Хятадыг хайрлахын учир...

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2016 / 09 / 29     69975

Дийлэнх Монголчууд санамсартай болон санамсаргүй байдлаар Zhōngguó (Дундад улс) буюу Хятадуудад дургүй, зарим нь бүр үзэн яддаг. Яагаад санамсартай вэ гэхээр цөөн тооны Монголчууд үнэхээр “муухай хятад хүмүүс”-тэй нь таараад, хашраад, хулхидуулаад дургүй болсон байдаг. Харин яагаад санамсаргүй вэ гэхээр социализмийн үеийн тархи угаалт, түүхийн буруу зөрүү ойлголт, жижиг улсын том зовлонтой голдуу холбоотой. Харамсалтай нь санамсаргүйгээр Хятадуудтай өстөн дайсан болсон ард манайд дийлэнх байдаг. Гэтэл нөгөө гайхал Хятадуудад чинь хайрламаар чанар, соёл, биширмээр, сурмаар хөгжил, хандлага дүүрэн байна та минь ээ. Хятадуудыг хайрлахын учрыг хамгийн сайн мэдэж байгаагаараа би өөрийнхөө жишээн дээр тайлбарлая.


Би нөгөө л санамсаргүйгээр Хятадуудыг үзэн ядах болсон дийлэнх Монголчуудын адил ухаан орсон цагаасаа л яагаад ч юм муусайн хужаа нар, орсгой шүдтэй, өмхий амтай, чанга чанга, орилж байгаа юм шиг ярьдаг гээд л тун ч таагүй хандлагатай байдаг байв. Оюутан болоод АНУ-ын засгийн газраас Global Undergraduate Exchange Program (Global UGRAD) хэмээх жил солилцоогоор сурах хөтөлбөрийн тэтгэлэг аваад АНУ-д очвоо. Хөтөлбөр маань дэлхий даяар хэрэгждэг тул яг энэ хөтөлбөрөөр надаас гадна хэд хэдэн орны оюутан манай сургуульд очсон байсны нэг нь нүдний шилтэй, хөөрхөн ааштай, цэвэрхэн цагаан царайтай Хятад охин (жич: бид хоёр одоо хүртэл холбоотой найзууд) байв. Тэр бид хоёр нилээн дотно найзууд болов. Биднээс өмнө манай сургуульд ороод жигдэрсэн байсан Хятад оюутнууд нөгөө охинд албатай юм шиг сайн дураараа ирээд л тусалж байхыг хараад Монголчууд маань байсан бол бас ингээд л надад туслах байсандаа гэж итгэв.

Үүнээс нилээн хэдэн жилийн дараа Сингапур улсад Азийн хөгжлийн банкны тэтгэлгээр магистрт сурах завшаан тохиов. Мэдээж хөтөлбөрт маань мөн л олон орны залуус хамт суралцсан. Гэхдээ сургуулийн маань бодлого азийн лидерүүдийг бэлтгэх учир ази оюутнууд дийлэнх олонхи, тэдэн дотор Хятад, Энэтхэгчүүд давамгайлж байв. Хятадууд бүгд хичээлдээ үнэн сэтгэлээсээ шамдангуй, зугаа цэнгэл төдийлэн хөөцөлддөггүй, бие биендээ тусархуу, эрүүл мэнддээ ихэд анхаарал хандуулдаг нийтлэг сайн талуудтай байв. Хятадаас гадна бөмбөрцгийн тэрбум гаран хүн амьдардаг нөгөө улс болох Энэтхэгийн оюутнууд харин хичээлийн үеэр ам уралдан ярьцгаадаг (мэдээж багшийн асуусан асуултын дагуу) боловч сурлагаараа айхтар цойлон ялгарах нь ховор, болоогүй эвгүй үнэр ханхлуулдаг нийтлэг онцлогуудтай байв. Нэг Сингапур найз маань Хятадууд ийм даруу, хичээнгүй учир төр нь төлөвлөсөн ажлаа хийгээд, эдийн засгаа хөгжүүлээд, иргэдийнхээ амьдралыг сайжруулаад явах боломж олгодог. Энэтхэгчүүд ийм олон ургалч үзэлтэй, өөрсдийгөө их дөвийлгөдөг, “дэлхийн хамгийн том ардчилсан улс” гэсэн гоё нэрэнд хууртаад парламент нь хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чаддаггүй гэж ёжилж билээ.


