ЭКО АЯЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Эко аялал гэж юу вэ?
Эко аялал гэдэг нь экотоуризм болон ногоон аялал хэмээх ойлголтуудын нийлбэр юм. Хариуцлагатай аялал, тогтвортой аялал, ёс зүйтэй аялал, зан заншлын ухамсартай аялал хэмээх төрөл, төрлийн нэр томьёо заасан аяллууд нь бүгд эко аялал хэмээх ойлголтод багтан ордог. Мэдээж эдгээр хэллэг, нэр томьёонуудад одоогоор тогтсон нэг тодорхойлолт байхгүйн дээр ойр, ойрхон солигддог хэдий ч бүгд нэг зорилго буюу ёс зүйг баримталдаг. “Ногоон” байдлаар аялахыг зорьдог, илүүд үздэг хүн болгон “ногоон аялагч”.
Экотоуризмыг тодорхойлбол
Экотоуризмыг хүмүүс өөр, өөрөөр хүлээн авж, ойлгох боломжтой тул яг нарийн тодорхойлоход тун ярвигтай. Салбартаа тэргүүлж буй байгууллагууд хүртэл яг ийм утгатай гэсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Олон Улсын Экотоуризмын Нийгэмлэг (TIES) нь экотоуризмыг “Хүрээлэн буй орчинг байгаагаар нь сахин хамгаалж, нутгийн иргэдийн аж ахуйг дээшлүүлж буй байгалийн хариуцлагатай аялал” хэмээн тодорхойлсон байна. Энэхүү тодорхойлолтыг ойлгохын тулд та юуны түрүүнд хариуцлагатай аялал хэмээх ойлголтыг задлан, шинжлэх хэрэгтэй.
ОУЭН-ийн үзэж буйгаар “Экотоуризмын гол зорилго нь байгаль хамгаалалт, нийгэм, тогтворто аялал хэмээх ойлголтуудыг салшгүй нэгэн хэсэг болгох. Тус зорилгын дагуу нь хариуцлагатай аяллыг зохион байгуулж, оролцож буй хүн бүрд баримтлах ёстой зарчмуудыг гаргасан нь:
– Нөлөөллийг (байгаль орчин, нутгийн иргэд, бүс нутгийн эдийн засагт үзүүлж буй хор нөлөө) багасгах,
– Хүрээлэн буй орчин, тухайн орны соёлыг хүндэтгэн, бусдад таниулах,
– Аялагч өөртөө болон нутгийн иргэдэд эерэг сэтгэгдэл үлдээх,
– Байгаль хамгаалалтад зориулан санхүүгийн хувь нэмэр оруулах,
– Нутгийн иргэдэд санхүүгийн хувь нэмэр оруулж, тэднийг дэмжих,
– Тус орны улс төр, газар нутаг болон нийгмийн уур амьсгал, онцлогт анхааралтай, хүлээцтэй хандах
Экотоуризмын салбарын өөр нэгэн тэргүүлэгч болох Олон Улсын Байгаль Хамгаалалтын Холбоо нь экотоуризмыг “Нутгийн ард иргэдэд нийгэм-эдийн засгийн ач холбогдолтой, байгальд ээлтэй, нөлөөлөл багатай байгалийн үзэсгэлэн гоо газруудтай танилцах зорилго бүхий хүрээлэн буй орчиндоо хариуцлагатай аялал”. хэмээн тодорхойлжээ. Мөн тэднийг гаргасан зарчмуудаас дурдвал:
– Аялагч аль болох бага нөлөө гаргах, ухамсартай байдлаар аялах,
– Тухайн улс орны зан заншил, соёл, байгаль орчны онцлогт хүндэтгэлтэй хандах,
– Нутгийн байгаль хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
– Нутгийн иргэдэд тогтвортой, байгальд хор нөлөөгүй замаар тусламж үзүүлэх,
– Аялагч болон нутгийн иргэд бие биесээс шинэ мэдлэг, мэдээллийг олж аван боловсрох,
Үүнээс хархад орчин үеийн экотоуризмын тодорхойлолт нь бидний мэддэг олон аяллын төрлүүдийг нэгтгэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэр экотоуризмын үзэл, баримтлалыг дагаж, мөрдөн өөрийн амьдралын нэгээхэн хэсэг болгох нь эко аялал юм.