ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ УР ЧАДВАРАА ОГЦОМ АХИУЛАХ 5 АРГА

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO /www.enkhzul.org/
2017 / 05 / 22     2641

“Дараах стратегиуд ямар ч хэлэлцээрээс таны хүртэх үр дүнг огцом ахиулна”,
Харвардын Бизнесийн Сургууль

Хэлэлцээ хийх ур чадвараа огцом ахиулах нь төдийлэн яаралтай санагддаггүйгээс хүмүүс тус ур чадварыг ахиулахад шаардлагатай алхамуудыг авч хэрэгжүүлэхгүй юмуу энэ тал дээр тусгайлан цаг зарцуулахад хойрго хандах нь түгээмэл тохиолддог алдаа юм. Дараах 5 арга таныг энэхүү алдаагаа залруулж, одоогоор ашиглахгүй байгаа ч алдаж боломжгүй боломжуудаа танин илрүүлж, даруй ашиглаж эхлэх процессыг тань хөнгөвчилнө.


Энэ 10 дугаар сард, ганцхан удаа зохион байгуулагдах ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ УР ЧАДВАР АХИУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ /Англи хэлээр/-ын танилцуулгыг (Download the Training Program Agenda) HERE/ЭНД-ээс үзнэ үү!
1. Бэлтгэлээ бүрэн хангахын ач холбогдлыг сайтар ухамсарлах
Бид аливаа хэлэлцээрт орохоосоо өмнө бүрэн хэмжээнд бэлтгэсэн байх ёстойгоо мэддэг ч өөрийгөө бүрэн дайчлан бэлтгэхдээ хойрго хандах нь түгээмэл. Энэ нь өнгөрөөж боломгүй алдаа юм. Маш олон судалгаагаар бэлтгэлээ бүрэн хангаагүй хэлэлцээрт оролцогчид шаардлагагүй буулт хийж, бүтээж болох байсан үнэ цэнийг өнгөрөөж, оролцогч талуудын хэн хэнд ашигтай үр дүнд хүрэх боломжуудаа алддаг байна. Иймд, таны өөрийн хэлэлцээ хийх ур чадвараа ахиулах хамгийн чухал алхам бол ажил, амьдралынхаа эдгээр чухал яриа хэлэлцээнд бүрэн бэлтгэлтэй оролцож байх юм. Бэлтгэлээ бүрэн хангана гэдэгт өдөр бүр тодорхой хугацааг хэлэлцээрт оролцогч талынхаа юмуу хэлэлцэх сэдвийнхээ талаар судлах, хэлэлцээрт бэлтгэх ажлын жагсаалт гаргах, хэлэлцээрт бэлтгэх дасгалжуулагчтай болох (5 дугаар аргыг үз), өөрийн итгэлт анд, гэр бүлийн гишүүн юмуу хамт ажиллагчтайгаа дүрд хувиран бэлтгэх зэрэг аргууд багтана. Бие даасан судалгаандаа хэлэлцээрээр хүрэх эцсийн үр дүн төдийгүй Б хувилбарыг тооцоолж, хэлэлцэгч талынхаа ч хүрэхээр зорих үр дүнгийн хувилбаруудыг тооцоолох хэрэгтэй.

