Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / Админ

Дархан-Уул аймгийн өсвөр насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Дархан сумын ЗДТГ-тай хамтран “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт Дархан сумын сурагчдын зөвлөлийн 30 сурагч, ерөнхий боловсролын сургуулиудын 30 багш хамрагдсан бөгөөд олон улсын “Энтерпрайз” аргачлалд үндэслэн боловсруулсан үндэсний “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” жишиг хөтөлбөрийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, хүнлэг ур чадвараа хөгжүүлж, цаашид үе тэнгийн чиглүүлэгч багшаар бэлтгэгдэх боломжтой болж байна. 

Тус хөтөлбөр нь багш,сурагчдад “иргэд болон орон нутгийн” хүрээнд тулгамдаж буй нийгэм, байгаль орчин, бизнесийн асуудлуудыг тодорхойлон хамтран шийдэл гаргах боломжийг олгож байна.

Энтерпрайз хөтөлбөрийн мастер чиглүүлэгч нарын удирдлага дор хөтөлбөрийн багш, сурагчид маань хоёр сарын хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилгууд болох хариуцлагатай хэрэглээ, цэвэр ус, үе тэнгийн дээрэлхэлт, жендерийн эрх тэгш байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, бодит шийдэл гарган төслийн менежментийн арга барилд суралцлаа. 

3-р сарын 22-нд хөтөлбөрийн хаалтын үеэр төслийн  тайланг орон нутгийн удирдлагууд, гэр бүл, анги хамт олон, найз нөхөддөө танилцууллаа.

Энэ үеэр  Дархан сумын Засаг даргын тамгын газраас  баг бүрийн төслийг цаашид бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болж тус бүр 5 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Энэ нь сурагчдын бодит оролцоотойгоор нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чухал алхам болж байна.

 

Хөтөлбөрийн сэтгэгдэл: 

Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Болортуяа: 

“Төслийн үйл ажиллагаа нь сурагч төвтэй явагдаад ирэхээр хүүхдүүд маань илүү их идэвхтэй, санаачилгатай болж төслөө цаашид үргэлжлүүлээд явах боломжтой гэдгийг хараад ирэхээр чиглүүлэгч багш нар маань хүүхдүүдээ дэмжээд хүүхдүүдийнхээ санаанд тулгуурлаж гол санаагаа бий болгоод цаашаагаа явах нь зөв. Энэ талаараа цаашид өөрсдийнхөө ажил, сургуулиудад, ер нь хаана ч хэрэгжүүлээд явахад дөхөмтэй юм байна. Мөн өөрийнхөө суралцсан зүйлсээ бусад багш, шавь, сурагч нартаа ажил болгоод түгээгээд явах ёстой юм байна гэдгийг суралцаж ойлголоо.” Facebook

 

Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн II зорилтын хүрээнд Төрийн албан хаагчдыг чадавхжуулах 10 Модуль  сургалтын хөтөлбөрийг орон нутгийн  төрийн албан хаагчдын хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан байна. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эдүкэйтэд Энтерпрайз ХХК нь:

  1. “Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах нь”
  2. “Загварчлах сэтгэлгээ”
  3. “Сэтгэлгээний хөгжил”
  4. “Системийн сэтгэлгээ”
  5. “Шинэ эгэл орчинд ажиллах, амьдрах чадамж” 
  6. “Интрапренершип” гэсэн нийт  6 Модуль сургалтыг Дархан-Уул аймгийн төрийн албан хаагч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, аймаг, сум, багийн мэргэжилтнүүдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан оролцогчдын сэтгэгдэл: 

Байгалийн ухааны боловсрол хариуцсан ахлах арга зүйч Амаржаргал: “Бид нар өмнө нь Төрийн албан хаагчийн сургалт гэдгийг бүгд нэг танхимд цуглаад зэрэгцэж сууж байгаад сургалтанд оролцох ёстой гэсэн ойлголтыг халсан нь маш шинэлэг байсан. Бүгд нэг баг болж мөн багаа дотроо сэлгэж ангид байгаа бүх хүнтэйгээ танилцаж, таньж мэдэх, ярилцах, хамтрах боломж олгосон нь онцлог байлаа.” Facebook

