Өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх “Growth4Teens” зуны хөтөлбөр зохион байгуулагдана

Эдүкэйтэд Энтерпрайз нь өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх Growth4teens хөтөлбөрөө олон улсын хүүхдийн Нарс зуслантай хамтран 2022 оны 6, 7, 8 саруудад зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын хөгжлийн сэтгэл зүйч, доктор Ховард Гарднерын олон талт хөгжлийн онолд тулгуурлан боловсруулсан бөгөөд дунд болон ахлах ангийн 12-17 насны сурагчдад зориулсан. Тус хөтөлбөрөөр дамжуулан сурагчдыг өөрийнхөө давуу болон сул талыг танин мэдэж, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой. 

Сургалтыг Эдүкэйтэдийн болон Нарс зуслангийн мэргэшсэн багш нарын баг удирдан явуулна. Бид бодитоор туршуулж, шууд  үр дүнг нь харах боломжтой “энтерпрайз” сургалтын аргачлал, хэрэглэгдэхүүн ашиглан сурагчдын чадвар чадамжийг хөгжүүлж байна. 

1-р сургуулийн 6-р ангийн сурагч Н. Гэгээнбилэгийн сэтгэгдэл:

“Би энэ сургалтад яваад маш их зүйлийг ойлгосон. Тэрний нэг нь мэтгэлцээний ойлголт. Мэтгэлцээн бол хэрүүл биш гэдгийг ойлгож авсан. Ер нь бол ихэнх хүмүүс хэрүүл гэдэг ойлголттой явдаг юм байна лээ. Миний хувьд амьдралд хэрэгтэй, сургуульд заадаггүй ур чадваруудыг сурсан”. 

Өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрт бүртгүүлэх мөн нэмэлт мэдээлэл авахаар бол энд дарна уу.

5 сарын 15-наас өмнө төлбөрөө төлж баталгаажуулбал 10%-ийн хөнгөлөлттэй.

Growth4teens цогц хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагаас:

Эдүкэйтэдийн зүгээс өсвөр насныхны өсөлт хөгжил рүү чиглэсэн сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор судалгаанд суурилсан, цогц, гайхалтай үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн нь өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх Growth4teens цогц хөтөлбөр юм. 

Сурагчид ЕБС-ын сургалтын хөтөлбөрт багтаагүй мэтгэлцээн, илтгэх урлаг, өсч дэвжих хандлага, бүтээлч сэтгэлгээ, төслийн менежмент, хувийн санхүү зэрэг цогц мэдлэгийг авч, бодитоор туршиж дадлагажих замаар илүү зорилго, тэмүүлэлтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт олон ур чадваруудаа богино хугацаанд эрс сайжруулсан. Сурагчдаас авсан судалгаанаас үзэхэд сурагчид дээрх ур чадваруудыг эзэмших хөтөлбөрт хамрагдах сонирхол, хэрэгцээ их байдаг нь батлагдсан. 

Бид өсвөр үеийнхны боловсролд чиглэсэн Эдүкэйтэд мэтгэлцээний клубийг байгуулж сурагчид 3 сарын хугацаанд мэтгэлцээнээр дамжуулан аливаа зүйлийг уншиж судлан, дүн шинжилгээ хийж, нотолгоон дээр суурилан, өөрийн байр суурийг хамгаалах, бусдын үзэл бодлыг сонсох, хамтран шийдэл хайх зэрэг ур чадварт суралцаж байна. Түүнчлэн сурагчид нийгмийн тодорхой асуудлын хүрээнд мэтгэлцэх, асуудлыг тодорхойлох, шийдэл гаргахаар практикт суурилсан зорилтод аяллыг хийв. Бид “Өрх бүр хог хаягдлыг заавал ангилах ёстой” сэдвийн хүрээнд дахивар дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцан өөрсдийн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлсэн. 

Өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрт бүртгүүлэх мөн нэмэлт мэдээлэл авахаар бол энд дарна уу.