ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ХАМГИЙН ЗӨВ АРГА

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO /www.enkhzul.org/
2017 / 04 / 27     1439

Монгол улс төдийгүй дэлхий нийтэд тулгарсан эдийн засгийн хүндрэлийн үед ямар бизнесүүд (ялангуяа жижиг, дунд) оршин тогтнолоо авч үлдээд зогсохгүй өргөжин тэлж чаддаг гээч? Ямар хүмүүс гэр бүлийн харилцаагаа эрүүл, тогтвортой авч явахын хажуугаар ажилдаа амжилт гаргаж чадаад байна аа? Эдгээр асуултын хариултыг авахыг хүсвэл энэхүү нийтлэлийг дуустал уншаарай!

Энд дарж бүртгүүлнэ үү: Boosting Negotiation Skills (June 2017, Ulaanbaatar)

Бид өдөр дутамдаа хүссэн ч хүсээгүй ч ямар нэгэн асуудлыг шийдэж, үр дүнд хүрэхийн тулд гэр бүлийн гишүүн, ажлын хамт олон, бизнесийн хамтрагчид, төрийн байгууллагуудтай гэх мэтээр төрөл бүрийн хэлэлцээ хийх шаардлагатай тулгардаг. Харин хэд маань ямар ч хэлэлцээг бүх талуудад хожоотой байдлаар шийдэж чаддаг бол?

Азийн топ сургууль - Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургууль (Lee Kuan Yew School of Public Policy)-ийн багш, Pluris олон улсын зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Нуно Деликадо хэлэлцээ хийх дараах үндсэн дөрвөн арга барил байдаг гэжээ.

1. Солилцоонд суурилсан
Хамгийн болхидуу, хэн хэндээ өгсөн авсан нэр зүүх төдий хэлэлцээ, голдуу ганц удаагийнх байдаг. Ийм төрлийн хэлэлцээнд оролцогч талууд нэг нэгнээ онц гойд юмгүй бараа бүтээгдэхүүнийг хүргэгч юмуу хүртэгч гэж л хардаг. Тэдгээр тал ямар нэг бараа, үйлчилгээг л борлуулах юмуу худалдан авах зорилготой учир тэднийг хэлэлцээ хийгчид гэж нэрлэхэд ч хэцүү. Ийм учир, энэ төрлийн хэлэлцээнд хэн нэгний хэрэгцээ шаардлагыг нарийн ойлгож мэдэх оролдлого хийгддэггүй учир бий болгож болох байсан маш их үнэ цэнэ салхинд хийсч хоцордог. Ийм төрлийн хэлэлцээ ер нь л хэнд ч хожоотой байдаггүй. Учир нь талууд тухайн хэлэлцээнээс багахан үр ашиг л гаргаад, хоорондын харилцаандаа ямар ч ахиц дэвшил гаргадаггүй. Иймэрхүү төрлийн хэлэлцээний жишээ нь буяны байгууллагууд гудамжинд яваа хүмүүсээс хандив цуглуулах юм.

2. Хүчинд суурилсан
Дээрхээс арай боловсон хэлэлцээ хийгчид хэлэлцээнээс арай илүү үр дүн хүртэхийн тулд хүчинд суурилсан аргууд хэрэглэдэг. Тэдний хатуу чанга, дайсагнасан байдал үнэ цэнийг тодорхойлох хамгийн хялбар хэмжүүр болох үнэ, хөлс, зардал зэргийг өөрт ашигтай байлгахад буюу богино хугацааны ашигт төвлөрдөг. Энэ нь уламжлалт “хэлэлцээнд хэн нэг нь л хождог” хэмээх арга барил юм. Энэ арга барилаар хүч түрэн буй нэгнээ нөгөө тал нь эсэргүүцсэнээс үүдэн талуудын харилцааг үр бүтээмж муутай болгодог төдийгүй талуудын хүчин чармайлтыг дэмий үрээд зогсохгүй үүсгэж болох байсан үнэ цэнийг ч үгүй болгодог. Цалингаа нэмүүлэхээр ажилчид ажил хаялт зарлах, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдах ажилтнуудын шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулах зэрэг ийм төрлийн хэлэлцээний арга барилын жишээг бид өдөр дутам л мэдээний сувгуудаар сонсч байдаг.