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн мэргэжилтэн Д.Энхтуяа: “Сургалтаас юу сурсан бэ? Гэвэл багаар ажиллах гэдэг бол их чухал юм байна.Хүнийг өөрчлөх ер нь хэцүү. Яагаад гэвэл хүн өдий насандаа өөрийнхөө бүх хэв шинжийг олоод авцан байдаг.  Гэвч хүн  өөртөө ингээд жижигхэн өөрчлөлт хийгээд байх юм бол цаашдаа илүү их амжилтыг бий болгох юм байна гэдгийг ойлголоо. Энэ сургалт миний хувьд бол ажил, амьдралд маань үр өгөөжөө өгсөн гоё сургалт болж байна.Facebook

Форбес сэтгүүлийн нийтлэлч Виллиам Арруда нь жил бүр карьераа өсгөх, ажлын байран дээр илүү их амжилт, сэтгэл ханамжийг авчрах хувь хүний брэндингийн топ нууцуудыг хуваалцдаг билээ. Тэгвэл тэрээр 2025 оны карьер төлөвлөгөөндөө дараах есөн чухал чиг хандлагыг анхаарч үзэхийг зөвлөжээ. 

Энэ жилийн чиг хандлагууд нь таны бусдаас ялгарах давуу талуудыг тодотгон харуулах, өөрт тохирсон ажлыг болон суралцах арга барилыг бий болгоход илүү чиглэсэн байна. Эдгээр аргуудыг ашиглан карьераа нэмэгдүүлээрэй

