НИЙГМИЙН ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨР
Цогц хөтөлбөр
Нийгмийн бизнесийн чиглэлийн судалгаа, сургалт, үйл ажиллагаагаар Европт төдийгүй дэлхийд тэргүүлэгч IES – Social Business School-ийн албан ёсны хөтөлбөрийг бид хамтын ажиллагааныхаа хүрээнд, Монголд нутагшуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь 2,5 өдрийн турш явагддаг эрчимжүүлсэн хөтөлбөр бөгөөд нийгэмд тэсрэлт хийх инновац шингэсэн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж буй баг хамт олон эсвэл байгууллагууд захиалгаар авахад тохиромжтой.
Хэнд зориулсан: Нийгэм, байгаль орчин, эдийн засгийн асуудлуудыг богино хугацаанд дорвитой шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буй дундаас дээш түвшний менежерүүд, нийгмийн энтрепенерүүд