Community based tourism буюу олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлал гэж юу вэ?
Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлал нь аялагчдыг орон нутгийн иргэдтэй нягт холбогдох боломжийг олгодог тогтвортой аялал жуулчлалын арга зам юм. Орон нутгийн соёл, уламжлал, ахуйтай холбоотой зан үйл, итгэл үнэмшлийг биеэр мэдрэх боломж гэж ойлгож болно.
Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлал/ОНТАЖ/ бол маш эмзэг сегмент гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс нутгийн иргэдэд бодит үр өгөөжийг бий болгохын тулд үүнийг зөв боловсруулах нь чухал байдаг. Сүүлийн үед аялагчид орон нутагт ашиг тусаа өгөх жинхэнэ туршлагыг эрэлхийлдэг болсон тул энэ нь улам бүр нэмэгдэж буй аялал жуулчлалын өвөрмөц нэг төрөл юм.
Энэхүү нийтлэлээрээ олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалын туршлагыг өөрсдөө хөгжүүлэх, харилцан хоёр талдаа ашигтай (win&win) нөхцөл байдлыг бий болгох үндсэн арга хэрэгслүүдийн талаар хүргэнэ.
Энэ төрлийн аялал жуулчлалын гол зорилго нь:
- Аялал жуулчлалын үйл ажиллагаа, хөгжилд орон нутгийн иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх
- Аялал жуулчлалаас орж буй орлогыг шударга хувиарлан орон нутгийн иргэдэд хүргэх
- Нийгэм, соёлын нөлөөллийг багасгах байдаг.
ОНТАЖ-ын гол давуу талууд нь :
- Ирээдүй хойч үедээ орон нутгийн соёлыг тогтвортой хадгалж үлдээх
- Орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх
- Орон нутгийн бахархлыг сурталчлах
- Орон нутгийн иргэдэд санхүүгийн хувьд шууд ашиг тустай
- Уян хатан, бат бөх нийгмийн бүлгийг бий болгож, тэдэнд дэмжлэг үзүүлэх
- Өвөрмөц туршлагаараа бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх
- Соёлын солилцоог бий болгох
- Хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах
- Зөв, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих явдал юм.
“Орон нутгийн иргэдийн хувьд өдөр тутмын, энгийн зүйл нь аялагчийн хувьд өвөрмөц туршлага гэдгийг үргэлж санах хэрэгтэй”
OНТАЖ-ын туршлагын жишээ нь:
- Орон нутгийн уламжлалт хоолыг идэх
- Орон нутгийн захаар зочлох
- Орон нутгийн ойр орчмоор алхах
- Үйлдвэрлэл, талбай дээр ажиллах
- Үйлдвэрлэлийн үйл явцыг мэдрэх
- Орон нутгийн иргэдтэй хамт загасчлах эсвэл дарвуулт завиар аялах
- Орон нутгийн эргэн тойронд дугуй унах, морь, мотоциклоор аялах
- Гар урлал эсвэл уран зураг, хатгамал
- Ахмадуудаар түүх яриулах
- Нутгийн айлд зочлох гэх мэт байдаг.
Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн аялал жуулчлалыг доорх дурдсан алхмуудын дагуу хөгжүүлэхдээ илүү чухал зүйлийг санаж, анхаарч үзэх хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн ОНТАЖ бол аялал жуулчлалын эмзэг хэлбэр юм. Хамгийн гол нь орон нутгийн иргэд өөрсдийн амьдралын хэв маяг, туршлагаасаа хуваалцаж аялагчдад сонирхолтой байж хоёр талдаа таатай байх нь чухал гэдгийг санаарай.
1. Орон нутгийн иргэдтэй холбоо тогтоох
Орон нутгийн хүмүүс бол аяллын чухал нэг хэсэг юм. Тэдэнтэй холбогдож, итгэлцлийг бий болгож, аялал жуулчлалын талаар хамтдаа ярилцах хэрэгтэй. Тэдний соёлын онцлог юу вэ, тэд юуг харуулж, хуваалцахыг хүсч байна вэ? Тэд амьдралаа хэр зэрэг өөрчлөхийг хүсдэг вэ? гэдгийн сонсоорой. Хамтран ажиллаж, тэдний туршлагад үндэслэж хариуцлагатай, дуу хоолойгоо хүргээрэй.
2. Орон нутгийн иргэдийг аялал жуулчлалд сургах
Янз бүрийн соёл, зан ааштай аялагчидтай харьцах нь орон нутгийн иргэдийн хувьд бэрхшээлтэй байдаг. Орон нутгийн иргэд аялагчидтай хэрхэн харилцах талаар сурах нь туйлын чухал. Мэдлэг, туршлагаасаа хуваалцах нь аялагчдад нээлттэй, чөлөөтэй байдлыг төрүүлнэ.
3. Бие даасан байдлыг бий болгох
ОНТАЖ-г аялал жуулчлалын тур, оператор компаниуд орон нутагт зориулж хөгжүүлэхгүй байна. Орон нутгийн иргэд амьжиргаагаа дээшлүүлж, ирээдүйгээ өөрсдөө бүтээхийг хүсдэг. Тэд өөрсдөө аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ хариуцаж, үр ашгийг нь хүртээх боломжийн олгоорой.
4. Интерактив зүйлүүдийг оруулах
Аялагчид зугаа цэнгэлтэй, сэтгэл татам, сонирхолтой байдлыг хүсдэг. Тэд зөвхөн үзэх, зочлохын оронд оролцоотой байх зүйлийг эрэлхийлж байна. Тэднийг нутгийн соёлд татан оролцуулж, ажил хийлгэж, туршиж үзээд үнэхээр өвөрмөц туршлагыг мэдрүүлээрэй.
5. Хэлний тухайд
Аялагчид харилцан нөлөөлөх туршлагыг хайж байна. Тиймээс хэл нь олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалын чухал хэсэг юм. Аялагч, нутгийн иргэдийг хэл ойлголцохгүй байсан ч ярих боломжийн олгох хэрэгтэй
6. Аюулгүй байдлыг хангах
Аялагчид үл мэдэгдэх газар руу явахдаа аюулгүй байдлыг хангахын тулд гарын авлагад итгэх болно. Хөтөч нь онцгой байдлын үед сургагдсан байхаас гадна аялагчдад аюулгүй байдлын асуудлыг хэрхэн тайлбарлахаа мэддэг байх нь чухал юм. Тиймээс орон нутгийн эрүүл ахуй, ариун цэвэр нь маш чухал юм.
Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалыг зөв хийвэл сайн аялал жуулчлалын эцсийн сайн арга зам болно. Энэ нь орон нутгийн иргэдэд илүү сайн сайхан амьдралыг бий болгох, тэдний түүхийг хуваалцах, аялагчдад өвөрмөц туршлагыг санал болгох төгс аялал юм. ОНТАЖ-ыг хөгжүүлэхдээ дээрх 6 зөвлөмжийг санаарай.
Эх сурвалж: https://goodtourisminstitute.com/