ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖ

ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭЕ

Танай байгууллага нийгмийнхээ тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулдаг вэ?

Монгол улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан. “ААНОАТ тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орж бизнес эрхлэгч таныг нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх тэр дундаа төрийн өмчит болон орон нутгийн өмчит ЕБС-н боловсролд хөрөнгө оруулалт хийж санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлбэл татвар ногдох орлогын 1% хүртэлх дүнгээр төлбөл зохих албан татвараас шууд хасаж хөнгөлөхөөр тусгасан байна. Жишээлбэл: Таны тухайн жилийн татвар ногдох орлого 1 тэрбум байхад та 10 сая хүртэл дүнгээр хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив төлбөл зохих татвараасаа хасуулах боломжтой. Өөрөөр хэлбэл та, танай байгууллага төрийн хангалттай хүрч, шийдэж чадахгүй байгаа хэсэгт хүрч өөрийн хувь нэмрээ оруулах замаар татварын байгууллагад төлөх байсан татвараа нийгмийнхээ хөгжилд зориулах боломжтой боллоо гэсэн үг юм.

Тэгвэл та нийгмийнхээ өсөлт, хөгжилд хэрхэн хөрөнгө оруулах боломжтой вэ?

Манай “Боловсролын санаачилгууд” ТББ нь хүүхэд, залуучууд ялангуяа өсвөр насны сурагчдын цогц хөгжлийг дэмжих, эерэг өөрчлөлтийн манлайлагч болоход нь сэдэлжүүлэх “Ирээдүйд бэлтгэх ЭНТЕРПРАЙЗ” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ЭНТЕРПРАЙЗ 30 санаачилгыг Тогтвортой хөгжлийн зорилго ТХЗ 4 Чанартай боловсролд чиглүүлэн хэрэгжүүлж байна.

 

  • Завхан аймгийн Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан “Сурагчдын ерөнхий чадамж хөгжүүлэх тал дээр үнэхээр дутмаг”, танай хөтөлбөр ус агаар мэт хэрэгтэй байна.
  • Увс аймгийн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн төлөөлөл “Энэ ур чадваруудын талаар хүүхдүүдэд маань тохирох сургалт байдаггүй” гэх зэргээр бидэнд одоогоор 21 аймгийн 100 орчим сургууль Энтерпрайз хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлээд байна.

Бид тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр алслагдсан сум, дүүргүүдэд чиглэн, 2025 ондоо багтаж нийт 30 байршилд хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Одоогоор бид Баянхонгор аймгийн Бууцагаан суманд хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн явц болон сэтгэгдлийг энд дарж үзнэ үү.

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж буй “Ирээдүйд бэлтгэх ЭНТЕРПРАЙЗ” хөтөлбөрт танай байгууллагыг амжиж нэгдэхийг урьж байна.

Чанартай боловсрол тэр дундаа ирээдүйн иргэд болох хүүхдүүдийнхээ цогц хөгжилд хувь нэмрээ оруулах замаар ирээдүйдээ хөрөнгө оруулж, өөрийн байгууллагын тогтвортой хөгжлийн тайлан мэдээндээ бодит үр дүнг тусгаж, татвараас хөнгөлөгдөх боломжтой боллоо.

ЭНТЕРПРАЙЗ 30 санаачилгад ЭНД дарж нэгдэнэ үү.

Ирээдүйд хамтдаа бэлдэцгээе! 

Бидэнтэй холбоо барих : 7755-7071, info@educated.mn