Азийн зах зээлд бизнесээ гаргахад анхаарах 2 зүйл

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2018 / 07 / 24     817

Дэлхийн хүн амын 50%, дэлхийн нийт ДНБ-ий 40% харъяалагдаж буй Азийн зах зээл хэзээ, хэзээнээс илүү холч хараатай бизнесийн лидерүүд, хэдэн зуун жил оршин тогтносон үндэстэн дамнасан корпорациудыг татах хүч болсоор байна. Олон улсын бизнесийн хөгжлийн энэхүү чиг хандлагатай бизнес эрхлэгч таныг хөл нийлүүлэн алхахад туслах хоёр чухал стратегийг дор хуваалцъя.

Харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд суурилах 

Монголчууд оюуны чадамж (IQ)-аараа дэлхийн хаана ч, ямар ч салбарт хөл нийлүүлэн алхах боломжтой гэдгийг бид бодитоор харж, сонсож, суралцаж, урамшиж урагшилж яваа билээ.
Дэлхийн өнцөг буланд мэргэжлээрээ амжилттай ажиллаж, амьдарч буй Монголчуудын талаар iToim сэтгүүлийн Дэлхийн Монгол булангаас унших боломжтой.
Харин бид нэгдэн баг болж ажиллах, нэгнийхээ сул талыг нөгөөгийнхөө давуу талаар нөхөх, нэгэндээ итгэл хүлээлгэх, хамтдаа хөгжих чадварууд (EQ)-аа илүү хөгжүүлэх шаардлагатай байгаа. Хэдэн зуун жил бие, биеэ даан, байгалийн хүчин зүйлээс өөр юунаас ч хамааралгүй амьдарч, амиа авч яваад дадчихсан, тэрхүү дадал нь ухамсарт нь сууж, улмаар генийн түвшинд тогтож, дараа дараагийн үр удам нь тодорхой хэмжээгээр өвлөж авсаар өдийг хүрсэн Монголчууд маань 21-р зууны дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд дээрх EQ чадваруудаа ухамсартайгаар, зорилготойгоор хөгжүүлэх шаардлага улам хурцаар тавигдаж байна.
Энэхүү нэгдэх, нийлэх, нэгнээ дэмжих, нөхөн ажиллах, хамтдаа хөгжих хэрэгцээ шаардлагууд зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй, бүс нутаг, дэлхийн хэмжээнд бүхий л чиглэлд яригдаж, зарим чиглэлд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь дэлхийн бараг бүх орон нэгдэн орсон, 2030 оноос өмнө дэлхий нийтээрээ хангах Тогтвортой хөгжлийн 17 зорилго , түүнтэй холбогдох төсөл, хөтөлбөрүүд билээ.
Харин Азийн орнуудад бизнесээ өргөжүүлэх эрмэлзэл, зорилготой бизнесүүдэд чиглэсэн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд суурилсан нэгэн байгууллага бол Азийн Бизнесийн Холбоо буюу Doing Business in Asia Alliance юм. Тус байгууллага дараах үндсэн функцүүдтэй:

  • Бичил, жижиг, дунд, гарааны бизнесүүд (MSMEs)-ийг гадаад зах зээл дэх хамтрагчид, стратегийн хөрөнгө оруулагчидтай холбох;
  • Азийн орнууд руу бизнесээ өргөжүүлэхэд нь туслах, зөвлөх, хамтрах;
  • Тухайн зах зээлийн талаарх бодит мэдээллээр хангах;
  • Бизнесийн аялал, хөтөлбөрт хамруулах зэрэг болно.

Тус байгууллага дээрх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхдээ Азийн бусад орон дахь өөрийн албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан, хамтран, харилцан ашигтай, хялбар процедурын дагуу ажилладаг ба одоогоор Филиппин, Камбож, Непал, БНХАУ (Хонг Конг), Монгол зэрэг 5 оронд албан ёсны төлөөлөгчтэй ажиллаж байна.

Хурдтай боловч хүлээцтэйгээр урагшлах
Нийтлэлийн эхний графикаас 2025 он гэхэд дэлхийн хөгжлийн төв Ази тив болох тухай тодорхой харж болохоор байна. Тэгвэл та бидний хаяанд ирж буй энэхүү томоохон өөрчлөлт, үсрэнгүй хөгжил, хэмжээлшгүй боломжоос хэрхэн хүртэхээ та, танай байгууллага тооцож, төлөвлөж амжсан уу?


