Байгууллагадаа өөрчлөлт шинэчлэлт хиймээр байна уу?

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2017 / 01 / 05     854

Ямар нэгэн байгууллага тогтвортой, ашигтай ажиллах стратегиа тодорхойлсны дараа (ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ “BLUE OCEAN STRATEGY” ЦУВРАЛ №1 , ЦУВРАЛ №2 уншихыг санал болгоё) түүнийгээ хэрэгжүүлэх нь хамгийн ярвигтай асуудал байдаг. Байгууллага гэлтгүй хувь хүн ч гэсэн ямар нэгэн ажил хэрэг бодож төлөвлөөд, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх гэж нилээн хүндрэлүүдтэй нүүр тулдаг. Ялангуяа тухайн ажил хэрэг нь байгууллагын одоогийн статус квог өөрчлөхийг шаардаж байвал бүр том асуудлуудтай нүүр тулах хэрэг гардаг.
Судалгаанаас харахад аливаа байгууллагад дотоод өөрчлөлт, шинэчлэлт хийхэд дараах дөрвөн гол асуудал тулгардаг байна. Үүнд:
1. Танин мэдэхүйн буюу байгууллагын ажилтнуудыг дотооддоо стратегийн ч юмуу шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үнэмшүүлэх. Тухайн байгууллагын одоогийн стратеги, ажиллах арга барил урт хугацаандаа өсөлт хөгжилд садаа болж мэдэх ч ажилтнуудад нь дасал болсноор барахгүй байгууллага өнөөдөр ашигтай ажиллаж чадаж байхад юун өөрчлөлт вэ гэсэн ажилтнуудын хандлага.


2. Нөөцийн хязгаарлагдмал байдал. Аливаа байгууллагад хийх өөрчлөлт, шинэчлэлт гүн гүнзгий байх тусам илүү их нөөц шаардагддаг. Гэтэл санхүүгийн ч юмуу хүний нөөцийн ч юмуу хомсдолд ороод ирэхээрээ байгууллагууд өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлэх нь түгээмэл байдаг даа.
3. Урам зориг. Одоогийн статус квог өөрчлөн шинэчлэх ажилд байгууллагад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудыг хэрхэн ханцуй шамлан, урам зоригтойгоор орж ажиллах нөхцлийг бүрдүүлэх вэ? Байгууллагын дотоод шинэчлэлт, өөрчлөлт багагүй хугацаа шаарддаг гэтэл менежерүүд үүнд бэлэн үү?
4. Байгууллагын дотоод улс төр. Ялангуяа олон зэрэг дэвтэй, томоохон байгууллагуудад энэ асуудал илүү хамаатай. Нэгэн менежер, манай байгууллагад таныг шинэ санал санаачлага гаргах талаар бодчихоод босож амжаагүй байхад чинь буудаж унагадаг/зогсоодог гэж хэлсэн байдаг.
Хэдийгээр дээрх асуудлууд байгууллага бүрт их, бага харилцан адилгүй хэмжээгээр тулгардаг ч байгууллагадаа өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөж, зорьж байгаа та энэ талаар мэдэж, шинэчлэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад чинь дээрх асуудлууд тулгарахад хэрхэн шийдэх талаараа урьдчилан бодож, тунгаасан байх хэрэгтэй.



Менежментийн уламжлалт ойлголтоор дотоод өөрчлөлт, шинэчлэлт өргөн хүрээтэй байх тусам илүү их нөөц, цаг хугацаа шаардагддаг гэдэг. Харин Blue Ocean Strategy номын зохиогчид байгууллагын дотоод ялангуяа стратегийн өөрчлөлт, шинэчлэлтийг зангилгын үеийн удирдахуйн ухаан (tipping point leadership)-аар түргэн хугацаанд, зардал багатайгаар хийх боломжтой гэж зөвлөж байна.
Тухайлбал дээр дурдсан асуудлуудын нэгт танилцуулсан ажилтнууддаа итгэл үнэмшил төрүүлэх үйлст бүх ажилтнуудыг хамруулах гэхийн оронд санал болгож буй өөрчлөлт шинэчлэлтийг гар өргөн дэмжиж буй хэсэг (angels), тас зөрөн эсэргүүцэж буй хэсэг (devils) гэсэн ажилтнуудынхаа хоёр туйлтай л тулан ажилласнаар цаг хугацаа, хүч хөрөнгө хэмнэнэ.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №1 “BLUE OCEAN STRATEGY”
2.ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №2 “BLUE OCEAN STRATEGY”-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Манай educated.mn байгууллагаас tipping point leadership зэрэг стратегийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг 2017 оны 2-р хагасаас эхлүүлэхээр ажиллаж байгаа учир та бүхэн манай мэдээлэл авах хэсэгт и-мэйл хаягаа бүртгүүлж шинэ мэдээ мэдээлэл хүлээн аваарай!


15
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image