АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ МЭТГЭЛЦЭЭНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗАРЛАГДЛАА

“Эдүкэйтэд энтерпрайз”-ийн санаачилгаар Англи хэл дээрх үндэсний мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг (ANEDT 2023) зохион байгуулах гэж байна. Хоёр дахь жилдээ болж буй энэхүү тэмцээнд ЕБС-ийн 14-18 насны сурагчид оролцох юм.

Өсвөр насныхны мэтгэлцэх ур чадварыг ахиулах, англи хэлээр санаагаа оновчтой илэрхийлж сургах, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд 12-р сарын 1-нийг хүртэл цахимаар бүртгүүлэх боломжтой. 12-р сарын 4-нд эхний шатанд шалгарсан 24 багийг зарлана.

Тэмцээнийг ирэх сарын 16-17-нд Улаанбаатар хотноо “Mongolian International University” /MIU/-ийн байранд зохион байгуулна.

Мэтгэлцээний арга хэлбэрийн хувьд “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээн”-ий (World Schools Debate) хэлбэрээр зохиогдох бөгөөд эхний шатанд шалгарсан  нийт 24 баг 5 үе шаттайгаар тоглох юм. Тиймээс ирэх сарын 4-нд эхний шатанд шалгарсан 24 багийг зарлана.

Түүнчлэн тэмцээнийг хүртээмжтэй байлгах үүднээс орон нутгаас оролцох багуудыг бүртгэлийн хураамжаас чөлөөлсөн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлье. 

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг educated.mn болон 7755-7071 дугаараас лавлаарай.

Бүртгүүлэх холбоос (2023.12.01-нд хаагдана): Энд дарна уу

Тэмцээний удирдамж: Энд дарна уу  

Мэтгэлцээний төрөл (World School)-тэй танилцах: Энд дарна уу

Өмнөх жилийн хаалтын тоглолт: Англи хэл дээрх мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээний финалын шатны тоглолт -2022 он

И-мэйл: info@educated.mn