Хариуцлагатай иргэдийн нэгдэл “Эдүкэйтэд Хотол”-н нээлтийн арга хэмжээ

Бодлогын нөлөөлөл хийж чаддаг, хамтдаа хөгжиж, хамтдаа эерэг өөрчлөлтийг авчирч чаддаг хариуцлагатай иргэдийн нэгдэл болох зорилготой “Эдүкэйтэд Хотол” албан ёсоор нээж, нээлтийн арга хэмжээ 2022/04/23-нд амжилттай болж өнгөрлөө.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд Эдүкэйтэд мэтгэлцээний клубийн хүүхдүүд гэр бүлийнхний хамт, түүнчлэн манай хамтрагчид, дэмжигчид, тэр дундаа Монгол дах НҮБ-ын Суурин төлөөлөгч ноён Tapan Mishra, суурин төлөөлөгчийн багийн гишүүд, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Steven Winkates, IRI Mongolia байгууллагын суурин төлөөлөгч Craig Castagna зэрэг олон улсын болон үндэсний хэмжээний салбарын манлайлагчид оролцлоо.

Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Энхзул  хүрэлцэн ирсэн зочиддоо хотолынхоо зорилго, үйл ажиллагааг танилцуулав.

Арга хэмжээний үеэр Эдүкэйтэд мэтгэлцээний клубийн гишүүн хүүхдүүд маань 2 сарын турш хичээллэснийхээ үр дүнгээ танилцуулж Англи, Монгол хэлээр “Өрх бүр хог, хаягдлаа ангилах нь зүйтэй” сэдвээр мэтгэлцэв. Зочин шүүгчид болон хүүхдүүдийн маань гэр бүлийнхэн мэтгэлцээнээр дамжуулж хүүхдүүд тогтвортой хөгжлийн шалгуур чухал сэдвээр судалгаатай, хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлж, нотолгоогоо сайн дэвшүүлж, няцаалтаа ч мөн гаргууд хийж байгааг онцолж, Эдүкэйтэдийн өсвөр үеийнхний хөгжлийн хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Тухайлбал, мэтгэлцээний клубийн гишүүн Г.Амин – Одын ээж:

Манай хүү Эдүкэйтэдээс зохион байгуулсан Growth4teens хөтөлбөрт анх хамрагдаж өөрийгөө зөвөөр илэрхийлэх, багаар ажиллах гэх мэт олон чадамжид суралцсан нь томчуул бид ч өөрсдөө хөгжих хэрэгтэй гэдгээ ойлгосон. Одоогоор Эдүкэйтэд мэтгэлцээний клубд 2 сар гаруй хичээллэж харьцангуй дотогшоо байсан хүү маань өөрийгөө бүрэн, чөлөөтэй илэрхийлж сурсанд их баяртай байна.

Мөн арга хэмжээний үеэр Эдүкэйтэдийн үйл ажиллагааг(сургалт, судалгаа, эвент, контент, зөвлөх үйлчилгээ) хүмүүст нээлттэй танилцууллаа. Эдүкэйтэдийн эхлүүлж буй брэндийн бүтээгдэхүүн, өөрсдөө технологио боловсруулан, бэлтгэсэн эрүүл хөнгөн идэх болон уух зүйлсээрээ зочдоо дайллаа.

Эдүкэйтэд бүтээгдэхүүн, үйлчилгээ дундаас онцлууштай нь өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх Growth4Teens зуны хөтөлбөр байлаа. Зуны хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцах бол энд дарна уу.

Эцэст нь хотолын гишүүн болсноор танд ямар давуу талууд үүсгэх вэ гэхээр:

  • Нийгмийн төслүүд буюу өөрийн санаа тавьдаг байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдэлцэхэд хотлын гишүүдийн хамт нийгмийн төслүүд хэрэгжүүлж бодит хувь нэмэр оруулах
  • Цогц хөтөлбөрүүд буюу гэр бүл, хамт олонтойгоо өсөж хөгжих, цагийг үр дүнтэй өнгөрөөх шинэлэг сургалтууд, сонирхолтой эвент цогц хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй хамрагдах
  • Зорилтот аяллууд буюу тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бодит шийдэл гаргаж, амжилттай кейс нэвтрүүлж буй байгууллагууд, санаачилгуудтай танилцах, туршлага судлах аяллуудад оролцох
  • Бодлогын санаачилгууд буюу бодлогын судалгаа, нийгмийн инновацийн бодит туршилт хийх, үр дүнд суурилсан бодлогын санаачилга, шийдлүүдийг шийдвэр гаргах түвшинд хүргэх, бодлогын нөлөөлөл үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой болно.

Хотолын гишүүнээр бүртгүүлэх бол энд дарна уу.

 

Эдүкэйтэд хотол – Хариуцлагатай иргэдийн нэгдэлд та ч мөн нэгдээрэй.