3. Итгэлцэлд суурилсан
Нийгмийн хариуцлага, шинэ санаачлага (innovation) зэрэг салбарууд хөгжихийн хэрээр хэлэлцээ хийх арга барилууд улам нарийсч байна. Орчин үеийн хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулах институцууд, дэвшилтэт хэлэлцээ хийгчид хэлэлцээний үеэр болон дараа нь оролцогч талууд хоорондоо үнэ цэнэтэй харилцаа бий болгоход ач холбогдол өгөх шаардлагатайг ухамсарлаж байна. Хамтын ажиллагааг чухалчилсан, итгэлцэлд суурилсан иймэрхүү арга барил урт хугацааны турш тогтвортой хадгалагдах харилцааг бий болгоход голчлон анхаардаг. Хэдийгээр энэхүү арга барилаар хэлэлцээ хийгчид хэн хэндээ хожоотой байхыг эрмэлздэг боловч, аль нэг нь нөгөө талдаа буулт хийхэд бэлэн гэдгийг урьдчилан таамагласан байдаг учир хэлэлцээний үр дүн жинхэнэ үнэ цэнийг бий болгож чаддаг гэдэг эргэлзээтэй. Иймд ихэнхдээ энэ төрлийн хэлэлцээний үр дүнд аль нэг тал л хождог. Хэлэлцээний үр дүнд талуудын харилцаанд бага зэргийн ахиц гарсан байж болох ч тухайн хэлэлцээний үр дүн, үнэ цэнэ хангалттай бус байх нь элбэг. Хандивлагч, хөрөнгө оруулагчид, гишүүд дэмжигчдийн тэтгэлгээр үйл ажиллагаагаа явуулдаг учир мөнгөтэй холбоотой байр сууриа илэрхийлэх нь “бохир” буюу зохимжгүй үйлдэл гэж эмээн, өөрсдийнх нь төсөл, хөтөлбөрүүдэд үнэндээ яг ямар хэрэгцээ шаардлага байгааг гаргаж тавин, хэлэлцээ хийхээс удирдлагууд нь болгоомжилдог гэдэг утгаараа иргэний нийгмийн байгууллагуудын дунд энэ арга барил түгээмэл тохиолддог.

4. Үнэ цэнэд суурилсан
Жинхэнэ хэн, хэндээ хожоотой хэлэлцээ хийхийн тулд талууд хамтран ажиллаад зогсохгүй, ямар үр дүн хүсч буйгаа илэрхийлэхдээ айж эмээх бус, харин ч итгэлтэй, эерэг өнгө аястай байхад энэ арга барилын мөн чанар оршино. Харилцаандаа анхаарч, хэлэлцээ хийгч талууд хоорондоо итгэлцэл бий болгоход анхаарах нь мэдээж чухал. Нөгөө талд, тухайн хэлэлцээнээс бодит үр дүн гаргаж авахын тулд л ер нь хэлэлцээ хийж байгаа учир өндөр үр дүн хүсэх мөн л чухал. Иймд, үнэ цэнэд суурилсан хэлэлцээ хийх арга барил тухайн хэлэлцээнээс таныг аль болох өндөр үр дүн хүртэхийн зэрэгцээ хэлэлцээ хийгч талуудтайгаа аль болох эерэг, тогтвортой харилцаа бий болгоход чиглэдэг. Энэ аргыг аль ч салбарт ашиглах боломжтой.

Нийтлэлийн эхэнд дурдсан асуултын хариулт нь амжилттай бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс өөрийн харилцагчид буюу ойр дотныхоныхоо хэрэгцээ шаардлагыг санаачлага гарган, гүнзгий ухамсарлаж, улмаар тэдэнд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж чадсанаар хэн хэн нь хүссэн үнэ цэнээ бүтээхийн зэрэгцээ харилцаагаа амжилттай хадгалж үлддэгт оршино гэж ойлгож болох нь.

Хэлэлцээнд олон тал, олон өөр зорилготой оролцож байгаа үед амжилттай хэлэлцээ хийхийн тулд хэлэлцээндээ урьдчилан сайтар бодож бэлтгэх, хэлэлцээний үеэр байдлыг хянаж, зохицуулалт хийхийн тулд системтэй арга хэрэглэх нь өндөр үр дүнтэй байдаг. Ажил мэргэжлийн төдийгүй хувийн амьдралд тань ч бодит эерэг ахиц дэвшлийг авчрах хэлэлцээ хийх үнэ цэнэд суурилсан аргыг заалгахаар бид олон улсын зөвлөх багш Нуно Деликадог урин авчирч байгааг дуулгахдаа нэн таатай байна.

Дашрамд сонирхуулахад Нуно багш дэлхийн топ бизнесийн сургууль гэгддэг INSEAD-ийг төгсчихөөд дэлхийд тэргүүлэх консалтингийн компаниуд болох Mckinsey & Co, Bain & Co компаниудад ажиллаж байсан ба Bain & Co фирмд ажилд орохдоо компаниас санал болгосон сарын цалинг 10 дахин өсгөх хэлэлцээг амжилттай хийж байжээ.

Энэ 6 дугаар сард хоёрхон удаа, амралтын өдрүүдээр зохион байгуулагдах тус сургалт хэлэлцээ хийх хамгийн зөв арга болох үнэ цэнэд суурилсан стратегийн схем, дүрд хувирах дасгал ажил зэрэг амьдралдаа шууд хэрэглэж болох практик хэрэгслүүдийн тусламжтай, өндөр үр дүнтэй, интерактив байдлаар өрнөдөг тул Англи хэлээр, орчуулгагүй явагдана. Ингэснээр тус сургалтанд зөвхөн Монголчууд бус, Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын мэргэжилтнүүд ч хамрагдах боломжтой юм.

Сургалтын Англи хэлээрх танилцуулгыг (DOWNLOAD THE PROGRAM BROCHURE) HERE/ЭНД дарж үзнэ үү!

Please register for the program below.



23
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
Battsengel     2017-05-13 18:46:07
Ene surgaltiin zohion baiguulagdah udriin medeelliig utsaar medegdeh bolomjtoi yu? 80807374

Uugii     2017-05-28 21:33:59
Surgaltand hamragdmaar bn