  1. Хосолмол ажлын загвар: Ажлын уян хатан байдал (гэрээсээ ажиллах) ба оффист ажиллах – 2025 онд гэрээсээ ажиллах(цахимаар ажиллах), оффист ажиллах гэсэн хосолмол ажлын арга нийтэд дэлгэрч байна. Компанийн удирдлагууд ажилтнуудынхаа ихэнх цагийг оффист өнгөрүүлэхийг шаардаж байгаа бол нөгөө талаас ажилтнууд уян хатан, алсын зайны ажлын боломжийг шаардаж эхэлж байна. Ажил олгогчдын зүгээс тавьж буй уг шаардлага нэмэгдэх тусам хоорондын зөрчил нэмэгдэнэ гэж үзжээ.
  1. Олон чиглэлээр ажиллах: Олон карьерын хэв маяг- Олон чиглэлээр ажиллах буюу нэгэн зэрэг олон ажил, төсөлд оролцох нь сүүлийн жилүүдэд ихээхэн эрсдэлтэй болж байна. Хэдийгээр уян хатан байдал, орлогын олон эх үүсвэрийг бий болгох давуу талтай боловч ажлаас халшрах шинжийг нэмэгдүүлэх болон ажлын байрны тогтвортой байдалд томоохон эрсдэлүүдийг бий болгож байна. 2025 онд энэ хандлага улам бүр нэмэгдэх төлөвтэй байгаа ба байгууллагууд ажилчдынхаа олон чиглэлээр ажиллах байдлыг дэмжихийн тулд уламжлалт ажлын загвараа өөрчлөх шаардлагатай болж болзошгүй юм гэж үзжээ..
  1. Олон талт оролцооны шинэ хандлага- 2025 онд ажлын байранд уламжлалт хүчин зүйлс болох арьс өнгө, угсаа гаралд төвлөрөхөөс илүү хувь хүний онцгой ур чадвар, үзэл бодол, туршлагыг үнэлэхэд төвлөрнө.
  1. Аудио болон подкаст- Аудио контент нь үнэ цэнээ хадгалсан хэвээр байна. 2024 оны байдлаар АНУ-д 12 ба түүнээс дээш насны иргэдийн 47% нь сард дор хаяж нэг удаа подкаст сонсдог гэж мэдээлсэн нь цар тахлын үеийн (2021 он) 41%-тай харьцуулахад ихээхэн өссөн харагдаж байна. Үүний зэрэгцээ дуу хоолойны технологи нь хувь хүний брэндийн чухал хэсэг болж, хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолойны хэрэгслүүд нь менторшип, манлайлал, хүний дуу хоолойд тулгуурласан сургалт хөгжлийг дэмжих замаар карьерын өсөлтийг хурдасгана.
  1. Видео контент- 2025 онд видео контент хувь хүний брэнд хөгжүүлэх хамгийн чухал хэрэгсэл хэвээр байна. Жишээлбэл, LinkedIn дээр видео постууд текст суурьтай нийтлэлээс илүү өндөр хандалттай байдаг. Өндөр чанартай зураглал, өгүүлэмжтэй видео контент нь үзэгчдийн анхаарлыг татах гол түлхүүр болох бөгөөд видеог сайн ашиглаж чадсан хүмүүс илүү тодорч, байгууллагууд ажилтнуудаа видео контент бүтээх ур чадварт сургах нь нэмэгдэнэ гэж үзэж байна.
  1. Ажлын байрны орчныг бүрдүүлэх – AI болон дэвшилтэт технологийн ачаар компаниуд ажилтнуудынхаа карьерын зорилгод тохирсон ажлын туршлагыг санал болгож байна. Mastercard-ийн Build Your Own Career, Unilever-ийн Flex Experiences зэрэг хөтөлбөрүүд нь ажилчдад өсөлтөө удирдах, олон боломжийг судлах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ хандлага нь “нэг загвар бүгдэд тохирно” гэх хэв маягийг халж  байгууллагууд ажилчдынхаа ур чадвар, карьерын зорилгыг дэмжих хувийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах болно гэж үзжээ.
  1. Сургалтын шинэ хандлага- Цар тахлын үед сургалтууд цахим хэлбэрт шилжиж, суралцагчдад уян хатан байдлыг бий болгож чадсан ч оролцоот, хүртээмжтэй байдал асуудал болон гарч ирэв. Maven зэрэг компаниуд уг асуудлыг түрүүлж харж, хамт олны оролцоог чухалчилсан сургалтын хөтөлбөрүүдийг санал болгож байна. 2025 онд компаниуд цахим сургалтын уян хатан байдлыг амьд, харилцан үйлчлэлтэй сургалттай хосолсон загварыг нэвтрүүлж, илүү үр дүнтэй, бодитой сургалтын орчныг бүрдүүлэхэд анхаарах болно.
  1. Хиймэл оюун ухааны эерэг өсөлт- 2025 онд хиймэл оюун ухаан (AI) нь хувь хүний брэндийг бүтээх болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх гол хүчин зүйл хэвээр байх болно. AI-д суурилсан хэрэгслүүд ажлын урсгалыг хялбарчилж, сургалтуудыг хувь хүнд тохируулан оновчтой болгохын зэрэгцээ контент бүтээх, үзэгчдийг татах шинэлэг шийдлүүдийг бий болгож байна. AI-г үр дүнтэй ашигласнаар бүтээмжээ нэмэгдүүлж, харилцаа тогтоох, брэндээ өргөжүүлэхэд илүү их цаг гаргах боломжтой болжээ.
  1. Хөгжилтэй байдлыг нэмэгдүүлэх үе- 2025 онд ажлын соёл болон хувь хүний брэнд нь хөгжилтэй байдал руу анхаарлаа хандуулах болно. Тархи судлалын судалгаагаар хөгжилтэй байдал нь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлж, бүтээмжийг сайжруулдаг болохыг баталсан. Компаниуд ажилчдынхаа орчинд хөгжилтэй хандлагыг нэмэгдүүлж эхэлсэн бол боловсрол, карьерын байгууллагууд платформдоо хөгжилтэй тоглоом, элементүүдийг шингээж эхэлж байна. Контентийн өрсөлдөөнт орчинд мэргэжилтнүүд илүү хөгжилтэй, илүү сонирхол татахуйц контент бүтээж, брэнд болон дагагчдынхаа хүрээг тэлэх болно.

 

Эх сурвалж: 9 Personal Branding Trends For 2025

 

ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭЕ

Танай байгууллага нийгмийнхээ тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулдаг вэ?

Монгол улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан. “ААНОАТ тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орж бизнес эрхлэгч таныг нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх тэр дундаа төрийн өмчит болон орон нутгийн өмчит ЕБС-н боловсролд хөрөнгө оруулалт хийж санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлбэл татвар ногдох орлогын 1% хүртэлх дүнгээр төлбөл зохих албан татвараас шууд хасаж хөнгөлөхөөр тусгасан байна. Жишээлбэл: Таны тухайн жилийн татвар ногдох орлого 1 тэрбум байхад та 10 сая хүртэл дүнгээр хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив төлбөл зохих татвараасаа хасуулах боломжтой. Өөрөөр хэлбэл та, танай байгууллага төрийн хангалттай хүрч, шийдэж чадахгүй байгаа хэсэгт хүрч өөрийн хувь нэмрээ оруулах замаар татварын байгууллагад төлөх байсан татвараа нийгмийнхээ хөгжилд зориулах боломжтой боллоо гэсэн үг юм.

Тэгвэл та нийгмийнхээ өсөлт, хөгжилд хэрхэн хөрөнгө оруулах боломжтой вэ?

Манай “Боловсролын санаачилгууд” ТББ нь хүүхэд, залуучууд ялангуяа өсвөр насны сурагчдын цогц хөгжлийг дэмжих, эерэг өөрчлөлтийн манлайлагч болоход нь сэдэлжүүлэх “Ирээдүйд бэлтгэх ЭНТЕРПРАЙЗ” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ЭНТЕРПРАЙЗ 30 санаачилгыг Тогтвортой хөгжлийн зорилго ТХЗ 4 Чанартай боловсролд чиглүүлэн хэрэгжүүлж байна.

 

  • Завхан аймгийн Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан “Сурагчдын ерөнхий чадамж хөгжүүлэх тал дээр үнэхээр дутмаг”, танай хөтөлбөр ус агаар мэт хэрэгтэй байна.
  • Увс аймгийн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн төлөөлөл “Энэ ур чадваруудын талаар хүүхдүүдэд маань тохирох сургалт байдаггүй” гэх зэргээр бидэнд одоогоор 21 аймгийн 100 орчим сургууль Энтерпрайз хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлээд байна.

Бид тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр алслагдсан сум, дүүргүүдэд чиглэн, 2025 ондоо багтаж нийт 30 байршилд хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Одоогоор бид Баянхонгор аймгийн Бууцагаан суманд хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн явц болон сэтгэгдлийг энд дарж үзнэ үү.

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж буй “Ирээдүйд бэлтгэх ЭНТЕРПРАЙЗ” хөтөлбөрт танай байгууллагыг амжиж нэгдэхийг урьж байна.

Чанартай боловсрол тэр дундаа ирээдүйн иргэд болох хүүхдүүдийнхээ цогц хөгжилд хувь нэмрээ оруулах замаар ирээдүйдээ хөрөнгө оруулж, өөрийн байгууллагын тогтвортой хөгжлийн тайлан мэдээндээ бодит үр дүнг тусгаж, татвараас хөнгөлөгдөх боломжтой боллоо.

ЭНТЕРПРАЙЗ 30 санаачилгад ЭНД дарж нэгдэнэ үү.

Ирээдүйд хамтдаа бэлдэцгээе! 

Бидэнтэй холбоо барих : 7755-7071, info@educated.mn

 

Хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөр
Хүүхдийг ирээдүйн амьдралд нь илүү бэлддэг

Нийтлэгч О.Энхзул
4 мин

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дэлхий ертөнцөд хичээлээс гадуурх хөтөлбөр, үйл ажиллагаа нь цагийг зугаатай өнгөрөөхөөс илүү хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чухал үйл ажиллагаа юм. Спорт, мэтгэлцээнээр хичээллэх, хөгжим, театрын дугуйланд хамрагдах, кодчилол, төсөл хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдах зэрэг үйл ажиллагаа нь академик хичээлээс давж, хувь хүнийг төлөвшүүлэх амьдралын чухал ур чадваруудыг хөгжүүлдэг.

Амьдралын нарийн ур чадваруудыг хөгжүүлэх
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь хүүхдүүдэд академик хичээлээр ангидаа төдийлэн эзэмшиж чаддаггүй ур чадваруудыг сургадаг. Жишээлбэл, багийн спорт нь багаар ажиллах, манлайлах, тэсвэр тэвчээрийг бий болгодог. Эдгээр нь хүүхдүүдэд карьер болон хувийн амьдралдаа ирээдүйд тулгарч болох бэрхшээлийг даван туулахад тусалдаг үнэлж баршгүй шинж чанарууд юм. Тоглолтондоо бэлдэнгээ эсвэл төсөл хэрэгжүүлэнгээ багаар ажиллах нь тэднийг бусадтай үр дүнтэй харилцах, зөрчилдөөнийг зохицуулах, бие биенээ дэмжихэд сургадаг бөгөөд энэ нь аливаа ажлын болон нийгмийн орчинд чухал ач холбогдолтой ур чадварууд юм.

