“ӨӨРСДИЙГӨӨ БҮТЭЭСЭН САЯТНУУД: БАЯН, АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮСИЙН ХЭЗЭЭ Ч ХИЙДЭГГҮЙ 10 ЗҮЙЛС”
Бусдын алдаанаас суралцах нь амьдралын аугаа чанар, эд баялагт хүрэхэд тань туслах, томоохон өөрчлөлтийг авчрах болно.
1. Алдаа дутагдлаа илчлэхээс эмээх
Ихэнх хүмүүсийн бүтэлгүйтлийн номер нэг шалтгаан нь алдаа дутагдлаа илчилдэггүй бөгөөд энэ нь нийтлэг,энгийн алдаа байдаг. Алдаа дутагдлаа илчлэн хүлээн зөвшөөрөхөд итгэлцэл болон тууштай байдал шаардагддаг бөгөөд энэ нь сахилга батыг бий болгодог.
Та урагшлахгүй бол хэзээ ч ялан дийлэхгүй. Хэрвээ ямар ч алхам хийхгүй бол та зогсонги байдалд орж, ямар ч хүсэл эрмэлзэлгүй болж, эцэст нь доошоо эргэлт хийх болно.
—Grant Cardone нь Cardone Capital-ийн үүсгэн байгуулагч юм.
2. Зогсонги байдалтай болох
Хүн бүрт залхуу хүрэх үе бий. Гэхдээ та гайхалтай үр дүнд хүрэхийг хүсч байвал ажилдаа орох хэрэгтэй.
Эцэг эх маань намайг өсгөхдөө байхыг хүссэн, хийхийг хүссэн зүйлээ л хий гэж хэлдэг байсан тул би шаргуу ажилласан.
–Michael Ovitz нь Creative Artists Agency(CAA)-ийн хамтран үүсгэн байгуулагч, дарга асан, Walt Disney компанийн ерөнхийлөгч асан, хөрөнгө оруулагч, буяны ажилтан билээ.
3. Сөрөг хандлагатай байх
Би өөрийн бизнестээ хэн нэгнийг ажиллуулах эсвэл “Шарк танк” нэвтрүүлгийн бизнес эрхлэгч, хамтрагчдаас нэг зүйлийг л хайдаг. Тэр бол “Эерэг хандлага” юм.
Би өмнө нь сөрөг хандлагатай хэн нэгэн хүнийг өөрчилж чадна гэж боддог байсан боловч ажлаас халах гэсэн шийдвэр нь хамгийн зөв арга байлаа. Аз жаргалтай арван хүнтэй баг дунд, нэг л сөрөг хандлагатай гишүүн байхад бүхэл бүтэн багийг доош татах үндэс болдог. Гэхдээ “Бид түүнийг хийж чадна” гэж бодож байвал хэн ч, юу ч саад болж чадахгүй. Хүнд хэцүү цаг үед ч гэсэн ухрахгүй, эерэг хандлагаа хадгалж үлдэх хэрэгтэй.
—Barbara Corcoran нь Corcoran Group-ийн үүсгэн байгуулагч, “Business Unusual” подкастын хөтлөгч, “Шарк танк” нэвтрүүлгийн шүүгч, хөрөнгө оруулагч билээ.
4. Шийдвэр гаргах гэж хэт удаан хүлээх
“Хэрэв та 40/70 дүрмийг хэрэгжүүлж чадвал та хүссэн зүйлээ амжилттай гүйцэтгэх болно. Олон жилийн өмнө би генерал Колин Пауэллээс үнэ цэнэтэй зарчмыг сурч мэдсэн: Шийдвэр гаргахад танд зөвхөн мэдээллийн 40-70% л хэрэгтэй.
Хэрвээ та бүх зүйлийг бүрэн итгэлтэй болсны дараа хэрэгжүүлэх гэж хичээвэл олон олон боломжийг алдах болно.
Тэгэхээр боломжит гаргалгааг хэрхэн гаргах вэ? Өөрийн зөн совиндоо итгээд, гохоо татаад цаашаа яв. Амжилттай манлайлал бол мэдлэг, туршлага хоёрын нийлмэл юм. Ихэнхдээ олон талын мэдээлэлгүй үед шийдвэр гаргах чадвар нь эцсийн үр дүнд үнэ цэнэтэй санал байх боломжтой.
—Shaun Rawls нь Rawls Consulting компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Удахгүй нээлтээ хийх “F’-IT-LESS” номын зохиогч билээ.
5. Инээмсэглэхгүй байх
Инээмсэглэлийн хүчийг хүмүүс дутуу үнэлдэг. Халуун дулаан, жинхэнэ инээмсэглэл нь итгэлцлийг шууд бий болгодог бөгөөд энэ нь өдөр тутмын бизнесийн харилцааны тулгын чулуу нь болдог. Инээмсэглэл нь таны илэрхийлэлд эерэг энерги нэмээд зогсохгүй, бусдад ойр дотно мэт мэдрэмжийг төрүүлнэ. Хүмүүс тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг, харилцаа холбоогоороо тааламжтай хүмүүстэй бизнес хийхийг хүсдэг. Тийм учраас танд зөвлөхөд битгий хичээж дүр эсгээрээ мөн та өөрийнхөөрөө, үнэн байх тусмаа харилцаа илүү нөлөө сайтай байх болно.
Түүнчлэн инээмсэглэл нь таныг илүү аз жаргалтай, эрүүл, бүтээлч болгодог гэсэн судалгаа байдаг ажээ. Хамгийн гоё нь? Инээмсэглэл нь үнэгүй.
