Бүтээлч контентоор дамжуулан боловсрол олгох нь
Бүх түвшний сургууль, мэргэжлийн болон богино хугацааны сургалтуудын туйлын зорилго юу юм бэ гээд лавшруулаад үзвэл тухайн хүнд ажил амьдралд нь хэрэгтэй сэтгэлгээг суулгаж, мэдлэг олгож, ур чадваруудыг эзэмшүүлж, зөв зан үйлийг бүрэлдүүлэх байдаг. Арай дэлгэрүүлвэл, хийж бүтээх, шинийг санаачлах, өөрийн амьдралынхаа эзэн байх өсөж дэвжих сэтгэлгээг суулгаж, сэдэвчилсэн (санхүүгийн, нийгмийн, шинжлэх ухааны гэх мэт) мэдлэг олгож, бусадтай зохицон амьдрах, багаар ажиллах, зөв харилцах, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудыг олгож, эдгээрийгээ ажилдаа, амьдралдаа хэрэглэдэг зан үйлийг төлөвшүүлэх байдаг.
Насанд хүрсэн хүмүүст багаас нь суусан сэтгэлгээ, хандлага, зан үйлийг нь өөрчлөхийн тулд тархины түвшинд гэхээс илүү зүрх сэтгэл, мэдрэмжийн түвшинд хүрэх нь илүү үр дүнтэй байдаг. Иймд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төслийн нэгжээс төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг сайжруулах, тодорхой тогтсон зан үйлийг нь засах, өөрөөр хэлбэл хүний эрхийн боловсролд нь хувь нэмэр оруулах, зорилгыг биелүүлэхдээ бүтээлч контент ашигласан нь өндөр үр дүн өгсөн юм.
Чухам ямар аргачлалаар төлөвлөөд, бүтээлээ туурвиад тэрхүү өндөр үр дүнд хүрсэн бэ гэдэг талаар тус цуврал бүтээл дээр ажилласан уран бүтээлчидтэй ярилцахад:
- Контентоор дамжуулан хүрэх гэж буй зорилгоо нарийн тодорхойлох
- Контентын хүрээнд тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлж, ахиц дэвшил авчрахаар зорьж буй зорилтот сегментээ нарийн тодорхойлж, тэдний сэтгэлгээ, зан үйлийг сайн судлах
- Контентын уран сайхны болон боловсролын элементүүдийн балансыг хадгалах
- Дэвшүүлж буй асуудал, түүнийг засах/сайжруулах шийдлээ үзүүлэх, ойлгуулахад аль алинд нь ач холбогдол өгөх (дан шүүмжилсэн эсвэл хэт магтан дуулсан шинжтэй контентод үзэгчид таатай ханддаггүй)
- Контентын зохиолоо гаргасны дараа хүрэхээр зорьж буй зорилтот сегментийнхээ төлөөлөлд нүдэнд нь харагдтал уншиж, хуваалцаж, санал шүүмжийг нь авч, шаардлагатай сайжруулалтуудыг хийсний дараа продакшн ажилдаа орох зэрэг ярилцлаа.
Дэлгэрэнгүй ярилцлагыг доор дарж үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=kp7nzza2t9g
Ярилцлагад дурдагдсан контентуудыг доорх холбоосоор орж үзнэ үү: