АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ МЭТГЭЛЦЭЭНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗАРЛАГДЛАА
Эдүкэйтэд Энтерпрайз нь өсвөр насныхны олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх зорилгоор ЕБС-ийн 13-18 насны сурагчдын дунд англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Рояаль Олон Улсын Их сургууль дээр зохион байгуулагдана. Тус тэмцээн нь “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээний (World Schools Debate)” хэлбэрээр зохиогдох бөгөөд нийт 32 баг буюу ЕБС-ын 8-12 ангийн сурагчид хамрагдах боломжтой.
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Дэлхийн Ногоон Өсөлтийн хүрээлэн (GGGI Mongolia), United Nations Association of Mongolia /НҮБ-ын Нийгэмлэг, Рояаль Олон Улсын Их сургууль, Peak News болон Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг оролцож байна.
Тэмцээн хасагдах журмаар явагдах бөгөөд нийт 5 даваатай. 1-3-ын даваанд оролцогч багууд урьдчилан зарласан шийдлийн дагуу мэтгэлцэх бол 4-5-ын даваа буюу хагас шигшээ, сүүлийн даваанд шийдлийг оролцогч багуудад тоглолтоос 1 цагийн өмнө зарлана. Мэтгэлцээнээр дамжуулан сурагчдад цаашид өөрсдийгөө хөгжүүлж, Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд ур чадвараа сорин оролцох боломжийг олгох зорилготой.
Шүүгчдийн баг дотоодын болон олон улсын байгууллагуудын Монгол, гадаад мэргэжилтнүүдээс бүрдэх бөгөөд ёс зүйн өндөр түвшинд тэмцээнийг шүүнэ.
Тэмцээний 1-3-ын даваанд оролцогчид “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бүх байгууллагад нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын татвар ноогдуулна” шийдлийн хүрээнд мэтгэлцэнэ.
Бүртгэл: 2022 оны 11-р сарын 17-с 12-р сарын 10-ыг хүртэл цахимаар бүртгүүлнэ. энд дарна уу
Тэмцээний удирдамж (монгол хэлээр): энд дарна уу
Тэмцээний удирдамж (англи хэлээр): энд дарна уу
Оролцогчдод зориулсан хөтөч: Дэлхийн сургуулиудын мэтгэлцээн(World Schools Debate) англи хэлээр: энд дарна уу
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Фейсбүүк: Educated Space | Facebook
И-мэйл: info@educated.mn
Утас: 77557071, 95227799