Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах модуль сургалтуудыг зохион байгууллаа
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн II зорилтын хүрээнд Төрийн албан хаагчдыг чадавхжуулах 10 Модуль сургалтын хөтөлбөрийг орон нутгийн төрийн албан хаагчдын хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эдүкэйтэд Энтерпрайз ХХК нь:
- “Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах нь”
- “Загварчлах сэтгэлгээ”
- “Сэтгэлгээний хөгжил”
- “Системийн сэтгэлгээ”
- “Шинэ эгэл орчинд ажиллах, амьдрах чадамж”
- “Интрапренершип” гэсэн нийт 6 Модуль сургалтыг Дархан-Уул аймгийн төрийн албан хаагч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, аймаг, сум, багийн мэргэжилтнүүдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд хамрагдсан оролцогчдын сэтгэгдэл:
Байгалийн ухааны боловсрол хариуцсан ахлах арга зүйч Амаржаргал: “Бид нар өмнө нь Төрийн албан хаагчийн сургалт гэдгийг бүгд нэг танхимд цуглаад зэрэгцэж сууж байгаад сургалтанд оролцох ёстой гэсэн ойлголтыг халсан нь маш шинэлэг байсан. Бүгд нэг баг болж мөн багаа дотроо сэлгэж ангид байгаа бүх хүнтэйгээ танилцаж, таньж мэдэх, ярилцах, хамтрах боломж олгосон нь онцлог байлаа.” Facebook
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн мэргэжилтэн Д.Энхтуяа: “Сургалтаас юу сурсан бэ? Гэвэл багаар ажиллах гэдэг бол их чухал юм байна.Хүнийг өөрчлөх ер нь хэцүү. Яагаад гэвэл хүн өдий насандаа өөрийнхөө бүх хэв шинжийг олоод авцан байдаг. Гэвч хүн өөртөө ингээд жижигхэн өөрчлөлт хийгээд байх юм бол цаашдаа илүү их амжилтыг бий болгох юм байна гэдгийг ойлголоо. Энэ сургалт миний хувьд бол ажил, амьдралд маань үр өгөөжөө өгсөн гоё сургалт болж байна.” Facebook