2. Хэлэлцээрийн сургалтанд үр дүнтэй суух бэлтгэлээ урьдчилан хангах
Хэрвээ та өөрийн хэлэлцээ хийх ур чадвараа албан ёсны сургалтын тусламжтай ахиулахаар шийдсэн бол сургалтын явцад багшийн хэлсэн зүйлсийг л нэг бүрчлэн тэмдэглэж авахад болоод явчихна гэсэн буруу ойлголттой байж болохгүй шүү. Сургалтын явцад багшийн өгөх мэдлэг, мэдээллийг зөвхөн тэмдэглэж авах бус хэрхэн өөрийн ажил, амьдралд тохиолддог хэлэлцээрүүдтэй чинь уялдаж байгааг бодож тунгаах хэрэгтэй. Багшийн танилцуулж буй тодорхойлолт, томъёоллууд таны ажил, амьдралтай хэрхэн холбогдож байна вэ гэдгийг анзаараарай. Хэрвээ танилцуулж буй тодорхойлолт, томъёоллуудыг бодит амьдрал дээрх үйл явцтай холбож ойлгоход хүндрэлтэй байвал багшаасаа тодруулга авах юмуу тодорхой жишээ асуу. Түүнчлэн, Харвардын бизнесийн сургуулийн хэлэлцээрийн багш Max H. Bazerman хэлэлцээрийн сургалтанд сууж буй оролцогчид сургалтын явцад ямар үг хэллэг, ойлголтууд давтагдаж буйг анхааралтай сонсож тэмдэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Бид аливаа шинэ дадлыг хоёр болон түүнээс олон удаа өөрийн биеэрээ туршиж дадлагажиснаар үр дүнтэйгээр өөртөө суулгадаг болохыг судлаачид тогтоожээ. Иймд, сайн суралцагчид адилхан ойлголт, томъёоллын талаар нэгээс олон удаа ярилцаж давтахдаа дуртай байдаг ба энэ нь ч тэдэнд тухайн мэдээллийг толгойдоо суулгахад нь дөхөмтэй байдаг.

3. Алдаа хийхдээ бэлэн байх
Хэлэлцээрийн сургалт таныг илүү төлөвшүүлж ч мэднэ. Хэлэлцээрийн багш нар суралцагчдаараа ихэвчлэн янз бүрийн дүрд хувирах дасгал хийлгүүлдэг ба эдгээрийн дор хаяж нэг, хоёр нь сургалтанд оролцогчид хэлэлцээрийн үеэр өөрсөддөө хэт итгэлтэй байх зэрэг буруу хандлагыг нь гүнзгий ойлгуулахад чиглэдэг. Bazerman багшийнхаар хэлэлцээрийн сургалтанд оролцогчид урьд нь өөрийн ташаа зөн совиндоо найдан шийдвэр гаргадаг байснаа сургалтын явцад мэдэж, ойлгохоороо ихэнхдээ тавгүйтдэг байна. Гэхдээ ийм авир гаргах нь хувь хүний дутагдал биш. Харин ч өөрийнхөө гаргасан үйлдэлд тавгүйтэх нь сэтгэлзүйчийн үзэж буйгаар тухайн хүн эерэг тал руугаа өөрчлөгдөн, ахиж дэвжихэд шаардлагатай алхам байдаг байна. Bazerman багш ихэнх хүмүүс хэлэлцээрт орохдоо өөртөө болон хэлэлцэгч талдаа аль хэдийн урьдчилаад нэг талыг барьсан үнэлэмж өгчихсөн байдаг. Гэтэл хэлэлцээрийн үеэр төрөл бүрийн хувилбаруудыг гаргаж чаддаг байхаар өөрийн бодлоо хөгжүүлэх нь хэлэлцээ хийх чадвараа ахиулахад тань тустай гэжээ.

4. Давт, давт, бас дахин давт
Шинэ санааг стратегийн хэмжээнд хөгжүүлж, улмаар түүнийгээ төвөггүйгээр ашиглаж чаддаг болоход цаг хугацаа, дадлага багагүй шаардлагатай. Хэлэлцээрийн сургалт, онол биднийг шаардлагатай ойлголтуудыг давтаж, дадлагажих боломжоор хангадаг боловч өөрийн тогтсон дадал зуршилдаа өөрчлөлт оруулах үйл явц сургалт дууссанаар эцэс болдоггүй. Та өөрийн шинээр эзэмшсэн хэлэлцээрийн ур чадваруудаа ажлын талбартаа нэвтрүүлэх явцдаа зорилготой, анхааралтай байх хэрэгтэй. Өөрийн сурсан зүйлсээ дахин бодож, цэгцэл. Өөрийн хэлэлцээрийн арга барилдаа, ажилдаа ч хувийн амьдралдаа ч, сургалтанд заагдсан ямар ойлголтуудыг илүү эрчимтэй нэвтрүүлж, идэвхитэй давтахаа тунгаа. Таныг алдаа гаргасан ч ойлгож, уучлах гэр бүл, найз нөхөдтэйгээ хэлэлцээрийн шинэ арга барилуудыг давтаж, туршиж үзээрэй. Хэрвээ та өөрийн сурсан шинэ арга тактитуудаа зорилготой, ухамсартайгаар өөр өөр нөхцөл байдалд хэрэглэж, нэвтрүүлж чадвал таны өмнөх зуршлуудыг чинь аажмаар халж, зөв шинэ дадал болон суух болно.

5. Хэлэлцээрийн сайн дасгалжуулагчтай болох
Та ямар нэгэн чухал хэлэлцээрт бэлтгэж байхдаа байгууллагынхаа хэн нэгэн өндөр албан тушаалтнаас ч юмуу зөвлөгөө авдаг байх. Хэлэлцээрийн дасгалжуулагчдын ялгаа нь ямар нэгэн онцгойлсон үйл явдалд л зориулсан зөвлөгөө өгөхөөс илүү таны хэлэлцээ хийх ур чадварыг нэлэнхүйд нь ахиулахад төвлөрдөг. Топ хэлэлцээ хийгчид хэн хэндээ ашигтай хэлэлцээ хийх онол (жич: 10 дугаар сард зохион байгуулагдах олон улсын сургалт “truly win-win/value negotiation” буюу үнэ цэнэд суурилсан хэлэлцээ хийх аргад сургана)-д суурилсан аргаар ямар нөхцлүүдийг хэлэлцээрийн үеэр санал болгоход тохиромжтой, ямар нь тохиромжгүй зэрэг нарийн задаргааны дагуу бэлтгэлээ хангадаг. Иймд, таньд хэлэлцээрийн үр дүнд хүрэх зорилгууд болон тэдгээрт хүрэх арга техникүүдээ тодорхойлж, хэлэлцээрийн дараах үр дүнд шинжилгээ хийхэд тань туслах дасгалжуулагчтай болоорой.

Дашрамд дурдахад энэ 10 дугаар сарын 21 – 22-ны өдрүүдэд ганцхан удаа зохион байгуулагдах Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах сургалт маань олон улсад дунджаар нэг оролцогчийн 5000 – 6000 ам.долларын төлбөртэй байдаг. Бид Азийн топ их сургууль Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Югийн нэрэмжит сургууль (Lee Kuan Yew School of Public Policy)-ийн профессор, олон улсын зөвлөх, дэлхийн лидерүүдийг дадлагажуулагч Нуно Дэликадог төрийн бус байгууллагынхаа шугамаар урин авчирч байгаа тул, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургалтыг нэг оролцогчийн 1000 ам.долларын төлбөртэй зохион байгуулах боломж тохиосонд туйлын сэтгэл хангалуун байгаа.

Энэхүү боломжийг алдалгүй, бүхий л түвшинд хэлэлцээ хийх ур чадвараа ахиулахаар төрийн байгууллага (яамны түвшний), дэлхийд салбартаа эхний тавд багтдаг олон улсын консалтингийн компани болон олон улсын сүлжээ байгууллага болон хувийн бизнесийн лидерүүд маань сургалтанд бүртгүүлж, суудлаа баталгаажуулж байгааг дуулгахад таатай байна. Та ч мөн өөрийн манлайлах, хэлэлцээ хийх ур чадвараа цоо шинэ түвшинд гаргахыг хүсч байгаа бол 9 дугаар сарын 15-ны дотор багтаж дараах холбоосоор бүртгүүлж, суудлаа даруй баталгаажуулаарай. Дахин сануулахад зөвхөн Англи хэлээр явагдах энэхүү сургалтанд маань цөөн тооны, өндөр зорилго тэмүүлэлтэй, салбар салбарын шилдгүүд л хамрагдаж байгаа.


Жич: 9 дүгээр сарын 1-ны дотор бүртгүүлэн, суудлаа баталгаажуулсан оролцогч тус бүр 10%-ийн хөнгөлөлт эдлэнэ.

Бүртгэлийн маягт/Registration form follows:



66
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image