершип гэж сайн дурын ажил, бизнесийн загварын хослол гэж бас ойлгож болохнээ.

Н: Тэгж ойлгож болно.

Ж: Та маш завгүй, маш олон төсөл хөтөлбөр дээр ажилладаг байж яагаад сайн дураараа ажилладаг юм бэ? Та явж очоод, ажиллаад, тэгсэн мөртлөө ямар ч цалин авдаггүй юм байна.

Н: Оновчтой асуулт байна. Би ч мөн өөрөөсөө энэ асуултыг асууж байсан. Би яагаад энэ ажлыг сайн дураараа хийх болов? гэж. Би энэ ажлаасаа мөнгөн биш ч өөр төрлийн урамшууллыг авдаг. Би зөвхөн бусдын төлөө өөрийгөө золиослодог туйлын үзэлтэй биш л дээ. Энэхүү ажлаа би гэгээрсэн хувиа хичээлт гэмээр юмуу. Би энэ ажлаараа дамжуулан амьдран буй дэлхийгээ илүү сайхан байлгахад хувь нэмрээ оруулж, амьдралын утга учрыг мэдэрдэг.

Ж: Ойлголоо. Та өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж, бусад хүмүүсийн амьдралыг илүү үнэ цэнэтэй болгосноор сэтгэл дүүрдэг юм байна. Та ялангуяа залуу үеийнхний амьдралд өөрчлөлт авчрахыг зорьдог байх нь.

Н: Яг тийм.

Ж: Их сонирхолтой санагдлаа. Таны хийж буй зүйл нийгэмд ихээхэн чухал үүрэгтэй. Та мөн пентатлоны тамирчин байсан хүн. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.

Н: Пентатлон буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, морин уралдаан, гүйлт
гээд таван төрлийн спортыг багтаадаг.

Ж: Ингэхэд та Монголд ямар ажлаар ирсэн билээ?

Н: Би Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах удирдах түвшний ажилтнуудад зориулсан хөтөлбөр болон Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөрүүдийг удирдан явуулахаар ирсэн. Хоёр өөр сегментэд зориулсан хоёр өөр хөтөлбөр байгаа.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадвар?

Н: Тийм.

Ж: Та энэ чиглэлээр хэд хэдэн ном бичсэн байхаа? Зарим нэг нь бэстселлэр болж байсан гэв үү?

Н: Одоогоор ном бичээгүй, голдуу нийтлэлүүд хэвлүүлсэн. Номоо удахгүй гаргах байх.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадварын хөтөлбөр, өөр нэг нь юу гэлээ?

Н: Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөр. Цэргийн сургуулилт шиг биеийн хат шаардахгүй ч маш шахуу, гүйцэтгэл өндөртэй явагддаг хөтөлбөр.

Ж: Энэ хөтөлбөр хэр удаан үргэлжилдэг билээ?

Н: Хоёр өдөр хагас үргэлжилдэг. Эхний өдрийнхөө үдээс хойш эхэлдэг.

Ж: Хэдэн хүн оролцох вэ?

Н: Манай хөтөлбөрт 24 хүн оролцсон.

Ж: Хөөх, ямархуу хүмүүс оролцов?

Н: Ихэнх нь ЕБС-ийн ахлах ангийн болон их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд байсан.

Ж: Оролцогчид хэрхэн хүлээж авав?

Н: Оролцогчид маань маш сэтгэл хангалуун байсан. Тэд шинэ зүйлсийг сурч, өөрсдийн нийгмийн бизнесийн санаагаа хөгжүүлэхдээ ихээхэн идэвхитэй байсан. Манай хөтөлбөрийн зорилго оролцогчдоо нийгмийн асуудлуудыг бизнес модел ашиглан хэрхэн шийдвэрлэх талаарх өөрсдийн санаагаа хөгжүүлэх боломжоор хангах байсан. Тэд бидний өгсөн 10 даалгавар тус бүрийн дагуу санаагаа хөгжүүлээд, эцэст нь шүүгчдэд хөгжүүлсэн санаагаа танилцуулсан.

Ж: Тэд бүгд танилцуулгаа хийсэн үү?

