ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 13 СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД
“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өсвөр насны хүүхдүүдийг хөгжүүлэх, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бууруулах, бусаддаа эерэгээр нөлөөлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Энтерпрайз” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү хөтөлбөр нь олон улсын “Энтерпрайз” аргачлалд үндэслэн боловсруулагдсан бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, хүнлэг ур чадварыг хөгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилготой. Мөн суралцагчид төслийн менежментийн аргачлалд суралцаж, багаар ажиллах туршлага эзэмшихийн зэрэгцээ салбар салбарын манлайлагч менторуудаас суралцан хамтдаа хөгжих боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулиас 30 багш, 8–11 дүгээр ангийн 100 хүүхдийг сонгон шалгаруулж, тэднийг төсөл хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргахад чиглүүлэн ажиллах юм. Сургууль бүрээс 6–7 сурагч, 2 багш сонгогдон хөтөлбөрт хамрагдаж байна.
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: Facebook хаяг руу хандан авна уу.