Цагийн менежмент ба хариуцлагад суралцах
Сургуулийн хичээлийн даалгаврыг хичээлээс гадуурх үүрэг даалгавартай тэнцвэржүүлж сурах нь хүүхдүүдэд амьдралынхаа туршид шаардагдах олон ажил, даалгавруудыг зохицуулах цагийн менежментийг багаасаа эзэмшихэд тусалдаг. Олон үүрэг хариуцлагыг эртнээс үүрэх нь хариуцлага, сахилга батыг бий болгодог (мэдээж хариуцлагатай болгох гэж байна гээд хэт их ачааллаар хүүхдүүдээ даралгүй, харилцан ярилцаж, хамтдаа төлөвлөгөө гаргаарай!). Хүүхдүүд даалгавраа хэрхэн эрэмбэлэх, тогтоосон хугацаанд биелүүлэх, ажиллах, тоглох, амрах эрүүл тэнцвэрийг хадгалахад суралцдаг.

Урт хугацаандаа сурлага болон нийгмийн харилцаанд нөлөөлөх
Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тогтмол хамрагддаг хүүхдүүд сурлагын хувьд илүү сайн байдаг нь судалгаагаар нотлогдсон. Эдгээр үйл ажиллагаа нь тархийг идэвхжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг. Цаашилбал, клуб эсвэл багийн үйл ажиллагаанд оролцох нь нийгмийн харилцааны ур чадваруудыг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, бусадтай чанартай харилцаа тогтоох чадварыг нэмэгдүүлдэг.

Дүгнэлт
Хичээлээс гадуурх хөгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хүүхдийн амьдралын хэвшилд оруулах нь тэдний хүүхэд насны дурсамж, туршлагыг баяжуулаад зогсохгүй тэднийг цаашдын амьдралд нь тохиолдож болох төрөл бүрийн нөхцөл байдалд илүү бэлтгэдэг. Эдгээр туршлагууд нь тэднийг боловсролтой, нийгмийн идэвхтэй, ирээдүйн ажил мэргэжилдээ эзэн болсон үнэ цэнтэй хүний нөөц болгон бэлтгэж, амьдралдаа сэтгэл хангалуун байх хувь хүний нөөц, боломжуудыг нээж өгдөг.
Хүүхдүүд, ялангуяа өсвөр насныхан маань хичээлээс гадуурх ямар үйл ажиллагаа, хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах талаар илүүг мэдэхийг хүсвэл ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ гарын авлагыг авч уншаарай!   Мөн доорх мэдээллийн дагуу захиалан, хүргүүлээд авах боломжтой.

 

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Agripreneurship Challenge” хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бүтээгдэхүүн, шийдлүүдийг шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 21 аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 компани бүртгүүлснээс 5 үндсэн шалгуураар 20 компанийг шалгаруулж 3 өдрийн бүүткэмп хөтөлбөрт хамруулсан бөгөөд хөтөлбөрөөр оролцогчид олон улсын сургагч багш нараас суралцан, өөрийн байгууллагын өсөлтийн төлөвлөгөөгөө боловсруулан танилцуулсан юм. Бүүткэмп хөтөлбөрөөс шилдэг 8 компани шалгарч, менторинг хөтөлбөрт хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн үеэр салбарын  туршлагатай менторуудаас тухайлсан  зөвлөгөө авлаа.

Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт буюу “Demo Day” арга хэмжээ 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдаж 200 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд тэмцээний ялагчаар 1-р байрыг Эйрий фэлт ХХК “Эйрий агаар цэвэршүүлэгч” бүтээгдэхүүнээр, 2-р байрыг Мэжик би фүүдс ХХК “BeeDerm” өвчин намдаагч эрүүл мэндийн тос, 3-р байрыг Спек материалс ХХК “Аргалын цаас” байгальд ээлтэй цаас бүтээгдэхүүнээр тус тус эзэллээ. 

