ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Боловсролын санаачилгууд ТББ нь хүүхэд, залуучууд ялангуяа өсвөр насны сурагчдыг нийгмийн идэвхтэй иргэн байх, эерэг өөрчлөлтийн манлайлагч болоход нь сэдэлжүүлэх, тэдний цогц хөгжлийг дэмжих “Энтерпрайз” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх “Энтерпрайз 30” санаачлагыг эхлүүлээд байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид маань өөрсдийн нийгэмд тулгарч буй аливаа асуудалд шийдэл гарган багаар хамтран ажиллаж, бичил төсөл санаачлан хэрэгжүүлэнгээ ирээдүйд нэн шаардлагатай ур чадваруудаа хөгжүүлэх юм. Мөн бид хөтөлбөрөөрөө дамжуулж өсвөр үеийн хүүхдүүдэд тогтвортой хөгжил, ирээдүйн ажлын байр, ур чадварын чиг хандлага, тэр дундаа (нийгмийн) энтрепенершип, (нийгмийн) инновацийн талаар ойлголт, соёлыг зорилготой.
Хөтөлбөр одоогоор нийслэл, орон нутгийн нийт 3000 гаруй сурагчдад амжилттай хүрсэн байна.
Энэ удаа бид Орон нутгийн санаачлагыг дэмжих Канад сангийн санхүүжилтээр Энтерпрайз боловсролын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх орон нутгийн сургуулиудыг урьж байна. Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чиглэсэн орон нутгийн санаачилгыг Канадын Элчин сайдын яамаар дамжуулан дэмжин, санхүүжүүлэх зорилготой.
Энтерпрайз хөтөлбөрөөр дамжуулан залуусын ур чадвар, ирээдүйд хөрөнгө оруулж буй нийт дэмжигч хувь хүн, байгууллагуудадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Шинэлэг, бүтээлч аргачлалаар сурагчдаа хөгжүүлэх, хөтөлбөрийн үр шим, ач холбогдлыг ойлгон хамтран хэрэгжүүлэх сургуулиуд бидэнд хандана уу.
~ Хөтөлбөрт хамрагдсан сурагчийн сэтгэгдлийг Эндээс үзнэ үү.
~ Хөтөлбөрт хамрагдсан багшийн сэтгэгдлийг Эндээс үзнэ үү.
Хичээлийн дараах энэхүү хөтөлбөр нь ахлах, дунд ангийнханд (12-17 нас) зориулсан бөгөөд 2-2.5 сарын хугацаанд танхим болон цахим хослон 2025 оны хичээлийн жилд хэрэгжинэ.
~ Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.
~ Та Энд дарж бүртгүүлнэ үү. (Бүртгэлийг 2025 оны 09 сарын 05 хүртэл хүлээн авна)
ИРЭЭДҮЙД ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ!