ОЛОН УЛСЫН АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР МОНГОЛД

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2019 / 03 / 05     82

ХУВЬ ХҮНИЙ ЭЕРЭГ ӨСӨЛТ, ХӨГЖЛӨӨР ДАМЖУУЛАН ГЭР БҮЛИЙГ, ХАМТ ОЛНЫГ, ЦААШЛААД НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ

Та бидэнд өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?

Намайг Бам гэдэг. Би хувь хүний эерэг өсөлт хөгжил, байгууллага хамт олны уусал, зөв зохицлын чиглэлээр сургалт хөтөлбөр дээр ажиллаад маш удаж байна. 2017 оноос би Lifekite компаниа байгуулаад 3 жилийн хугацаанд 3 өөр улс оронд байгууллага болон хувь хүнд чиглэсэн өөрчлөлтийг бий болгох хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Та Монголд хэд хэдэн удаа ирж хувь хүний хөгжлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг цөөн тооны хүмүүст зориулж хэрэгжүүлж байсан. Харин энэ удаа яагаад олон нийтийг хамрахаар шийдсэн бэ?

Lifekite нь эерэг, эрс өөрчлөлтөд чиглэсэн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хувь хүн бүрт өөрийгөө бүрэн танин мэдэх, эрч хүч, хайр халамжийг өгөх зорилготой. Хувь хүн гэдэг гэр бүлийг, хамт олныг, цаашлаад нийгмийг бүрэлдүүлдэг учир хувь хүний эерэг хувьсал өөрчлөлтийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид эерэг, хүчтэй, хайр энэрэлээр дүүрэн нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилготой. Иймдээ ч энэ удаа илүү олон Монголчуудад манай хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байгаа.

www.educated.mn

Хувь хүний амьдралын тэнцвэртэй байдал яагаад чухал вэ? Бидэнд ямар өөрчлөлтүүд өгдөг вэ?

Бид хугацаа нь тулсан ажлууд болон өдөр тутмын үйл хөдөлгөөндөө анхаарал хандуулж, амьдралдаа хамгийн чухалд тооцогддог зүйлүүдээ мартчихсан байдаг. Бид зүрх сэтгэлтэйгээ холбогдох мөчид өөрсдийн хамгийн үнэ цэнэтэй зүйлээ эргүүлэн олж авдаг. Энэ нь гэхдээ нэр хүнд, ололт амжилтын тухай биш юм шүү. Энэ нь заавал нүдэнд харагдахуйц зүйл ч байх албагүй.
Харвардын их сургуулийн судалгаагаар хамгийн аз жаргалтай, хамгийн урт, үр дүнтэй, эрүүл амьдрал нь эерэг сайхан харилцааг өөртөө бий болгож хөгжүүлсэн хүмүүст байдаг гэсэн байна. Бид өөрсдийн жинхэнэ үнэ цэнээ эргүүлэн олж авах нь бидний өдөр тутмын амьдралыг илүү утга учиртай болгодог.

www.educated.mn

Улаанбаатар хотод хувь хүний хөгжлийн чиглэлээр маш олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Lifekite-ийн хөтөлбөрүүд харин энэ бүгдээс юугаараа онцлог вэ?

Улаанбаатарт гэлтгүй Азид хэрэгжиж буй ихэнх хөтөлбөрүүд нэгэн хэвийн, лекц зонхилсон, тодорхой дүрэм журамд баригдсан байдаг. Lifekite-ийн хөтөлбөрүүд оролцогчдоо өөрсдөөр нь шинэ дадал, бодлыг туршуулж, тархины үйл ажиллагаатай холбоотой дасгал хийлгэж, инээлгэж, уйлуулж хүний бүх мэдрэхүйг ажиллуулдагаараа үр дүн ердийн ижил төстэй хөтөлбөрүүдээс хэд дахин илүү байдаг.

www.educated.mn

FlowxUlaanbaatar, UnboundedxUlaanbaatar 2 хөтөлбөрийн ялгааг тайлбарлаж өгөөч.

Энэ 2 хөтөлбөр хоёулаа хувь хүний эерэг, эрс хувьсал өөрчлөлтөөр дамжуулан баланстай амьдрал, түүнийг дагаад эрүүл бие, хувийн болон ажлын талбартаа алинд ч чин сэтгэлийн сайхан харилцаа, амжилттай карьер, утга учиртай, тод томруун амьдралын зорилготой байхад тусална.

FLOW нь илүү олон хүнд нэг зэрэг хүрэх амьдралын дасгалжуулалттай таныг танилцуулах, үр дүнг нь танд мэдрүүлэх хөтөлбөр бол Unbounded нь илүү гүнзгий түвшний цөөн хүнтэй, амьдралаа дараагийн түвшинд нь гаргахыг хүсч буй хүмүүст илүү тохиромжтой.

Эдгээр хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Манай Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Educated-ийн хамт олонтой 99990572, 99630298, 70187071 дугааруудаар холбогдох буюу эвент хуудсуудад маань зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

FLOWxULAANBAATAR дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай!

UNBOUNDEDxULAANBAATAR дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай!

Эх сурвалж: http://www.ub.life

11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image