БИЕ СЭТГЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭЛЭГ ЦӨС ЦЭВЭРЛЭГЭЭ
Эрүүл мэндийн подкастын анхны дугаарынхаа товчлолыг та бүхэнд хүргэж байна. Зочноор Очир Медикал эмнэлгийн зөвлөх эмч Б. Энхмаа оролцон элэг, цөс цэвэрлэх болоод уламжлалт анагаах ухааны талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Очир медикал эмнэлэг нь элэг цөс цэвэрлэх эмчилгээг Монголд анх нэвтрүүлсэн эмнэлэг.
Тэрээр өв уламжлагдан ирсэн уламжлалт анагаах ухааны эмч, хүүхдийн эмч, дүрс оношилгооны эмч, ус судлаач юм.
“Хаврын улирал нь элэг, цөс цэвэрлэхэд тохиромжтой улирал”
Яагаад элэг цөсөө цэвэрлэж байх хэрэгтэй вэ?
Улаанбаатарчууд утаанаас улбаалаад маш их хэмжээний хордлогод орсон байгаа. Мөн Улаанбаатарчууд гэлтгүй хүмүүс олон төрлийн химийн найрлагатай, химийн бодисыг хүлээн авснаар хүн хороо шүүж чадахаа больдог.Тэгэхээр элгээ цэвэрлэж байх нь хорт бодисонд хордохгүй байна гэсэн үг. Элэг нь цусанд орсон хорыг шүүдэг. Хүний цөс өтгөрөөд байх юм бол хаа нэг газар үрэвсэл үүснэ. Цусаа цэвэр байлгахын тулд элэг цөсөө цэвэрлэж байх хэрэгтэй.
Эмчийн хяналттай элэг цөсөө цэвэрлэх нь
Зарим хүмүүс эмчийн хяналтгүй өөрсдөө дур мэдэн элэг цөсөө цэвэрлээд байдаг. Энэ нь буруу. Хүн өөрөө өөртөө оточ байх хэрэгтэй боловч зарим тохиолдолд эмчийн хяналт дор, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.
Монголчуудын дунд тархсан нийтлэг буруу ойлголтын талаар
Элэг цөс цэвэрлэхийг Монголчууд ганцхан цөс угаана гэж боддог. Цөсний чулаагаа авахуулсан хүний цөсийг угаана гэдэг. Цөсгүй хүний цөсийг яаж угаах юм бэ гэдэг. Гэтэл элэг нь цөсийг үүсгэдэг учир элгэн доторх цөсний сувгуудыг угаана. Тэгэхээр цөсөө ч угаана, элгэн доторх цөсний чулуунуудыг ч угаана. Ийм учраас цөсний чулуугаа авахуулсан хүн илүү сайн угаах хэрэгтэй.
Цөсний чулуутай хүмүүст зөвлөхөд эхлээд заавал консерватив буюу мэсийн бус аргаар эмчилгээ хийлгээрэй. Бидний зүгээс хооллолтын зөвлөгөө өгдөг. Цөсний чулуу хайлдаг болон хайлдаггүй гэж хоёр янз байдаг бөгөөд хүчлийн найрлагатай буюу хүчлээс үүсдэг. Өөрөөр, цөсний чулуу нь хоол, хүний идэж буй хүнснээс хамаарч үүснэ. Тиймээс цөсний чулуутай хүмүүс эмчилгээ хийлгэхэд огт идэж үзээгүй хоолоо идэх шаардлагатай болдог. Тухайн хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээгээр цөсний чулууг нь эмчилнэ. Харин цөсний чулуу нь хүндэрсэн буюу өвдөлт нь архагшсан бол мэсийн аргаар авахуулна. Цөсний чулуу нь хайлдаг бол эмчилгээг тууштай, зөв хийлгэвэл ангижирч болно. Хайлдаггүй цөсний чулууг бол угаана, гаргана гэж хэлэхгүй. Тиймээс заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай.
Очир медикал эмнэлгийн эмчилгээний тухайд:
Элэг цөс гэж яриад байгаа боловч Очир медикал нь хүмүүсийн хордлого тайлдаг. Араас нь заавал Монгол эм уулгадаг. Монгол эмийн эмчилгээнд заавал хамрагдана. Хоолны зөвлөгөөг аваад үр дүнгээ ЭХО-гоор харна.
Энэ бол ганцхан цэвэрлэгээ биш. Элэг цөс угаахаас гадна элэг, цөс, ходоод, гэдэс, бөөр, үе мөчийг системтэйгээр цэвэрлэдэг. Уушиг, тархи, зүрхийг хүмүүс өөрсдөө цэвэрлэнэ. Тэр аргыг нь бид нар зааж өгнө.
Түүнчлэн Очир медикал эмнэлэг Монгол хүнийн генийн онцлогт тохирсон, Монголын цаг агаарт тохирсон хоол зөвлөгөө,эмчилгээ,сургалт, урьдчилан сэргийлэх аргуудыг сургалтаараа ордог. Суурь эмчилгээн 5 хоног үргэлжилнэ. Үүнд: Элэг цөс угаах, цэвэрлэх, уламжлалт бариа, хүрдний бариа, нурууг нь засах эмчилгээ хийгддэг.
Монголчууд ямар төрлийн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй вэ?
2021 оны Австралийн хоол судлаач эмч нар төрөл бүрийн хоолны дэглэмийг судалжээ. Үүний үр дүнд өөр өөрсдийн уур амьсгалд зохицсон хоол хүнсийг хэрэглэвэл зүйтэй гэсэн үр дүн гарсан. Монголчууд эрт дээр үеэс шөлөөр цадаж төлөөр баяждаг орон гэж хэлдэг байсан. Монголчууд өмнө нь өдөрт 1 аяга шөл иддэг байжээ. Тиймээс аль болох шөл ихтэй халуун чанарын хоол идэхийг хичээх хэрэгтэй. Нутгийн онцлог, генийн онцлог, цаг агаарын онцлогт тохирсон хүнс хэрэглэх нь зүйтэй.
Подкастыг бүтнээр нь: