ХҮМҮҮС ТАНЫ ЮУ ЯРИХААС ИЛҮҮ ЯАЖ ЯРИХАД АНХААРДАГ

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2017 / 03 / 29     2533

Өнгөрсөн долоо хоногт Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан хүүхдүүдэд тайзан дээр хэрхэн чөлөөтэй дүрд хувирахаас эхлээд бүсийн тэргүүлэх олон компаний захирлуудыг үр нөлөөтэй илтгэх чиглэлээр дасгалжуулагч Салли Деллоу зөвлөхийг Хонг Конгоос тусгайлан урьж авчран, иргэний нийгэм, бизнес, төр засгийн 60 гаруй төлөөлөлд зориулан “Үр нөлөөтэй илтгэх нь” сэдвээр сургалт семинар зохион байгуулав.

Судалгаагаар хэн нэгэн өөрөөсөө бусад хүнд хандан ярих явцад тухайн хүнийг сонсогч/үзэгчид түүний юу ярьж буйд 7-хон хувийн анхаарлаа хандуулдаг бол, хоолойн ямар өнгө аястай ярьж буйд 40 орчим хувь, биеэ авч яваа байдал, үйл хөдлөлд нь бүр 55 хувийн анхаарал хандуулдаг аж. Салли багш өөрийнх нь хамтарч ажилладаг маш олон гүйцэтгэх түвшний албан хаагчид өөрөө юмуу ажилтнуудаараа магадгүй хэдэн долоо хоног бэлдүүлсэн тайлан, илтгэлээ бусдад танилцуулахдаа сэтгэл зүй болон үйл хөдлөлөө хангалттай бэлтгээгүйгээсээ болж хүссэн үр дүнд хүрдэггүй байсан талаар жишээ татав.

www.educated.mn

Тэрбээр бусдад зориулан яриа хийх, илтгэл тавихаасаа өмнө хувийн бэлтгэлээ дээд зэргээр хангах онцгой ач холбогдолтойг учирлаж, хэрхэн хувийн бэлтгэлээ хангах талаар практик зөвлөгөө өгөв. Жишээлбэл:
- илтгэгч өөртөө эвтэйхэн, бусдад хүндэтгэлтэйгээр хувцаслах,
- илтгэлээ эхлэхээс 20-30 минутын өмнө техник хэрэгслээ бэлдэж шалгах,
- илтгэлийн үзүүлэн таниулах материалдаа бага бичвэр оруулах,
- биеийн болон нүүрний илэрхийллээ ярьж буй зүйлтэйгээ тохируулан чөлөөтэй, өөртөө итгэлтэй гаргах (дээр дурдсан судалгааны дүнг санаарай!),
- илтгэлээ аль болох цээжээрээ ярих,
- сонсогч, үзэгчидтэйгээ “eye contact” буюу харц тулах (ингэхдээ өөрийн харцыг эрвээхий нисч бууж буй мэт төсөөлөн нэг сонсогчоос нөгөөд шилжин, аль болох олон сонсогчидтой харцаараа тулах)
- сонсогчидоо мэдрэх (уйдаж байгаа, асуулт асуумаар байгаа, сайн сонсохгүй байгаа эсэхийг нь мэдрэх, шаардлагатай бол асууж тодруулах) зэрэг зөвлөгөө өгөв.

Түүнчлэн, таны яриа хийх гол учир шалтгаан болсон сонсогчдоо илтгэл, яриандаа татан оролцуулж, ярьж байгаа зүйлээ ойлгуулж, тэдэнд мэдээлэл өгөх/өөрт хэрэгтэй шийдвэр гаргуулах юмуу үйлдэл хийлгүүлэхийн тулд үр нөлөөтэй тактик хэрэглэж байхыг зөвлөв. Тэдгээр тактикийн нэг болох RARA нь үзэгчдээс асуулт ирэх юмуу үзэгчдэд асуулт тавих тохиолдолд хэрэглэж болох үр дүнтэй арга учир доор тайлбарлая.



Дүгнээд, бусдад (ялангуяа ажлын хүрээнд) хандсан/зориулсан илтгэл, яриагаа хэн, хэнийхээ цагийн гарз болгохгүйн тулд урьдчилан сайтар бэлдэж, илтгэн танилцуулах явцдаа бие, хэл, сэтгэлээ зөв дайчлан хүссэн үр дүндээ хүрч байгаарай гэж хүсье!
Хувь хүний хөгжил, гэр бүл олон нийтийн харилцаа, бизнес болон технологийн талаарх сүүлийн үеийн судалгаанд суурилсан нийтлэл, мэдээллийг та цаг тухайд нь авахыг хүсвэл ЭНД дарж цахим хаягаа бүртгүүлээрэй.


104
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
Гантулга     2017-03-31 20:35:37
Сайхан нийтлэл болжээ. Амжилт хүсье

Zochin     2017-04-08 14:39:42
Bayrlalaaa.vrgelj heregtei medeelel tvgeedegt

байнгын уншигч     2017-04-18 11:31:59
баярлалаа.