“Agripreneurship Challenge” тэмцээн болж өндөрлөлөө
Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Agripreneurship Challenge” хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэлэг бүтээгдэхүүн, шийдлүүдийг шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 21 аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 компани бүртгүүлснээс 5 үндсэн шалгуураар 20 компанийг шалгаруулж 3 өдрийн бүүткэмп хөтөлбөрт хамруулсан бөгөөд хөтөлбөрөөр оролцогчид олон улсын сургагч багш нараас суралцан, өөрийн байгууллагын өсөлтийн төлөвлөгөөгөө боловсруулан танилцуулсан юм. Бүүткэмп хөтөлбөрөөс шилдэг 8 компани шалгарч, менторинг хөтөлбөрт хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн үеэр салбарын туршлагатай менторуудаас тухайлсан зөвлөгөө авлаа.
Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт буюу “Demo Day” арга хэмжээ 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдаж 200 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд тэмцээний ялагчаар 1-р байрыг Эйрий фэлт ХХК “Эйрий агаар цэвэршүүлэгч” бүтээгдэхүүнээр, 2-р байрыг Мэжик би фүүдс ХХК “BeeDerm” өвчин намдаагч эрүүл мэндийн тос, 3-р байрыг Спек материалс ХХК “Аргалын цаас” байгальд ээлтэй цаас бүтээгдэхүүнээр тус тус эзэллээ.
Нийт 3 сарын хугацаанд төслийн менежмент, багийн ажиллагааг үлгэр жишээ үзүүлэн Хүнс, ХАА салбарын шилдэг, шинэлэг бизнесүүдийнхээ эцсийн шалгаруулах энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Educated Space болон SMS-Startup Marketing Space багийнхаа хамт олонд халуун баяр хүргэe!
Оновчтой удирдлага, хурдтай мeнeжмeнтээр чиглүүлэн ажилласан Food and Agriculture Organization of the United Nations (FAO) төслийн багийнхандаа талархлаа илэрхийльe.