Н: Тэгэлгүй яахав. Гэхдээ Монгол хэлээр явагдсан учир би өөрөө багахан хэсгийг нь л ойлгосон гэдгээ хэлэх нь зүйтэй. Харин хамтран ажиллагсад маань ихээхэн эерэг сэтгэгдэлтэй байсан. Зарим багууд хөтөлбөрөө өндөрлөөд шууд л нийгмийн бизнесийн санаан дээрээ ажиллаж эхлэнэ гэлцэж байсан.
Ер нь хөтөлбөрийн маань гол зорилго нийгмийн энтрепенершипээр дамжуулан хүн нас, хүйс, мэргэжил боловсролд хязгаарлагдахгүйгээр өөрийн амьдрал ахуй, амьдран буй нийгмээ хөгжүүлэн, өөд татах хүч бололцоо өөрсдөд нь байгаа гэдгийг ухааруулах, урам зориг өгөх юм.

Ж: Ямар төрлийн нийгмийн асуудлуудыг ихээр хөндөж байв?

Н: Хэд, хэдэн асуудал хөндөгдсөн. Зарим оролцогчид өөрсөддөө тохиолддог асуудлуудаа шийдэхээр зорьж байсан. Тухайлбал, 20 орчим насны залуус сургуулиа төгсөөд тохирсон ажлаа олоход олон бэрхшээлтэй тулгардаг учир дадлагын ажил, мэргэжлийн ажлаа олоход нь туслах ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх санаа гаргаж байсан. Уг хөтөлбөрөөр дамжуулан тэд их дээд сургуулиас олж авсан мэдлэгээ, практикт шууд ашиглах, төгсөөд өөрсдийн амьдралаа хариуцаад, боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно

Зарим оролцогчид хүүхэд багачууд, ялангуяа гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүдэд зориулсан санаан дээр ажилласан. Тэдгээр санаанаас дурдвад зорилтот бүлгүүдэд хамаарах бага насны хүүхдүүд гэр сургууль болон бусад тогтмол зорчдог маршрутуудынх нь хооронд аюулгүй, боломжийн үнэтэй, хүүхдийн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх гэх мэт.

Ж: Тэгэхээр оролцогчид маань нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэхийг зорьсон байх нээ?

Н: Тиймээ. Тэдгээр асуудлууд нь оролцогчдын шийдэхийг үнэн сэтгэлээсээ хүсдэг асуудлууд байсан.

Ж: Та хэлэлцээ хийх ур чадварын талаар яриач. Энэ яг юу гэсэн үг вэ?

Н: Хэлэлцээ хийх ур чадвар гэж миний бодлоор бидний бүр бага ангиасаа л сурах ёстой хамгийн чухал ур чадвар. Энэ нь аль болох тухайн яриа, хэлэлцээнд оролцогч бүх талын ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхээр зорихыг хэлнэ. Тухайлбал, би таньтай хэлэлцээ хийж байна гэж бодоход, би өөрийн зорилгодоо хүрэхийн хажуугаар таныг ч мөн зорилгод тань хүргэх эрмэлзэлтэй байна гэсэн үг. Энэхүү үнэ цэнэд суурилсан хэлэлцээ хийх ур чадварын сургалтыг “Боловсролын Санаачилгууд” ТББ намайг урьж авчирсанаар Монголд зохион байгуулах боломжтой болсон. Сургалтын үеэр хэрхэн хэлэлцээнд оролцогч бүх талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхэд чиглэсэн практик аргууд, хэлэлцээрийн үйл явцыг дүгнэж цэгнэсний үндсэн дээр системтэйгээр асуудалд хандах арга барилыг зааж, таниулж, түүний дагуу хэлэлцээ хийлгэж, үр дүнгээ үнэлж цэгнээд, алдаанаасаа суралцаад ахин хэлэлцээ хийх зэрэг бүтэцтэй хичээллэсэн. Ингэснээр та хэлэлцээ хийх бүртээ илүү сайжирна гэсэн үг.

Үнэ цэнэд суурилсан хэлэлцээний гол ухагдахуун нь асуудлын аль болох бүр гүн рүү орж, тухайн хэлэлцээрт оролцогчид яг юу хүсээд байгааг ухаж ойлгох чадварт суулгах юм. Асуудлын гүн рүү орж чаддагүйгээсээ болоод хүмүүс голдуу өнгөн хэсэг дээр гацчихдаг. Бид хэлэлцэгч талынхаа зөвхөн шаардлагыг л харж чаддагаас болоод гацаанд орж, хэн хэнийх нь эрх ашигт нийцэх нийтлэг орон зайг олж харж чаддаггүй. Иймээс үнэ цэнэд суурилсан хэлэлцээний аргаар надад яг юу хамгийн чухал байна, таньд яг юу хамгийн чухал байна гэдгийг ухаж гаргаж ирэхийг зорьдог.