Нийт  3 сарын хугацаанд төслийн менежмент, багийн ажиллагааг үлгэр жишээ үзүүлэн  Хүнс, ХАА салбарын шилдэг, шинэлэг бизнесүүдийнхээ эцсийн шалгаруулах энэхүү  тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Educated Space болон SMS-Startup Marketing Space багийнхаа хамт олонд халуун баяр хүргэe!

Оновчтой удирдлага, хурдтай мeнeжмeнтээр чиглүүлэн ажилласан Food and Agriculture Organization of the United Nations (FAO) төслийн багийнхандаа талархлаа илэрхийльe.

 

ОУ-н гэлтгүй манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр шинэ ажилтаны сонгон шалгаруулалтанд төгссөн сургууль, дүнгийн амжилтаас гадна зөөлөн ур чадварын шалгуур тавьдаг болжээ.

Энэхүү хувь хүний цогц хөгжлийг дэмжих ОУ-д шалгарсан аргачлал болох Энтерпрайз боловсролыг нутагшуулан, Монгол хүүхдийн зан төлөвт тохируулан  Educated Space-н зүгээс хөгжүүлж байна.

Судалгаанаас хархад аливаа эерэг дадлыг аль болох багаас нь олгох нь өндөр үр дүнтэй байдаг.

Тиймээс бид  ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ, нийгэмдээ эерэг нөлөөллийг авчрах зорилгоор өсвөр насны сурагчидад хамгийн ихээр дутагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг олгох замаар тэдний сурлагын амжилтыг нэмэгдүүлж, өөрийн хүссэн ажил мэргэжлээ сонгон амжилттай ажиллаж амьдрахад бэлтгэх зорилготой юм.

 

Дэлхийн Эдийн Засгийн форумаас 2025-2030 онд нэн шаардлагатай ур чадваруудын жагсаалт гаргасныг Их Британийн ажлын байр болон ур чадварын зөвлөлөөс (UK Commission and Skills report) үндэслэлтэй зөв хэмээн зөвшөөрч дэлхий даяар бүх ЕБС-иудад хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Энэхүү ур чадваруудаас дурдвал: 

  • Асуудлыг шийдвэрлэх (Problem-solving)
  • Шүүмжлэлт сэтгэлгээ (Critical thinking)
  • Бүтээлч сэтгэлээ (Creativity)
  • Багаар ажиллах чадвар (Coordinating others)
  • Технологийн мэдлэг, ашиглалт (Communications technology)

Манай орны хувьд эдгээр чадваруудыг ЕБС-иуд тэр бүр олгох боломж дутмаг байгаагаас хүүхэд өөрийгөө нээх, танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх итгэлгүй байсаар сургуулиа төгсдөг нь тухайн хүүхдийн ирээдүйн боломжийг хязгаарладаг байна. Эдгээрийг хөгжүүлэх нь гэр бүл төдийгүй өсвөр насныхны сорилт болоод байна.

 

 

Энтерпрайз хөтөлбөр нь хүүхэд өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэх, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулах, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой юм.

Өнгөрсөн хугацааны элсэлтүүдээс дүгнэхэд өсвөр насныхан маань  анги хамт олон, үеийнхэн дундаа өөрийгөө эерэгээр илэрхийлж чадахгүй байх, гэрийхэнтэйгээ ойлголцохгүй байх, цаг ашиглалт сул байх  зэрэг асуудлууд түгээмэл ажиглагдаж байна.

Бид хөтөлбөрөө байнга сайжруулан, шинэчилдэг бөгөөд хөтөлбөрт тууштай  хамрагдсан хүүхдүүд маань эерэг өсөлтийг үзүүлж, хөгжсөөр байна.

Энтерпрайз хөтөлбөрийн давуу тал: 

  • Суралцагч төвтэй, хүүхэд бүртэй тулж ажилладаг.
  • Хүүхдийгдүгнэж шүүдэггүй, алдаа гаргах, түүнээсээ суралцах боломжийг олгодог.
  • Хүүхэд бүрийг давуу талаа танин мэдэж түүнийгээ улам хөгжүүлж, сул талаа ойлгон удирдах аргачлалд сургадаг.
  • Суралцагчид хувь хүний түвшинд хөгжөөд зогсохгүй, бусадтай баг болон ажиллах, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг идэвхтэй иргэн байхад сэдэлжүүлдэг.
  • Бүх багш нар маань мэргэшсэн, үндсэн багш нар маань олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн.

