ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИЛДЭГ НОМУУД

НИЙТЭЛСЭН: О. ТЭРГЭЛ
Төслийн менежер, санхүү эдийн засагч
Erkhet Group project manager /www.tergelme.wordpress.com/
2017 / 04 / 10     74439

Доорх номын жагсаалт нь хувь хүний хөгжлийн хамгийн шилдэг гэгдэх номуудаас бүрдсэн бөгөөд жагсаалтыг гаргахдаа олон манлайлагч нарын зөвлөгөө, шилдэг гэгдэх олон улсын сэтгүүлүүдэд ихээр иш татагдсан байдлыг харгалзан сонголоо. Жагсаалтад, хувь хүний хөгжлийн номуудын онолын суурь болсон боловсрол, манлайлал, өөрийгөө хэрхэн дайчилж амжилтад хүрэх тухай номууд багтсан болно.



1. “The Success Principles”
Jack Canfield-ийн бичсэн энэхүү өөртөө-туслах /self-help/ ном нь амьдралаа өөрчилж, амжилтад хүрэх аргуудыг зааж өгсөн байдаг. Хэрвээ та өөрийнхөө амьдралыг өөрчлөх, амжилтад хүрэхэд тань туслах ганцхан шилдэг номыг хайж байгаа бол гагцхүү энэ номыг л уншаарай.

Номын сул тал: Магадгүй номонд дурдагдсан зарим санаанууд нь бусад хувь хүний хөгжлийн номуудтай төстэй учраас уншигч таныг бага зэрэг уйдааж магад.



2. “Think and Grow Rich”
Napoleon Hill-ийн бичсэн “Think and Grow Rich” ном нь амжилтад хүрсэн олон хүмүүсийн ширээний ном болж байсан. Анх бичигдсэн өдрөөсөө хойш 80 гаран жил өнгөрсөн ч өнөөгийн залуучуудын өврийн ном болж хүний дотоод мөн чанар, хувь хүний хөгжил, амжилтын тухай өгүүлдэг энэ номыг заавал уншаарай.


3. “The Power of Positive thinking” 

Амжилтад хүрсэн олон хүмүүс “Хандлага” бол амжилтын хамгийн чухал хэсэг гэдэг. Энэхүү номоор зохиолч Norman Vincent Peale эерэгээр сэтгэх нь амжилтыг шууд бий болгодоггүй харин эерэгээр ЗӨВ сэтгэж чадах нь хүнийг хэрхэн амжилт руу чиглүүлдэг тухай өгүүлдэг.

Номын сул тал: Энэхүү ном нь зарим нэг талаараа хэт их шашины (secret; god) шинж чанартай гэсэн шүүмжлэлүүдийг авдаг байна. Гэвч авах гээхийн ухаанаар хандаж чадвал энэхүү номоор дамжуулан хандлагаа өөрчлөх боломжтой.


4. “Outliers: The story of success” 

Malcolm Gladwell-ийн бичсэн энэхүү ном нь шинжлэх ухааны талаас амжилтад нөлөөлдөг зүйлсийг тодорхойлон бичсэн байдгаараа онцлогтой. Энэхүү номонд бусад хувь хүний хөгжлийн номууд шиг амжилтад хүрэхийн тулд хийх ёстой зүйлсийн жагсаалт байдаггүй. Харин номын хэсэг бүрээр дамжуулан амжилтанд аз, хандлага, чадвар нөлөөлдөггүй харин өөрийн чадварт зориулж буй ЦАГ гэх ганц хэмжүүр л нөлөөлдөг тухай өгүүлнэ.


Холбоотой нийтлэл: “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ”.

Манай сайт дээр гарсан зөвлөгөө, мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйлээр авч байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.


45
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image