Events#1: “Гадаадад магистрт суралцах арга зам”

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Board member, Educated Initiatives NGO
2017 / 09 / 18     613

“Боловсролын Санаачилгууд” ТББ-аас сар дутам боловсрол, хувь хүний болон бизнесийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулах арга хэмжээний анхных болгож “Гадаадад магистрт суралцах арга зам” олон нийтэд зориулсан илтгэл, ярилцлага, зөвлөгөөг 9 дүгээр сарын 15-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт зохион байгууллаа.

www.educated.mn

Тус арга хэмжээнд 4 өөр оронд 4 өөр тэтгэлгээр суралцсан шилмэл мэргэжилтнүүд уригдан оролцож өөр өөрсдийн туршлагаасаа илэн далангуй, харамгуй хуваалцлаа. Илтгэгчдийн товч танилцуулгыг дор хүргэе.

1. Б. ХОНГОРЗУЛ - АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлгээр Tufts их сургуулийн Fletcher сургуулийн Дипломат ажиллагаа, эрх зүйн магистр, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн бакалаврын зэрэг хамгаалсан. “Гадаад магистрт суралцах арга зам” номыг санаачлагч

www.educated.mn

2. О.ЭНХЗУЛ - Азийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр Сингапурын Үндэсний Их Сургуулийн Lee Kuan Yew School of Public Policy сургуулийн Төрийн бодлогын магистр, МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн Бизнес Удирдлагын бакалаврын зэрэг хамгаалсан. Боловсролын Санаачилгууд ТББ-ын Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх Захирал

www.educated.mn

3. М.НАРАН - Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг /Australia Awards/-ээр Мельбурны Их СургуулийнТөрийн бодлого, менежментийн чиглэлээр магистр, Унгар Улсын Төв Европын Их Сургуулийн Жендэр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын төслийн мэргэжилтэн

www.educated.mn

4. Г.ОРХОН - Төрийн сангийн тэтгэлэг/зээлээр Оксфордын их сургуулийн Дээд боловсролын шинжлэх ухааны магистр, Англи Хэлээр Харилцагчдын Холбооны хэсэгчилсэн тэтгэлгээр Sussex-ийн их сургуулийн Олон улсын боловсрол, хөгжлийн магистрын зэрэг хамгаалсан. Англи Хэлээр Харилцагчдын Монголын Холбоо /The English Speaking Union Mongolia/-ны Үүсгэн Байгуулагч

www.educated.mn

Энэ удаагийн арга хэмжээ манай ТББ-аас зохион байгуулсан анхны арга хэмжээ байсан тул зарим нэг зохион байгуулалтын сайжруулалтууд анзаарагдсан хэдий ч арга хэмжээнд оролцогчид маань хэрэгтэй мэдээллийг авсан, дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох хүсэлтэй байгаагаа харилцааны олон сувгуудыг ашиглан илэрхийлж байгаа нь бидэнд маш их урам өгч байна. Бид дараа дараагийн арга хэмжээгээ илүү олон хүний бүрэлдэхүүнтэйгээр, илүү зохион байгуулалт сайтай байлгахад бүх талаар хичээн ажиллах болно.

www.educated.mn

Үнэт цагаа зарцуулан өөрийн ирээдүйд багахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийхээр алхам хийсэн оролцогчиддоо баярлалаа.  Бид арга хэмжээнд оролцогчиддоо амласан ёсоороо ашигласан перезентацууд болон холбогдох нэмэлт мэдээллийг удахгүй и-мэйлээр илгээх болно.

www.educated.mn

Та бүхэн манай байгууллагын талаар болон зохион байгуулах дараа, дараагийн арга хэмжээнүүдийн талаар цаг алдалгүй мэдээлэл авч байхыг хүсвэл ЭНД дарж цахим хаягаа бүртгүүлээрэй!

Мөн сошиал хуудсуудад маань нэгдээрэй!



8
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image