Сингапурт байхдаа Хятад улсад дурласан дурлал маань хайр байж уу, шохоорлол байж уу гэдгийг танин мэдэхээр энэ зун Хятадын баруунаас зүүн тийш хөндлөн гулд аялав. Аялалынхаа эхэнд Монгол хаадын тухай судлаач, Хятад гаралтай Австралийн иргэн эмэгтэйтэй танилцаж, 3 цаг гаран ярилцах завшаан тохиов. Тэрбээр Японы Монгол судлаач Кимура Аяакогийн Монголчуудыг “тархины тураал”-тай гэж тодорхойлсонтой утга нэг зүйл ярьж, нэг сарын хугацаанд Монголд байхдаа Монголчуудад хичнээн хууртаж, хулхидуулж, сэтгэл зүйн хувьд гүн хямралд орсноо уудлав. Монгол хүн юм болохоороо дотроо Монголчуудаа өмөөрөнгүй байсан миний нүдэн дээр галт тэрэгний тасалбар шалгагч Замын-Үүдийн ажилтан нөгөө хүнээс маань илүү мөнгө авах гээд сүрдүүлсэн байдалтай байхтай таарав. Судлаач хүн учир Монголчуудын дунд байдаг Хятадуудын талаарх зарим түгээмэл ойлголтонд дараах тайлбарыг өгөв.


1. Манжийн дарлал бол Хятадын дарлал биш – Манж Чин улс нь Монгол, Хятадыг хоёуланг нь эзлэн дарангуйлж байсан умардын нүүдэлчин овог аймаг;


2. Хятадууд ногоо тарьж, суурин амьдардаг, Монголын эрс тэс уур амьсгал, үржил шим багатай хөрс шороо Хятадуудын анхаарлыг төдийлэн татдаггүй. Монголын газар нутаг, уур амьсгал хүн хоргодмоор тааламжтай байсан бол Монгол хаад нутагтаа үлдэх хот, суурин, өв дурсгал үлдээлгүй харийн нутгууд руу даажин, тэмүүлдэг байсны учир юу вэ? (Юан гүрний нийслэлийг Хубилай хаан Бээжин рүү нүүлгэсэн жишээг татав)


3. Хятадууд л Монголын газар доорх баялагт шунасандаа орж ирээд байгаа юм биш Монголчууд биднийг тоогооч ээ буюу гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогынхоо хүрээнд Хятад хөрөнгө оруулагчдыг орж ирэхийг Монголчууд урьсан. Тэгээд ч Хятад өөртөө асар их байгалийн баялагтай төдийгүй Австрали, Индонез, Мяньмар зэрэг орнууд ашигт орц өндөртэй, өртөг багатай байгалийн баялгаа Хятадыг аваачээ хэмээн дугаарлан зогсдог.
Аялалынхаа үеэр Швейцарь, Финланд зэрэг дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудыг орхин Хятадын бизнес боломжоор дүүрэн бужигнасан хот, буцалсан амьдралд татагдан, хэлийг нь гаргууд суран суурьшсан цагаач бизнес эрхлэгчидтэй илэн далангуй яриа, хэлэлцээ өрнүүлж явахад санамсаргүй байдлаар Хятадыг үзэн ядаж тэнэгтэж байхынхаа оронд хэлийг нь сураад, хөгжилтэй нь хөл нийлүүлэн алхах боломжоо эртхэн тавьж байх минь яавдаа гэж халаглах сэтгэл төрснөө нуух юун. Гэхдээ “better late than never” буюу огт эхлээгүйгээс оройтоод ч болов эхэлсэн нь дээр гэдэгдээ.


17
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
unuruu     2016-10-17 17:44:47
sn bnu. Mini huvi huni bodol bolovch yeronhido humus hytaduudig ihed uzen yaddag ni uruusgul yum shig sanagddag. Gantshan mongold ch bish europd ch b

hedrg     2016-11-13 18:38:26
бид ч гадныханыг ер нь хайрладаг даа өөрийгөө умартан. Гол нь өөрсдийгөө хайрлаж тоож сурмаар байдаг

DR COLLINS     2017-07-30 02:13:22
Өнөөдөр бөөрөнд зарах буюу худалдан авна уу. Анхаарна уу: Интернет олон янзын сэдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, үнэнч байгаарай бид хүү

Dr John     2017-07-30 02:16:51
Sell your kidney today and get a batter amount of money email us via: doctorcollins3@gmail.com thanks