ТҮҮХ ХҮҮРНЭХ НЬ ХАРИЛЦААНЫ ХҮЧТЭЙ ХЭРЭГСЭЛ
Монгол улсыг “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин Охин” уран бүтээлээр дэлхийд таниулж, сурталчилсан баримтат гэрэл зурагчин Ашер Свиденский 2022/4/28нд “Түүх өгүүлэх замаар үр дүнтэй харилцах нь” сургалтаа олон нийтэд нээлттэй зарласантай холбогдуулан түүнийг Эдүкэйтэд ярилцлагын буландаа урьж уншигчиддаа танилцуулж байна.
ТА ХЭРХЭН ГЭРЭЛ ЗУРАГЧИН БОЛОХ ЭХЛЭЛЭЭ ТАВЬЖ БАЙСАН БЭ?
Би 2009 онд Израилийн Батлан Хамгаалах хүчинд цэргийн гэрэл зурагчнаар алба хааж байхдаа гэрэл зурагчны ажлын гараагаа эхэлсэн. Цэргийн алба хааж, нэр хүндтэй тэргүүн ахлагч болсныхоо дараа ч өөрийн гэсэн томоохон хэмжээний гэрэл зургийн төслүүдийг боловсруулж гэрэл зурагчнаар үргэлжлүүлэн ажилласан.
Миний хувьдсоёлын гэрэл зургийг урлаг, түүх өгүүлэх аргатай хослуулах чиглэлээр илүү мэргэшсэн. Өнгөрсөн хугацаанд миний зурагнууд National Geographic, BBC, The Guardian гэх мэт олон улсад нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Түүхийг гэрэл зургаар илэрхийлэгчийн хувьд миний гэрэл зургийн төслүүдийн нэг (Бүргэдчин охин) маань Sony-гийн бүрэн хэмжээний кино болсны дараа би аажмаар кино ертөнцөд хөл тавьсан. Уг киног АНУ-ын “Нарны Бүжиг Кино Наадам”-ын үеэр үзүүлсэн бөгөөд би продюсер, 2-р зураглаачаар ажилласан. Үүний дараа UNICEF, Чехийн “People in Need” MBZRCF болон бусад олон улсын байгууллагуудад зориулж хэд хэдэн богино хэмжээний кино найруулсан. Эдгээр киноны хамгийн сүүлийн үеийн бүтээл нь COP26 уулзалтын үеэр гаргасан “Changing Skies” уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын талаарх баримтат кино юм.
ТА ӨӨРИЙН МЭДРЭМЖ, ХҮМҮҮСТ ХҮРГЭХ ГЭСЭН САНААГАА ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХУЙЦ ЗУРАГ ДАРЖ СУРАХЫН ТУЛД ХЭР ИХ ХУГАЦАА ЗАРЦУУЛСАН БЭ?
Өмнө нь дурдсанчлан, миний олон төслүүд томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон кино компаниудаар цацагдаж байсан нь дэлхийн хэмжээнд өөрийгөө харуулах боломж олдсон. Энэ бол миний хувьд нэр төрийн бөгөөд уран бүтээлчийн маань хувьд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж өнгөрсөн. Гэсэн хэдий ч миний хувьд карьерын маань хамгийн үнэ цэнэтэй, нөлөө бүхий ажил нь өнгөрсөн хугацаанд олны өмнө тавьсан олон олон илтгэлүүд маань юм. Би гэрэл зурагчин, зураглаачийнхаа ур чадварыг ашиглан, өвөрмөц бөгөөд нөлөө бүхий визуал түүхээр бүтээл хийхийг зорьж, өөрийн туршлага, мэргэжлийн ур чадвар, түүхээ дэлхий дахины олон хүмүүст түгээж байгаа нь миний хувьд тэмдэглүүштэй, нөлөө бүхий туршлага байсан. Би карьерынхаа туршид Оксфордын байгалийн түүхийн музей, TEDXwhitecity, PPOC, Тайланд дахь НҮБ-ын төв байр, MGM Макао, Австралийн элчин сайдын яам (Монгол) зэрэг нэр хүндтэй байгууллагуудад өөрийн түүхээ хуваалцах завшаан тохиосон. Би дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст түүх өгүүлэх, урлаг, соёлтой хамааралтай өөрийн хамгийн сайн туршлагыг хуваалцаж байгаадаа баяртай байдаг.