Ж: Хамгийн шилдэг хэлэлцээ хийгчид байх хамгийн чухал чадвар юу вэ?

Н: Би хувьдаа хэлэлцээ хийх хамгийн шилдэг зэвсэг бол оновчтой, зөв асуултууд тавих гэж хэлнэ. Сайн асуултууд, нээлттэй асуултууд, яагаад, юуны тулд, яах гэж, хэрхэн гэсэн асуултууд асуух тун хэрэгтэй. Ялангуяа яагаад гэдэг асуулт. Та яг яагаад үүнийг хүсч байна? Юуны тулд ийм шаардлага тавьж байна? Та үүгээр яг яах хэрэгтэй байна вэ? Эдгээр асуулт хүмүүст яг юу хүсч байгааг нь тодруулах хүчтэй асуултууд юм. Эдгээр асуултууд талуудад нуугдаад буй ашиг сонирхолд нь нийцсэн шийдэл, хувилбаруудыг гаргаж ирэхэд тусладаг.

Ж: Сонирхолтой нь та хэлэлцээ хийх ур чадварын хөтөлбөрийг Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль (LKYSPP)-д боловсруулан, хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр хэрхэн хэрэгжих болсон талаар хуваалцаач.

Н: LKYSPP-тай би холбогдохоос өмнө тэд хэлэлцээ хийх ур чадвар олгоход чиглэсэн хөтөлбөртэй байсан. Би тус хөтөлбөрийн багштай найз байсан юм. Тэр найз маань Канад руу буцах болоход хэн тус хөтөлбөрийг нь үргэлжлүүлэх гэж байгаа юм бол гэж бодсон. Тэгээд өөрөө хэлэлцээрийн мэргэжилтний хувьд би яагаад санаачлагыг гартаа аваад тэдэнд хэлэлцээрийн хичээл боловсруулж өгөөд зааж болохгүй гэж бодон саналаа хэлсэн.

Ж: Та цаашид ч ажиллах уу? Та хэлэлцээрийн хөтөлбөрөө заахаас гадна өөр ямар нэгэн ажил хариуцдаг уу?

Н: Урьд нь сургуульд байгаагүй шинэ ажлыг нэг жилийн өмнө санаачлан хэрэгжүүлсэн маань нийгмийн энтрепенершипийн хичээл юм. Би хувьдаа олон нийтэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг сургууль нийгмийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэх боломжийг ашиглахгүй байна гэж харсан. Тийм учраас би энэхүү шинэ хичээлийг орж эхлэхийг сургуульд санал болгосны дагуу энэ оны 1 дүгээр сард анхныхаа оюутнуудтай хичээллэж эхлээд тэд маань энэ долоо хоногт хичээлээ дүүргэж байгаа. Энэ Бямба гаригт тус хичээлийн маань хоёр дахь элсэлт төгсч байгаа юм байна.

Ж: Таны хичээл голдуу нийгмийн бизнесийн амжилттай жишээг танилцуулах уу? Сайн гэсэн арга зүйг танилцуулах уу? Ямархуу байдалтай явагддаг вэ?

Н: Хичээл маань онолд биш практикт суурилсан. Юу гэсэн үг вэ гэхээр оюутнууддаа бодитоор хэрэглэж болох арга тактикууд зааж, түүнийгээ бодит төслүүд дээр хэрэглэхэд нь туслах дасгал ажлууд хийлгэж, бодит төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх урам зоригоор тэтгэдэг. Оюутнуудын дүн нь тэд бодит амьдрал дээр бодит хүмүүстэй ярилцаж, бодит талуудаас суралцаж, улмаар өөрсдийн шийдэхийг зорьж буй асуудлуудаа гүнзгий ойлгосны үр дүнд түүнийгээ шийдэх шийдлүүд боловсруулж, туршиж үзээд тодорхой хэмжигдэхүүнээр үр дүнгүүдийг нь хэмжээд, шаардлагатай бол ахин сайжруулж шийдлээ дахин боловсруулах зэрэг ажлуудыг хэр гүйцэтгэхээс хамаардаг. Тэгэхээр, хичээл маань практикт суурилсан, бодит амьдралд нийцсэн.

