Бодит ертөнцөөс 3D ВИРТУАЛ шинэ жилийн цэнгүүнд
140 гаруй жилийн түүхтэй Шведийн Epiroc группын Монгол дахь салбар “Epiroc Mongolia” компанийн “Even better” 3D виртуал 200 хүний шинэ жилийн цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа. Ковидын нөхцөл байдлаас үүдэн уламжлалт шинэ жилээс өөрөөр, бодит болон виртуал тайзыг хослуулан лайвстриймээр шууд дамжуулсан. Шинэ жилийн цэнгүүний зочид ажлын ээлж дээрээ, зарим нь нисэх онгоцны буудлаас, гүний уурхайгаас, зочид буудлын тусгаарлалтаас, халуун ам бүлээрээ гэрээсээ гээд олон нөхцөл байдал дунд байсан ч эрч хүчтэй хамт олонг нэг дор онлайнаар нэгтгэж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэгэн оройг дурсамж дүүрэн, онцгой мэдрэмжийг өгч чадсанаараа зохион байгуулагч бидний зүгээс сэтгэл хангалуун байна.
Хамтран ажилласан: EpirocMongolia-д баярлалаа.