–Holly Parker нь Douglas Elliman дахь The Holly Parker Team-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал юм. 8 тэрбум гаруй долларын борлуулалт хийсэн шагналт брокер юм.
6. Нэгэн зэрэг хэт олон зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх
Чи дуртай нэг зүйлээ сонгоод бусдаас илүү сайн хий. Олон хүмүүс 1000 гайхалтай санаануудыг бодож олдог ч тэдгээрийн алийг нь ч, хэзээ ч эхлүүлдэггүй. Үүний оронд тэд бусад хүмүүсийн бизнест оролцож байдаг. Жишээлбэл, Хэрэв та хуульч биш бол өөрийгөө өмгөөлөгч мэт дүр эсгэх хэрэггүй. Өөрийн эгнээнд үлдэж, туршлагатай мэргэжилтнүүдэд төлөөлөгчөөр оролцоорой. Гэрээнд гарын үсэг зурж, өөрийн компаниа зөв зохистой байгуулаарай. Хэрэв та ач холбогдолтой гэж үзэж байгаа бол зөв хийх хэрэгтэй.
Миний ажиллаж байсан компанийн үүсгэн байгуулагч нь бизнесийн амжилтаас илүү дараагийн шинэ санаандаа төвлөрч байсан тул би ажлаасаа гарсан удаатай. Тэрээр шинэ бүтээлийнхээ талаар мөрөөдөж байх зуураа өөрийн компанийн нөөц бололцоог гаргуунд нь хаясан. Үүний үр дүнд бид олон боломжоо алдсан.
—James Daily нь Daily Law Group-ийн Үүсгэн байгуулагч, хамтрагч.
7. Өөрийн календарь дээр чухал үйл явдлыг сануулах хуваарь гаргахгүй байх
Бизнес эрхлэгчийн хувьд би нэг дүрмийг баримталж ажил хэрэг болгодог:
Өөрийнхөө хийх ажил бүрийг төлөвлөх, зохион байгуулах хэрэгтэй. Энэ нь амархан мэт санагдаж болох ч ихэнх хүмүүс үүнийг хийж чадахгүй байна. Хэрэв та өөрийгөө даалгавар, хуанли, уулзалтуудаа төлөвлөх хэмнэлд оруулж чадвал үүрийн 3 цагт аль хэдийн мартсан зүйлсээ санах гэж хичээх шаардлагагүй болно.
–Dennis Najjar нь AccountingDepartment.com-ын хамтран үүсгэн байгуулагч
8. Амжилтад хүрсэн хүмүүсийг сохроор дууриах
Асуудлыг шийдэх олон боломжит шийдлүүд байгаа тохиолдолд өөр хэн нэгний хэрэгжүүлж байсан шийдлийг сонгоход хялбар байдаг.
Гэхдээ үнэндээ бол: Өөр хүнд хэрэгжиж байсан эсэх нь хамаагүй. Танд тохирох эсэх нь чухал юм. Шилдэг удирдагчид эргэн тойрныхоо амжилттай яваа хүмүүсийг сохроор дуурайдаггүй. Өдөр бүр хар өнгийн хувцас өмсөх нь тэднийг хэзээ ч Стив Жобс шиг болчихгүй гэдгийг тэд мэднэ. Үүний оронд тэд амжилтын бүрэлдэхүүн хэсгүүдийг судалж, тэдгээрийг өөрсдийн нөхцөл байдалд тохируулан ажилладаг..
–Luke Freiler нь Centercode-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
9. Бүх зүйлийг хянах гэж оролдох
Хэрэв та зорилгодоо хүрэхийг хүсч байвал бүх зүйл таны мэдэлд байна гэсэн нийтлэг итгэл үнэмшлээсээ сал. Заримдаа бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, шийдэмгий байж та үнэхээр өөрийнхөө өөрчлөлт, дэвшил гаргаж болохуйц газартаа цагаа хуваарил. Энэ бол ажил, хувийн амьдрал аль алины хувьд амжилтад хүрэх түлхүүр юм.
–Alon Rajic нь Review Home Warranties компанийн Гүйцэтгэх захирал
10. Үл мэдэгдэх зүйл рүү үсрэхгүй байх
Манай оффисийн уриа бол “Чи шүхрээр үсрэх үү эсвэл үгүй юу.” Компани байгуулах, хувийн бренд, карьераа босгоход “бүх зүйл” гэсэн сэтгэлгээ шаардагддаг. Тав тухтай бүсээсээ гарч, дээгүүр өрсөлдөгчтэй тулалдахаас бүү ай. Жишээлбэл: үнэхээр хүсч байгаа удирдах албан тушаалд нэр дэвших гэж оролд. Хэдий энэ нь хэдэн арван жилийн туршлага, хүрэх боломжгүй юм шиг санагдах ч оролдоод үз. Юу л тохиолдвол гэж? Та ажилд ороод толгой дээр тулсан олон ажилтай болж болно. Гэхдээ энэ нь таныг сурч чадахгүй гэсэн үг биш.
Зургаан сарын дотор та өөрийн төсөөлөөгүй байсан арга замаар өсч магадгүй юм. Ажилд орохгүй боломжгүй байсан ч оролдоод л үзсэн нь таныг бүтэлгүйтэхээс айсандаа өрөөндөө үлдсэн хүмүүсээс илүү зоригтой болгоно. “
—Жеймс Сиксмит, Trade context-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал; SpeedUpTrader-ийн үүсгэн байгуулагч; мэргэжлийн хоккейчин байсан.