Ж: Нийгмийн асуудлууд шийдэх. Бизнесийн асуудлуудыг шийдэхэд хүртэл өнөө цагт төрөл бүрийн апплекешн, интернетийн мэдээ мэдээллийг мэдлэгийн багц болгох мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг ашиглах болсон. Та хичээлдээ мэдээллийн технологийг хэр ашигладаг вэ?

Н: Би ер нь мэдээллийн технологид айхтар сүжигтэй биш л дээ. Мэдээж мэдээллийн технологи цагийг асар хэмнэж, тухайн технологиуд ашиглах боломжтой олон хүмүүст зэрэг хүрэх боломжийг олгодог. Гэвч Тимор-Листэ шиг оронд амьдардаг хүний хувьд, мэдээллийн технологи нөгөө талдаа олон хүнийг орхигдуулж байгааг хардаг. Олон хүмүүс элдэв технологи ашигладаггүй, Монголд ч энэ хамаатай гэж бодож байна.

Ж: Таньтай санал нэг байна.

Н: Олон хүн дижитал хэрэгсэл хэрэглэдэггүй эсвэл яаж хэрэглэхээ мэддэггүй, тэр байтугай бичиг үсэг ч тайлагдаагүй байдаг. Тэднийг мэдээлэлтэй холбохоор зорьтол тэд таны төсөөлж байсан шиг уншиж, бичиж чаддаггүй ч байж болно.

Ж: Тийм шүү.

Н: Тиймд би технологийн инноваци хэрэгтэй гэдэгт итгэдэг ч ихэнхдээ хүндээ инноваци хийх, шинэ шийдлүүдийг гаргах бизнесийн загварын инноваци хийх нь илүү үр өгөөжтэй. Заавал шинэ шийдэл гэх албагүй, тус шийдлүүдийн ач тусыг хүртээгүй байгаа нийгмийн бүлгүүдэд хүргэж ажилласан ч болно.

Ж: Та өмнө нь “Аз жаргал” гэдэг хичээлд илтгэгч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулбал?

Н: Ахыг маань мэддэг намайг огт танихгүй эмэгтэй миний бичвэрүүдийг уншаад над руу хандаж ахлах сургуулийн сурагчдад лекц уншиж өгөөч гэж урьснаар энэхүү хичээлийг зааж байсан. Би тэр үед амьдралын талаар юу гэж боддог, аз жаргалтай амьдралын талаарх ялгаатай философиудын талаар блог дээрээ идэвхитэй бичдэг байсан. Миний санаж байгаагаар 2, 3 ангид илтгэл тавьж сурагчидтай аз жаргалын талаар харилцан яриа өрнүүлэх зарчмаар хичээлийг явуулсан.

Ж: Тэгэхээр аз жаргал гэж юу бэ?

Н: Яг энэ асуултаар хичэээл маань эхэлж байсан. Тиймээс би тэдэнд аз жаргал гэдэг бол хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт, миний хувьд аз жаргал гэдэг бол амьдралдаа тавьсан зорилгууддаа хүрч, бусдын болон өөрийнхөө хувьд зөв тэнцвэртэй харьцааг бий болгох гэж хэлж байсан. Цаашилбал аз жаргал гэдэгт маш олон зүйлийг хамааруулж болно л доо тэгэхдээ миний хувьд бусад хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа маань надад илүү аз жаргалыг мэдрүүлдэг.

Ж: Хэтэрхий гэгээлэг биш үү?

Н: Хэдийгээр би дотогшоогоо гэх юм уу ганцаараа байх даа илүү тав тухыг мэдэрдэг ч аз жаргалтай байхын тулд ууланд гарч лам шиг бясалгал хийж тайван амьдрахыг аз жаргал гэж тодорхойлж чадахгүй.

Ж: Тэгэхээр юу таныг хамгийн аз жаргалтай болгодог бэ?