СТОРИТЕЛЛИНГ ГЭЖ ЮУ ВЭ? ЭНЭ НЬ ХЭРХЭН ГЭРЭЛ ЗУРАГТАЙ ХОЛБОГДОЖ БАЙНА ВЭ?
Үндсэндээ бол сторителлинг буюу түүх өгүүлэх нь хүмүүс хоорондоо санаа бодлоо илэрхийлэх урлаг юм. Та найзтайгаа ярилцах, хамтран ажиллагсадтайгаа санал бодлоо хуваалцах эсвэл сонирхлынхоо талаар өгүүлэл бичихийг оролдож байгаа эсэхээс үл хамааран эдгээр бүх тохиолдолд та ямар нэгэн түүх ярьж байдаг.
Хэрэв таны түүх сайн бүтэцтэй бол хүмүүс таны ярьж байгаа зүйлсийг дэмжих, таны хэлэхийг хүссэн зүйлс тодорхой болно. Мөн бусад хүмүүс таны хэлэхийг хүссэн гол санаанд хариу үйлдэл үзүүлэх болно. Гэвч таны түүх бүтцийн хувьд эмх замбараагүй, эвлүүлэггүй, ойлгоход төвөгтэй байвал таны санаанууд дэмий үрэгдээд зогсохгүй та өөрийнхөө болон сонсогчдын цагийг дэмий үрж байна гэсэн үг.
Түүх өгүүлэхийг урлагийн нэгэн төрөл гэдгийг ойлгох нь чухал юм. Та өгүүлэх түүхээ бүтээх санаагаа дэвшүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийн шаргуу зүтгэж олсон туршлага дээр үндэслэх нь тустай байдаг. Олон жилийн хугацаанд төрөл бүрийн төсөл, уран бүтээлд хамрагдсан өөрсдийн туршлага, ур чадвараараа үнэлэгддэг хүмүүс байдаг ч түүх өгүүлэх аргыг зөвхөн мэргэжлийн хүмүүс л сайн хийж чадна гэсэн үг бас биш. Дэлхийн бусад урлагийн нэгэн адил түүх өгүүлэх нь хэд хэдэн техникийн ур чадвар, элементүүдийг агуулдаг бөгөөд үүнийг зохих зааварчилгаа, сургалтаар хүн бүр өдөр тутмын амьдралдаа ашиглаж, хүчирхэг түүхийг ярьж, хүүрнэж сурах боломжтой. Хэрэв илүү олон хувь хүн, байгууллагууд түүх өгүүлэх, үндсэн техник элементүүдийн талаар суралцахад цаг гаргавал өөрсдийн хэлэхийг хүссэн гол санаагаа бусдад илүү хүргэхийн үр дүнг мэдрэх болно.
ТА БАЙГУУЛЛАГУУДАД ТҮҮХ ӨГҮҮЛЭХ АРГЫГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХАД ХЭРХЭН ТУСЛАЖ БАЙНА ВЭ?
Байгууллагын болон хувь хүний төвшинд түүх өгүүлэхийг заах төрөл бүрийн арга байдаг. Түүхээ өгүүлэх, сэтгэл татам түүхийг бүтээх үндсэн элемент, бүтцийг заахаас гадна хамгийн чухал нь сургалтад оролцогч тухайн байгууллага эсвэл хувь хүний хэрэгцээнд сургалтыг загварчлан тохируулах нь чухал. Заримдаа түүхийг нарийвчлан мэргэжлийн түвшинд өгүүлэхэд цуврал лекц, сургалтуудыг өгөх нь хамгийн сайн арга юм. Энэ нь түүх өгүүлэх аргын талаар өргөн, баялаг ойлголт өгөх боломжийг олгодог.