Үгүй бол, таныг тооцоолол, төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэхэд юу садаа болж буйг дүгнэж шинжилж үзэхийг санал болгож байна. Тухайлбал бидний хувьд, Монгол улсаас санаачилсан, Улаанбаатар хотод төвтэй анхны олон улсын бизнесийн байгууллага болох Азийн Бизнесийн Холбоог дөнгөж 2016 онд үүсгэн байгуулсан ч аль хэдийн 5 оронд албан ёсны төлөөлөгчтэй, анхны чуулганаа Филиппин улсын нийслэл Манила хотод энэ сарын 11 -13 –ны өдрүүдэд Филиппиний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Defacto Institute, улс төрийн эрсдэлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Warwick & Roger зэрэг байгууллагуудтай хамтран Ази – Номхон далайн бүс нутгийн 10-аад орны төлөөллөөс бүрдсэн нийт 50 оролцогчидтой тун амжилттай зохион байгууллаа. Чуулганаас олон бодит үр дүн гарсны нэг нь тус холбоо нэмж Тайланд, Австрали зэрэг орнуудад албан ёсны төлөөлөгчтэй болж буй явдал юм.
Бид төлөвлөгөөнд их цаг алдалгүй, судалгаа, туршилтанд суурилсан Lean аргаар ажиллаж байгаа маань уламжлалт бизнесийн холбоодоос хамаагүй хурдан хугацаанд, бодит үр дүнг гаргах давуу талыг олгож байгаа ч Азийн бичил, жижиг, дунд, гарааны бизнесүүдийг бүс нутгийн тоглогч болгож, тэднийг олон улсын ханган нийлүүлэлт (global supply/value chain)-ийн сүлжээнд баттай байр суурь эзэлдэг болгох бидний зорилгууд бүрэн хэрэгжтэл биднээс олон улсын хэмжээнд сэтгэх, хэлэлцээ хийх, олон улсын хэлээр ярих гээд маш их гарт баригдахуйц (hard skills) болон гарт баригдахгүй (soft skills) ур чадварууд, нэмээд тэвчээр, хүлээцтэй байдлыг шаардаж байна.
Тус байгууллага нь аливаа бэрхшээл, дутагдлыг давуу тал болгон харах чадвартай, эерэг хандлагатай шинэ үеийн манлайлагчдаар багаа бүрдүүлсэн учир 2020 он гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн мэргэжлийн холбоо, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болохоор ажиллаж байна. Та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсвэл admin@dbiaa.org хаягаар болон (976) 99109804 дугаарт хандаарай.
Азийн Бизнесийн Холбооны анхдугаар чуулганы үеэр авсан зарим зургаас хүргэж байна.

.

Дашрамд дуулгахад Азийн Бизнесийн Холбооны хоёр дахь чуулган Тайланд улсын нийслэл Бангкок хотноо 2019 оны 7 сарын 10 -12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус чуулганд оролцсоноор дараах үр дүнгүүд хүртэх боломжтой:

  • Азийн бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн чиг хандлага, технологийн гарааны компаниуд болон MSMEs-д тулгардаг түгээмэл сорилтууд, тэдгээрийг даван туулахад шаардлагатай нөөц боломжуудын талаарх ерөнхий зураглалыг бүсийн хэмжээний бодлого тодорхойлогчид, бизнесийн лидерүүд болон мэргэжлийн судлаачдаас нэг дороос олж мэдэж, ойлгож авч, өөрийгөө бизнесийн лидер хүний хувьд мэдлэгжүүлэх, бизнесийн шийдвэрүүддээ хэрэгжүүлэх
  • Бүсийн хэмжээний бизнесийн тоглогчидтой ойр дотно танилцаж, нөхөрлөх, суралцах, бизнесийн түншүүд болох харилцаагаа эхлүүлэх
  • Бизнесийн лидерүүдэд зориулсан олон улсын шилдэг, түргэвчилсэн чадавхижуулах хөтөлбөрт хамрагдах
  • Азийн шилдэг MSMEs-үүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, туршлага судлах, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах зэрэг болно.



11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image