Н: Өдөр тутмын ажил дээр би аз жаргалыг хүүхдүүдэд спортын төслүүд хэрэгжүүлэх явцдаа мэдэрдэг. Хүүхдүүдийн инээмсэглэл, хийж чадахгүй байгаа зүйлээ давахын тулд хэрхэн суралцаж өөрсдийгөө хөгжүүлж, зоригжуулж байгааг харахаар аз жаргалын цахилгаан гүйдлүүд биеэр минь дамжиж, урам зориг өгч байгааг мэдэрдэг.

Ж: Та хэд хэдэн оронд Олимпын хөдөлгөөнийг сурталчилдаг. Хүнд нөхцөлтэй Афганистан гэх мэт орны Олимпын хорооны гишүүн гэж байсан.

Н: Би Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) тэтгэлэгээр магистрт суралцсанаас хойш энэ төрлийн ажилд оролцох болсон. Миний зааварлагч /ментор/ ОУОХ-ны хөгжлийн хэлтэст, Олимпын нийтлэг эрх ашгийн төлөө ажилдаг байсан. Тиймээс намайг нэг өдөр дуудаад, “Нуно чи бол Португаль хүн, Португалиар ярьдаг. Тиймээс бид чамайг Тимор – Листэ руу Олимпын төлөөлөгчөөр илгээмээр байна. Чи Тимор-Листэ-н спортын холбоодтой хамтран дэлхийн хамгийн залуу Олимпын холбоонд нэгдсэн улс болоход нь туслах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Энэ явдал 2003 онд болсон ба би ч хүсэлтийг хүлээн авсан. Иймэрхүү зүйлсийг супербаатрууд л хийдэг гэж боддог байсан шүү.

Ж: Тимор-Листээс Олимп-д оролцсон тамирчин байгаа юу?

Н: Яг үнэндээ анхын тамирчид нь 2000 онд Олимп-д анх оролцсон. Тухайн үед Тимор-Листэ нь бие дааж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс болоогүй байсан тул 2000 оны Сиднэйн Олимп-д оролцохдоо өөрийн гэсэн туг далбааг ашиглалгүй Олимпын бэлэг тэмдэг тугтайгаар оролцож байсан.
Харин 2004 онд, Афины Олимпод Тимор-Листээс марафоны тамирчид оролцсон ба улс болж тунхагласны дараах анхны олимп нь байсан. Энэ нь миний анх өөрийн биеэр үзсэн Олимпын уралдаан байсан бөгөөд би болон баг тамирчид Грекийн Афин хотод тус улсыг төлөөлөн тугаа мандуулан оролцсондоо тун их баяртай байсан ба 2003 онд хэрэгжиж эхэлсэн төслийн ачаар, байгуулагдаад 2хон жил болж буй хамгийн залуу улсыг олимпод ороход туслаж гар бие оролцсондоо маш их бахархдаг.

Ж: Ямар сонирхолтой түүх, гайхалтай амьдрал бээ, та спортоор дамжуулан хүмүүс болон улс үндэстэнд туслаж байснаас гадна, тамирчин, сайн хэлэлцээр хийгч, багш, профессор гээд олон төрөлд мэргжшиж дэлхийг өөрийнхөө чадлаар хүмүүс амьдрахад илүү сайхан орчин болоход тусалж байгаан байна. Танд маш их баярлалаа.

Н: Танд ч бас намайг урьж ярилцсанд талархаж байна.

Ж: Баярлалаа

Та бүхэн энэхүү ярилцлагын бүрэн эхийг 11 дүгээр сарын 10-ны Баасан гаригийн 20 цагаас VTV-р хүлээн авч үзээрэй!

Доорх номын жагсаалт нь хувь хүний хөгжлийн хамгийн шилдэг гэгдэх номуудаас бүрдсэн бөгөөд жагсаалтыг гаргахдаа олон манлайлагч нарын зөвлөгөө, шилдэг гэгдэх олон улсын сэтгүүлүүдэд ихээр иш татагдсан байдлыг харгалзан сонголоо. Жагсаалтад, хувь хүний хөгжлийн номуудын онолын суурь болсон боловсрол, манлайлал, өөрийгөө хэрхэн дайчилж амжилтад хүрэх тухай номууд багтсан болно.

