Мэдээ, мэдээлэл

#Educated Review: 2019-2020 оны Чэвнингийн тэтгэлэгт тэнцсэн залууст амжилт хүсч, хүндэтгэл үзүүллээ

Монгол улсын хувьд сүүлийн 25 жилийн турш 200 гаран хүн уг тэтгэлэгт хамрагдан дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшиж буй бөгөөд Монгол улсын 21 дахь ерөнхий сайд Р.Амаржаргал нь уг тэтгэлэгээр төгсөгчдөөс хамгийн анх улсынхаа ерөнхий сайд болж байснаараа Чэвнингийн төгсөгчдийн онцлох жагсаалтанд тэмдэглэгдэн үлджээ.
2019 оны 09-р сарын 06     1820     1

АСЕАН ба Евро-Азийн Эдийн Засгийн Холбоо

Евро-Азийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ) нь Армени, Беларусь, Казакстан, Киргизстан, Орос улс оролцсон худалдааны эвсэл юм. Тэр эвсэл нь холимог бүлэглэлийн хэлбэрээр байгуулагдсан боловч уг Эдийн засгийн холбоо (ЭЗХ)- ны хил хязгаараас Хятад улсын хил хүртэл зайлшгүй өргөжин тэлэх геополитик, худалдааны том ач холбогдолтой.
2019 оны 09-р сарын 01     166     0

ОЛОН УЛСЫН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР МОНГОЛД

Lifekite нь эерэг, эрс өөрчлөлтөд чиглэсэн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хувь хүн бүрт өөрийгөө бүрэн танин мэдэх, эрч хүч, хайр халамжийг өгөх зорилготой. Хувь хүн гэдэг гэр бүлийг, хамт олныг, цаашлаад нийгмийг бүрэлдүүлдэг учир хувь хүний эерэг хувьсал өөрчлөлтийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид эерэг, хүчтэй, хайр энэрэлээр дүүрэн нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилготой. Иймдээ ч энэ удаа илүү олон Монголчуудад манай хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа.
2019 оны 03-р сарын 05     347     0

Бүх зүйлийн тэнцвэрийг хадгалж, баланстай амьдрах 6 арга

Амьдрал биднээс бүх зүйлд тэнцвэртэй байхыг шаарддаг. Тэгж чадаагүй тохиолдолд бүтэлгүйтэл биднийг ойрхон отож байдаг. Бид үргэлж л амьдралынхаа алсын хараа, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшлан тэмүүлэхийн хажуугаар амьдралыг тань бүрдүүлж буй бүх л хэсгүүдийг тэнцвэртэй авч явахаар чармайдаг.
2018 оны 08-р сарын 02     2583     0

Азийн зах зээлд бизнесээ гаргахад анхаарах 2 зүйл

Дэлхийн хүн амын 50%, дэлхийн нийт ДНБ-ий 40% харъяалагдаж буй Азийн зах зээл хэзээ, хэзээнээс илүү холч хараатай бизнесийн лидерүүд, хэдэн зуун жил оршин тогтносон үндэстэн дамнасан корпорациудыг татах хүч болсоор байна. Олон улсын бизнесийн хөгжлийн энэхүү чиг хандлагатай бизнес эрхлэгч таныг хөл нийлүүлэн алхахад туслах хоёр чухал стратегийг дор хуваалцъя. google2d1535388b921702.html
2018 оны 07-р сарын 24     1345     0

#Educated Review: БАГА АНГИЙН ХҮҮХДИЙН НОМ СОНГОЛТОД

Энэ удаа бага насны хүүхдийн боловсролын төслийг дотоод, гадаадын хамтрагчидтай хамтран хэрэгжүүлж буй Нарлаг Улаанбаатар Ротари клубын 2016-2017 оны Ерөнхийлөгч Х.Ариунгоо хүүхдийн номтой холбоотой өөрийн туршлагаас хуваалцав.
2018 оны 02-р сарын 22     4279     0

Ажил хийх урам зоригоо хэрхэн эргүүлэн олж авах бэ?

Хүн бүр амьдралынхаа туршид цаглашгүй их эрч хүчтэй эсвэл хий нь гарсан шаар мэт юу ч хийх хүсэл тэмүүлэлгүй болох гэх мэтээр холилдсон мэдрэмжтэйгээр ажиллаж хөдөлмөрлөдөг. Мэдээж хэн бүхэн урам зориг, эрч хүчтэй үедээ богино хугацаанд илүү ихийг хийж бүтээж байдаг. Тиймээс бүтээлч залуусдаа өөрийгөө аль болох хүсэл тэмүүлэлтэй байлгаж илүү амжилт гаргахад нь туслах зөвлөгөөг энэ удаад сонгон авч орчуулан хүргэж байна. Удирдлагын харилцаагаар мэргэшсэн, манлайлалын тэргүүлэх зэргийн зөвлөх Кристи Хеджес (Kristi Hedges)-н энэхүү зөвлөгөөг дагаж ажлын бүтээмжээ багахан ч гэсэн нэмэгдүүлэхийг хүсье.
2018 оны 01-р сарын 09     1859     0

ЭКСПЕРТИЙН ЯРИЛЦЛАГА#1: НУНО ДЕЛИКАДО, Профессор, Нийгмийн энтрепенер, Хэлэлцээрийн дасгалжуулагч, Спортын зөвлөх

Бидний урилгаар 10 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Монголд зочилж Нийгмийн энтрепенершипийн хөтөлбөр (Social Entrepreneurship Bootcamp) болон Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах эрчимжүүлсэн сургалт (Executive program on Boosting negotiation skills)-ыг удирдан явуулсан Азийн топ Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Lee Kuan Yew School of Public Policy болон дэлхийн бизнесийн шилдэг сургууль гэгддэг INSEAD-д багшилдаг, SportImpact нийгмийн энтрепенерийн үүсгэн байгуулагч, консалтинт Нуно Дэликадотой Defacto нэвтрүүлгийн санаачлагч Д. Жаргалсайханы хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
2017 оны 11-р сарын 08     1927     0

ГАДААДАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БҮХЭНД ЗОРИУЛАВ

Жил орчмын өмнө Гадаадад сурах уу? Дотооддоо сурах уу? нийтлэлээ хүргэж байсан бол энэ удаад гадаадад суралцахад анхаарах ёстой хэд, хэдэн чухал стратеги, тактикуудын талаар танилцуулъя.
2017 оны 10-р сарын 02     13912     0

Events#1: “Гадаадад магистрт суралцах арга зам”

“Боловсролын Санаачилгууд” ТББ-аас сар дутам боловсрол, хувь хүний болон бизнесийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулах арга хэмжээний анхных болгож “Гадаадад магистрт суралцах арга зам” олон нийтэд зориулсан илтгэл, ярилцлага, зөвлөгөөг 9 дүгээр сарын 15-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт зохион байгууллаа. 11
2017 оны 09-р сарын 18     1730     0