Чингэлтэй дүүргийн ЕБС-иудад хэрэгжүүлсэн “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 100 сурагчийг хамарсан “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” жишиг хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээ 2025 оны тавдугаар сард боллоо. Таван долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн уг хөтөлбөр нь олон улсад шалгарсан Enterprise аргачлалд тулгуурлан хэрэгжсэн бөгөөд сурагчдын бүтээлч сэтгэлгээ, манлайлал, нийгмийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг ур чадварыг төсөлд суурилан хөгжүүлэхэд чиглэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид өөрсдийн санаачилсан нийгмийн төслүүдийг боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд нийт 14 багийн дунд зохион байгуулсан уралдааны дүнгээр:

🏆 117-р сургуулийн “Highway heroes” багийн Аюулгүй зам, хүүхдийн инээд төсөл – Тэргүүн байр
🥈 23-р сургуулийн Тусгал-23” багийн “Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооё” төсөл  – Дэд байр
🥉 61-р сургуулийн Гэрэлт ирээдүй төсөл – Гуравдугаар байр эзэллээ.

Мөн хөтөлбөрт амжилттай оролцож, өөрсдийгөө хөгжүүлэн, бусдыг манлайлан, ур чадвараа дээшлүүлсэн 30 багш, 100 сурагчдад гэрчилгээ гардууллаа.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан:

  • Сурагчдын бүтээлч байдал, манлайлал, багаар ажиллах ур чадварууд хөгжих
  • Нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх замаар бодит үр дүн гаргах
  • Ирээдүйд хариуцлагатай, эерэг нөлөөтэй иргэн болон төлөвшихөд нь чухал алхам тавигдлаа.

🎯 Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай Facebook  хуудсаар орж үзнэ үү.

✅ Хүүхдийн боловсролд хувь нэмрээ оруулахыг хүсвэл 👉 https://fund.mn/enterprise 👈 дарна уу.