Гурван сая гаруйхан хүн амтай улсын маань мал сүргийн тоо 70 гаруй сая болж, малчид бэлчээрийн даацаас илүү гарсан малаа худалдан борлуулах аргагүй, ашиг шимийг нь авч барахгүй ч буянт малаа тоо толгойгоор нь өсгөсөөр. Бэлчээр нутаг талхлагдан хомсдож, эргэн сэргээгдэх чадавхи буурсаар буй нь нуух аргагүй үнэн билээ. Манай улсын хэмжээнд 2019 оны эцсийн […]

Хориод жилийн өмнө Монгол оронд минь нүүрлэсэн зудын их гамшгийн үеэр малчдад өгөөмөр гараа сунгасан Швейцарын хөгжлийн агентлаг зөвхөн нэг удаагийн тусламж үзүүлээд орхисонгүй. 2005 оноос эхлэн Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг байгальд ээлтэй, малчдадаа ашигтай, улс орны эдийн засагт нөөлөгтэй байх ирээдүйн хөгжлийн гарц болох төсөл эхлүүлсэн нь “Ногоон алт – Малын эрүүл […]

Бэлчээрийн үндэсний IV форум болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагааны хүрээнд  Монгол орны амин сүнс болсон бэлчээр нутаг, уламжлалт нүүдэлчин аж ахуйн талаар залуусын үзэл бодлыг сонсохоор нийтлэг асуултаар чөлөөт  хэлэлцүүлэг өрнүүлж, богино хэмжээний сурвалжлагуудыг хүргэсэн “ХариуцлагатайНүүдэлчин” цуврал маань олны анхааралд өртжээ. Уг цувралд маань 20-50 насны төрж, өссөн газар болон […]

Гарал үүсэл нь тодорхой, үйлдвэрлэлийн үйл явц нь зөв эсэхээр тухайн бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхойлдог мода дэлхий нийтийн шинэ хандлага болжээ. Ялангуяа европын орнуудад эрүүл, зөв хэрэглээ, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих бодлого яригдаж, Монгол Улсад эхнээсээ нэвтэрч, шинэ салхи сэвэлзсээр 10 гаруй жилийн нүүрийг үзэв. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөөгүй, аливаа амьтан, ургамлыг тамлан зовоогоогүй, буруу […]

Нүүдлийн мал ахуйгаараа баян тансаг амьдрах боломж байгааг цээжээ дэлдэн ярих ч урд, хойд хөршүүдэд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээр үр дүн муутай, явцгүй болж цаасан дээр үлдэх болдог нь нууц биш. Ялангуяа ОХУ руу мах гаргана гэж хилийн бүсийн аймгууд хэчнээн жил хөөрцөглөлөө дөө. Гэрээ, хэлцэл нь дээд түвшинд амжилттай зурагддаг ч бодит биелэл […]

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн мөн өмнөх өдөр нь Бэлчээрийн үндэсний IV чуулган болно. Учир нь “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд манай улсын олон аймагт бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулсан юм. […]

Хэрэв эмийн үлдэгдэлтэй бол тухайн сүүгээр тараг үйлдвэрлэх ч боломжгүй. Учир нь антибиотикийн үлдэгдэл тарагны хөрөнгөний идэвхийг бууруулдаг. Борнуур сумын малчдаас авдаг чанарын шаардлага хангасан сүүгээр “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хангасан гарал үүсэл тодорхой QR код бүхий “Өлзий” нэрийн зөөхий тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Энэ бол мөшгөх системийг нэвтрүүлсэн анхны жишээ бөгөөд Монголын хүнсний […]

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэндийн төсөл”-ийн санхүүжилтээр бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн юм. Ингэснээр хаагуур, хэдий хэмжээний бэлчээр хэрхэн доройтож буйг бодитойгоор оношилж улмаар доройтлоос сэргийлэх, доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах нөөц боломжоо бодитойгоор тооцдог боллоо. Энэхүү ажил бэлчээрийн судалгаа, бэлчээр зохион байгуулалт, бэлчээр ашиглагчид- малчдад хэрхэн бодит үр дүн […]

Гоё ганган сав, баглаатай гоо сайхны бүтээгдэхүүний шошгон дээрээс “амьтныг тамлан зовоогоогүй, амьтан дээр туршаагүй” (cruelty free/not tested on animals) гэдэг тэмдэглэгээг анх олж хараад би их гайхаж билээ. Учир нь хүнд хэрэглүүлэх бүтээгдэхүүнийг амьтан дээр туршиж, аюулгүй байдлыг баталгаажуулах нь шинжлэх ухаанч хандлага гэж ойлгодог байв. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад жил бүр хагас […]

Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн Ногоон алт-Малын эрүүл мэнд (НАМЭМ) төслийн малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангартай ярилцлаа. -Бэлчээрийн зохистой ашиглалт, борлуулалтын ашигтай тогтолцоо, эрх зүй, бодлогын таатай орчны нөлөөгөөр малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь “Малын эрүүл мэнд” аж.  Малыг эрүүл байлгаж, хэрэглэгчдийн хэрэгцээг малын гаралтай найдвартай бүтээгдэхүүнээр […]