Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүдийн тухай судалгааны тайлантай танилцана уу!

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) нь “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” (Strengthening Women and Youth Engagement in the Electoral and Political Processes in Mongolia) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд SheVotes Mongolia:  Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд  тулгарч буй саад бэрхшээлүүдийн тухай судалгааны ажлыг Эдүкэйтэд багийн зүгээс хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын хүрээнд цахим асуулгаар 744 хүнээс судалгаа авч, нийт 58 хүнтэй ганцаарчилсан ярилцлагыг 15 удаа, фокус бүлгийн ярилцлагыг 8 удаа нийт хийсэн. 

Энэхүү судалгаа нь чанарын судалгаа учир үр дүн нь нийт монгол эмэгтэйчүүд болон залуучуудын үзэл бодлыг төлөөлөх албагүй болно.

Тайланг татаж авах:

Монгол хэлээр: энд дарна уу.

ENGLISH /Англи хэлээр/: энд дарна уу.