ГАДААДАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БҮХЭНД ЗОРИУЛАВ

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO /www.enkhzul.org/
2017 / 10 / 02     3515

Жил орчмын өмнө Гадаадад сурах уу? Дотооддоо сурах уу? нийтлэлээ хүргэж байсан бол энэ удаад гадаадад суралцахад анхаарах ёстой хэд, хэдэн чухал стратеги, тактикуудын талаар танилцуулъя.

Гадаадад магистрт суралцах процессыг үндсэн гурван хэсэгт хувааж болно.
1т: Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэнд бэлтгэх үе
2т: Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе
3т: Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе
Эдгээр үе шатын талаар тус, тусад нь дэлгэрэнгүй авч үзье.

Нэгдүгээрт. Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэнд бэлтгэх үе

Гадаадад магистрт суралцахаар явна гэдэг цаг, мөнгө, хүч хөдөлмөр ихээхэн шаарддаг процесс билээ. Иймд та оюутан, ажилтан, бизнес эрхлэгч хэн ч бай энэ процесст эртнээс төлөвлөгөө гарган, тактиктай бэлтгэснээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Олон улсын жишгээр гадаадад суралцах төлөвлөгөөг хоёроос гурван жилийн өмнөөс гарган, төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэх нь таны хүссэн үр дүндээ хүрэх магадлалыг 90-ээс дээш хувьд хүргэдэг байна. Жишээ нь Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Cialfo компани АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй ахлах ангийн сурагчдыг дараах зураглалд үзүүлсэнчлэн хоёроос гурван жилийн өмнөөс бэлтгэлээ хангахыг зөвлөдөг.


Хоёрдугаарт. Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе

Өөрийгөө илүү таньж мэдэн, хувь хүний богино, дунд, урт хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлсны дагуу гадаадад суралцах чиглэлээ сонгох нь өндөр үр дүнтэй. Та ямар чиглэлийг сонгосноос хамааран таны суралцах улс, сургууль, хөтөлбөрүүд янз бүр байх нь ойлгомжтой.
Та өөрийн нөөц бололцоо, хүсэл эрмэлзэл зэрэг үндсэн хэдэн хүчин зүйлсийг сайтар бодолцоод өргөдөл гаргах хоёроос гурван сургууль/ хөтөлбөрөө сонгох нь зүйтэй. Шийдвэр гаргах энэ үйл явцдаа мөн л өөрөөс тань туршлага, мэдлэг мэдээлэл илүү хүмүүстэй зөвлөлдөх, зөвхөн Монгол гэлтгүй гадаад хэлээр бичигдсэн эх сурвалжуудыг ашиглан судалгаагаа хийгээрэй.

Дээр дурдсан Сингапурын Cialfo компани үйлчлүүлэгчиддээ өөрт тохирсон хөтөлбөр, сургуулиа сонгоход нь мөн зөвлөдөг ба энэ нь үйлчлүүлэгчдийнх нь цаг, хүч хөдөлмөрийг ихэд хөнгөвчилдөг. Дашрамд хэлэхэд, Cialfo компаний Companion Student Management Platform-ыг ашиглах лицензийг Монголд манай байгууллага албан ёсны эрхтэйгээр олгодог гэдгийг дуулгахад таатай байна.

Судлан сонгосон хөтөлбөр/сургуулиудынхаа шалгуур, өргөдлийн маягтын багц материалуудтайгаа хамгийн наад тал нь нэг жилийн өмнөөс танилцаж, шаардлагатай шалгалтуудаа өгч, оноогоо авч, эссэгээ бичих санаан дээрээ тогтож, тодорхойлолт захиагаа хэнээс хэрхэн авах вэ зэрэг өргөдлийн маягтуудаа урьдчилан төлөвлөсөн хуваарийн дагуу, цагаа зөв зохицуулан бүрдүүлээрэй. Жишээ болгож АНУ-ын University of California Los Angeles сургуулийн өргөдлийн маягтын багцыг доор жагсаав.

Гуравдугаарт. Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе

Гадаадад магистрт суралцахаар тэнцэнэ гэдэг дөнгөж эхлэл гэдгийг хатуу санаарай. Гадаадад, ялангуяа Австрали, Англи, АНУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудад зэрэг эзэмшинэ гэдэг таниас маш их тэвчээр, хатуужил, ур чадваруудыг шаардана. Тэдгээр улсуудын үнэлгээний системээс авахуулаад оюутны өөрийн бие даан юмуу багаараа хамтран ажиллан гүйцэтгэх даалгавар ажлууд Монголтой харьцуулахад шалгуур маш өндөртэй төдийгүй, онол биш практикт голдуу суурилсан байдгаараа ихээхэн онцлогтой.

Эдгээр онцлогуудтай та системтэйгээр танилцаж, гадаадад магистрт суралцах бэлтгэлээ цэгцтэй зөв хангах аргачлалд суралцаж, өргөдөл гаргагч хэдэн зуун залуусаас ялгарах эссэ бичих арга замаа олохыг хүсвэл манай байгууллагаас зохион байгуулж буй “Гадаадад магистрт суралцахад бэлтгэх эрчимжүүлсэн сургалт”-уудад эртнээс бүртгүүлэн, идэвхитэй оролцоорой.

Эхний сургалт маань “Англид магистрт суралцахад бэлтгэх” чиглэлээр маш амжилттай зохион байгуулагдсан ба сургалтыг Английн төдийгүй дэлхийн алдарт Оксфордын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Г. Орхон болон мөн л дэлхийн топ сургуулиудын нэг Эдинбургийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан Э. Цогбаяр нар хамтран явууллаа.

Дараагийн сургалт маань "Австралид магистрт суралцахад бэлтгэх эрчимжүүлсэн сургалт" нэртэйгээр 10 сарын 28-ны 10 - 14 цагт зохион байгуулагдах гэж байна. Оролцогчдын тоо тун хязгаартай тул та бүхэн ЭНД орж бүртгүүлээд, суудлаа даруй баталгаажуулаарай!


“АНУ-д магистрт суралцахад бэлтгэх ” эрчимжүүлсэн сургалт маань 11 дүгээр сарын дундуур зохион байгуулагдах ба мөн л тухайн оронд магистрын зэрэг эзэмшсэн арвин туршлага, мэдлэг мэдээлэлтэй зөвлөхүүд удирдан явуулна.


Эдгээр сургалтуудад зориулан хийсэн видео танилцуулгыг ЭНД ДАРЖ үзэхийг санал болгоё!


107
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image