АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ҮНДЭСНИЙ МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“Эдүкэйтэд”-ийн санаачилгаар Англи хэл дээрх үндэсний мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг (ANEDT 2025) зохион байгуулах гэж байна. Гурав дахь жилдээ болж буй энэхүү тэмцээнд ЕБС-ийн 13-17 насны сурагчид оролцох юм.
Өсвөр насныхны мэтгэлцэх ур чадварыг ахиулах, англи хэлээр санаагаа оновчтой илэрхийлж сурах, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд 12-р сарын 7-нийг дуустал цахимаар бүртгүүлэх боломжтой. 12-р сарын 8-нд эхний шатанд шалгарсан 24 багийг зарлана.
Тэмцээнийг 12 дугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотноо “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээн”-ий (World Schools Debate) форматаар, 4 үе шатаар зохион байгуулна.
Уламжлал ёсоор орон нутгаас оролцож буй багууд бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Бүртгүүлэх холбоос (2025.12.07-ныг дуустал): Энд дарна уу
Тэмцээний удирдамж: Энд дарна уу
Мэтгэлцээний төрөл (World School)-тэй танилцах: Энд дарна уу
Өмнөх жилийн хаалтын тоглолт: Англи хэл дээрх мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолт -2023 он
И-мэйл: info@educated.mn, 7755-7071

Шинэлэг, бүтээлч аргачлалаар сура






