#MentorMe – Study Abroad & Career plus: Залуусын хөгжилд чиглэсэн хөтөлбөр

НИЙТЭЛСЭН: EDUCATED ENTERPRISE LLC
Social Enterprise - Advising, Training, Publishing
2019 / 10 / 23     630

Бид гадаадын их дээд сургуульд суралцахаар бэлдэж буй болон олон улсын эсвэл томоохон байгууллагуудад ажил горилохоор бэлтгэж буй залууст тухайн байгууллагын босгыг давахад заавал туулдаг замналд нь дэмжин хөтлөх хөтөлбөрийг дотоод болон гадаадын зөвлөхүүдтэйгээ хамтран боловсруулаад байна. Залуучуудын хувьд маш олон яаж, хэрхэн гэдэг асуултууд өөрийгөө албан ёсны бичиг баримтууд дээр зөвөөр илэрхийлж, чадамж чадвартай, цаашид өсөн нэмэгдэх хүн гэдгээ харуулахад тулгардаг. Арай гэж бичиг баримтын шалгуурт тэнцээд ярилцлаганд дуудагдахад шинэ орчин, танихгүй хүмүүстэй ярилцахдаа хэт ихээр сандарч хүссэн хэмжээндээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байх нөхцөл бүрддэг. Тиймээс энэхүү олон сорил давааг амжилттай даван туулахад бэлтгэх сургалтанд та бүхнийг урьж байна.

Олон улсын хүний нөөцийн зөвлөхөөр удирдуулан явагдах доорх сургалтуудын бүртгэл нээгдсэн тул та бүхэн амжиж оролцоно уу.

Сургалтын нэр

Хэзээ

Дэлгэрэнгүй мэдээлэл

Төлбөр

Хэрхэн оновчтой өөрийгөө тодорхойлох эссэ бичих бэ?

2019/11/8, 12:00 – 13:30

shorturl.at/efin4

50.000 төг

Хэрхэн оновчтой CV бичих бэ?

2019/11/10, 11:00 – 12:30

shorturl.at/bqX14

50.000 төг

Үр дүнтэй ярилцлага хийх ур чадварууд

2019/11/10, 15:30 – 17:00

shorturl.at/jmyL6

50.000 төг

Хэрхэн оновчтой өөрийгөө тодорхойлох эссэ бичих бэ?

2019/11/11, 12:00 – 13:30

shorturl.at/muITX

50.000 төг


Сургалтанд хамрагдснаар та:
  • CV бүтэц, зохион байгуулалт,
  • Ажил олгогч болон сургуулиуд таны CV нээс юу хайдаг хардаг,
  • Хувийн тодорхойлох эссэнд өөрийгөө хэрхэн оновчтой илэрхийлэх,
  • Ажил олгогч болон сургуулиудын ярилцлаганд өөрийнхөө бодол, хэл яриа, биеийн үйл хөдлөл болон хувцаслалтаа хэрхэн бэлдэх талаар бүрэн цогц мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

Сургалтыг ХонгКонг-д байрлалтай олон улсын хүнийн нөөцийн зөвлөх Элайза Фан Англи хэл дээр удирдан явуулна. Тэрээр сургалтын мэргэжилтнээс хүний нөөцийн захирал гэх мэт албан тушаалын бүхий л түвшинд худалдаа, зочид буудал, агаарын тээвэр, боловсрол гэх мэт олон салбарт стартапууд, дунд хэмжээний компаниуд болон томоохон корпорациудад ажиллаж өргөн хэмжээний мэдлэг туршлага хуримтлуулсан чадварлаг мэргэжилтэн ба их газрын Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Америк болон Европын бүс нутгуудад олон үндэстний онцлог зан төлөвт тохирсон өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажилдаг.

Зөвлөх дээр ганцаарчлсан уулзалтын цаг авч зөвлөгөө авах боломжтой ба ЭНД дарж мэдээлэл авна уу.

Сургалтуудад бүртгүүлэх холбоос: shorturl.at/hBDGO

Холбоо барих

  • Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 304 тоот
  • Утас: 7018-7071, 8003-5409 
  • И-мэйл: contact@educated.mn

11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
Yanjmaa Nyamsuren     2019-10-29 08:39:35
Education