Монголд тогтвортой бизнес хөгжүүлэх арга зам

Тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, тогтвортой хөгжлийн зорилгууд /ТХЗ/ гэдэг ойлголтууд бизнесийн салбарынханд ч шууд хамааралтай гэдгийг дэлхийн глобал компаниудаас эхлээд ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчид тун сайн ойлгож, компанийхаа философи, бодлого, стратегид тусгаж, хэрэгжүүлэх болсон. Монгол бизнесүүд маань ч тогтвортой хөгжлийн бодлоготой болж, хэрэгжилтийг нь хангаж ажиллаж эхэлж байгаа нь сайшаалтай.

Хэдийгээр НҮБ-аас ТХЗ-иудыг 2015 онд л баталсан боловч тэрнээс өмнө хэдэн арван жилийн турш бизнесүүд байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, хог хаягдлаа багасгах, нийгмийн бүлгүүдэд тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогоор эсвэл практикаар хувь нэмрээ оруулж ирсэн.

Үүний нэг жишээ болгож Улаанбаатар Группийг онцолж байна. Улаанбаатар Групп яагаад онцлууштай вэ гэхээр тэд Монголын нүүдэлчин соёлын онцлогийг өөрсдийн бизнесийн философидоо шингээж, манлайлал үзүүлж иржээ. Тухайлбал, Улаанбаатар групп ХХК КОВИД цар тахлын үеэр хэдэн мянган хүний эмчилгээ, үйлчилгээг нэг дор хийх боломжоор хангасан, Яармагт байрлах Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэгийн төслийг өөрсдийн хөрөнгөөр эхэлж санхүүжүүлж, санхүүгийн үр ашгийг бус нийгмийн үр нөлөөг урьтал болгосон. Мөн өдийд ид өрнөж буй Seoul Garden хотхоны зохион байгуулалт, төлөвлөлтөндөө минимал амьдрах, хот айлаараа хамтдаа хөгжих боломжийг олгохоор зорьж байна. Энэ мэт бүтээн байгуулалтын төслүүдийнхээ төлөвлөлт, гүйцэтгэлд нүүдэлчин соёлын философи болох байгальтайгаа зохицон, бага нөөцөөр, ихийг хийх, хот айл, нийтээрээ, нийгмээрээ тайван амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр зорьж иржээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Батбаатартай хийсэн сонирхолтой ярилцлагыг ЭНД дарж үзээрэй.