Бид хаврын элсэлтээ улам боловсронгуй, үр дүнтэй болгон зарлаж байна.

  • ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР (Мэтгэлцээн, Олны өмнө ярих, Бүтээлч сэтгэлгээ, Төслийн менежмент, Хувийн санхүү – ЦОГЦ ХӨТӨЛБӨР)

Хугацаа: 10 долоо хоног (III/13-V/21 хүртэлх долоо хоног)

Бүртгүүлэх холбоос энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Фейсбүүк: Educated Space | Facebook

И-мэйл: info@educated.mn

Холбоо барих: 7755 7071, 9507-7178, 8976 8466

 

 

 

 

 

 

 

 

Эдүкэйтэд Энтерпрайз нь өсвөр насныхны олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх зорилгоор ЕБС-ийн 13-18 насны сурагчдын дунд англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Рояаль Олон Улсын Их сургууль дээр зохион байгуулагдана. Тус тэмцээн нь “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээний (World Schools Debate)” хэлбэрээр зохиогдох бөгөөд нийт 32 баг буюу  ЕБС-ын 8-12 ангийн сурагчид хамрагдах боломжтой.

Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Дэлхийн Ногоон Өсөлтийн хүрээлэн (GGGI Mongolia), United Nations Association of Mongolia /НҮБ-ын Нийгэмлэг, Рояаль Олон Улсын Их сургууль, Peak News болон Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг оролцож байна.

Тэмцээн хасагдах журмаар явагдах бөгөөд нийт 5 даваатай. 1-3-ын даваанд оролцогч багууд урьдчилан зарласан шийдлийн дагуу мэтгэлцэх бол 4-5-ын даваа буюу хагас шигшээ, сүүлийн даваанд шийдлийг оролцогч багуудад тоглолтоос 1 цагийн өмнө зарлана. Мэтгэлцээнээр дамжуулан сурагчдад цаашид өөрсдийгөө хөгжүүлж, Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд ур чадвараа сорин оролцох боломжийг олгох зорилготой. 

Шүүгчдийн баг дотоодын болон олон улсын байгууллагуудын Монгол, гадаад мэргэжилтнүүдээс бүрдэх бөгөөд ёс зүйн өндөр түвшинд тэмцээнийг шүүнэ. 

Тэмцээний 1-3-ын даваанд оролцогчид “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бүх байгууллагад нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын татвар ноогдуулна” шийдлийн хүрээнд мэтгэлцэнэ.

 

Бүртгэл: 2022 оны 11-р сарын 17-с 12-р сарын 10-ыг хүртэл цахимаар бүртгүүлнэ. энд дарна уу

Тэмцээний удирдамж (монгол хэлээр): энд дарна уу

Тэмцээний удирдамж (англи хэлээр): энд дарна уу

Оролцогчдод зориулсан хөтөч: Дэлхийн сургуулиудын мэтгэлцээн(World Schools Debate) англи хэлээр: энд дарна уу

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: ФейсбүүкEducated Space | Facebook

И-мэйлinfo@educated.mn

Утас: 77557071, 95227799

Ирээдүйд бэлдэцгээе-Өсвөр насны хүүхдийн цогц хөгжил арга хэмжээ 09/17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээний хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж хүүхдээ илүү сайн ойлгож, танин мэдэж, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгосноор онцлогтой байлаа. Өсвөр насныхныг аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой Энтерпрайз аргачлалыг оролцогч нартаа танилцуулав.

Мөн олон улсын көүч Бам Сантиаго хүрэлцэн ирж өсвөр насны хүүхдийн эерэг өсөлт, хөгжилд нь чиглүүлэх Life Coaching семинар орсон ба оролцогчдын сэтгэл ханамж өндөр байлаа.

Дараагийн хэсэгт өсвөр насны хүүхдийн зан төлөв тодорхойлох тестийг авч үр дүнг танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт хүмүүстэй маш их баярлалаа.