Archive for the
‘Бизнес’ Category

Бүхий л байгууллагууд санаатай ч бай, санаатай бус ч бай хүн болон байгаль дэлхийд эерэг юм уу, сөрөг нөлөө үзүүлж байдаг. Жишээ нь ажилчин цалин, хөлсөө авж буй нь ихэнх байгууллагын гаргадаг санаатай эерэг нөлөө, хувцас үйлдвэрлэлийн улмаас ямар нэгэн усны эх үүсвэр бохирдож буй нь санаатай бус сөрөг нөлөөлөлд орох бол фитнессд хамрагдсан үр дүнд үйлчлүүлэгчийн эрүүл мэнд сайжирч буй нь санаатай эерэг нөлөөлөл юм. Тэгвэл байгууллагууд өөрсдийн гаргаж байдаг төрөл бүрийн үр нөлөөнөөс аль нь хамгийн их хамааралтайг тодорхойлох боломжтой эсэх мөн тухайн үр нөлөө хир их үр дүнтэй байгааг ямар төрлийн мэдээлэл, тоо баримт ашиглан үнэлэх боломжтой юм бол?

Байгууллагууд нь өөрсдийн гаргаж буй үр нөлөө хамаатай эсэх буюу тухайн үр нөлөөнд заавал хяналт тавих шаардлагатай юу, үгүй юу гэдгийг таван шалгуурын үр дүнд олж мэдэх боломжтой. Эдгээр шалгууруудыг зуу, зуун байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран бий болгосон учир эдгээр шалгуурууд нь ямар ч байгууллагын нийгмийн болон байгаль орчины хүрээнд гаргаж буй нөлөөллийн тухай цогц ойлголт өгөх юм.

Тухайн үнэлэмжийг хийхэд боломжтой болгохын тулд таван шалгуур үзүүлэлтийг арван таван өөр өгөгдлийн төрөл зүйлд хуваан авч үзнэ. Эдгээр төрөл зүйлүүд нь тухайн байгууллагад өөрийн гаргаж буй үр нөлөөллөөс аль нь хамгийн их нийгэм, байгаль орчинд хамаатайг олж тогтоохоос гадна тухайн үр нөлөөллөөс гарч буй үр дүнд шинжилгээ хийхэд туслах боломжтой. Бий болсон дүн шинжилгээнд үндэслэн байгууллагууд нь өөрсдийн гаргаж буй эерэг үр нөлөөллийг ихэсгэн, сөрөг үр нөлөөллийг багасгах боломжтой болох бөгөөд энэ процесс нь байгууллага өөрийн бий болгож буй үр нөлөөгөө удирдах үйл явц юм.

Энэхүү өгөгдлийн төрөл зүйлүүд дотор нэг нь нэгнээсээ илүү дээр гэсэн зүйл байхгүй бөгөөд байгууллагууд нь ихэвчлэн нөхцөл байдлаасаа хамааран ямар төрлийн өгөгдөл нь тухайн байгууллагын гаргаж буй үр нөлөөг дүгнэхэд зохицохыг шийддэг.

Байгууллага үр нөлөөгөө A, B болон C хэсгүүдэд ангилах нь

Таван шалгуурт хуваагдсан үр нөлөөний үр дүнг A, B, C хэмээх гурван хэсэгт мөн ангилж болно. Энэ нэмэлт ангилал нь олон төрлийн үр нөлөөг бий болгодог байгууллагуудад тун тустай бөгөөд бий болгож буй үр нөлөөгөө макро төвшинд ангилах боломжийг олгодог байна. Нэмэлт ангилал нь байгууллагад нь A аль эсвэл C ангиллын үр нөлөөний алинд нь илүү их анхаарал хандуулахаа шийдэхэд нь тусалдаг.

Байгууллагын нийт үр нөлөөг үнэлэн ангилах нь

Байгууллагын нийт үр нөлөө нь байгууллагын хүн болон байгальд үзүүлж буй үр нөлөөний нийлбэр юм. Байгууллага нь тодорхой нэгэн үр нөлөөнд дүн шинжилгээ хийснээр тухайн үр нөлөөнөөс гарч буй нийт үр дүнд доор харуулснаар үнэлгээ хийж болдог.

Жишээ нь доор буй графикт нэгэн эмнэлгийн байгууллага таван шалгуурыг ашиглан хүн болон байгальд үзүүлсэн үр нөлөөндөө үнэлгээ хийсэн нь доор дүрслэгджээ. Графикаас харахад тус байгууллага нь эмзэг бүлгийн хүмүүст зохистой хэмжээний орлого олгох (үр нөлөө #3), үйлчлүүлэгчид дээ чухал эерэг үр нөлөө үзүүлдэг үйлчилгээ үзүүлэх (үр нөлөө #2), байгаль орчинд гаргаж буй сөрөг үр нөлөөгөө бууруулахаар идэвхтэйгээр оролдох (үр нөлөө #1) гэх мэт тун чухал хувь нэмрийг нийгэмд үзүүлсэн нь харагдаж байна. Энэ байгууллага нь зөвхөн өөрийн хувьцаа эзэмшигчдэд ашиг тус үзүүлэхийг зорихоос гадна нийгэмд гарч буй асуудлуудыг шийдэхээр зорьж буй учир тухайн байгууллагын нийт үр нөлөө нь “Шийдэлд хувь нэмрээ оруулж буй” хэмээн дүгнэгджээ.

Бусад анхааран авч үзэх зүйлс

Байгууллага өөрийн бий болгож буй үр нөлөө нь хүн болон байгальд хамааралтай тохиолдолд тус байгууллага үр нөлөө нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ аль эсвэл түүний хангамж, нийлүүлэлтийн хэлхээнээс хамааран гарч буй эсэхийг үл хамааран тухайн үр нөлөөнд харгалзан хяналт тавьдаг. Байгууллага мөн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гарсан үр нөлөөгөө хангамж, нийлүүлэлтийн хэлхээнээс гарсан үр нөлөөнөөс ялган авж үздэггүй. Жишээ нь томоохон бизнесүүдийн үр нөлөөгөө удирдахад үйл явцад нь хангамж, нийлүүлэлтийн хэлхээнээс гарсан үр нөлөөгөө хянах нь тус бизнест бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ гарч буй үр нөлөөгөө хянахтай адил тун чухал юм. Байгууллагууд нь өөрсдийн бий болгож эерэг үр нөлөөгөөр шалтаглан сөрөг үр нөлөөгөө тоохгүй орхиж болохгүй юм. Жишээ нь

● Ижил бүлэг хүмүүсийн хооронд – жишээ нь ямар нэгэн хүн илүү цагаар ажиллаж жирийн үеэс их орлого олсон гээд байгууллага түүний эрүүл мэндийг анхаарахгүй үл ойшоон орхих
● Өөр бүлэг хүмүүсийн хооронд – жишээ нь нэг хэсэг бүлэг хүмүүсийн орлогыг сайжруулсан гээд өөр бүлэг хүмүүсийн орлого буурсныг үл ойшоон орхих
● Хүн болон байгалийн хооронд – жишээ нь бүлэг хүмүүст эрчим хүчийг илүү хямдаар хүргэлээ гээд байгальд бий болгосон бохирдлоо үл ойшоон орхих

Байгууллага бүр ямар нэгэн эерэг үр дагаврыг гаргаж авах нь тухайн эерэг үр дагаврыг гаргаж авах үйл явцад зэрэг гарах сөрөг үр нөлөөнөөс илүү ашигтай эсэх талаар шийдвэр гаргадаг. Жишээ нь хүмүүст агаарын түргэн тусламжаар туслах нь тухайн агаарын түргэн тусламжийн байгальд үзүүлж буй хорт нөлөөнөөс даван гарсан ач холбогдолтой эсэхийг шийдэх гэх мэт. Байгууллага мөн ийм төрлийн шийдвэр гаргаж байх явцдаа тухайн шийдвэрээс гарсан сөрөг нөлөөг багасгах зорилго тавих ёстой.

Төслийг хэзээ эхлүүлэхээ мэдэх нь төслийн амжилтын эхлэл юм. Гэвч, маш цөөхөн байгууллага цогц төслийн төлөвлөлттэй байдаг. Хэрэв төслөө яарч эхлүүлбэл хугацаандаа дуусгах магадлал нь маш бага бүр цаашилбал бүтэлгүйтэх тохиолдол тулгарна.

Үүний тод жишээ бол 2013 оны 4-р сарын 15-нд худалдаанд гараад 2015 онд хийгдэхээ больсон Google-ийн нүдний шил юм. Уг нүдний шил нь худалдаанд гарснаас хойш хоёр жилийн явцад ахиц муутай байсан нь хэрэглэгчдийн дунд энэ нь эцсийн бүтээгдэхүүн үү эсвэл зүгээр л туршилтын бүтээгдэхүүн байсан эсэх дээр эргэлзээ үүсгэсэн. Хэд хэдэн зах зээл (загварын шоу, экстрем спорт гэх мэт) дээр уг бүтээгдэхүүнийг зоригтойгоор гаргах гэж оролдсоныг эс тооцвол бодит хувьсал хийх бүтээгдэхүүн болгож чадаагүй. Үүний эсрэг жишээ бол Apple-ийн iPhone юм. Анх 2001 онд Стив Жобст iPhone-ийг бий болгох саналыг тавьсан юм. Түүнд уг санаа, ялангуяа тухайн үеийн хамгийн ашигтай, хамгийн хурдан хөгжиж буй салбаруудын нэг болох харилцаа холбооны салбарт хийх өөрчлөлт нь маш их таалагдсан. Сонирхол татахуйц төсөөлөл байсан ч түүнийг ойлготлоо төсөл болгохоосоо татгалзсан. Стив Жобс Apple-ийн удирдлагын багт байгууллагын төвлөрөл, эрч хүч, гол нөөцөө iTunes-ийг өсгөх болон хөгжим сонсох шинэ хэрэгсэл iPod-ийг нэгтгэх гэсэн хоёр стратегийн чиглэлдээ зориулах ёстойг анхааруулсан. Тэрээр ухаалаг гар утасны ойлголтыг цааш нь судлах, туршилтын бүтээгдэхүүнийг боловсруулах, бусад харилцаа холбооны байгууллагуудтай хамтрах ажилд хэдэн инженерийг томилсон юм. Анхны саналаас гурван жилийн дараа буюу 2004 онд ухаалаг утасны төсөл албан ёсоор эхэлсэн. Гайхалтай биш гэж үү?

Дээрх 2 жишээнээс бид байгууллага өөрийн нөөцийг хэзээ ямар төсөл дээр оруулахаа шийдэх нь стратегийн чухал ач холбогдолтойг харж байна. Удирдлагын багт эсвэл хувь хүмүүст зөв цаг нь ирэхэд тохирсон шийдвэр гаргахад нь туслах тодорхой заасан менежментийн арга гэж байхгүй.

Төслийг боловсруулахад S-муруй загварыг ашиглах

S-муруй загварчлалыг анх шинэ инноваци нь зах зээлд хэр хурдан нэвтрэн орж, хүлээн зөвшөөрөгдөж, өргөн тархаж болохыг хэмжих зорилгоор Е.М.Рожерс ашиглахыг санал болгож байсан. Уитни үүнийг хувь хүний сурч боловсрох, хөгжүүлэх загварыг гаргахад ашигласан. S-муруйн суурь нь бага өсөлт, удаан үе шат юм. Удаан гэдэг нь харьцангуй ойлголт учир нь хурдацтай шинэчлэлт, өөрчлөлтийн орчинд хэн ч хэтэрхий удаан байх боломжгүй. Гэхдээ шинэ санааг эрэлхийлж буй болон уг санаагаа бодит төсөл болгох боломжийг бага нөөцөөр судлах хугацааг S-муруйн суурь нь харуулж байгаа юм. Энэ үе шатны зорилго нь шинэ санаа нь үнэхээр амжилттай хэрэгжих эсэхийг тодорхойлох явдал юм. Энэ үе шатанд та 6 үндсэн асуултад хариулт өгөх хэрэгтэй.

Уг төслийг өмнө нь хийж байсан уу?

Боловсруулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл байгаа эсэхийг тодорхойлох нь чухал. Үүнийг хийхдээ, зорилтот хэрэглэгчдийнхээ ямар асуудлыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ шийдэж байгааг, үнэхээр шийдэл хэрэгтэй эсэх, эсвэл аль хэдийн зах зээлээ эзэлсэн өрсөлдөгчидтэй тулгарах эсэхийг судлаарай. Өрсөлдөөнд танд давуу талыг өгч чадах онцлог танай шинэ санаанд байна уу? Зах зээлд танай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч болохуйц орон зай байна уу? Танай гаргасан санаа шинэ байх тусам үүнийг судлахад S-муруйн сүүлийн хэсэгт илүү их цаг хугацаа шаардагдах тул төслөө шууд эхлүүлэхээс татгалзаарай.

Төсөл нь танай үндсэн бизнесийн нэг хэсэг ба хэрэгжилтэд нь танай давуу талууд ашиглагдах уу? Эсвэл та цоо шинэ салбарт хүчээ үзэх гэж байна уу?

Үндсэн бизнесээс тань өөр салбар бол S-муруйн төгсгөлд мөн л илүү цаг хугацаа шаардагдана. Түүнчлэн, үндсэн бизнесийн бусад төслүүдээ бүгдийг нь тооцож үзэх нь чухал. Учир нь олон төсөл зэрэг хэрэгжүүлэх нь байгууллагыг эрсдэлд оруулах аюултай. Зарим томоохон байгууллагуудын ашигладаг төслүүдийн зохион байгуулалтыг авч үзвэл нийт төслийнх нь 60% нь үндсэн бизнесийнх, 30% нь хамааралтай бизнесийн салбарынх, үлдсэн 10% нь өөр салбарт хэрэгжүүлж буй төсөл эзэлдэг байна.

Та төслийнхөө хамрах хүрээг нарийн тодорхойлж чадах уу? Төсөл дуусах үед ямар харагдахыг мөн ямар үр дүнд хүрэхийг мэдэх үү?

Үндсэн шаардлагуудаас хэдийг нь та мэдэх вэ (1-100%)? Хэрэв танай төслийн үр дүнгийн талаарх 50% -иас бага хувь нь тодорхой байгаа бол төслийг илүү сайн тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийх нь зохимжтой. Төслийн менежментийн уламжлалт онол нь төслийн эхэнд шаардлагуудыг 100 хувь тодорхойлох ёстой гэж бидэнд заадаг боловч бодит байдалд энэ нь маш хэцүү гэдгийг бид мэднэ. Нийт шаардлагын 80-90% тодорхой болсон үед төслийг эхлүүлэх шатанд шилжих нь зөв.

Хөрөнгө оруулалтын зардал хэд вэ?

Байгууллагад шаардлагатай нөөцүүд бэлэн байгаа эсэхийг, хэрэв байхгүй бол гаднаас авах шаардлагатай нөөцийн хамт тодорхойлно. Энэ нь танай байгууллагын хийж чадах мөн хүсэж байгаа зүйл мөн үү? Төслүүд нь зардал өндөртэй бөгөөд анх төлөвлөснөөс илүү өртөг гарах магадлал өндөр гэдгийг санаарай. Зөвхөн санхүүгийн хувьд төдийгүй илүү нөөц болон менежментийн цагийг шаардах тохиолдол гардаг. Тиймээс төслийг эхлүүлэхийн өмнө зардал нь хэнээс гарах, тооцоолсон нөөцийг бүрэн гаргах боломжтой эсэх, удирдлагын багийн цаг зарцуулалт зэргийг баталгаажуулах хэрэгтэй. Эдгээр нь S-муруйн төгсгөлд хийгдэх чухал шийдвэрүүд юм.

Том байгууллага эсвэл салбарынхаа тэргүүлэгч нартай хамтран ажиллах шаардлага гарч байна уу?

Маш сайн санаанууд, гайхалтай төслүүд нь гол оролцогч талуудын оролцоог бүрэн хангуулаагүйн улмаас бүтэлгүйтсэн тохиолдлууд олон байдаг. Судалгааны үе шат нь төслийн оролцогч талуудыг нэгтгэж, амжилттай хэрэгжих нөхцөлийг нь нэмэгдүүлдэг. Та чухал оролцогч талуудаас худалдан авалт хийж байна уу? Харьцахад хэцүү оролцогч тал байна уу? Байгууллага дотор идэвхгүй оролцогчид байна уу?

Ажлын хуваарь нь ямар байх вэ?

Явц удаан төслүүдийг урьдчилан санхүүжүүлэх нь өртөг өндөртэй мөн хүссэн үр дүнд хүрэх магадлал багатай байдаг. Үндсэн үр дүнгүүдийг тодорхойлж ажлын хуваарийг тодорхой болгох шаардлагатай. Шахуу хугацаанд үр дүнг гаргахыг зорьж байгаа бол багуудаа ухаалаг ажиллуулах хэрэгтэй. Их цаг шаардагдахгүй гэж тооцсон ажлуудаа төлөвлөлтийн үед сайн нягтлах шаардлагатай. Төслөө хэрэгжүүлэхээр шийдсэн бол S-муруй нугаралтын хэсэг нь төсөл эхлүүлэх боломжит үе юм. Шаардлагатай нөөцийг бэлдэж, ажиллагсдын цагийн хуваарьт ажлуудаа тусгаж, зорилгоо тодорхой болгож, хугацаагаа тогтоосон байх ёстой. Шаардлагатай хэрэгцээг бүгдийг нь тодорхойлж хангасан үед л төслийг эхлүүлэх нь зөв. S-муруйн эгц нуруу хэсэг нь огцом өсөлтийн үе юм. Төсөл эхэлсний дараа энэ муруйгаас хурдан дээш гарахад бэлэн байх ёстой. Бид амжилтад хүрэх магадлал өндөртэй, үндэслэлтэй төслүүд бий болгохыг хүсдэг. S-муруйн төгсгөл нь тухайн санаа хэрэгжих чадвартай эсэх, санаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдэгдэхгүй хэсгийг олж мэдэх, эсвэл уг санааг хэрэгжүүлэх хугацаа нь болоогүйг тодорхойлох боломжийг бий болгодог. Заримдаа төслийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө зогсоох нь хамгийн азтай тохиолдол болдог.

Эх сурвалж: https://hbr.org/

Хүн болон байгаль дэлхийд шууд нөлөөлж буй үндэстэн дамнасан том корпораци байна уу, жижиг бизнес байна уу, ашгийн бус байгууллага байна уу бүгд өөрсдийн үр нөлөөгөө удирдах боломжтой.

Бүх байгууллагууд хүн болон байгаль дэлхийд эерэг юмуу сөрөг нөлөө үзүүлдэг. Байгууллагын үр нөлөөний талаарх энэхүү цуврал нийтлэлээрээ бид байгууллагууд өөрсдийн нөлөөллийн тодорхой зорилгууд дэвшүүлж, гүйцэтгэлээ удирдах чиглэлээр хэрэгжүүлж болохуйц чиглүүлэг өгөх болно.

Байгууллагууд яагаад өөрийн үр нөлөөгөө хэмждэг вэ?

Байгууллага бүр өөр, өөр үнэ цэнэ, оршин тогтнох учир шалтгаантай байдаг учир өөр, өөр үр нөлөө (impact) үзүүлэх зорилготой байдаг. Эдгээр үр нөлөөллүүд нь өөр байж болох ч тэдгээрийг хэмжих, тогтсон хэмжээсүүдэд суурилсан өндөр чанартай нөлөөллийн менежмент байх хэрэгтэй.

Зарим байгууллагын хувьд дэлхий ертөнц болон хүн төрөлхтөнд хэрэгтэй эерэг өөрчлөлтийг бий болгох нь өөрсдийнх нь оршин тогтнох үндэс гэж үздэг учир бий болгож буй үр нөлөөгөө хэмжихийг урьтал болгодог. Зарим байгууллагууд хууль эрх зүйн юмуу нэр хүндийн эрсдэлд орохоос сэргийлдэг. Зарим байгууллагын хувьд үр нөлөөгөө хэмжсэнээр өөрсдөдөө илүү ашгийг авчрах боломжтой гэж үздэг – эрчим хүчээ хэмнэх, авсан ажилчдаа удаан хугацаанд компанидаа ажиллуулах, хэрэглэгчээ өөрсөддөө үнэнч байлгах гэх мэтээр. Харин зарим нь нийгмээ хүндэтгэж, үлгэр жишээчээр оршин тогтнохыг хүсдэг. Өөрсдийг нь сэдлээс хамааран байгууллагуудын үр нөлөөгөө хэмжих зорилго “эрсдэлийг бууруулах”, “тогтвортой урт хугацааны санхүүгийн ашигтай байх” , “дэлхийд эерэг мөрөө үлдээх” зэргээс авахуулаад “тодорхой бүлгийн хүмүүс, газар нутаг, үр дүн” юмуу “тодорхой нийгмийн эсвэл байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэх” зэрэг илүү нарийвчилсан зорилтуудад хөтлөгдөж болно. Байгууллагуудын оршин тогтнох сэдлүүдийг А, B, C гэсэн төрлүүдэд ангилж болно.

А. Хамгийн наад зах нь байгууллагууд өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад хор уршиг учруулахаас зайлсхийхэд анхаарч чаддаг байх ёстой. Тухайлбал, аль болох өөрсдийн тарьж буй хүлэмжийн хийг бууруулах юмуу хийж буй ажилд нь тохирсон цалин хөлс олгох. Иймэрхүү “хариуцлагатай” байгууллагууд нэр хүндийн болон үйл ажиллагааны эрсдэлүүд (үүнийг ESG эрсдэл гэдэг) -ийг бууруулж, өөрсдийн хөрөнгийн эздийн хувийн үнэ цэнийг ч мөн хүндэтгэдэг.

B. Хор уршиг учруулахаас сэргийлэхээс гадна байгууллагууд өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад үр ашгийг бий болгоход идэвхитэй анхаарч болно. Тухайлбал, ажилчдынхаа ур чадваруудыг сайжруулахад санаачилгатай хандах, эрүүл мэндийн болон боловсролын сайн үр дүнгүүд авчрах бүтээгдэхүүнүүд борлуулах. Иймэрхүү “тогтвортой” бизнесүүд нь урт хугацаандаа санхүүгийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлэхийг зорьдог (үүнийг ESG боломжууд гэдэг).

С. Олон байгууллагууд үүнээс ч илүүг бий болгох боломжтой. Тэд өөрсдийн чадамжуудаа ашиглан тулгамдаад буй нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж болно. Тухайлбал, нийгмийн эмзэг бүлгийг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн тэгш боломжоор хангах чиглэлээр ажиллах, эсвэл ажилгүй иргэдийг ажилд авах юмуу сургах.

Үр нөлөөгөө удирддаг ямарч байгууллага өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад хор уршиг хүргэхээс урьдчилан сэргийлдэг ч аливаа байгууллага “үр нөлөөний ABC” ангиллын аль хэсэгт харъяалагдах нь өөрсдийн үйл ажиллагааны оролцогч талуудад ашиг тус өгөхийг зорьж байна уу, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргаж хувь нэмрээ оруулахыг зорьж байна уу гэдгээс хамаарна. Жишээлбэл, урт хугацааны санхүүгийн үзүүлэлтүүдээ тогтмол ашигтай байлгахыг зорьж буй үндэстэн дамнасан корпораци өөрийн үйл ажиллагаанд оролцогч талууддаа үр ашгийг авчрахыг зорих нь аливаа хор уршиг тарихаас урьдчилан сэргийлэх төдийхнээр хэрхэвч хязгаарлагдахгүй. Учир нь тэд цалингийн доод хэмжээнээс дээгүүр цалин хөлс олгож, ажлын байран дах осол гэмтэл болон хүлэмжийн хийн ялгаруулалтаа эрс буулгахын хажуугаар өөрийн хоол хүнсний хэрэглээг зохицуулах замаар чанартай хоол тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон ажилчдынхаа ур чадваруудыг тогтмол дээшлүүлэх байдлаар оролцогч талууддаа эерэг үр дагаврыг авчрах арга замуудыг байнга эрэлхийлж байдаг.

Байгууллагууд ямарч сэдэлтэй оршин тогтнодог бай өөрсдийн үр нөлөөгөө тогтсон нормуудын хүрээнд хэмждэг байх хэрэгтэй. Үр нөлөөг нэгдсэн байдлаар ойлгодог болох нь байгууллагуудад өөрсдийн сэдлээ ангилж, хэм хэмжээ тогтоож, үр нөлөө нь хэр байгааг үнэлж байх боломжтой болгоно. Дараагийн бүлгүүдэд бид дээр дурдсан тогтсон нормууд юу болох, тэдгээр нь байгууллагуудыг хэрхэн зорилгоо тодорхойлж, гүйцэтгэлээ үнэлж, харьцуулалт хийхэд хэрэглэгдэж болох талаар өгүүлнэ.

Эх сурвалж: Impact Management Project

Монгол улсын өнцөг булан бүрт амьдарч буй бизнес эрхлэгч залуус буюу нийгмийн бүтээлч хэсгийн төлөөлөл болсон 15-34 насныхныг хамруулсан “ЭДИЙН ЗАСАГТ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО 2019” Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг 2019.10.10-нд МХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөлөөс “1 зорилго 1 бодлого” уриатайгаар зохион байгуулсанд оролцлоо.

Бүтэн өдрийн турш болсон чуулганы зочин илтгэгч, панелист болон модераторууд нь зурагт, радиогоор дүрсийг нь харж дууг нь сонсдог Монголдоо л амжилттай яваа хийсэн бүтээсэнтэй мундаг эрхмүүд байсан тул илтгэл, хэлэлцүүлгүүд нь маш их санаа авах, бодож эргэцүүлэх, өө нээрээ тэрийг ингэвэл, тэгвэл зүгээр байж гэсэн санаа төрүүлсэн өргөн цар хүрээ бүхий агуулгатай байлаа.

Уг чуулганы үндсэн хэсэг нь 4 багц илтгэл, хэлэлцүүлгээс бүрдсэн ба төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд болон 2 хөршийн маань худалдааны байгууллагуудын төлөөллүүд оролцон бид хоорондоо хэрхэн хамтарч нэгдэн илүү бүтээмжийг бий болгох бэ, яагаад нэгдвэл илүү хүчтэй болдог юм гэсэн асуултуудад хариулт өгч, залуус та нар нэгдээч ээ гэсэн уриалгыг дэвшүүлснээрээ маш зөв зүйлийн төлөө дуугарсан залууст нэгийг бодогдуулж, цаашлах эрч хүч хайрласан сайхан арга хэмжээ болсон гэж би хувьдаа дүгнэсэн.

Хэлэлцүүлэг 1: Төрөөс бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих бодлого

Энэ хэсэг бол уг чуулганы хамгийн сонирхолгүй хэсэг байсан гэж болно. Учир нь төрийн уригдсан эрхмүүд болон заримынх нь бие төлөөлөгчид уриа лоозон маягийн хэдэн үг уншсан тийм ер нь бүхий л арга хэмжээн дээр байдаг нийтлэг төрх ажиглагдсан. Ирсэн төлөөлөгчдийн ярьж байгаа зүйлс нь бид залуусыг дэмжмээр байна, дэмжих маш олон ажлууд санаачлаад хийж байгаа тэгэхдээ хүмүүс мэдэхгүй байгаа болохоор сайн хамрагдахгүй байна. Бид нар дэмжинэ төслөө бичээд ирээд уулз, залуучууд та нар ер нь залхуу байгаа болохоор л дэмжигдэж чадахгүй байна даа маягийн.

Тэгэхдээ үйлдвэрлэлийн санал санаачлагууд, төрийн хамгаалалтаас буюу хорих болон асрамжаас гарч буй залууст ажлын байр бий болгох тэднийг нийгэмшүүлэх төслүүдийг маш ихээр дэмжинэ. Мөн ГБХЗХГ (Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар)-н харьяа дундын оффис буюу бидний мэдэхээр shared co-working space-үүд дүүрэг, аймаг болгон дээр залуучуудад үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоор нээгдэх гэж байгаа гэсэн.

Нэмж нэг таатай мэдээ дуулгахад Гарааны бизнес бүртгэх журам, Инновацийн бүтээгдэхүүн бүртгэх журам гэх мэт ямар бизнест төрөөс дэмжлэг өгөх гээд байгаа, тэдгээрийг ямар журмаар бүртгэх юм? гэдэг асуултууд ер нь шийдэгдэж байгаа. Харин өөрсдийгөө үнэлүүлэх, цаашид дэмжүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх төрийн бодлого журам гаргахад оролцоотой байхыг залуучуудаас хүссэнийг энд уламжлая. Өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаатай холбоотой яамдууд, хэрэг эрхлэх газруудын фэйсбүүк хуудсыг дагачихвал цаадуул чинь мэдээллээ төлбөртэйгөөр олон нийтэд цацаж чадахгүй ч сошиалаар аль болох цацаад л байгаа гэсэн шүү.

Хэлэлцүүлэг 2: Бизнес эрхлэгчид ба аж үйлдвэрийн 4-р хувьсгал. Нэг зорилго нэг бодлого дор хэрхэн нэгдэх вэ?

Энэ хэсгийн илтгэл болон хэлэлцүүлгүүд илүүтэй залууст урам зориг өгсөн нэгдэн нийлэхийг уриалсан цог золбоотой, бахархал төрүүлэм, нэгийг бодогдуулахаар болсон. Жишээлбэл #Pray4Dulguun гэх онлайн чалленжид Монгол улсын бараг сошиал медиа ашигладаг хүн бүр нэгдсэн. Үүн шиг хэт өндөр байгаа НӨАТ-н татвар, НДШ гээд гарааны бизнес эрхэлж тогтворжиж ядаж буй компаниудад үүсч буй дарамтын эсрэг бүх нийтээрээ хамтран дуу хоолойгоо хүргэж чадвал түүнийг нь шийдэж өгөх баатар аяндаа тодорчихно. Тиймээс бүгдэд маань хэцүү байгаа шударга бус санагдаж байгаа зүйлийнхээ эсрэг зоригтойгоор дуугар бусад залуус ч тэрхүү санаачилгыг нь дэмжвэл олон нийт болохгүй байгаа асуудлыг таниж мэдэн улс төрчид ч тэрхүү асуудлуудыг шийдэж өгөх гэж хичээх нь зүйн хэрэг шүү гэдгийг сануулж байлаа.

Илтгэлүүдээс санаанд үлдсэн зарим хэсгүүд:

Полиси төвийн захирал Г. Эрдэнэгэрэл: Том хүсэл мөрөөдөлтэй байж болно тэгэхдээ түүнийгээ гүйцэлдүүлэх ур чадварыг өөртөө бий болго.
Таны муу байгаад бусдын буруу байхгүй. Танаас л бүх зүйл шалтгаалж байгаа.
Бусдын санаачилгыг дэмжих санаачилгатай бай. Сайн сайхан зүйлийг харах чадвартай бай.
Үйлийн үр гэж байдаг. Та юу тарина түүнийгээ л хураана.
Бусад хүмүүсийн хүлээснээс илүү хариуцлагыг үүрч байж амжилтад хүрнэ. 2 идэхгүй хоосон хонохгүй гэсэн балай амбицаас татгалз. 10 идэх ч амбицтай бай 2 идээд цадвал үлдсэн 8-г чадахгүй байгаа хүмүүст нь өгчих. Бусдын дор орохгүй гэж биш дээр нь гаръя гэж амьдар. Харин дээрээс бусдадаа улам илүү урам зориг өгч, боломжийг нээж өгч байвал тэгээл болоо.

Марс Ви төслийн удирдагч С. Эрдэнэболд: Монголын говь бол дэлхийн хамгийн хүйтэн цөл тул түүнийг Марстай адилхан байдлаар хөгжүүлж шинжлэх ухааны аялал жуучлал хөгжүүлэх боломж бидэнд асар их байна. Төслөө санаачлан дэлхийн томоохон улсуудад танилцуулсан бөгөөд дэмжигдэх магадлал маш өндөр байгаа. Тиймээс юу бодож сэтгэж байгаагаасаа бүү ай, дэлхий залуус та бүхэнд нээлттэй байна. Тогооноосоо гар болно гэж бодож буй зүйлийнхээ араас шаргуу хөөцөлд.

UAConsulting-н захирал А. Урангоо: Бизнес бол заавал ашиг олдог байх ёстой. Ямар ч ашиг гаргаж чадахгүй байгаа бол сүйдээд байгаа байгаль орчноо хамгаалах ч юм уу өөр утга учиртай зүйл хийсэн нь дээр.
Өөрийн нөлөөллийг орчиндоо бий болго. Зөв зүйл, хэрэгтэй зүйл хийж байгаа бол түүнийг чинь хавь ойрын чинь хүмүүс мэддэг, чамд тусалдаг, дэмждэг байх төвшинд өөрийн нөлөөллийг үүсгэ.

Хэлэлцүүлэг 3: Экспортын замын зураг

Монгол эко бүтээгдэхүүнээр дэлхийд гарах чадамжтай. Хамгийн гол нь бидний үйлдвэрлэж буй эко бүтээгдэхүүний орц найрлагыг хаанаас авсан буюу гарал үүслийг мөшгөх боломжийг бүрдүүлж чадвал Монголчуудад уул уурхайн бус экспортоор орлого олох боломжтой байна.
Энэхүү хэсэгт Европ руу хийх худалдааг дэмжих төсөл буюу EU Tram, E-export Хятадын зах зээлд нэвтрэх платформ болон Эрдэнэс Таван Толгой ХХК-н танилцуулгыг агуулсан нь экспортын одоогийн нөхцөл байдлыг төсөөлөхөд ихээхэн түлхэц болохоор байлаа. Мөн хэлэлцүүлгийн хэсэгт хөрш орнуудын худалдааны төлөөлөгчид ирж яагаад Монголоос гадагшаа гарах экспорт бага байгаа тал дээр доорх саналуудыг өгч байлаа. Үүнд:

  • Ихэнх худалдаа онлайн биш биет байдлаар хийгдэж байна. Монголоос бараа бүтээгдэхүүн экспортлоод авах гааль, логистикоо шийдсэн нэгдсэн платформ алга.
  • Хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын тодорхойгүй, удаашралтай байдал нь Монголын экспортыг ихээхэн хязгаарлаж байна. Дотооддоо учраа олоогүй болохоор гаднын зах зээл хол хэвээрээ л байгаад байна.
  • Хувцас, бүтээгдэхүүн дээр загвар дизайн дээрээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй
  • Нэгдсэн нэг Монгол бүтээгдэхүүний брендингтэй болбол бүх үйлдвэрлэгчид хожно. Монгол улс ч ашгаа хүртэнэ.
  • Хятадын гүний гаалийн системийг ашиглан бараагаа худалдсаны дараа Хятадын экспортын татварыг төлөх боломж бий болсон. Энэ мэт гаалийн уян хатан бэлэн бүтээгдэхүүний экспортыг дэмжсэн зохицуулалт Монголд хэрэгтэй байгаа.
  • Худалдаа аж үйлдвэрийн танхим болон хөрш орнуудын худалдааны холбоодтой нягт хамтран ажиллах хэрэгтэй байна
  • Залуус хэл сурч, гадаадад улс орнуудаар явж үзэж харьцуулалт хийн, суралцах хэрэгтэй. Тогооноосоо гарч сэтгэж байж илүү сэтгэж дэлхийд өрсөлдөх бизнесийг хөгжүүлж чадна.

Хэлэлцүүлэг 4: НҮБ тогтвортой хөгжлийн зорилт, Нийгмийн хариуцлага.

Энэхүү хэсэгт байгууллагууд хэрхэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн нийцэж ажилдаг талаарх сайн туршлагуудаасаа хуваалцсанаас миний санаж байгаа цөөхөнг дурдвал:

MCS group дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин: Бидний өнгөрсөн хугацаанд үүсгэсэн хамгийн том амжилт бол чадварлаг хүнийн нөөцийг бүрдүүлсэн явдал юм. Манай компанийн хувьд төлж буй татвар болон ажилтнуудынхаа тоогоор улсдаа дээгүүр ордог нь эдийн засгийн хувьд тогтвортой байх боломжийг олон залууст олгож байгаа. Байгууллагаас нийгэмд чиглэсэн төслүүдийг санаачлах болон дэмжиж хамтран ажиллаж ирснийг хүртсэн хүмүүс олон байгаа. Хүүхэд залуучуудад зориулагдсан төслүүдийг байнга дэмждэгийг Ид Шидийн орон 2 төсөлд хандивласан 740 сая төгрөгийн жишээ харуулах ба цаашид ч хүүхэд, залууст хандсан гарах үр дүн нь нийгэмд үнэхээр хэрэгтэй төслүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.

Наран трейд ХХК-н ТУЗ-н дарга С. Болдхэт: Боловсролоо дээшлүүлэхгүй бол тогтвортой хөгжлийн талаар ярилтгүй ээ. Залуус боловсролоороо №1 болох хэрэгтэй байна. Боловсролтой байхад хүссэн хүсээгүй ажлын байр олдоно, эрүүл мэнд, байгаль орчин гээд бүхий л тулгамдсан асуудлуудыг ойлгож, санаа зовон түүнийг шийдэх гэж оролдоно. Тиймээс залуучууд 1 дэх эх үүсвэрээс мэдээлэл авах буюу Америк, Англид боловсрол эзэмших хэрэгтэй. Жишээлбэл: Турк улс боловсрол, үйлдвэрлэл болон эрүүл мэндийг тэргүүлэх түвшинд аваачин улсаас бодлоготойгоор дэмжсэнээр богино хугацаанд үсрэнгүй хөгжлийг бий болгож чадсан. Улсын хөгжил хойгуур байхад залууст цаг хугацаа, алдах эрх бараг байхгүй байна. Гэтэл Монгол залуус эндээ бакалавр гэж 4 жил сураад дахиад 1-2 жил ажилласан болоод дахиад гадаадад явж сурна гээд сурах процессдоо хэт их хугацаа зарцуулж байгаа нь эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахгүй удах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул өөрийгөө дайчлан шууд гадагшаа гарч сурчхаад буцаж ирэн эх орноо хөгжүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Одь тан ХХК гүйцэтгэх захирал Б. Чанцалдулам: Манай компанийн хувьд үе дамжсан уламжлалт эмчилгээний жороо судлан хөгжүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол оронд бүрэн судлагдаагүй анагаах чадвар өндөртэй олон эмийн ургамал байдаг. Бидний хувьд нэн ховордсон болон бусад түгээмэл ашиглагддаг эмийн ургамлуудын үрийн сан үүсгэхээс гадна эрүүл цэвэр орчинд эмийн ургамлуудаа тарималжуулан түүгээрээ эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж буй нэгээхэн жишээ болж байна гэж боддог.

Эцэст нь дүгнэхэд чуулган дээр хэлэгдсэн үг бүр залууст чиглэсэн тэднийг ямар нэг зүйл хийхийг, шантрахгүй байхыг илүү хурдтай хөгжихийг уриалсан байсан. Агуулга, зохион байгуулалт дээр нилээн сайн ажилласан нь дээрх маш ихээр товчилсон тоймоос илхэн харагдаж буй биз ээ. Залуучууд харилцаа холбоогоо тэлж болох иймэрхүү арга хэмжээнд тогтмол оролцож хэвшээсэй, энэ төрлийн арга хэмжээ нь жилээс богино хугацаанд бүүр илүү олон залуус хамрагдах боломжтойгоор зохион байгуулагдаж байгаасай гэж хувиасаа хүсмээр. Чуулганы хамгийн гол мессеж нь мэдээж хурдан явья гэвэл ганцаараа, хол явья гэвэл олуулаа гэдэгтэй утга нэг буюу бие биенийхээ сайн сайханд тэмүүлж зорьж буйг дэмжээд, харилцан ашигтай хамтран ажиллаж сураач ээ байсан нь урианаасаа ч тодорхой харагдаж буй. Дахин хэлэхэд залуусаа хэл сур, өөрийгөө хөгжүүл, дассан хүрээ, хязгаараасаа гараад хар – МАШ ИХ БОЛОМЖ БАЙНА, юм хийж буй хүмүүсийг дэмж, залхуурч суух зав та бидэнд байхгүй.

Төгсгөлд нь манай компанийн хувьд НҮБ-с гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах төсөл хөтөлбөрүүдийг санаачлан үр дүнг нь нийгмийн гишүүн бүр аль болох хүртээмжтэй төвшинд хүртэх экосистемийг бүрдүүлэхээр зорин ажилладаг ба гаднын орнуудад чанартай боловсрол эзэмшихийг зорьж буй залууст чиглэсэн MentorMe – StudyAbroad, мэргэжилтэнгүүдийн өсөлт хөгжилд чиглэсэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Төслийг хэзээ эхлүүлэхээ мэдэх нь төслийн амжилтын эхлэл юм. Гэвч, маш цөөхөн байгууллага цогц төслийн төлөвлөлттэй байдаг. Хэрэв төслөө яарч эхлүүлбэл хугацаандаа дуусгах магадлал нь маш бага бүр цаашилбал бүтэлгүйтэх тохиолдол тулгарна.

Үүний тод жишээ бол 2013 оны 4-р сарын 15-нд худалдаанд гараад 2015 онд хийгдэхээ больсон Google-ийн нүдний шил юм. Уг нүдний шил нь худалдаанд гарснаас хойш хоёр жилийн явцад ахиц муутай байсан нь хэрэглэгчдийн дунд энэ нь эцсийн бүтээгдэхүүн үү эсвэл зүгээр л туршилтын бүтээгдэхүүн байсан эсэх дээр эргэлзээ үүсгэсэн. Хэд хэдэн зах зээл (загварын шоу, экстрем спорт гэх мэт) дээр уг бүтээгдэхүүнийг зоригтойгоор гаргах гэж оролдсоныг эс тооцвол бодит хувьсал хийх бүтээгдэхүүн болгож чадаагүй. Үүний эсрэг жишээ бол Apple-ийн iPhone юм. Анх 2001 онд Стив Жобст iPhone-ийг бий болгох саналыг тавьсан юм. Түүнд уг санаа, ялангуяа тухайн үеийн хамгийн ашигтай, хамгийн хурдан хөгжиж буй салбаруудын нэг болох харилцаа холбооны салбарт хийх өөрчлөлт нь маш их таалагдсан. Сонирхол татахуйц төсөөлөл байсан ч түүнийг ойлготлоо төсөл болгохоосоо татгалзсан. Стив Жобс Apple-ийн удирдлагын багт байгууллагын төвлөрөл, эрч хүч, гол нөөцөө iTunes-ийг өсгөх болон хөгжим сонсох шинэ хэрэгсэл iPod-ийг нэгтгэх гэсэн хоёр стратегийн чиглэлдээ зориулах ёстойг анхааруулсан. Тэрээр ухаалаг гар утасны ойлголтыг цааш нь судлах, туршилтын бүтээгдэхүүнийг боловсруулах, бусад харилцаа холбооны байгууллагуудтай хамтрах ажилд хэдэн инженерийг томилсон юм. Анхны саналаас гурван жилийн дараа буюу 2004 онд ухаалаг утасны төсөл албан ёсоор эхэлсэн. Гайхалтай биш гэж үү?

Дээрх 2 жишээнээс бид байгууллага өөрийн нөөцийг хэзээ ямар төсөл дээр оруулахаа шийдэх нь стратегийн чухал ач холбогдолтойг харж байна. Удирдлагын багт эсвэл хувь хүмүүст зөв цаг нь ирэхэд тохирсон шийдвэр гаргахад нь туслах тодорхой заасан менежментийн арга гэж байхгүй.

Төслийг боловсруулахад S-муруй загварыг ашиглах

S-муруй загварчлалыг анх шинэ инноваци нь зах зээлд хэр хурдан нэвтрэн орж, хүлээн зөвшөөрөгдөж, өргөн тархаж болохыг хэмжих зорилгоор Е.М.Рожерс ашиглахыг санал болгож байсан. Уитни үүнийг хувь хүний сурч боловсрох, хөгжүүлэх загварыг гаргахад ашигласан. S-муруйн суурь нь бага өсөлт, удаан үе шат юм. Удаан гэдэг нь харьцангуй ойлголт учир нь хурдацтай шинэчлэлт, өөрчлөлтийн орчинд хэн ч хэтэрхий удаан байх боломжгүй. Гэхдээ шинэ санааг эрэлхийлж буй болон уг санаагаа бодит төсөл болгох боломжийг бага нөөцөөр судлах хугацааг S-муруйн суурь нь харуулж байгаа юм. Энэ үе шатны зорилго нь шинэ санаа нь үнэхээр амжилттай хэрэгжих эсэхийг тодорхойлох явдал юм. Энэ үе шатанд та 6 үндсэн асуултад хариулт өгөх хэрэгтэй.

Уг төслийг өмнө нь хийж байсан уу?

Боловсруулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл байгаа эсэхийг тодорхойлох нь чухал. Үүнийг хийхдээ, зорилтот хэрэглэгчдийнхээ ямар асуудлыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ шийдэж байгааг, үнэхээр шийдэл хэрэгтэй эсэх, эсвэл аль хэдийн зах зээлээ эзэлсэн өрсөлдөгчидтэй тулгарах эсэхийг судлаарай. Өрсөлдөөнд танд давуу талыг өгч чадах онцлог танай шинэ санаанд байна уу? Зах зээлд танай бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч болохуйц орон зай байна уу? Танай гаргасан санаа шинэ байх тусам үүнийг судлахад S-муруйн сүүлийн хэсэгт илүү их цаг хугацаа шаардагдах тул төслөө шууд эхлүүлэхээс татгалзаарай.

Төсөл нь танай үндсэн бизнесийн нэг хэсэг ба хэрэгжилтэд нь танай давуу талууд ашиглагдах уу? Эсвэл та цоо шинэ салбарт хүчээ үзэх гэж байна уу?

Үндсэн бизнесээс тань өөр салбар бол S-муруйн төгсгөлд мөн л илүү цаг хугацаа шаардагдана. Түүнчлэн, үндсэн бизнесийн бусад төслүүдээ бүгдийг нь тооцож үзэх нь чухал. Учир нь олон төсөл зэрэг хэрэгжүүлэх нь байгууллагыг эрсдэлд оруулах аюултай. Зарим томоохон байгууллагуудын ашигладаг төслүүдийн зохион байгуулалтыг авч үзвэл нийт төслийнх нь 60% нь үндсэн бизнесийнх, 30% нь хамааралтай бизнесийн салбарынх, үлдсэн 10% нь өөр салбарт хэрэгжүүлж буй төсөл эзэлдэг байна.

Та төслийнхөө хамрах хүрээг нарийн тодорхойлж чадах уу? Төсөл дуусах үед ямар харагдахыг мөн ямар үр дүнд хүрэхийг мэдэх үү?

Үндсэн шаардлагуудаас хэдийг нь та мэдэх вэ (1-100%)? Хэрэв танай төслийн үр дүнгийн талаарх 50% -иас бага хувь нь тодорхой байгаа бол төслийг илүү сайн тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийх нь зохимжтой. Төслийн менежментийн уламжлалт онол нь төслийн эхэнд шаардлагуудыг 100 хувь тодорхойлох ёстой гэж бидэнд заадаг боловч бодит байдалд энэ нь маш хэцүү гэдгийг бид мэднэ. Нийт шаардлагын 80-90% тодорхой болсон үед төслийг эхлүүлэх шатанд шилжих нь зөв.

Хөрөнгө оруулалтын зардал хэд вэ?

Байгууллагад шаардлагатай нөөцүүд бэлэн байгаа эсэхийг, хэрэв байхгүй бол гаднаас авах шаардлагатай нөөцийн хамт тодорхойлно. Энэ нь танай байгууллагын хийж чадах мөн хүсэж байгаа зүйл мөн үү? Төслүүд нь зардал өндөртэй бөгөөд анх төлөвлөснөөс илүү өртөг гарах магадлал өндөр гэдгийг санаарай. Зөвхөн санхүүгийн хувьд төдийгүй илүү нөөц болон менежментийн цагийг шаардах тохиолдол гардаг. Тиймээс төслийг эхлүүлэхийн өмнө зардал нь хэнээс гарах, тооцоолсон нөөцийг бүрэн гаргах боломжтой эсэх, удирдлагын багийн цаг зарцуулалт зэргийг баталгаажуулах хэрэгтэй. Эдгээр нь S-муруйн төгсгөлд хийгдэх чухал шийдвэрүүд юм.

Том байгууллага эсвэл салбарынхаа тэргүүлэгч нартай хамтран ажиллах шаардлага гарч байна уу?

Маш сайн санаанууд, гайхалтай төслүүд нь гол оролцогч талуудын оролцоог бүрэн хангуулаагүйн улмаас бүтэлгүйтсэн тохиолдлууд олон байдаг. Судалгааны үе шат нь төслийн оролцогч талуудыг нэгтгэж, амжилттай хэрэгжих нөхцөлийг нь нэмэгдүүлдэг. Та чухал оролцогч талуудаас худалдан авалт хийж байна уу? Харьцахад хэцүү оролцогч тал байна уу? Байгууллага дотор идэвхгүй оролцогчид байна уу?

Ажлын хуваарь нь ямар байх вэ?

Явц удаан төслүүдийг урьдчилан санхүүжүүлэх нь өртөг өндөртэй мөн хүссэн үр дүнд хүрэх магадлал багатай байдаг. Үндсэн үр дүнгүүдийг тодорхойлж ажлын хуваарийг тодорхой болгох шаардлагатай. Шахуу хугацаанд үр дүнг гаргахыг зорьж байгаа бол багуудаа ухаалаг ажиллуулах хэрэгтэй. Их цаг шаардагдахгүй гэж тооцсон ажлуудаа төлөвлөлтийн үед сайн нягтлах шаардлагатай. Төслөө хэрэгжүүлэхээр шийдсэн бол S-муруй нугаралтын хэсэг нь төсөл эхлүүлэх боломжит үе юм. Шаардлагатай нөөцийг бэлдэж, ажиллагсдын цагийн хуваарьт ажлуудаа тусгаж, зорилгоо тодорхой болгож, хугацаагаа тогтоосон байх ёстой. Шаардлагатай хэрэгцээг бүгдийг нь тодорхойлж хангасан үед л төслийг эхлүүлэх нь зөв. S-муруйн эгц нуруу хэсэг нь огцом өсөлтийн үе юм. Төсөл эхэлсний дараа энэ муруйгаас хурдан дээш гарахад бэлэн байх ёстой. Бид амжилтад хүрэх магадлал өндөртэй, үндэслэлтэй төслүүд бий болгохыг хүсдэг. S-муруйн төгсгөл нь тухайн санаа хэрэгжих чадвартай эсэх, санаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдэгдэхгүй хэсгийг олж мэдэх, эсвэл уг санааг хэрэгжүүлэх хугацаа нь болоогүйг тодорхойлох боломжийг бий болгодог. Заримдаа төслийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө зогсоох нь хамгийн азтай тохиолдол болдог.

Эх сурвалж: https://hbr.org/

​Бид ажлынхаа шугамаар мянга мянган бизнес эрхлэгчидтэй уулздаг. Энэ явцдаа бид бизнесийн эрүүл өсөлт, амжилтыг илтгэж болохуйц олон хэмжүүрүүд, тоонуудын дунд ажиллаж байсан юм.

Гэвч заримдаа, ийм хэмжүүрүүд тухайн бизнест чухам юу өрнөж байгааг харуулах тийм ч оновчтой үзүүлэлт биш байдаг эсвэл хүмүүс ижил хэмжүүрийг өөр тодорхойлолтоор тайлбарласан байдаг нь бизнесийн тогтвортой ажиллагааг ойлгоход бүр ч бэрх болгодог.

Зарим нэг хэмжүүр нь өдрийн турш өөрийн туршлагаар мэдэрдгийн хувьд танд танил санагдах байх, иймээс бид хамгийн нийтлэг болон ойлгомжгүй метрикс, хэмжүүрүүдийг багцлан тайлбарласан юм.

Зарим хэмжүүрүүдийг хөрөнгө оруулагчид яагаад онцолдгийг тэмдэглэсэн билээ. Хэмжүүр сайн байх нь зөвхөн VC нараас хөрөнгө босгохын тулд биш – энэ нь үүсгэн байгуулагчид нь бизнесийнхээ үйл явцыг зөв явж байгаа үгүйг, жинхэнэ асуудал юунд байгааг тодорхойлоход чухал хэрэгтэй юм.

#1 Захиалга vs. Орлого

Хийгдсэн захиалгын хэмжээ болон орлого хоёр хольж хэрэглэх түгээмэл алдаа гардаг ч эдгээр нь хоорондоо огт адилгүй юм.

Захиалгын хэмжээ гэдэг нь үйлчлүүлэгчид, харилцагчдын гэрээний үүргээр төлнө гэж тохирсон нийт мөнгөн дүн юм.

Орлого нь компани үйлчилгээгээ үзүүлж тохиолдолд, төлбөрөө цуглуулж авсан нийт дүн юм.

Санамж бичиг, аман хэлэлцээрийн аль нь ч захиалга эсвэл орлогод тооцогдохгүй.

#2 Тогтмол орлого vs. Нэг удаагийн орлого

Хөрөнгө оруулагчийн хувьд нийт орлогынх нь ихэнх хувийг тогтмол орж ирдэг орлого нь бүрдүүлдэг компанийг илүүд үздэг. Яагаад? Нэг удаагийн үйлчилгээний орлого нь тогтмол бус, ашгийн маржин бага байдгаас гадна цаашид томруулахад хүнд модельд тооцогддог..

Жилийн Тогтмол Орлого (ЖТО) нь тогтмол орж ирснээр орлогыг бүрдүүлж байдаг хэмжүүрийг хэлнэ. Нэг удаагийн төлбөр болон мэргэжлийн үйлчилгээний төлбөрийг үүнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.

Нэгж харилцагчид оногдох ЖТО (ARR): Танай компани хэвийн өсөлттэй явна уу? Tа нэгж харилцагчид хангалттай хэмжээгээр бараа, үйлчилгээгээ зарж чадаж байна уу гэдэг бол эрүүл өсөлттэй бизнест хянаж байх ёстой хэмжүүр юм.

Сарын Тогтмол Орлого: Хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь (1) Техник хангамж, суурилуулалт, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ зэрэг тогтмол бус төлбөрийг тооцох (2) мөн төлөгдөөгүй захиалгуудыг оруулж тооцох байдаг.

#3 Нийт Ашиг

Захиалга өндөр байх нь хэдий чухал ч, хөрөнгө оруулагчид танай компанийн орлогын урсгал хэр их ашигтай авч ирж байгааг мэдэхийг хүсдэг.

Компани бүрийн нийт ашиг өөр хоорондоо адилгүй тооцоологддог ч ерөнхийдөө үйлдвэрлэл, тээвэрлэлт болон бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг зардлууд тооцогдож, нийт орлогоос хасагдаж ашиг тооцогддог.

#4 Гэрээний нийт дүн vs. Жил тутмын гэрээний дүн

Гэрээний нийт дүн нь урт, богино хугацааны бүх гэрээнд тусгагдсан захиалгын дүнг хэлнэ. Мөн ГНД-д нэг удаагийн төлбөр, мэргэжлийн үйлчилгээний төлбөр болон тогтмол зардлууд багтана.

Жил Тутмын Гэрээний Дүн: 12 сарын мөчлөгтэй гэрээний дагуу орж ирэх нийт мөнгөн дүнг хэлнэ.

Таны бизнесийн хэмжээ хэр том бэ? Та хэрэглэгчдээсээ сар бүр хэдхэн зуун долларын ашиг олж байна уу эсвэл өндөр үнийн дүн бүхий хэлэлцээрүүдийг хийж чадаж байна уу?

Таны бизнес өсөж байна уу? Танай хэрэглэгчид танай бүтээгдэхүүнд дунджаар өмнө төлдөг байснаасаа илүү үнэ төлж байна уу? Энэ нь танай бүтээгдэхүүн сайжирч, хэрэглэгчдийн амьдралд илүү өндөр үнэ цэнийг бий болгож чадаж байна уу? Хэрэв тийм бол энэ нь бизнесийн өсөлт юм.

#5 Ашиглалтын Хугацааны Дүн

Ашиглалтын хугацааны дүн (АХД) нь нэгж хэрэглэгчээс урт хугацааны туршид орж ирэх ирээдүйн цэвэр ашгийг өнөөдөр бодож гаргаж байгаа хэмжээ юм.

Энэ нь танай нэгж хэрэглэгчийн урт хугацааны үнэ цэнийг тодорхойлоход тусалдаг бөгөөд хэрэглэгч татахад гаргасан зардлыг хассаны дараа ямар хэмжээний цэвэр ашгийг нэгж хэрэглэгчээс олж байгааг тодорхойлдог.

АХД-г дараах байдлаар тооцоолж болно:

Нэг хэрэглэгчид ногдох орлого (сар тутам) = Захиалгын дундаж үнэ * Захиалгын тоо

Нэг хэрэглэгчээс орох ашгийн маржин = (Хэрэглэгчээс орж ирсэн орлого – Хэрэглэгчтэй холбоотой хувьсах зардлууд). Хувьсах зардалд хэрэглэгчдэд хүрэх, борлуулах зардлаас гадна тэдэнд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бүх төрлийн үйл ажиллагааны зардал орно.

Ашиглалтын Хугацааны Дүн = Хэрэглэгчээс орж ирсэн сарын ашиг * Хэрэглэгчийн ашиглалтын дундаж хугацаа

Хэрэв танд цөөхөн сарын түүх, худалдааны мэдээлэл байгаа бол тэр байгаа мэдээлэл дээрээ тулгуурлан тооцоолохыг зөвлөж байна.

Нэг хэрэглэгчид оногдох ашгийн маржиныг, нэг хэрэглэгчийг татахад зарцуулсан өртөгтэй харьцуулсан тоо мөн их чухал байдаг. Энэ тоогоор бизнесүүд маркетинг, борлуулалтынхаа явцын үр дүнг хэмждэг.

#6 Нийт худалдааны дүн

Нийт Худалдааны Дүн нь тодорхой хугацааны турш дахь борлуулалтын явцад хуримтлагдсан нийт орлогыг хэлнэ. Энэ нь тус зах зээлд хэрэглэгч талаас ямар хэмжээний зарцуулалт хийж буйг харуулна. Энэ нь зах зээлийн хэмжээг тодорхойлох бөгөөд одоогийн арилжааны төвшинг сүүлийн сараар болон улирлаар нь жилчилсэн байдлаар харахад тусална.

#7 Орж ирээгүй буюу хойшлогдсон орлого болон нэхэмжлэх

SaaS (Software-н түрээс хэлбэрийн үйлчилгээ) бизнесүүдийн хувьд энэ нь орлого баталгаажихын өмнө, захиалгын дагуу урьдчилгаа болгон авсан төлбөр юм.

SaaS компанийн хэвийн өсөлттэй үгүйг хэмжих оновчтой хэмжүүр нь бүх нэхэмжлэхийн дүнг харах бөгөөд нэг улирлын орлого дээр өмнөх улирлаас энэ улирлын орлогыг хассан зөрүүг нэмэх юм. Хэрэв SaaS компанийн захиалга өсөж байгаа бол нэхэмжлэх мөн харилцан өснө гэсэн үг юм.

Орлого нь хэрэглэгчийн бодит үнэлэмжийг дутуу үнэлэхэд хүргэдэг тул дан ганц орлогоор SaaS компанийн амжилтыг дүгнэхээс арай алсыг харсан арга нь нэхэмжлэхийн хэмжээг харах билээ. Гэхдээ энэ нь төвөгтэй байж болно. Учир нь SaaS компани төлөгдөөгүй нэхэмжлэлүүдээ цуглуулснаар урт хугацааны туршид тогтвортой орлоготой харагдаж, бизнесийг байгаагаас нь ч амжилттай харагдуулж болно.

#8 Хэрэглэгч Татах Зардал … Холимог vs. Төлбөртэй, Органик vs. Органик бус

Өөрсдөө хандсан хэрэглэгчийн зардалтай маркетингийн аяны үр дүнд татсан хэрэглэгчдээс ялгахад бэрх. Холимог хэрэглэгч татах зардал нь бүх сувгаар орж ирсэн шинэ хэрэглэгчдийн элсүүлэх зардлыг хэлдэг ч энэ нь танд төлбөртэй явуулсан маркетингийн аян тань ашгаа өгч байгаа эсэхийг нарийн хянахад хэцүү хэвээр байдаг.

Иймээс хөрөнгө оруулагчид төлбөртэй маркетингийн шугамаар элссэн хэрэглэгчдийн тоог илүү чухалчилж асуудаг.

Зарим тохиолдолд төлбөртэй аян органик хэрэглэгчдийг татахад нөлөөлсөн байдаг тул холимог ХТЗ-ыг үр дүнтэй харагдуулахын тулд гарсан нөлөөг баримттайгаар тайлбарлах шаардлага гарна. Гэвч, маш олон хөрөнгө оруулагчид аль аль талаас харах сонирхолтой байдаг.

Хөрөнгө оруулагчид мөн хэрэглэгчийг татсан сувгуудыг задаргаагаар харуулсан тоо баримтыг харах хүсэлтэй байдаг. Жишээлбэл: Фэйсбүүк сувгаар татсан хэрэглэгчдийн зардал яг хэд байсан бэ?

Хүмүүсийн төсөөллөөс зөрдөг нэг зүйл гэвэл чи хэдий олон тооны хэрэглэгчдийг татахаар ажиллана тэр хэмжээгээрээ нэгж хэрэглэгчийг татан, элсүүлэх зардал өсдөг. Эхний 1000 хэрэглэгчдийг татахад магадгүй нэг хэрэглэгч тутамд 1 доллар зарцуулсан бол, цаашлаад дараагийн 10,000-д хэрэглэгч тутамд 2 доллар, түүний дараагийн 100,000-д хэрэглэгч тутамд 5-10 доллар зарцуулагдах жишээ бий. Тиймээс борлуулалтын суваг бүрдээ татсан хэрэглэгчдийнхээ тоо хэмжээг тооцоолохгүй өнгөрч болохгүй юм.

#9 Идэвхтэй хэрэглэгчид

“Идэвхтэй” гэдэг үгийг компани болгон хязгааргүй олон янзаар тодорхойлдог. Зарим тайланд үүнийг тийм ч хайхардаггүй – жишээлбэл: анхны удаа үйлчлүүлж буй хэрэглэгч болон санаандгүй нэг удаа үйлчлүүлсэн хэрэглэгчдийг оролцуулсан өндөр пропорцтой үзүүлэлт харагдах нь элбэг.

“Идэвхтэй” гэдэгт чухам ямар тодорхойлолттой хэрэглэгчид багтахыг тодорхой болго.

#10 Сарын харьцуулалттай өсөлт

Ихэнхдээ сар бүрийн дундаж өсөлтийн хувь хамгийн энгийн арга болдог.

#11 Хорогдол

Бүх л төрлийн хорогдол байдаг – долларын, хэрэглэгчийн гэх мэт. Жишээлбэл: Зарим компани үүнийг хорогдсон орлого гэдэг байдлаар нь жил тутам хэмждэг.

Хөрөнгө оруулагчид үүнийг дараах байдлаар хардаг:
Сар тутмын хэрэглэгчийн хорогдол = Алдсан хэрэглэгчид/өмнөх сарын нийт хэрэглэгчид
Нийт хорогдол: Тухайн сард алдсан тогтмол орлого/өмнөх сарын тогтмол oрлого

#12 Зарлагын Төвшин

Зарлагын төвшин нь компанийн бэлэн мөнгө хэр хурдан багасаж байгааг харуулна. Ялангуяа гарааны бизнесүүд зарлагаа сайн хянах шаардлагатай. Учир нь бэлэн мөнгө дуусах үед хөрөнгө босгох эсвэл зардлаа багасгахад хугацаа хангалтгүй үлдсэн байдаг.

Мөн цэвэр зарлага болон нийт зарлагын харьцуулалтыг хэмжих нь чухал:
Нийт зарлага нь нөгөө талаараа зөвхөн танай сар тутмын зардал болон бусад бүх бэлэн мөнгөний зарцуулалтын нийлбэрийг хэлнэ.
Хөрөнгө оруулагчид цэвэр зарлагад анхаарал хандуулах хандлагатай байдаг. Учир нь танай дансанд үлдсэн мөнгө үйл ажиллагааг хэр удаан цааш явж чадахыг харуулж байдаг. Тэд мөн орлого болон зардал хэрхэн өсөж буйг анхаарч ажигладаг.

#13 Downloads

Аппликешны бизнесийн хувьд татаж авсан тоо нь хэтэрхий өнгөц үзүүлэлт юм.

Хөрөнгө оруулагчид харин давтан хэрэглээ хэр байгааг, өдөр болон сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо, зургийг шэйр хийсэн болон үзсэн үзүүлэлт гэх мэт илүү нарийн тоог харахыг хүсдэг.

#14 Нэгдсэн график (vs. Өсөлтийн хэмжүүр)

Нэгдсэн өсөлтийн графикт үргэлж дээшээ өссөн шугам харагддаг. Гэвч энэ нь өсөлтийг харуулах бодит хэмжүүр биш юм. Учир нь бизнес уруудаж байсан ч, дээшээ чиглэсэн график харуулах боломжтой юм.

Хөрөнгө оруулагчид сар тутмын нийт худалдааны дүн, сар тутмын орлого, сар тутамд шинээр орсон хэрэглэгчдийн тоо зэргийг онцолж хардаг.

#15 Графикт ашиглагддаг заль мэх

Өсөлтийг хуурамчаар харуулдаг нийтлэг аргууд нь Ү-тэнхлэгийг нэгжгүйгээр график зурах, өсөлтийг хэтрүүлэн харагдуулахын тулд хавчиж харуулах, мөн бодит тоог оролцуулалгүй өсөлтийг хувиар харуулах нь олонтаа байдаг. (Хувиар харуулсан үзүүлэлт жижиг компаниудын хувьд үнэн бодит өсөлтийг сүржин, худал илэрхийлж байдаг).

#16 Үйл Ажиллагааны Дараалал

Та өөрийн компанийн үйл ажиллагааг танилцуулахдаа үзүүлэлтүүдийг хаанаас нь ч эхлүүлж болно.

Хөрөнгө оруулагчид бизнесийг дүгнэхдээ юун түрүүнд нийт худалдааны дүн, орлого болон захиалгыг харах нь элбэг байдаг. Эдгээр нь тухайн бизнесийн хэмжээг тодорхойлох чухал үзүүлэлтүүд юм.

Хөрөнгө оруулагчид тухайн бизнесийн хэмжээг баримжаалсны дараагаар өсөлтөд анхаарлаа хандуулан тухайн компанийн үйл ажиллагаа хэр сайн явагдаж байгааг харахыг хүсдэг. Эдгээр үндсэн хэмжүүрүүд сонирхолтой байвал үлдсэн хэдийг сонирхож хардаг.

Орчуулан нийтэлсэн: 10/5/2015, www.iderod.com

Эх сурвалж: www.http://a16z.com  Авторууд: Жефф Жордан, Франк Чен, Прит Касиредди
Хамтран орчуулсан: Пүрэвням (CallPro LLC)

Ямар нэгэн байгууллага тогтвортой, ашигтай ажиллах стратегиа тодорхойлсны дараа (ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ “BLUE OCEAN STRATEGY” ЦУВРАЛ №1 ЦУВРАЛ №2 уншихыг санал болгоё) түүнийгээ хэрэгжүүлэх нь хамгийн ярвигтай асуудал байдаг. Байгууллага гэлтгүй хувь хүн ч гэсэн ямар нэгэн ажил хэрэг бодож төлөвлөөд, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх гэж нилээн хүндрэлүүдтэй нүүр тулдаг. Ялангуяа тухайн ажил хэрэг нь байгууллагын одоогийн статус квог өөрчлөхийг шаардаж байвал бүр том асуудлуудтай нүүр тулах хэрэг гардаг.
Судалгаанаас харахад аливаа байгууллагад дотоод өөрчлөлт, шинэчлэлт хийхэд дараах дөрвөн гол асуудал тулгардаг байна. Үүнд:
1. Танин мэдэхүйн буюу байгууллагын ажилтнуудыг дотооддоо стратегийн ч юмуу шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үнэмшүүлэх. Тухайн байгууллагын одоогийн стратеги, ажиллах арга барил урт хугацаандаа өсөлт хөгжилд садаа болж мэдэх ч ажилтнуудад нь дасал болсноор барахгүй байгууллага өнөөдөр ашигтай ажиллаж чадаж байхад юун өөрчлөлт вэ гэсэн ажилтнуудын хандлага.

2. Нөөцийн хязгаарлагдмал байдал. Аливаа байгууллагад хийх өөрчлөлт, шинэчлэлт гүн гүнзгий байх тусам илүү их нөөц шаардагддаг. Гэтэл санхүүгийн ч юмуу хүний нөөцийн ч юмуу хомсдолд ороод ирэхээрээ байгууллагууд өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлэх нь түгээмэл байдаг даа.
3. Урам зориг. Одоогийн статус квог өөрчлөн шинэчлэх ажилд байгууллагад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудыг хэрхэн ханцуй шамлан, урам зоригтойгоор орж ажиллах нөхцлийг бүрдүүлэх вэ? Байгууллагын дотоод шинэчлэлт, өөрчлөлт багагүй хугацаа шаарддаг гэтэл менежерүүд үүнд бэлэн үү?
4. Байгууллагын дотоод улс төр. Ялангуяа олон зэрэг дэвтэй, томоохон байгууллагуудад энэ асуудал илүү хамаатай. Нэгэн менежер, манай байгууллагад таныг шинэ санал санаачлага гаргах талаар бодчихоод босож амжаагүй байхад чинь буудаж унагадаг/зогсоодог гэж хэлсэн байдаг.
Хэдийгээр дээрх асуудлууд байгууллага бүрт их, бага харилцан адилгүй хэмжээгээр тулгардаг ч байгууллагадаа өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөж, зорьж байгаа та энэ талаар мэдэж, шинэчлэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад чинь дээрх асуудлууд тулгарахад хэрхэн шийдэх талаараа урьдчилан бодож, тунгаасан байх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №1 “BLUE OCEAN STRATEGY”
2.ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №2 “BLUE OCEAN STRATEGY”-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Манай educated.mn байгууллагаас tipping point leadership зэрэг стратегийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг 2017 оны 2-р хагасаас эхлүүлэхээр ажиллаж байгаа учир та бүхэн манай мэдээлэл авах хэсэгт и-мэйл хаягаа бүртгүүлж шинэ мэдээ мэдээлэл хүлээн аваарай!

Өмнөх удаагийн цувралаар бид тус номын зохиогчид болох дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургуулиудын жагсаалтанд тогтмол дээгүүр бичигддэг INSEAD-ын профессорууд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эхлэхээр зорьж буй хэн ч бай зэрлэг капитализмийн сонгодог бүтээгдэхүүн болох цусан улаан өрсөлдөөнөөс түдгэлзэж, зах хязгааргүй номин хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй хэрэглэгчдэд тань шинэ үнэ цэнэ (value) нэмэх шинэ санаа (innovation)-г бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шингээх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлэхийг зөвлөж буйг хүргэсэн. Энэ удаад бид тус номонд тайлбарласан бизнесийн гол ухагдахуунуудаас нэмж хоёрыг танилцуулъя.

НЭГТ: Таны зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хөх далайн стратегитэй нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх схем.

Энэхүү схемт үзүүлсэнчлэн аливаа бизнес эрхлэгч бизнесийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхээр цаг, мөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулахаасаа өмнө дараах дөрвөн асуудлын хүрээнд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнд:

– Худалдан авагчийн хэрэгцээ (Buyer Utility),
– Үнэ (Price),
– Өртөг зардал (Cost),
– Бодитоор хэрэгжүүлэх боломж (Adoption) зэрэг багтана.

Эдгээрийг тус бүрт нь авч үзье.
1. Таны санаачилсан бизнес худалдан авагчдад өөр зүйлээр орлуулашгүй хэрэгцээг бий болгож чадах уу? Үгүй бол бизнесийн санаагаа дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
2. Таны санал болгож байгаа үнэ худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байж чадах уу? Үгүй бол тогтоосон үнээ дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
3. Таны санал болгож буй үнэ танай компанид үйлдвэрлэлийн зардлаа хасаад цаана нь боломжийн ашиг гарахаар хэмжээнд тогтож чадаж байна уу? Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг тогтоохдоо зөвхөн зардалд суурилах нь туйлын буруу шүү. Мөн худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байлгах гээд үнээ зохиомлоор бага тогтоож, ингэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг бууруулах тухай бодож байгаа бол бас л буруу. Үүний оронд та бизнесийн санаагаа дахин бодож үзээрэй. Харин таны худалдан авагчдад санал болгохоор зорьж буй үнэ, таныг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэхийн зэрэгцээ бизнестээ ч боломжийн ашиг авчрахаар хэмжээнд тогтож чадаж байвал дараагийн асуултанд хариулаарай.
4. Та болон танай компани бизнесийн санаагаа шууд бодитоор хэрэгжүүлэх чадавх, чадамжтай юу? Хэдийгээр таны бизнесийн санаа эхний гурван шалгуурыг давсан ч гэсэн, яг бодит байдал дээр таньд тухайн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд тань шаардлагатай хүн хүч, техник технологи, хөрөнгө мөнгө дутмаг байгаа юм биш биз? Тийм бол энэ мэт асуудлуудаа эхэлж шийдсэн нь зөв алхам болно шүү.

Дээрх дөрвөн асуудлын хүрээнд өөрийн бизнесийн санаандаа дүн шинжилгээ хийж, хүрэхээр зорьж буй хэрэглэгчиддээ шинэ үнэ цэнийг болгох, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээ нягтлаад үзээрэй.

ХОЁРТ: Хэрэглэгчдээ таньж мэдэх аргачлал.

Номын зохиогчдын онцолж буйгаар цусан улаан өрсөлдөөнийг үүсгэдэг бас нэгэн томоохон шалтгаан бол бизнес эрхлэгчид юмуу бизнес эрхлэхээр завдагчид санал болгож/болгох гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг нь аль хэдийн хэрэглэдэг болсон зах зээлийн хэсгийг л судлаад байхаас, хэрэглэхгүй байгаа зах зээлийн бусад хэсгийг төдийлэн судалдаггүй байна.

Номын зохиогчид хөх далайн стратегийг хэрэгжүүлэн, хэрэглэгчдийнхээ хүрээг амжилттай тэлж чадсан хэд хэдэн компанийг жишээ болгон татсаны нэг нь алдарт Apple компани байв. “Хэрэглэгчид юу хүсч байгаагаа мэддэггүй гэх” алдарт ишлэлийг Apple компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs хэлсэн ба үүнийгээ ч бодит байдалд утгаар нь бататган харуулж чадсан. Тэд комьпютерийн зах зээлд хөнгөн, үзэмжтэй зөөврийн комьпютер үйлдвэрлэлээрээ хувьсал хийж комьпютерийг зөвхөн хэрэглээ талаас нь бус, гангараа, хувь хүнийг илтгэх илрэл болтол хөгжүүлж чадсан. Брэнд хөгжүүлэлтийн дээрх мэт шинэлэг ойлголтуудыг iPhone, iPad, iWatch зэрэг шинэ бүтээгдэхүүн бүртээ шингээж, хэрэглэгчдэд ямар нэгэн нэмэлт үнэ цэнийг бий болгосноороо Apple компани хамгийн өрсөлдөөн ихтэй гэгддэг техник, технологийн салбарт 40 жилийн турш тэргүүлсээр яваа билээ. Иймээс ч хэрэглэгчид Apple компанийн шинэ бүтээгдэхүүн бүрийг тэсэн ядан хүлээж, хонон өнжин оочерлон авдаг бизээ.

Таны бизнес жижиг, том, ашгийн төлөө юмуу ашгийн бус аль нь ч бай өөрийн зах зээл/үйл ажиллагааны хэрэглэгчид төдийгүй хэрэглэгч болох боломжтой бусад хэсгүүдийг давхар судлан, таньж мэдсэний дүнд хэрэглэгчдэд шинэ үнэ цэнийг өгөх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг шаардлагатай үед санал болгож чадаж байвал таны бизнес тогтвортой, амжилттай оршин тогтнох боломжтой гэж “Хөх далайн стратеги” номын зохиогчид зөвлөж байна.

Та бүхэнд амжилт хүсье!

Дэлхийн бизнесийн хамгийн шилдэг сургуулиудын нэг Франц улсаас үүсэлтэй INSEAD – ын профессоруудын 20 гаран жилийн судалгаа, шинжилгээний дүнд бүтсэн “Blue Ocean Strategy” буюу “Хөх далайн стратеги” номын хураангуйг та бүхэнд хүргэе. Олон оронд хамгийн олон хувь борлогдсон шилдэг номын жагсаалтанд тэргүүлсэн энэхүү номыг ганцхан удаагийн хураангуй бичвэрээр хүргэхэд хэтэрхий жулдах учир хэд хэдэн цуврал болгон хүргэхээр боллоо.

Энэхүү ном нь жижиг, дунд, мега гээд ямар ч түвшний бизнес эрхлэгчид төдийгүй үндэсний хэмжээний стратеги, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхэд тус болох аргачлалуудыг танилцуулан, тайлбарласнаараа гол давуу талтай. Иймд номын зохиогчид эдгээр аргачлалуудыг өөрсдийн www.blueoceanstrategy.com хуудсанд танилцуулсны дагуу номын гол санаануудыг хураангуйлан хүргэе.

1. Цусан улаан далай ба Номин хөх далай
Бидний амьдарч буй капиталист нийгэмд бизнесүүдийн баримталж ирсэн үндсэн зарчмуудын нэг нь дайн байлдаанаар бол амь өрссөн цусан улаан тулаанд өрсөлдөгчдөө ялан дийлж, өөрийн бизнесээ ашигтай ажиллуулах явдал байсаар ирсэн. Гэтэл 21-р зуунд аливаа бизнес тухайн мөчид ашигтай байна гэдэг нь тус бизнесийн амжилтын гол шалгуур биш харин аливаа бизнес хэр нэр хүндтэй, тогтвортой өсөлттэй, ашигаа нэмэгдүүлж чадаж байна гэдэг тус бизнесийн амжилтын гол үзүүлэлтүүд байх болжээ.

Үүнийг номын зохиогчид бизнесийн уламжлалт улаан стратегийг халж, аль хэдийн өрсөлдөгчдөөр дүүрсэн зах зээлд бус зах хязгааргүй хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй боломжийг нээн илрүүлж хэрэглэгчдэд шинэ үнэ цэнэ, давуу талыг мэдрүүлэх шинэ төрлийн эрэлт хэрэгцээг бий болгож, цуст өрсөлдөөнөөс зайлсхийхийг зөвлөжээ.
Ийм бизнесийн жишээ нь Канад улсаас үүсэлтэй CirqueDuSoleil энтертаймэнт бизнес юм. Тэд 1980-аад онд алиалагч, амьтдын үзүүлбэр зэрэг улиг болсон үзүүлбэрүүдээс хэтрэхээ больж үзэгчдээ бусад төрлийн энтертаймэнт бизнесүүдэд алдаж байсан циркийн үзүүлбэрүүдийг цоо шинэ, үзэгчдийг байлдан дагуулж, алмайруулсан үзүүлбэрүүдээр сольж, энтертаймэнт бизнест урьд өмнө үзэгдээгүй шинэ урсгалыг бий болгосон. Түүгээр зогсохгүй тэд аль ч үеийн үзэгчдийн сонирхлыг татахын тулд одоо ч үзвэрүүдээ шинэчилж, тайз засалтаа урьд урьдаас илүү сайжруулсаар байна.
2. Дөрвөн үйлдэлт шинжилгээ
Аливаа бизнесийг шинээр эхлүүлэх юмуу оршин буй бизнесийг өргөжүүлэх, зогсонги байдлаас нь гаргахын тулд бизнес эрхлэгчид дараах дөрвөн үйлдэл буюу асуултын дагуу өөрийн бизнестээ дүн шинжилгээ хийж, стратегиэ тодорхойлох юмуу шинэчлэх замаар шинэ үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгох хэрэгтэй.

Эдгээр дөрвөн үйлдлийг гүйцэтгэхийн тулд та өөртөө тавих асуултууд:

1. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй илүү байлгах вэ?
2. Бизнес эрхлэх салбарт чинь урьд нь хэрэглэгчдэд санал болгож байгаагүй юуг шинээр бий болгох хэрэгтэй вэ?
3. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй бага байлгах вэ?
4. Бизнес эрхлэх салбарт чинь өрсөлдөөнийг хамгийн их өдөөдөг юуг хасах хэрэгтэй вэ?

Тухайлбал дээр дурдсан CirqueDeSoleil дээр хийгдсэн дөрвөн үйлдэлт шинжилгээний үр дүн дараах байдалтай байна:
1. Тэд уламжлалт циркийн шоунууд болдог дундаж газруудаас хамаагүй илүү багтаамжтай, үзэмжтэй, тансаг газруудад шоугаа зохион байгуулах болсон.
2. Тэд үзүүлбэрийн шинэ сэдвүүд, хэд хэдэн тавилтууд, сайжруулсан орчин, хөгжим бүжгийн гайхам тоглолтуудыг шинээр бий болгосон.
3. Тэд өөрсдийн үзүүлбэрүүддээ хошин шог, аюултай юмуу амь өрссөн үзүүлбэрүүдийг уламжлалт циркийн үзүүлбэрүүдээс хамаагүй бага хэмжээнд оруулсан.
4. Тэд салбартаа л од гэгддэг жүжигчид, маллахад үнэтэй амьтдын үзүүлбэрүүд, тоглолтын дундуур үзэгчдэд ундаа, амттан зарах, тоглолтын хэд хэдэн газартай байх зэрэг уламжлалт циркт тогтсон цөөнгүй жаягуудыг хассан.

“Хөх далайн стратеги” номын хураангуй болон дараа дараагийн “дэлхийн шилдэг номын хураангуй” цувралын маань бичвэр нийтлэгдмэгц алдалгүй уншихыг хүсвэл манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй!

Мөнгөн ашгийг хамгийн их байлгах нь бизнесийн ганц бөгөөд туйлын зорилго байдаг цаг нэгэнт өнгөрчээ. Өнөөгийн бизнес эрхлэгчид, ялангуяа гарааны бизнесүүд буюу start-ups өөрт нь, ойр хавийнханд нь цаашлаад дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг шийдэх замаар орлого олж нийгэмд тустай бизнес (social enterprise) эрхлэх юмуу тэдгээр бизнесийг дэмжихийг эрмэлзэх болсон. Тэдгээр бизнесийн нэг нь Imperfect Produce гэх Америкийн компани бөгөөд тэд хоол хүнсний хаягдлыг бууруулах замаар тогтвортой мөнгөн урсгал бүхий нийгэмд тустай бизнес болохоор ажиллаж байна.
Сүлжээ дэлгүүрүүд борлуулах ногоо, жимсээ ургалтаас нь хамааран маш нарийн ангилал хийдэг. Ялангуяа АНУ мэтийн өрсөлдөөнт зах зээлт нийгэмд хэвийн бус ургалттай ногоо, жимсийг ханган нийлүүлэгч фермерүүдээсээ авдаггүйн улмаас маш их хэмжээний ногоо, жимсийг фермерүүд эргэлтэнд оруулж чадалгүй хаядаг байна. Энэ асуудлыг шийдэхийн хажуугаар чанартай хүнс худалдан авахгүй чадваргүй бага орлоготой иргэдийн хоол хүнсний асуудлыг давхар шийдэх зорилгоор сүүлийн 3-4 жилийн хугацаанд Imperfect Produce мэтийн гарааны бизнесүүд фермерүүд болон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах болжээ.
Дэлхийн зарим газар чанартай хоол хүнс зөвхөн гадаад үзэмжээсээ болж ихээхэн хэмжээгээр хаягдаж байхад зарим газар маш олон хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэж, үрэгдэж байгаа нь тун харамсалтай. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл гэдэг шиг том, жижиг олон бизнесүүд дээрх мэт байдалд харамсаад өнгөрөлгүй асуудлыг шийдэх замаар мөнгөн урсгалаа арвижуулж байгаад талархууштай. Монголд ч энэ мэт нийгэмд тустай бизнесүүд төрөн гарч байгаа. Миний мэдэхийн EcoTara байна. Таны мэддэг нийгэмд тустай ямар бизнес Монголд байна хуваалцаарай!
Эх сурвалж: “These start-ups want to bring surplus food to those in need”, FastCompany.com