Гадаадад сурах уу? Дотооддоо сурах уу?

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2016 / 11 / 16     3198

НЭГТ: Ингэхэд, гадаад гэж хаанах вэ? Гадаадад сурна гэхээр хаана сурна гэсэн үг вэ?

Шууд утгаараа Монгол улсын хил давсан л бол “гадаад” гэж ойлгож болно. Тэгэхээр ӨМӨЗО-ны Эрээн хот ч гадаад, Тувагийн нийслэл Кызыл хот ч гадаад болж таарна. Би нэр дурдагдсан газруудыг муу, муухай гэх санаа өвөрлөсөнгүй. Зүгээр, энэ нийтлэлийн гарчиг болсон асуултыг өөртөө тавин суугаа залуу хүн та эхлээд хаана сурах вэ гэж өөрөөсөө асуухаасаа өмнө би ЮУ сурах вэ? би ЯМАР мэргэжилтэй, ЮУ хийдэг хүн болох вэ? энэ нь миний цаашдын амьдралын бусад зорилгуудтай ХЭРХЭН уялдах вэ? зэрэг том зургуудаа төсөөлөн бодож, тооцоолон тодорхойлохыг санал болгох гэсэн юм.

Жишээ нь саяхан хүртэл дэлхий дээр оршин буй хуруу дарам цөөн коммунист дэглэмтэй, хаагдмал улсын нэг байсан Куба улс шүдний эмчийн сургалт, дадлагаараа өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдөхүйц сайн. Балтийн тэнгисийн бүсэд орших сая гаранхан хүн амтай Эстони улс технологийн мэдлэг, чадвараараа дэлхийд толгой цохих мэргэжилтнүүдтэй. Энэ мэтээр бидний төдийлэн ач холбогдол өгдөггүй олон улс (Монгол улс маань ч байж магадгүй) зарим нарийн мэргэжлээр өндөр хөгжилтэй гэгддэг Америк, Австрали, Япон зэрэг орнуудаас дутахааргүй сайн мэргэжилтнүүдийг бэлтгэх туршлага, материаллаг бааз хуримтлуулсан байдаг. Иймээс л та бакалавр, магистрийн аль ч түвшинд ахин суралцах төлөвлөгөөтэй бай хаана сурах вэ гэдгээсээ өмнө ямар чиглэлээр, юу сурах вэ гэдгээ судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн гаргаарай.

ХОЁРТ: Өөрийн туршлага, ажиглалт, дүгнэлтэнд үндэслэн гадаад, дотоодод сурахын давуу болон сул талуудад хийсэн харьцуулалтаа доор хүснэгтлэе.

www.educated.mn

Дээрх хүснэгтэнд тодруулсан давуу болон сул талуудад нэмэлт тайлбар хийвэл:

  • Гадаадад суралцсанаар олон улсын хэмжээний мэдлэг хуримтлуулах боломж илүү байх ч өнөөгийн даяарчлагдсан, цахимжсан манай нийгэмд хүн өөрөө хүсээд өөрийгөө дайчлавал заавал гадагшаа явахгүйгээр Youtube, Coursera, Khan Academy зэрэг үнэ төлбөргүй, дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэл бүхий олон цахим сайтуудыг ашиглан өөрийгөө зорьсон чиглэлээрээ хөгжүүлэх боломжтой. Сертификатгүй үнэгүй хичээлээс гадна, Coursera.com сайтад тухайлбал дэлхийн тэргүүлэх олон их, дээд сургуулиуд суралцагчид өөрийн чөлөөтэй цагтаа орж судлангаа, гэрчилгээ авах хичээл, сургалтуудыг энгийн төлбөрөөсөө хавьгүй бага төлбөртэйгээр явуулдаг.
  • Гадаадад суралцахын хажуугаар ажил эрхлэх хүсэлтэй залуус ажиллах зөвшөөрөл, виз зэрэг олон шаардлагын улмаас ихэвчлэн биеийн хүчний ажил л эрхлэх боломжтой байдаг бол дотоодод суралцаж байгаа залуус их хөрөнгөний шаардлагагүйгээр Монгол улсын иргэний эрхээ эдлэн, өөрийн нэр дээр бүртгэлтэй бизнес эрхэлж, суралцаж буй мэргэжлээрээ эртнээс туршлага хуримтлуулах бүрэн боломжтой.
  •  Гадаадад, ялангуяа өндөр хөгжилтэй орны, өрсөлдөөн өндөртэй сургуулиудад суралцахын тулд ихэнх гадаад оюутнууд тухайн орны хэлээр ярилцагч залуусыг бодвол илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Учир нь тэд зөвхөн мэргэжлээрээ сураад зогсохгүй, тухайн орны хэл, соёл зэрэг маш олон зүйлийг давхар суралцах шаардлагатай байдаг. Эдгээрийг нарийн төлөвлөгөөтэй зохицуулж, бие сэтгэлээрээ бэлтгэлтэй байхгүй бол стрессдэхээс авахуулаад эрүүл мэндээ хохироох магадлал өндөртэй.
  • Нөгөө талаар, эдгээр шаардлага, өрсөлдөөн ихтэй сургуулиуд таны хөлс, хөдөлмөрийг бодитоор үнэлэх тал дээрээ Монголын ихэнх их, дээд сургуулиудтай харьцуулвал хамаагүй төгөлдөржсөн байдаг. Наад зах нь л оюутнууд нэгнээсээ хуулах, хэн нэгний бүтээлийг хуулбарлах явдлыг хатуу хянаж чаддаг.

Залууст түгээмэл тулгардаг “Гадаадад сурах уу? Дотооддоо сурах уу?” гэх асуултанд бидний зүгээс санал, зөвлөмжөө өглөө. Та бүхэн доорх сэтгэгдэл хэсэгт өөрсдийн туршлага, санал зөвлөмжөө мөн бусадтайгаа харамгүй хуваалцаарай!


70
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
Одгэрэл     2016-11-17 17:21:43
Тувагийн нийслэл Кызыл. Залруулна уу!

Otgoo     2017-01-13 21:10:18
Goe niitlel bolson bn.

Otgoo     2017-01-13 21:15:46
Goe niitlel bolson bn.

T     2017-02-21 08:56:16
Тува нийслэл Халимаг биш! Халимаг гэж тусдаа Элиста гээд нийслэл нь!