Цагаан сараар цээрлэх зан үйл
Монголчууд 13-р зууны үеэс эхлэн “Цагаан сарыг” хаврын улиралд тэмдэглэн иржээ. Цагаан сар нь өвлийг өнтэй давж хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр юм. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биеийндээ заавал зочилдог заншилтай.
- Шинийн нэгний өдөр гол горхи, худаг, булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Цагаан сараар айл өрх бүр ирж буй жилдээ идээ ундаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэн хувин, саваа бялхам дүүрэн байлгадаг уламжлалтай.
- Хуучин хувцас нөхөхийг цээрлэнэ. Элбэг хангалуун, урт удаан наслахыг бэлгэдэн шинэ дээл, хувцас бэлддэг уламжлалтай.
- Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Зээлбээс гарзын үүд нээгдэж олзны үүд хаагдана гэж үздэг. Бусдад өглөгтэй бол төлж, шинэ сараар өр ширгүй гарахыг хичээдэг байна.
- Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Эв эетэй байвал ирж буй жилдээ тайван амгалан байна гэж үздэг.
- Шинийн нэгэнд зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэнэ. Иймд цагаан сараас өмнө гэр орон, орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгодог уламжлалтай.
- Шинийн долооны өдрийг хар өдөр хэмээдэг учраас ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэдэг.
- Эхнэр, нөхөр хоёр золгохыг цээрлэдэг. Эхнэр, нөхөр гэдэг нь нэгэн биеийн хоёр тал учраас хоорондоо золговол хагацаж сална, хар элэгтэй болно гэж үздэг байна.
- Цагаан сараар мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбаас үхэл хагацал нүүрлэнэ.
Эх сурвалж: С.Дулам “Цагаан сарын бэлгэдэл” номоос

Манай энтерпрайз аргачлалаар хүүхдээ хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу энэ удаад бид 10–12 насны хүүхдүүдэд зориулсан төслийн сэтгэлгээ, төлөвлөгөө гаргах, мөн төлөвлөсөн ажлуудаа тууштай биелүүлж чаддаг хүн болоход шаардлагатай цогц мэдлэг, ур чадварыг энгийн, сонирхолтой аргачлалаар заах 3 удаагийн сургалтын хөтөлбөрийг зарлаж байна.
Хүүхэд бүрийг идэвхтэй оролцуулж, бодитоор ажиллуулна.
Утас: 95077178, 77557071


