BE FUTURE READY ФОРУМЫН ТУХАЙД
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий дахинд “тоглоомын дүрэм” өөрчлөхүйц хэд хэдэн томоохон үйл явдал өрнөжээ. 2015 онд НҮБ-ын санаачилга, удирдлага дор Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан. Шведийн залуу тэмцэгч Грета Танберг 2018 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлээ эхэлснээс хойш дэлхий даяар хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шударга ёсыг урьд өмнөхөөсөө илүү шаардах болсон. COVID-19 цар тахал гарснаас хойш нийгмийн хөгжлийн загваруудын алдаа дутагдал, хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн хүрээнд нухацтай асуултуудыг тавих болсон бөгөөд хувь хүн, байгууллага, нийгмийн түвшинд тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд шилжихийг шахамдуулах болсон.
21-р зуунд дижитал эгэлд шилжиж нөгөө талд хүн төвтэй ур чадварууд ихээхэн дутагдах болсон. Бид энэхүү форумаар дамжуулан хувь хүн, байгууллага болон нийгмийн бүлгүүдийн ирээдүйн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих мэдлэг, хандлага, ур чадварыг нь хөгжүүлэх, ирээдүйд ямар аргачлалаар явах нь зүйтэйг чиглүүлэх зорилготой “BE FUTURE READY” буюу “ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ” форумыг Tools for Growth-Өсөлтийн хурдасгуур уриатайгаар зохион байгуулах гэж байна.
Зөв сэтгэлгээ, практик арга хэрэгсэл, шаардлагатай ур чадваруудыг хуваалцах гадаад, дотоодын туршлагатай экспертүүд, зочин илтгэгчийн илтгэл, ярилцлагыг хүргэнэ.
Технологийн дэвшил бидэнд урьд өмнөхөөс илүү их боломжийг олгож дэлхийн хаанаас ч тус онлайн форумыг үзэх боломжтой юм.
Өсөх сэтгэхүй, хүсэл эрмэлзэлтэй хүн бүхнийг энэхүү Виртуал форумд оролцохыг урьж байна.
Хэзээ: 2022/03/24-ны 16:00-17:00
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77557071, 90404858 утсаар лавлаарай.
Форумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/1002521250669972/ авна уу.