ТА ХЭРХЭН ГЭРЭЛ ЗУРАГЧИН БОЛОХ ЭХЛЭЛЭЭ ТАВЬЖ БАЙСАН БЭ?
Би 2009 онд Израилийн Батлан Хамгаалах хүчинд цэргийн гэрэл зурагчнаар алба хааж байхдаа гэрэл зурагчны ажлын гараагаа эхэлсэн. Цэргийн алба хааж, нэр хүндтэй тэргүүн ахлагч болсныхоо дараа ч өөрийн гэсэн томоохон хэмжээний гэрэл зургийн төслүүдийг боловсруулж гэрэл зурагчнаар үргэлжлүүлэн ажилласан.
Миний хувьдсоёлын гэрэл зургийг урлаг, түүх өгүүлэх аргатай хослуулах чиглэлээр илүү мэргэшсэн. Өнгөрсөн хугацаанд миний зурагнууд National Geographic, BBC, The Guardian гэх мэт олон улсад нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Түүхийг гэрэл зургаар илэрхийлэгчийн хувьд миний гэрэл зургийн төслүүдийн нэг (Бүргэдчин охин) маань Sony-гийн бүрэн хэмжээний кино болсны дараа би аажмаар кино ертөнцөд хөл тавьсан.