Зарим байгууллагуудын контент бүтээгчдэд түүх өгүүлэх талаар заах хамгийн сайн арга бол зөвлөгөө өгөх явдал гэдгийг би мэдэж авсан. Тэднийг өөрийн гэсэн тодорхой төсөл боловсруулахад удирдан чиглүүлэхийн тулд өөрийнхөө мэргэжлийн туршлагаа хуваалцдаг. Энэхүү удирдан чиглүүлэлтийн тусламжтайгаар бид байгууллагын ирээдүйд хялбархан ашиглаж болох жигд, ойлгомжтой, онцгой бүтээлч үйл явцыг олж, өөрсдийнх нь хэлэхийг хүссэн гол санааг нь зорилтот сегментэд нь ойлгомжтойгоор илэрхийлж чадна. Үүний давуу тал нь тухайн байгууллага ирээдүйн ажилдаа хялбар дагаж мөрдөх харилцааны хэрэгсэлтэй болох боломжийг мөн олгодог.
Бүртгүүлэх холбоос: Asher Svidensky “Using storytelling as an effective communication tool” бүртгэлийн хуудас (google.com)
ТА ТҮҮХ ӨГҮҮЛЭХ АРГЫН ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГУУДАД ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?
Байгууллагууд түүх өгүүлэх аргыг илүү сайн хэрэглэхийн тулд хийх хамгийн чухал зүйл бол тодорхой процессыг хөгжүүлэх явдал гэж би боддог. Тэдний дагаж мөрдөх тодорхой үйл ажиллагаа нь ямар түүхийг хэрхэн өгүүлэх, хэрхэн хамгийн сайнаар бусдад илэрхийлэх явдал.
Байгууллагууд олон зорилттой ажилладаг бөгөөд үргэлж бүтээлч хүмүүс эхнээс нь дуустал түүхийг бүтээхэд хамтран ажиллаж, бүтээл туурвиж чаддаггүй тул хэрхэн түүх бүтээх талаар өөрт тохирсон үйл явцтай байх нь маш их цаг хугацаа, эрч хүчийг хэмнэдэг.
Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол энгийн боловч маш сайн арга бол өгүүлэх түүхээрээ хэлэхийг зорьж буй гол санаагаа нэг өгүүлбэр хагаст (хамгийн ихдээ!) багтаан тодорхойлохыг хичээгээрэй – түүхийг бүтээхэд нэг чухал санаа байх ёстой. Энэ алхмаар та хийж байгаа зүйлийнхээ хэлэх гэж буй санаагаа дэлхий нийтэд хамгийн ойлгомжтойгоор, энгийнээр тодорхойлох юм.
Жишээ нь: “Энэ бол манай байгууллага хэрхэн эмзэг бүлгийн хүмүүст өндөр төвшний боловсрол эзэмшүүлэхэд тусалдаг тухай түүх юм””
Нэгэнт ойлгомжтой бөгөөд энгийн өгүүлбэртэй болсон бол түүнийхээ эргэн тойронд түүхээ бүтээхдээ бэлэн болсон байна – Энэхүү “Үндсэн зорилго өгүүлбэр”-ийг байгууллагын түүхийг бүтээгч багийнхаа өмнө тавих нь түүх өгүүлэхэд юуг оруулах, юуг оруулахгүй байх, бидний юу хийж байгааг харуулах шилдэг гол дүр нь хэн бэ, бид юу хийж байна вэ, бидний түүх болон бусад чухал элементийн гол сонсогч нь хэн байх вэ гэх мэт чухал шийдвэрүүдэд сайжруулалт хийхэд нөлөөлдөг.
Холбогдох линк:
https://www.svidensky.com/projects
https://www.svidensky.com/videos/tedxwhitecity
https://www.youtube.com/watch?v=dbEEurty3fc&ab_channel=AsherSvidensky