1. “The Success Principles”

Jack Canfield-ийн бичсэн энэхүү өөртөө-туслах /self-help/ ном нь амьдралаа өөрчилж, амжилтад хүрэх аргуудыг зааж өгсөн байдаг. Хэрвээ та өөрийнхөө амьдралыг өөрчлөх, амжилтад хүрэхэд тань туслах ганцхан шилдэг номыг хайж байгаа бол гагцхүү энэ номыг л уншаарай.

Номын сул тал: Магадгүй номонд дурдагдсан зарим санаанууд нь бусад хувь хүний хөгжлийн номуудтай төстэй учраас уншигч таныг бага зэрэг уйдааж магад.

2. “Think and Grow Rich”

Napoleon Hill-ийн бичсэн “Think and Grow Rich” ном нь амжилтад хүрсэн олон хүмүүсийн ширээний ном болж байсан. Анх бичигдсэн өдрөөсөө хойш 80 гаран жил өнгөрсөн ч өнөөгийн залуучуудын өврийн ном болж хүний дотоод мөн чанар, хувь хүний хөгжил, амжилтын тухай өгүүлдэг энэ номыг заавал уншаарай.

3. “The Power of Positive thinking” 

Амжилтад хүрсэн олон хүмүүс “Хандлага” бол амжилтын хамгийн чухал хэсэг гэдэг. Энэхүү номоор зохиолч Norman Vincent Peale эерэгээр сэтгэх нь амжилтыг шууд бий болгодоггүй харин эерэгээр ЗӨВ сэтгэж чадах нь хүнийг хэрхэн амжилт руу чиглүүлдэг тухай өгүүлдэг.

Номын сул тал: Энэхүү ном нь зарим нэг талаараа хэт их шашины (secret; god) шинж чанартай гэсэн шүүмжлэлүүдийг авдаг байна. Гэвч авах гээхийн ухаанаар хандаж чадвал энэхүү номоор дамжуулан хандлагаа өөрчлөх боломжтой.

4. “Outliers: The story of success” 

Malcolm Gladwell-ийн бичсэн энэхүү ном нь шинжлэх ухааны талаас амжилтад нөлөөлдөг зүйлсийг тодорхойлон бичсэн байдгаараа онцлогтой. Энэхүү номонд бусад хувь хүний хөгжлийн номууд шиг амжилтад хүрэхийн тулд хийх ёстой зүйлсийн жагсаалт байдаггүй. Харин номын хэсэг бүрээр дамжуулан амжилтанд аз, хандлага, чадвар нөлөөлдөггүй харин өөрийн чадварт зориулж буй ЦАГ гэх ганц хэмжүүр л нөлөөлдөг тухай өгүүлнэ.

Холбоотой нийтлэл: “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ”.

Манай сайт дээр гарсан зөвлөгөө, мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйлээр авч байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан хүүхдүүдэд тайзан дээр хэрхэн чөлөөтэй дүрд хувирахаас эхлээд бүсийн тэргүүлэх олон компаний захирлуудыг үр нөлөөтэй илтгэх чиглэлээр дасгалжуулагч Салли Деллоу зөвлөхийг Хонг Конгоос тусгайлан урьж авчран, иргэний нийгэм, бизнес, төр засгийн 60 гаруй төлөөлөлд зориулан “Үр нөлөөтэй илтгэх нь” сэдвээр сургалт семинар зохион байгуулав.

Судалгаагаар хэн нэгэн өөрөөсөө бусад хүнд хандан ярих явцад тухайн хүнийг сонсогч/үзэгчид түүний юу ярьж буйд 7-хон хувийн анхаарлаа хандуулдаг бол, хоолойн ямар өнгө аястай ярьж буйд 40 орчим хувь, биеэ авч яваа байдал, үйл хөдлөлд нь бүр 55 хувийн анхаарал хандуулдаг аж. Салли багш өөрийнх нь хамтарч ажилладаг маш олон гүйцэтгэх түвшний албан хаагчид өөрөө юмуу ажилтнуудаараа магадгүй хэдэн долоо хоног бэлдүүлсэн тайлан, илтгэлээ бусдад танилцуулахдаа сэтгэл зүй болон үйл хөдлөлөө хангалттай бэлтгээгүйгээсээ болж хүссэн үр дүнд хүрдэггүй байсан талаар жишээ татав.

Тэрбээр бусдад зориулан яриа хийх, илтгэл тавихаасаа өмнө хувийн бэлтгэлээ дээд зэргээр хангах онцгой ач холбогдолтойг учирлаж, хэрхэн хувийн бэлтгэлээ хангах талаар практик зөвлөгөө өгөв. Жишээлбэл:
– илтгэгч өөртөө эвтэйхэн, бусдад хүндэтгэлтэйгээр хувцаслах,
– илтгэлээ эхлэхээс 20-30 минутын өмнө техник хэрэгслээ бэлдэж шалгах,
– илтгэлийн үзүүлэн таниулах материалдаа бага бичвэр оруулах,
– биеийн болон нүүрний илэрхийллээ ярьж буй зүйлтэйгээ тохируулан чөлөөтэй, өөртөө итгэлтэй гаргах (дээр дурдсан судалгааны дүнг санаарай!),
– илтгэлээ аль болох цээжээрээ ярих,
– сонсогч, үзэгчидтэйгээ “eye contact” буюу харц тулах (ингэхдээ өөрийн харцыг эрвээхий нисч бууж буй мэт төсөөлөн нэг сонсогчоос нөгөөд шилжин, аль болох олон сонсогчидтой харцаараа тулах)
– сонсогчидоо мэдрэх (уйдаж байгаа, асуулт асуумаар байгаа, сайн сонсохгүй байгаа эсэхийг нь мэдрэх, шаардлагатай бол асууж тодруулах) зэрэг зөвлөгөө өгөв.

Түүнчлэн, таны яриа хийх гол учир шалтгаан болсон сонсогчдоо илтгэл, яриандаа татан оролцуулж, ярьж байгаа зүйлээ ойлгуулж, тэдэнд мэдээлэл өгөх/өөрт хэрэгтэй шийдвэр гаргуулах юмуу үйлдэл хийлгүүлэхийн тулд үр нөлөөтэй тактик хэрэглэж байхыг зөвлөв. Тэдгээр тактикийн нэг болох RARA нь үзэгчдээс асуулт ирэх юмуу үзэгчдэд асуулт тавих тохиолдолд хэрэглэж болох үр дүнтэй арга учир доор тайлбарлая.

Дүгнээд, бусдад (ялангуяа ажлын хүрээнд) хандсан/зориулсан илтгэл, яриагаа хэн, хэнийхээ цагийн гарз болгохгүйн тулд урьдчилан сайтар бэлдэж, илтгэн танилцуулах явцдаа бие, хэл, сэтгэлээ зөв дайчлан хүссэн үр дүндээ хүрч байгаарай гэж хүсье!
Хувь хүний хөгжил, гэр бүл олон нийтийн харилцаа, бизнес болон технологийн талаарх сүүлийн үеийн судалгаанд суурилсан нийтлэл, мэдээллийг та цаг тухайд нь авахыг хүсвэл ЭНД дарж цахим хаягаа бүртгүүлээрэй.

Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх, яваандаа өөрт нь ном унших дадал суулгах нь боловсрол мэдлэгтэй хувь хүн болох суурийг нь тавьж буй тулгын нэг гэдэгтэй эцэг эхчүүд маргахгүй болов уу.Бидний өмнөх зөвлөгөө “Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох бэ” дээр дурдагдаж байсанчлан хүүхдийн ном сонирхолтой байх ёстой. Тиймээс энэ удаад хүүхдүүдийн насны онцлог, сонирхол, хүлээж авах чадвар зэрэгт нь тохирсон номыг сонгох талаарх зөвлөгөөг Монсудар хэвлэлийн хүрээлэнгийн, Дидо хүүхдийн редакцын сурах, сургах хэрэглэгдэхүүний аргазүйч Г. Ариунцэцэгийн тайлбарласнаар хүргэж байна.

Номыг эцэг эхчүүд хүүхдийнхээ нас, хүйс, сонирхолд тохируулан номынхоо материал, бичвэр, зураг агуулгыг анхааран авахаас гадна хүүхдийнхээ хэл, яриа, сэтгэхүйг хөгжүүлэх гэх мэт зорилгоосоо хамааран ялгаатайгаар сонгох боломжтой байдаг байх нь.

https://youtu.be/hk-2_pcS8Nk

Дашрамд хэлэхэд, манай “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ” нийтлэлээс уншигч байхын ач тусын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.

Холбоотой нийтлэл: Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох бэ?